Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/47

 

 

                                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                        

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Н.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А овогт Ж.А-тхолбогдох эрүүгийн 2217000190063 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1978 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн тусгай мэргэжилтэн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 24б-802 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх А овогт Ж.А/РД:ЦД/,

                                                                        Холбогдсон хэргийн талаар:

                                                                     /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ж.А нь “Чойр нутгийн зөвлөл” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 2019 онд “Боржигон наадам”-ыг зохион байгуулахаар иргэд, аж ахуйн нэгжээс “Чойр нутгийн зөвлөл” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын Хаан банкин дахь 5990480901 тоот дансанд хандивласан мөнгөнөөс Хаан банкин дахь өөрийн 5111090119 тоот дансанд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 9,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1,350,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 14,350,000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.А нь “Чойр нутгийн зөвлөл” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 2019 онд “Боржигон наадам”-ыг зохион байгуулахаар иргэд, аж ахуйн нэгжээс “Чойр нутгийн зөвлөл” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын Хаан банкин дахь 5990480901 тоот дансанд хандивласан мөнгөнөөс Хаан банкин дахь өөрийн 5111090119 тоот дансанд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 9,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1,350,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 14,350,000 төгрөгийг завшсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна

хохирогч Б.Н“...Говьсүмбэр аймагт 2019 “Чойр” нутгийн зөвлөл байгуулагдсан байсан. Тухайн үед гүйцэтгэх захиралаар Арсланбаатар  томилогдсон байсан. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр томилогдоод одоог хүртэл ажиллаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 152-153 дугаар хуудас/,  

гэрч Ж.Н“Чойр нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан “Боржигон наадам 2019” арга хэмжээнд би оролцоогүй. Миний мэдэхээр нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хандиваар зохион байгуулсан гэсэн. Бусад дотоод үйл ажиллагаанд би оролцоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

гэрч А.О“...Чойр нутгийн зөвлөл төрийн бус байгууллага нь “Боржигон наадам”-ыг зохион байгуулах зорилгоор аймгийн иргэд, аж ахуйн нэгжүүдээс хандив цуглуулж наадамтай холбоотойгоор гарах зардлыг шийдвэрлэн хариуцаж ажилласан. Хандивын мөнгийг иргэд, аж ахуйн нэгжүүд “Чойр нутгийн зөвлөл”-ийн Хаан банкны данс руу шилжүүлдэг байсан. Тухайн дансыг Ж.А хариуцаж төлбөр тооцоог хийдэг байсан... Тухайн цугларсан мөнгийг наадамтай холбоотой зардалд л зарцуулах ёстой. Өөр зүйлд зарцуулж болохгүй гэж бодож байна... Хандивын дансаар гүйлгээ хийх эрх зөвхөн Ж.Ат байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  22-23 дугаар хуудас/,

гэрч П.А-ын “... “Чойр нутгийн зөвлөл”-ийн талаар сайн мэдэхгүй, 2019 онд хандив цуглуулж тухай үеийн наадмыг зохион байгуулсан... Тухайн үед би 200,000 төгрөгийн хандив өгсөн. Одоогоор ямар дансанд өгсөн талаараа сайн санахгүй байна. Хувь хүний данс байгаагүй, байгууллагын данс байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

гэрч Б.Г-ын “1993 оноос хойш А-тай нэг ангийн хүүхдүүд байсан. 10 жилд байхын даруухан, сурлагатай, их номын хүүхэд байсан. 10 жилдээ суралцаж байх үедээ манай ангиас шилжээд 10 дугаар ангиа төгсөөд Орос руу сургуульд сурсан. Монголд ирсэн үед нь бид нар уулзсан. Олон жилийн дараа уулзсан байхад даруу төлөв зантай хэвээрээ, ажил хэрэгч илүү дутуу зан байхгүй, нийгмийн идэвхи сайтай, ямар нэгэн зүйлд санаачлагатай оролцдог. Нийтээрээ хийх ажилд хамгийн түрүүнд манлайлж оролцдог...” гэх мэдүүлэг /хх-ийн 156-157 дугаар хуудас/,

Чойр нутгийн зөвлөл” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/,

“Чойр нутгийн зөвлөл” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын дүрэм /хх-ийн 56 дугаар хуудас/,

“Чойр нутгийн зөвлөл” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 130 дугаар хуудас/,

Дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Хаан банкны Говьсүмбэр салбарын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5990/22/57 дугаартай албан бичгээр ирүүлсэн 5990480901 дугаартай “Чойр нутгийн зөвлөл”-ийн дансны хуулга, мөн банкны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 5990/22/25 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ж.Аын 5111090119 тоот дансны хуулгууд /хх-ийн 64, 74 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ж.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 163 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч Б.Н, гэрч А.О, гэрч П.А, Ж.Н, Б.Г нарын мэдүүлэг, Чойр нутгийн зөвлөл” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн лавлагаа, “Чойр нутгийн зөвлөл” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын дүрэм, “Чойр нутгийн зөвлөл” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Хаан банкны Говьсүмбэр салбарын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5990/22/57 дугаартай албан бичгээр ирүүлсэн 5990480901 дугаартай “Чойр нутгийн зөвлөл”-ийн дансны хуулга, мөн банкны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 5990/22/25 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ж.Аын 5111090119 тоот дансны хуулгууд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ж.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас “Чойр нутгийн зөвлөл” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад 14 500 000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг учирсныг шүүгдэгч Ж.А төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Н.Н нарын хүлээн зөвшөөрсөн 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арвсан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, “Чойр нутгийн зөвлөл” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад 14 500 000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг төлсөн, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч А овогт Ж-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариусан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ж.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ат оногдуулсан 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ж.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, “Чойр нутгийн зөвлөл” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад 14 500 000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагда ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ