| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/0047/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/44 |
| Огноо | 2023-06-29 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж, шүүгч Б.Баттулга, шүүгч А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
иргэдийн төлөөлөгч Ж.Д,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч, хохирогч С.Б, түүний өмгөөлөгч Б.Батчимэг,
шүүгдэгч, хохирогч Ю.А, түүний өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Түмэнжаргалаас Х овогт С Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар, Б овогт Ю Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000044 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 28-нд Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 9, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 1 дүгээр баг, Аяганы хонхор 4 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,
урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Харнууд овогт С Б /РД:ЗБ/,
Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 27-нд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, малчин, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Бага Ихэр гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, Боржигон овогт Ю А /РД:ЙГ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 17-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхор 5а тоот хашааны гадна Ю.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, өөрийг нь зодсон үйлдэлд дургүйцэн, улмаар түүний цээж, баруун бугалганд нь тус тус хутгалж, баруун бугалганд нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, баруун уушгины авчил, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай хохирол учруулсан,
Яллагдагч Ю.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 17-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхор 5а тоот хашааны гадна С.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, толгой хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь тархи доргилт, доод уруулын салстад язарсан шарх, духанд, баруун нүдний гадна өнцөгт, баруун, зүүн нүдний доод зовхинд, зүүн хацарт, зүүн чихний ар хэсгээр, зүүн тохойн орчимд цус хуралтууд, зүүн чихний омогт, баруун хацарт өнгөц язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ю.Ат холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000044 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Тухайн өдөр хэр зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. шал согтуу байсан болохоор унтсан. 2 шил архи нэмж уусан. Ю.Атай яаж намайг чи гуйлгачин хүний юм уучихаад юм авч өгөхгүй гэж хэлээд байсан. Ю.Аийн биед халдсан. Ю.Аийн хөхний хажууд хутгалсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
2. Шүүгдэгч Ю.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр та С.Бтэй уулзаагүй. Би Б.Эдуудаагүй, дэлгүүрийн тэнд таарсан. Намайг энэ хүн хутгалсан. С.Бат-Эрдэний намайг хутгалахаар нь нэг цохисон гэв.
3. Хохирогч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
2023 оны 04 дүгээр сарын 17-нд намайг Эрдэнэбат гэж хүн дуудаад машинд суулгасан. Тэгээд сондгой хашааны тэнд очиж архи уусан. Би болсон асуудлыг сайн мэдэхгүй байна гэв.
4. Хохирогч Ю.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
2023 оны 04 дүгээр сарын 17-нд өдөр Бага Ихэр улаанаас Чойр орох гээд явж байсан. Намайг явж байхад цагаан машин хойноос давхиад байсан би хүн зам сурах гэж байна гээд давхиж байтал Эрдэнээ хоёр залуутай ирсэн. Ирэхдээ нэг пивотой ирсэн. Би пивоноос нь уугаад байж байхад хоёулаа хамт Чойр яваад ирье гэсэн. Би цагдаа байгаа Чойр орж чадахгүй, зүүн талд Хонхорын тэнд мотоциклио тавъя гэж одоо юм уусан гэж хэлээд мотоциклио тавьчихаад машинд суугаад дахиж уулзахгүй, багийн төв дээр таардаг гэж хэлээд цуг яваад дэлгүүр дээр ирээд нэг шил юм, нэг пиво аваад буцаад эргээд явсан. Очоод нөгөөдөх юмаа уусан. Манайхны хүргэн гэж байсан. Тэгээд тэр залууг таньдаг болсон. Би юм уугаад нилээн больсон байсан. Намайг хүргэж өгөх гэж байхад нь би юм уусан одоо Чойр орох аргагүй болсон гэж хэлэхэд манайд хоночих гэж хэлсэн. Тэгээд тэрнээс цааш сайн мэдэхгүй байна гэв.
5. Шинжээч Л.Жаргалтогтох шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Тархи доргилт гэмтэл бол гавлын ясан дотор тархи байгаа баруун зүүн гээд тэр тархи цохилтын хүчээр наашаа цаашаа хөдөлнө. Тэрэн дотор тархи нугасны шингэн байгаа. Тэр тархи нугасны шингэнд өөрчлөлт орсныг тархи доргилт гэж нэрлэдэг. Энэ нь ямар нэгэн байдлаар толгойд ойрхон хэсэгт цохих, цохигдох, унах, ойчих зэргээр мохоо зүйлийн үйлчлэлээр тархи доргилт үүснэ. Тархи доргилт үүсэхдээ хүний биед хамгийн ихдээ 5-7 хоног эмнэл зүйн зовиуртай илэрч байгаад тэрнээс хойш удвал тархи доргилт биш, тархины дотоод даралт ихсэх өвчин болж хувирдаг. С.Бат-Эрдэний биед тархи доргилт гэмтэл байсан. Юугаар оношлогдож байна гэхээр дагзны булчингийн хөшинг, ромбергийн сорилт, септо манна буюу хоёр нүдний бага хэмжээний даралт, нүдний ухархайгаар эмзэглэх, мөн нарийн мэргэжлийн эмч буюу мэдрэл, мэс засал, нэгдсэн эмнэлгийн хамгийн анхны үзлэг хийсэн эмчийн үзлэгээр тархи доргилт гэж оношлогдсон. Ийм зүйлүүдийг үндэслээд тархи доргилт гэж үзсэн. Рентгенд тархи доргилт оношлогдохгүй. Рентгенд зөвхөн гавлын ясны гэмтлүүд оношлогдоно. Томографик бол Чойрт байхгүй. Заавал Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийгдэнэ. 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн мэс заслын эмчийн үзлэгт уруулын шарх, тархи доргилт, Б.Нэргүй гэсэн. Мэргэжлийн эмчийн өөрийнх нь хийсэн үзлэгийн тэмдэглэл байна. Миний үзлэгээр дагзны булчин хөшүүн байсан. Яах аргагүй тархи доргилт гэмтэлтэй, толгой хөдлөхгүй хөшүүн, хүзүүний хөшинг сайн үзэж болохгүй. Хоёрдугаарт ромбергийн сорилд тэнцэхгүй байсан. Энэ нь гарыг урагш болгоод зогсоож үздэг. Тэгэхэд ерөөсөө зогсож чадахгүй байсан. Септомана буюу нүдний аяга яс, нүдний алиман дээр бага зэргийн дарахад маш их эмзэглэлтэй байсан энэ бол клиник үзлэг. Клиник үзлэгээр тархи доргилтыг оношлож болно. Ер нь клиник үзлэгээр онош тавина. Үнэхээр шаардлагатай гэж үзвэл томографикт харуулна. Даралт ихсэх шинж, тархи доргилтын шинж хоёр өөр ойлголт. 2023 оны 04 дүгээр сарын 17-нд архи уусан, надад 2023 оны 04 дүгээр сарын 19-нд үзүүлсэн. Надад үзүүлэхдээ эрүүл байсан. Би хэзээ ч согтуу хүн үздэггүй. Согтуу, халамцуу, архи үнэртүүлсэн хүн байвал би мөрдөгчид нь хэлээд буцаагаад явуулдаг. Яагаад гэвэл онош төөрөгддөг учраас. Согтуу, халамцуу байвал онош оношлогдоход маш хэцүү байдаг. Заавал эрүүл байх ёстой гэв.
6. Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхорын 4-2 тоот гэртээ архи уусан байдалтай унтаж байтал А орж ирээд намайг босоод ир, найзууд чинь дуудаж байна гэсэн. Тэгээд би Аийг дагаад жижиг цагаан өнгийн машин дээр очтол А намайг машинд суу гэсэн. Тэгээд би машины ар талын суудалд орж суугаад Баатарчулуун, Эрдэнэбат, А бид 4 Сэнгүр нэртэй 2,5 литрийн савалгаатай шар айраг, Хараа нэртэй 0,75 литрийн савалгаатай архи уугаад байж байтал А намайг чи муу гуйлгачин архи авч өг, хүний юм уучихаад зүгээр яваад байхдаа яадаг юм гэж хэлээд баруун талын нүд рүү баруун гараараа 1 удаа цохисон, мөн толгойны орой руу гараараа 1 удаа цохисон. Би айгаад сандраад машинаас буутал газар ойчсон. Тэгтэл А машинаас бууж ирээд миний нүүр лүү болон уруул хэсэг рүү өшиглөөд байсан. Би тухайн үед босоод гэр лүүгээ зугтаасан. Би гэрт ороод модон хүрэн иштэй төмөр хутга аваад гэрээс гарсан. Тэгтэл А намайг ална гээд ирэхээр нь би Аийн цээжин тус газар 1 удаа, баруун талын мөр хэсэгт 1 удаа хутгаар зүссэн. Тэгээд би хутгаар Аийн биед гэмтэл учруулчихаад гэр лүүгээ явсан. Төд удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан... мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 31-32 дугаар хуудас/,
7. Хохирогч Ю.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагийн үед би гэрээсээ Чойр орох гээд явж байтал хажуугаар цагаан өнгийн Приус-11 маркийн /улсын дугаарыг нь мэдэхгүй/ нэг машин хажуугаар орж ирээд дохиод байхаар нь очтол /Э/ Х гэж нэрээр нь мэднэ намайг очиход машинд суу гэхээр нь машинд суусан. Х үл таних 1 залуутай шар айраг ууж байсан. Нийслэл нэртэй 2,5 литрийн савалгаатай шар айргийг бид 3 уусан. Х гэх залуу чиний юмыг ууя гэхээр нь надад 15000 төгрөг байна, та 2 нэмэрлэчих юм уу гэхэд тэр 2 тэгье тэгье гээд Аяганы хонхорт 14 цагийн үед улаан өнгийн дэлгүүрийн гадаа ирсэн. Бид 3 дэлгүүрт ороод 1 шил Хараа нэртэй 0,75 литрийн савалгаатай архи, Сэнгүр нэртэй 2,5 литрийн савалгаатай пиво аваад урагшаа гарч уусан. Архиа ууж дуусаад байж байтал Х дахиад Чойр орьё гэсэн. Тэгтэл цуг явж байсан залуу нь энэ ахыг мотоцикл дээр нь хүргэж өгье гэтэл Х яахын манайд унтана биз гэсэн. Тухайн үед машинтай Чойр луу хөдөлж байснаа мэдэж байгаа тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26-27 дугаар хуудас/,
8. Иргэний нэхэмжлэгч Б.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Юндэн овогтой А нь уг гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3 002 000 төгрөгийг зарцуулсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох нэхэмжлэлийг гаргаж байна. Тусламж үйлчилгээний зардал болох 3 002 000 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлж барагдуулна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 39 дүгээр хуудас/,
9. Гэрч Д.Эмөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Би 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14-16 цагийн үед хөдөөнөөс Баатарчулуун, А бид гурав Приус-10 маркийн 01-85 ГСО улсын дугаартай би өөрийн машинтайгаа орж ирээд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Аяганы хонхорны хүнсний дэлгүүрийн гадаа ирээд А бид 2 дэлгүүр орж 0,75 литрийн савалгаатай Хараа нэртэй архи 1 шилийг авсан. Бид гурвыг машинд суугаад явах гэж байтал Борж ирж суусан. Дэлгүүрийн зүүн урд талын хашааны хажууд архиа уусан, БА нар хоорондоо хэрүүл маргаан үүсгээд байсан. А, Бнар машины арын суудалд сууж байсан ба А Б.Эгуйлгачин гэж хэлээд хэрүүл маргаан үүсгээд байсан. А Б2 машинаас гарсан ба А Б.Эзодоод байсан. Бзодуулчаад яваад өгсөн тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй, тасарсан байсан. Би унтаад сэрээд хартал машин дотроо хашааны гудманд унтаж байсан, тэгтэл цагдаа нар ирсэн. А Б-ий толгой нүүр хэсэг рүү өшиглөөд байсан. Нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 41-42 дугаар хуудас/,
10. Гэрч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Би 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үед хөдөөнөөс Эрдэнэбат, А бид 3 Приус-10 маркийн улсын дугаарыг нь сайн мэдэхгүй цагаан өнгийн машинтай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Аяганы хонхорын дэлгүүрт ирсэн. Дэлгүүр орж Сэрүүн нэртэй 2,5 литрийн савалгаатай 2 ширхэг шар айраг авсан. Бид 3 дэлгүүрээс гарч ирээд дэлгүүрийн гадаа Б-тэй тааралдсан. Б, А 2 буцаж ороод Хараа нэртэй 1 шил архи авч гарч ирсэн. Э ах бид 2 машинд сууж байсан. Тэгтэл Б, А дэлгүүрээс ирээд машины ард талынх нь суудал дээр суусан. Бид 4 машинтайгаа хөдлөөд Б хашааны ар талын гудамжны зүүн урд үзүүрт очиж 1 шил архи, Сэрүүн нэртэй пиво ууцгаасан. Архи ууж байхдаа А би малтай баян, Б.Эчи малгүй гэх мэт үг хэлж агсраад байсан. Тухайн үед А Бийн шанаа хэсэгт цохисон, Бмашинаас буугаад явсан. Б.Эбууж явсны дараа А 1 аяга шар айраг уучихаад машинаас бууж бие засаж байх үед Бгэрээсээ хүрэн өнгийн иштэй хутга аваад гарч ирсэн. Бхутга бариад А руу явах үед нь би машинаас бууж Б.Эхорих гэтэл Бнамайг түлхчихээд явсан. Тэгээд А дээр очиж цээжин тус газар нь 1 дүрсэн тэгэхээр нь би А Б2-ын голоор нь ортол миний мөрөн дээгүүр дахиж хутгаар зүсэх шиг болсон. Би яг хаана хутгалсаныг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед би цагдаа дуудна гэтэл Ббид нарыг орхиод яваад өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48-50 дугаар хуудас/,
11. Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Ю.Атай 1999 оноос хойш хамт амьдарч байна. Ю.А нь үг дуу цөөтэй хүнтэй яриад байдаггүй юм. Нутаг усандаа нэр хүндтэй хүн, нийгмийн идэвх зүтгэл ер нь муу, гэр амьтай хүн байдаг юм. Ю.А нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг, архи уухаараа байнга дуулдаг тэгээд л унтаад өгдөг, агсам тавиад байдаггүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 52-53 дугаар хуудас/,
12. Гэрч Б.Батсүх мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Ю.А нь архи согтууруулах ундааны зүйлийг хааяа хэрэглэдэг. Би өөрөө архи уудаггүй болохоор Атай цуг архи ууж үзээгүй. А архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ ямар нэг зан авир гаргаад байдаггүй. Ю.А нь эхнэр хүүхдийнхээ цуг амьдардаг, гэр орондоо хэрүүл маргаан хийгээд байдаг зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 55-56 дугаар хуудас/,
13. Гэрч Б.Батгэрэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
С.Б манай худ байгаа юм. С.Б архи согтууруулах ундааны зүйл уучихаад ямар нэгэн байдлаар агсам тавьж, элдэв зан гаргаж байхыг хараагүй. С.Б эхнэр 7 хүүхдийн хамт амьдардаг, амьдралын түвшин их доогуур амьдралтай хүн байгаа юм. Ажил хөдөлмөр хийдэггүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
14. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 127 дугаартай дүгнэлтэд:
- С.Б-н биед тархи доргилт, доод уруулын салстад язарсан шарх, духанд, баруун нүдний гадна өнцөгт, баруун, зүүн нүдний зовхинд, зүүн хацарт, зүүн чихний ар хэсгээр, зүүн тохойн орчимд цус хуралтууд, зүүн чихний омогт, баруун хацарт өнгөц язрал гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлийн улмаас 2023.04.17-ндүүсгэгдсэн байх боломжтой зэрэгт хамаарна.
- Тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Доод уруулын язарсан шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Духанд цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл нь гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Баруун нүдний гадна өнцөгт цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Зүүн хацрын цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Зүүн чихний ар хэсгээрх цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Зүүн тохойн орчмын цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Зүүн чихний омогт өнгөц язрал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Баруун хацрын өнгөц язрал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /1 дүгээр хх-ийн 62-63 дугаар хуудас/,
15. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1953 дугаар дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй хутга дээрээс цус илэрсэн.
- Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй. Дүгнэлт гаргасан: Биологийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч М.Өнөржаргал /1 дүгээр хх-ийн 71-72 дугаар хуудас/,
16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1957 дугаар дүгнэлтэд:
- Бор өнгийн иштэй хутга дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй.
Дүгнэлт гаргасан: Биологийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч М.Өнөржаргал гэжээ. /1 дүгээр хх-ийн 77-78 дугаар хуудас/,
17. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1955 дугаар дүгнэлтэд:
- ХГҮ-ээр хураан авсан гэх хүрэн өнгийн футболк дээр хүний цус илэрсэн. Уг цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна.
- Ю.Аийн гэх шингэн цусны дээж нь АВО сиситемээр А/II/ бүлгийн харъяалалтай байна.
- ХГҮ-ээр хураан авсан гэх хүрэн өнгийн футболк дээрх цусны бүлгийн харъяалал нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Ю.Аийн шингэн цусны бүлгийн харъяалалтай ижил байна. Бүлгийн харъяалалаар тухайн зүйлийг таарч, тохирч байгаа эсэхийг тогтоох боломжгүй.
Дүгнэлт гаргасан: Биологийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч М.Өнөржаргал гэжээ. /1 дүгээр хх-ийн 84-85 дугаар хуудас/,
18. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1954 дугаар дүгнэлтэд:
- ХГҮ-ээр хураан авсан гэх цэнхэр өнгийн монгол цамцан дээр хүний цус илэрсэн. Уг цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна.
- ХГҮ-ээр хураан авсан гэх цэнхэр өнгийн монгол цамц дээрх цусны бүлгийн харъяалал нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Ю.Аийн шингэн цусны бүлгийн харъяалалтай ижил байна. Бүлгийн харъяалалаар тухайн зүйлийг таарч, тохирч байгаа эсэхийг тогтоох боломжгүй.
Дүгнэлт гаргасан: Биологийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч М.Өнөржаргал гэжээ. /1 дүгээр хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
19. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1956 дугаар дүгнэлтэд:
- ХГҮ-ээр хураан авсан гэх №4 улаан хүрэн өнгийн зүйл дээр цус илэрсэн. Уг цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна.
- ХГҮ-ээр хураан авсан гэх №4 цусны бүлгийн харъяалал нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Ю.Аийн шингэн цусны бүлгийн харъяалалтай ижил байна. Бүлгийн харъяалалаар тухайн зүйлийг таарч, тохирч байгаа эсэхийг тогтоох боломжгүй.
Дүгнэлт гаргасан: Биологийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч М.Өнөржаргал гэжээ. /1 дүгээр хх-ийн 101-102 дугаар хуудас/
20. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5350 дугаар дүгнэлтэд:
- Ю.Аийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, баруун уушгины авчил, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, баруун бугалгад шарх гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн хоёр үйлчиллээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл.
- Цээжний хөндийн нэвтэрсэн шарх, баруун уушгины авчил, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, баруун бугалганы шарх гэмтэл нь гэмтдийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
- ГССҮТ-ийн №5650 тоот өвчний түүхэнд Ю.А нь А/II/ бүлгийн цустай байна.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Ганзориг гэжээ. /1 дүгээр хх-ийн 109-110 дугаар хуудас/,
21. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 009/013 дугаар дүгнэлтэд:
- Саарал эрээн өнгийн ноосон цамцан дээр шинэ зүсэгдэлт үүссэн байна.
- 16мм, 43мм хэмжээтэй гэмтэл үүссэн байна.
- Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн ноосон цамцан дээр гарсан 16мм, 43мм хэмжээтэй гэмтлүүд нь зах ирмэг жигд, суналтгүй, дотор нэхээс ил гарч бохирдлогдоогүй, нэг бүхлийг үүсгэж байх тул хатуу үзүүртэй зүйлээр, 1 удаагийн үйлчиллээр үүсгэгдсэн шинэ зүсэгдэлт байна.
- Саарал эрээн өнгийн ноосон цамцан дээр үүссэн зүсэгдэлт нь хутгаар үүсгэгдсэн байх боломжтой.
- Шинээр нөхцөл байдал тогтоогдсонгүй. Дүгнэлт гаргасан: шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Билгүүн гэжээ. /1 дүгээр хх-ийн 115-116 дугаар хуудас/,
22. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 009/014 дугаар дүгнэлтэд:
- Хар хөх өнгийн цамцан дээр шинэ зүсэгдэлт үүссэн байна.

- Хар хөх өнгийн цамцан дээр үүссэн зүсэгдэлт нь хутгаар үүсгэгдсэн байх боломжтой.
- Шинээр нөхцөл байдал тогтоогдсонгүй. Дүгнэлт гаргасан: шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Билгүүн гэжээ. /1 дүгээр хх-ийн 123-124 дүгээр хуудас/,
23. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэлүүд /1 дүгээр хх-ийн 2-22 дугаар хуудас/,
24. Хохирогч Ю.Аийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, өвчний түүх болон бусад холбогдох баримтууд /1 дүгээр хх-ийн 213-214 хуудас/,
25. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /1 дүгээр хх-ийн 163-180, 187 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч С.Б, Ю.А нарт холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 17-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхор 5а тоот хашааны гадна Ю.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, өөрийг нь зодсон үйлдэлд дургүйцэн, улмаар түүний цээж, баруун бугалганд нь тус тус хутгалж, баруун бугалганд нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, баруун уушгины авчил, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай хохирол учруулсан,
Шүүгдэгч Ю.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 17-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхор 5а тоот хашааны гадна С.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, толгой хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь тархи доргилт, доод уруулын салстад язарсан шарх, духанд, баруун нүдний гадна өнцөгт, баруун, зүүн нүдний доод зовхинд, зүүн хацарт, зүүн чихний ар хэсгээр, зүүн тохойн орчимд цус хуралтууд, зүүн чихний омогт, баруун хацарт өнгөц язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Б.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Ю.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч С.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Б.Батчимэг гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч С.Б болон өмгөөлөгч миний зүгээс гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар маргах зүйл байхгүй. Гэхдээ шүүхээс анхаарвал зохих хэд хэдэн зүйл байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч С.Б нь хэргийн газраас хураасан хутга нь миний хутга биш байна гэж мэдүүлсэн. Мөн хэргийн газрын үзлэгээр өөр нэг хар иштэй хутга хураагдсан байхад уг хутга хэнийх нь болохыг тогтоогоогүй байж буцаагаад өгчихсөн асуудал яригдаж байна. Иймд шүүх бүрэлдхүүн энэ асуудлыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ю.Аийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Ю.Аийг Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь энэ гэмт хэргийг маш дутуу шалгасан. Ю.А нь энэ хүмүүсийг танихгүй тухайн өдөр уулзсан. Гэрч болох Д.Эрдэнэбат, Б.Бнарын мэдүүлэг зөрүүтэй. Энэ хүмүүс нь С.Бтэй найз нөхдийн холбоотой тул үгсэж мэдүүлгээ нэг болгосон байж болзошгүй талаар мөрдөгч, прокурорт хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Түүнчлэн Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 127 дугаартай дүгнэлтээр С.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэсэн. Өнөөдөр шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч нь тархи доргилт гэмтлийг юуг үндэслэж хэрхэн яаж оношлосныг тайлбарлаж чадахгүй байна. Энэ тархи доргилт гэмтлийг шинжээч эмч нь ямар нэг баримтад үндэслээгүй өөрийн дотоод итгэлээр субьектив байдлаар гарсан байна. Иймд шүүгдэгч Ю.Аийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч Ж.Д “Б, А гэх 2 хүн нь хоорондоо архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж үл ойлголцол үүссэний улмаас санаатайгаар бие биедээ хохирол учруулсан байна. Тэнд цуг байсан гэрчүүд нь энэ Б.Эхутгалсан гэж мэдүүлдэг юм байна. Иймд миний хувьд бол Б.Эгэм буруутай гэж үзэж байна. А нь бас гэм буруутай гэж үзэж байна. Яагаад тэгж үзэх болов гэхээр ууж идэж байх үедээ хүнийг хэл амаар доромжилж, мөн нүүрэн тус газар нь цохиж өшиглөдөг нь буруу юмаа” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 17-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхорын 5а тоот хашааны гадна хохирогч Ю.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж өөрийг нь зодсон үйлдэлд дургүйцэн улмаар түүний цээж, баруун бугалгад нь тус тус хутгалж, баруун бугалганд нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, баруун уушгины авчил, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ю.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 17-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхорын 5а тоот хашааны гадна хохирогч С.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр толгой хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт, доод уруулын салстад язарсан шарх, духанд, баруун нүдний гадна өнцөгт, баруун, зүүн нүдний доод зовхинд, зүүн хацарт, зүүн чихний ар хэсгээр, зүүн тохойн орчимд цус хуралтууд, зүүн чихний омогт, баруун хацарт өнгөц язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Батчимэг нь “...эд мөрийн баримтаар хураагдсан хутганы асуудал эргэлзээтэй байна...” гэх дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:
Шүүгдэгч С.Б нь хохирогч Ю.Аийг эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй хутгаар хутгалж түүний эрүүл мэндэд баруун бугалганд нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, баруун уушгины авчил, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч С.Б 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн “...Би гэрт ороод модон хүрэн иштэй төмөр хутга аваад гэрээс гарсан. Тэгтэл А намайг ална гээд ирэхээр нь би Аийн цээжин тус газар 1 удаа, баруун талын мөр хэсэгт 1 удаа хутгаар зүссэн...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Б-ны 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...Бгэрээсээ хүрэн өнгийн иштэй хутга аваад гарч ирсэн. Бхутга бариад А руу явах үед нь би машинаас бууж Б.Эхорих гэтэл Бнамайг түлхчихээд явсан. Тэгээд А дээр очиж цээжин тус газар нь 1 дүрсэн тэгэхээр нь би А Б2-ын голоор нь ортол миний мөрөн дээгүүр дахиж хутгаар зүсэх шиг болсон...” гэх мэдүүлэг, Шинжээчийн дүгнэлтүүд болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч С.Б нь шүүх хуралдаан дээр эд мөрийн баримтаар тооцсон хутга нь миний хутга биш байна гэж байгаа боловч хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн 6, 7, 8 дахь зургаар эд мөрийн баримтаар хураагдсан бор иштэй хутга нь шүүгдэгч С.Бат-Эрдэнийн гэрийн зүүн талын орны дэрэн доор байсан нь нотлогдож байна. Энэ нь шүүгдэгч С.Б-ийн хохирогчоор мэдүүлсэн “...Би Аийг биед халдсан хутгыг гэртээ авчирч өөрийн гэрийн зүүн орны дэрэн доор хийсэн...” гэх мэдүүлэгтэй тохирч байх тул түүний өмгөөлөгч Б.Батчимэгээс гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ю.Аийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр нь “...шүүгдэгч Ю.Аийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэх дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдхүүн хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Шүүгдэгч Ю.А нь хохирогч С.Б эрүүл мэндэд тархи доргилт, доод уруулын салстад язарсан шарх, духанд, баруун нүдний гадна өнцөгт, баруун, зүүн нүдний доод зовхинд, зүүн хацарт, зүүн чихний ар хэсгээр, зүүн тохойн орчимд цус хуралтууд, зүүн чихний омогт, баруун хацарт өнгөц язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн хохирогч С.Б-ийн “..А намайг чи муу гуйлгачин архи авч өг, хүний юм уучихаад зүгээр яваад байхдаа яадаг юм гэж хэлээд баруун талын нүд рүү баруун гараараа 1 удаа цохисон, мөн толгойны орой руу гараараа 1 удаа цохисон. Би айгаад сандраад машинаас буутал газар ойчсон. Тэгтэл А машинаас бууж ирээд миний нүүр лүү болон уруул хэсэг рүү өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Д.Эын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...БА нар хоорондоо хэрүүл маргаан үүсгээд байсан. А, Бнар машины арын суудалд сууж байсан ба А Б.Э гуйлгачин гэж хэлээд хэрүүл маргаан үүсгээд байсан. А Б2 машинаас гарсан ба А Б.Э зодоод байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Батчулууны 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...Архи ууж байхдаа А би малтай баян, Б.Эчи малгүй гэх мэт үг хэлж агсраад байсан. Тухайн үед А Б шанаа хэсэгт цохисон, Бмашинаас буугаад явсан... А нь машинд архи согтууруулах ундааны зүйл ууж байх үедээ Б.Эцохиж зодоод байсан...” гэх мэдүүлэг,
шинжээч Л.Жаргалтогтох нь шүүх хуралдаанд гаргасан “С.Бд клиник үзлэг хийхэд дагзны булчингийн хөшингөтэй, ромбергийн сорилт тэнцвэргүй, септо манна буюу хоёр нүдний бага хэмжээний даралт, нүдний ухархайгаар эмзэглэлтэй, мөн нарийн мэргэжлийн эмч буюу мэдрэл, мэс засал, нэгдсэн эмнэлгийн хамгийн анхны үзлэг хийсэн эмчийн үзлэгээр тархи доргилт гэж оношлогдсон... Би согтуу хүнд үзлэг хийдэггүй. Үзлэг хийлгэх гэж байгаа хүн согтуу байвал онош төөрдөг...” гэх мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 127 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэрээс гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч С.Б нь зэвсэг хэрэглэж хохирогч Ю.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ю.А нь хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан “...шүүгдэгч С.Б.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Ю.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг, иргэдийн төлөөлөгч Ж.Дгаас гаргасан “...миний хувьд бол Б.Эгэм буруутай гэж үзэж байна. А нь бас гэм буруутай гэж үзэж байна...” гэх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн шүүгдэгч С.Б нь нэг үйлдлээр хохирогч Ю.Аийн эрүүл мэндэд хөнгөн, хүнд гэмтэл учруулсан ба Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг аль хүнд төрлийн гэмтлээр нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Б, Ю.А нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч С.Б, Ю.А нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ харилцан хэрүүл маргаан үүсгэн бие биедээ халдсан үйлдлээс үүдэлтэй байна гэж шүүх бүрэлдхүүн дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Х овогт Сүхийн Б.Эхүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,
Шүүгдэгч Б овогт Ю Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ю.Аийн эрүүл мэндэд баруун бугалганд нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, баруун уушгины авчил, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол учирсан. Хохирогч Ю.Ат нийт 542 150 /таван зуун дөчин хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч С.Б нь нөхөн төлсөн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсээс шүүгдэгч С.Бэс 3 002 000 /гурван сая хоёр мянга/ төгрөг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ. Учир нь хохирогч Ю.Ат ямар эмчилгээ хийж 3 002 000 /гурван сая хоёр мянга/ төгрөгийн зардал гарсан нь тодорхойгүй байх тул иргэний нэхэмжлэгч нь уг зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч С.Бэс жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ю.Аийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд тархи доргилт, доод уруулын салстад язарсан шарх, духанд, баруун нүдний гадна өнцөгт, баруун, зүүн нүдний доод зовхинд, зүүн хацарт, зүүн чихний ар хэсгээр, зүүн тохойн орчимд цус хуралтууд, зүүн чихний омогт, баруун хацарт өнгөц язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч С.Б нь мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлдэг, мөн шүүгдэгч Ю.А нь шүүх хуралдааны явцад иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсээс нэхэмжилсэн хохирогч С.Бд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн төлбөр болох 214 000 /хоёр зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг төлсөн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч С.Б.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул уг зүйлд зааснаар шүүгдэгч С.Бд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
шүүхээс шүүгдэгч Ю.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул уг зүйлд зааснаар шүүгдэгч Ю.Ат 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Батчимэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч С.Б нь мөрдөн байцаалтын шатнаас өөрийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлууд тогтоогдож байна. Шүүх хуралдааны явцад хохирогч Ю.Аийн хохиролыг бүрэн барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ю.Аийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Ю.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Ю.А нь бие эрүүл мэндийн хувьд тааруу, мөн түүнээс хохирогч С.Б нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Ю.А нь шүүхээр дахин явмааргүй байна гэж иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 214 000 төгрөгийг төлсөн. Энэ байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Ю.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч С.Б, Ю.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч шүүгдэгч Ю.Аийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ю.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ат оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Ю.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэх нь зүйтэй байна.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Батчимэгийн гаргасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлууд тогтоогдож байна. Шүүх хуралдааны явцад хохирогч Ю.Аийн хохиролыг бүрэн барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хохирогч Ю.А нь хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан шүүгдэгч С.Бтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. Түүнчлэн шүүгдэгч С.Б нь хохирогч Ю.Ат гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 542150 /таван зуун дөчин хоёр мянга нэг зуун тавь/ төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч С.Б.ЭЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсийн 1.2-т заасан “...учруулсан хохиролыг нөхөн төлсөн;”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгч С.Б нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ю.Аийн нэхэмжилсэн 542 150 /таван зуун дөчин хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдүүн дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Б.Э3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Б, Ю.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх.” гэж тус тус заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй хутга, хүрэн өнгийн фудволк, цэнхэр өнгийн монгол цамц, саарал өнгийн ноосон цамц, саарал эрээн өнгийн ноосон цамц тус бүр 1 ширхэгийг тус тус устгахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ю Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Х овогт Сүхийн Б.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ю.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч С.Б.ЭЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ат оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ю.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч С.Б, Ю.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Ю.А нь иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 214 000 /хоёр зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгчээс шүүгдэгч С.Бэс нэхэмжилсэн 3 002 000 /гурван сая хоёр мянга/ төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй хутга, хүрэн өнгийн фудволк, цэнхэр өнгийн монгол цамц, саарал өнгийн ноосон цамц, саарал эрээн өнгийн ноосон цамц тус бүр 1 ширхэгийг тус тус устгахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ
ШҮҮГЧИД Б.БАТТУЛГА
А.ЭНХБААТАР
2023 06 29 2023/ШЦТ/44

Дүгнэлт гаргасан: Биологийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч М.Өнөржаргал гэжээ. /1 дүгээр хх-ийн 101-102 дугаар хуудас/,