Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/46

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

хохирогч Х.Б,

шүүгдэгч Т.Чнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Т.Чхолбогдох эрүүгийн 2317000000055 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, яс үндэс халх, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 1 дүгээр баг, Тээвэрчдийн байрны 301 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/718 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх М овогт Т.Ч/РД:ЕЙ/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т.Чнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 14-ний орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 1 дүгээр баг, Тээвэрчдийн байрны 301 тоот өөрийн гэртээ Х.Быг гэрээс гар гэхэд түүний гарахгүй гэсэн үйлдэлд дургүйцэн, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар Х.Бын толгой, нүүр хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, хоолойг нь боох зэргээр зодож, биед нь хамрын нуруунд, зүүн нүдний зовхинд, дээд уруулын дотор салстад цус хуралт, духанд, баруун чихний дэлбэнд, зүүн чихний дэлбэнд, эрүүний баруун өнцгөөр, хамрын нуруунд, дээд уруулд, зүүн хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Чхолбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000055 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Т.Чшүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Манай найз охин ирэх гээд яв гээд хэлсэн явахгүй байсан. Тэгээд хоорондоо таарамжгүй харилцаанаас болоод хоорондоо маргалдсан. Би согтуу байсан учраас уурандаа цохисон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

2. Хохирогч Х.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Одноогийн дэлгүүрт манай эхнэр худалдагч хийдэг. 2023 оны 05 дугаар сарын 14-ны өдөр тэнд хүүхдээ хараад байж байхад өдөр 2-3 цагийн үед М, Т.Чхоёр орж ирсэн. Би М таньдаг найзууд. Т.Чтэр өдөр танилцсан. М намайг манай найз, энэ найзынд очиж жаахан сууя гээд нэг шил архи аваад явсан. М 2 хундага л татсан. Болно гээд уугаагүй. 0.75 граммын архи хувааж уусан. Тэр архиа дуусгаад би дэлгүүрээс 2 том пиво авч уусан. Ууж байхад Т.Чнадад хандан манай ээж, аав ирэх гэж байгаа тэрнээс өмнө найз охинтойгоо гэртээ уулзана намайг яв гэж хэлсэн. Би тэр үед нилээн больсон. Явж чадахгүй би жоохон байж байгаад гаръя гэж хэлээд тэгээд муудалцсан.

Миний нүүрэн дээр сорив байгаа, би Улаанбаатар хотод лазерддаг газар очиж арилгуулах гээд асуухад 1 см газар нь 150 000 төгрөг гэсэн. Бүгдийг нь арилгахад 1 600 000 төгрөг орно. Янзлуулж байж бичиг өгдөг. Янзлуулаагүй тохиолдолд өгөхгүй гэж хэлсэн. Хамраа үзүүлсэн хамрын таславч ямар ч амьсгалах нүхгүй болсон байна гэсэн. Хагалгаанд орж удахгүй эмчлүүлэхгүй бол хамраараа амьсгалаад байвал тархинд агаар нь очихгүй, тархиар хатгаж өвддөг болно гэсэн. Хамраараа амьсгаа авахгүй хоолойгоороо амьсгаа аваад байвал улаан хоолойн хавдар болно гэсэн. Улаанбаатар хотод очиж үзүүлэхэд миний хоолой идээлсэн байна гэсэн. Хагалгаанд орчихоод заавал эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн. Би бичгийг нь аваад ирсэн байгаа гэв.

3. Шүүгдэгч Т.Чмөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд Баяржаргалд учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулна... гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

4. Хохирогч Х.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн эхнэр Б.Үжингийн ажил дээр буюу Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хуучин 2 дугаар сургуулийн хойно байх Одноогийн гэх дэлгүүрт эхнэрийнхээ хамт хүүхдээ хараад байж байсан юм. Тэгээд 15 цагийн үед би ажил руугаа явах гэтэл М дэлгүүрт юм авахаар орж ирсэн. М, Ч хоёр хамт явсан байсан. Ч би танихгүй, тухайн өдөр анх харсан. Тэгээд Б.Мтай мэнд мэдээд, Т.Чтанилцсан. Тухайн үед Б.М манай найз Т.Чгэрт хүн байхгүй байгаа Т.Чгэр лүү орох уу гэхээр нь зөвшөөрөөд Т.Чгэрт орсон. Т.Чгэр Одноогийн дэлгүүрийн хойд талд байдаг. Т.Чгэрт ороход гэрт нь хүн байхгүй байсан бөгөөд Б.М гурвуулаа зүгээр байхаар ганц шил архи хуваагаад уучих уу гэж асуусан. Тухайн үед Т.Чбид хоёр зөвшөөрөөд Одноогийн дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн савлагаатай архи худалдаж аваад Т.Чгэрт Б.М, Т.Чбид гурав хувааж уусан. Тухайн архинаас М нээх уугаагүй, хоёр гурав татчихаад би болилоо гэж хэлээд архинаас дахиж уугаагүй. Архинаас талаас илүүг нь Ч бид хоёр хувааж уусан. Тус архиа ууж дуусгаад Ч бид 2 дэлгүүрээс дахин 2 том пиво авсан. Тухайн үед 18 цаг болж байсан. Гэтэл Б.М Писи тоглолоо гэж хэлээд Т.Чбид хоёрыг үлдээгээд гараад яваад өгсөн. Тэгээд Т.Чбид хоёр эхний пивоо ууж дуусгаад байж байтал Т.Чнадад хандан одоо хотоос ээж аав хоёр ирж байгаа тэрнээс өмнө би таньдаг охинтойгоо уулзана чи манай гэрээс яв гэж хэлсэн. Тухайн үед би нэлээн согтчихсон байсан болохоор Т.Чжоохон байж байгаад явъя аа гэтэл Т.Чнамайг гэрээсээ хөөгөөд нүүр лүү гараараа цохиод авсан. Тэгээд Т.Чнамайг согтуу байгааг далимдуулаад нилээн зодсон. Газар унагааж байгаад нүүр лүү толгой руу өшиглөсөн, нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон, боосон. Ч-д зодуулснаас үүдэн би ухаан алдаад юу болсныг санахгүй байна. Тэрнээс хойш санаж байгаа зүйл гэвэл Ч-ын гэрээс гарчихсан Одноогийн дэлгүүрээс хойш шороон зам дээр мөлхөж байснаа санаж байна. Дэлгүүр лүү орж эхнэр дээрээ ирсэн бөгөөд манай эхнэр намайг эмнэлэг рүү аваад явсан.

Би Т.Чзодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардал болон холбогдох бусад зардлыг нэхэмжилнэ. Цаашид эмчилгээнд хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна. Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт үзүүлэхэд хамрын хагалгаанд орох мөн эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэж эмч зөвлөсөн. Т.Чзүгээс надад хохирлын 200 400 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Би ирээдүйд гарах эмчилгээний зардлаа Ч-с нэхэмжилнэ. Тухайн төлбөр зардлыг Ч төлж барагдуулвал надад ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 10  дугаар хуудас/,

5. Иргэний нэхэмжлэгч Б.Оюунцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон Х.Б нь эмнэлэгт үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт зарцуулагдсан 394,000 төгрөгийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

6. Гэрч Ж.М мөрдөн  байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би өөрийн хадам аав ээжийн хашаанд буюу Сүмбэр сум 1 дүгээр баг Тээвэрчдийн байр 301 тоотод Монгол гэрт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн үед би ажлаасаа бууж ирээд хоол хийгээд Т.Чоруулж өгөхөөр гэр лүү нь ороход Т.Чнэг үл таних залуутай гэрийнхээ жижиг өрөөнд муудалцаж зодолдоод байгаа бололтой харагдсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаж болиулаад нөгөө Т.Чмуудалдаж байсан залууг гэрээсээ гаргаж явуулсан. Тухайн үед Чтай муудалцаж байсан залууд ил харагдах гэмтэл бэртэл, цус гарсан зүйл анзаарагдаагүй. Ч тэр залуу хоёр нилээн согтуу бараг 2-лаа хөл дээрээ тогтож чадахгүй шахуу байсан. Яагаад хүнтэй муудсан талаар Т.Чаас асуухад саяны Х.Б гэх залуу намайг үгээр идээд эхлээд цохихоор нь би тэсэлгүй буцаагаад цохичихсон юм гэж надад хэлсэн. Би гэр лүүгээ ороод зурагт үзээд байж байхад нэг хүн хашааны хаалга тогшоод байхаар нь гараад очтол нөгөө Чтай муудалцаад байсан залуу хамраас нь цус гарсан байдалтай гадаа ирсэн байсан. Нөгөө залуу ярихдаа танай дүү Ч намайг ийм болгочихлоо гэсэн. Тэгэхээр нь нөгөө залууг гэртээ оруулж цусыг нь угаалгаж цэвэрлүүлээд гэрээсээ гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

7. Насанд хүрээгүй гэрч Б.Үмөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр би ажил дээрээ буюу Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Одноогийн дэлгүүрт сууж байсан. Дэлгүүрт цуг Баяржаргал байсан. Гэтэл 17 цагийн үед байх гаднаас Ч, Б.М хоёр орж ирээд Х.Быг аваад гарсан. Дэлгүүрээс гарахдаа Б 1 ширхэг том пиво авч гарсан. Тэгээд 23 цагийн үед байх Х.Б гаднаас дэлгүүрт орж ирсэн бөгөөд Х.Б гаднаас орж ирэхдээ нүүр нь битүү хавдсан, цус болсон хувцас нь шороо тоостой архи уучихсан орж ирсэн. Б-ын царай танигдахын аргагүй болсон байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар Х.Баас асуухад Т.Чзодуулчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд Баяржаргалыг эмнэлэг рүү дагуулж явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

8. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн найз Чын гэрт байсан юм. 17 цагийн үед Баяржавхлан гаднаас орж ирсэн. Ч, Б хоёр нэгнээ анх удаа харсан бөгөөд танилцаад бид 3 дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай архи худалдан авч Чын гэрт уусан. Би архинаас ганц хоёр татчихаад писи тоглохоор Чын гэрээс гараад явсан. Тэгээд писи тоглож байхад 00 цаг 30 минутын үед над руу Х.Б залгаад би хүнд зодуулчихлаа гэж надад хэлсэн. Үүний дараа Х.Бын эхнэр Б.Үнад руу залгаад чи хаана байгаа юм Х.Б хүнд зодуулчихсан байна, чи Ч-хаа гэрийг заагаад өг гэж хэлсэн. Би О-гийн дэлгүүрээс хойшоо байгаа гэж хэлээд утсаа тасалсан. Хэргийн талаар өөр мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

9. Гэрч Ц.Д-д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Т.Чнь 2000 оны 07 дугаар сарын 23-нд Говьсүмбэр аймагт төрсөн. Эхээс 5-лаа, 4 дэх хүүхэд. Бага насаа Говьсүмбэр аймагт эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. 2018 онд Говьсүмбэр аймгийн 2 дугаар 10-н жилийг сурч төгссөн. Тэгээд Монгол Улсын Боловсролын их сургуульд англи хэлний багш мэргэжлээр элсэн орж суралцаж байгаад 3 дугаар курсээсээ сургуулиасаа гарсан. Цэргийн алба хаагаагүй. Сургуулиасаа гарснаас хойш Говьсүмбэр аймагт эцэг эхийн хамт амьдарч байгаа. Т.Чнь зан байдлын хувьд дуугуй, дөлгөөн тайван, олон таван үггүй, хүнд тусархуу, ажилсаг хүүхэд... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

10. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 162 дугаартай дүгнэлтэнд:

- Т.Чбиед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 37 дугаар хуудас/,

11. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 157 дугаартай дүгнэлтэнд:

- Х.Бын биед хамрын нуруунд, зүүн нүдний зовхинд, дээд уруулын дотор салстанд цус хуралт, духанд, баруун чихний дэлбэнд, зүүн чихний дэлбэнд, эрүүний баруун өнцгөөр, хамрын нуруунд, дээд уруулд, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлийн улмаас 2023.05.14-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Хамрын нурууны цус хуралт, зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Дээд уруулын дотор салстын цус хуралт, зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Зүүн хацрын зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Духны зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Баруун чихний дэлбэнд, зүүн чихний дэлбэнд, эрүүний баруун өнцгөөрх зулгаралт гэмтэл нь тус бүрдээ  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниуахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

12. Хохирогч Х.Бын өвчтөний түүх, хохиролын баримт /хх-ийн 14-17, 77 дугаар хуудас/,

13. Шүүгдэгч Т.Чэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/,

- Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/718 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-70 дугаар хуудас/

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-63 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Т.Чнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 14-ний орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 1 дүгээр баг, Тээвэрчдийн байрны 301 тоот өөрийн гэртээ Х.Быг гэрээс гар гэхэд түүний гарахгүй гэсэн үйлдэлд дургүйцэн, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар Х.Бын толгой, нүүр хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, хоолойг нь боох зэргээр зодож, биед нь хамрын нуруунд, зүүн нүдний зовхинд, дээд уруулын дотор салстад цус хуралт, духанд, баруун чихний дэлбэнд, зүүн чихний дэлбэнд, эрүүний баруун өнцгөөр, хамрын нуруунд, дээд уруулд, зүүн хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогч Х.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “хэлэх зүйл байгүй ээ” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Т.Чнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 14-ний орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 1 дүгээр баг, Тээвэрчдийн байрны 301 тоот өөрийн гэртээ хохирогч Х.Быг гэрээс гар гэхэд түүний гарахгүй гэсэн үйлдэлд дургүйцэн, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар Х.Бын толгой, нүүр хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, хоолойг нь боох зэргээр зодож, биед нь хамрын нуруунд, зүүн нүдний зовхинд, дээд уруулын дотор салстад цус хуралт, духанд, баруун чихний дэлбэнд, зүүн чихний дэлбэнд, эрүүний баруун өнцгөөр, хамрын нуруунд, дээд уруулд, зүүн хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Т.Чнь хохирогч Х.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Түүнчлэн шүүгдэгч Т.Чнь хохирогч Х.Бын биед хамрын нуруунд, зүүн нүдний зовхинд, дээд уруулын дотор салстад цус хуралт, духанд, баруун чихний дэлбэнд, зүүн чихний дэлбэнд, эрүүний баруун өнцгөөр, хамрын нуруунд, дээд уруулд, зүүн хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Б, гэрч Б.Үжин, Б.М нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 157 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Т.Чүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Чнь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Т.Чнь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Т.Ч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч Т.Чнь хохирогч Х.Бд 200 400 /хоёр зуун мянга дөрвөн зуу/ төгрөг төлсөн байна. Хохирогч Х.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж байгаа боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Хохирогч Х.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Т.Чаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэсээс хохирогч Х.Бын эмчилгээний зардал гарсан 394000 /гурван зуун ерэн дөрвөн мянга/ төгрөг гарсныг шүүгдэгч Т.Чаас нэхэмжилсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлнэ гэж заасан байх тул шүүгдэгч Т.Чаас 394 000  /гурван зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна.     

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Т.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Хохирогч Х.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “эрүүгийн хариуцлагын талаар санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Т.Чнь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Надад торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Т.Чэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүхээс шүүгдэгч Т.Чаас гаргасан “би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Надад торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгч Т.Чнь хувийн байдлын тухайд урьд нь 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан ба үүндээ дүгнэлт хийхгүйгээр дахин гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна.

Шүүгдэгч Т.Чүйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Т.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чоногдуулсан 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан өдөрт 8 /найм/ цагаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Чнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

            Шүүгдэгч Т.Чнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.                     

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч М овогт Т Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Т.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Т.Чнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Т.Чнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чаас 394 000 /гурван зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.       

            7. Хохирогч Х.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Т.Чаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

   9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Чурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ