| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2020/00100/И |
| Дугаар | 135/ШШ2020/00229 |
| Огноо | 2020-02-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 135/ШШ2020/00229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2020/00100/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .......... аймаг, ............. сум, ........... багт байрлах ХХБ- ХХК-ийн ........... салбар /РД:..........., утас: ..........., ............, .........../,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ........... аймаг, ............ сум, ......... баг, ..... хороолол, ...... байр, ........ тоотод оршин суух, ХХБ- ХХК-ийн ........ салбарт ........... ажилтан, Б овгийн Т-ийн З /РД:..........., утас: ..........., ............/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ........... аймаг, ........... сум, ......... буюу ........... баг, ........... хороолол, ......... байр, ......... тоотод оршин суух, ХХБ- ХХК-ийн ....... салбарт .......... ажилтан, Бэ овгийн П-ийн Х /РД:............, утас: ........., ........./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............ аймаг, ................. сум, ........... баг, ........... гудамж, ... тоотод оршин суух М овгийн Ж-ын Ба /РД:..........., утас: ........., ............./,
Хариуцагч: ......... аймаг, ............ сум, .......... баг, .......... гудамж, ......... тоотод оршин суух Бо овгийн Ж-ын Бая /РД:............., утас:............/,
Хариуцагч: ........... аймаг, ............ сум, ......... баг, .......... хороолол, ........ байр, ........тоотод оршин суух Н овгийн Бад-ийн Г /РД:........, утас: .........., .........../ нарт холбогдох,
“...Зээлдэгч Ж овогтой Ба, Ж овогтой Бая, Бад овогтой Г нараас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 11,398,759.95 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,330.16 төгрөгийг тус тус гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З-, П.Х-, хариуцагч Ж.Ба-, Ж.Бая, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХБ- ХХК-ийн Дархан салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З-, П.Х- нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Иргэн Ж овогтой Ба нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус банктай ******* тоот “Цалингийн зээлийн гэрээ” болон “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгч Ж овогтой Ба-ы ******* тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний үүргийн биелэлтийг хангах зорилгоор иргэн Ж.Бая, Б.Г- нар нь тус банктай ******* тоот “Баталгааны гэрээ”-г тус тус байгуулсан.
Зээлдэгч Ж овогтой Ба нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус банктай байгуулсан №2018/000283/1982 тоот “Цалингийн зээлийн гэрээ” болон “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн эзэмшлийн Худалдаа, хөгжлийн банкны ******* тоот цалингийн картын дансны орлогоо хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.
Зээлдэгч Ж.Ба- нь “Цалингийн зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүйгээс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 10,813,421.12 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 572,747.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 12,591.75 төгрөг, нийт 11,398,759.95 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, байсан боловч биелүүлээгүйгээс банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч Ж овогтой Ба, Ж овогтой Бая, Бад овогтой Г нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 11,398,759.95 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,330.16 төгрөгийг тус тус гаргуулж Худалдаа, хөгжлийн банканд олгохоор шийдвэр гаргаж өгнө үү. Хариуцагчид нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд түүний хөрөнгөөс гаргуулахаар тусгайлан зааж өгнө үү...” гэв.
Хариуцагч Ж.Ба- нь шүүхэд хариу тайлбар гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“...ХХБ-наас гаргасан нэхэмжлэлийн дагуу үндсэн зээл 10,813,421.12 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 572,747.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 12,591.75 төгрөг, нийт 11,398,759.95 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 197,330.16 эдгээр төлбөрийг зөвшөөрч, төлж барагдуулна. Би цалингийн зээл авсан нь үнэн. Миний хамтран оролцогч Ж.Бая, Б.Г- нарын хамтран зээлдэгчгүйгээр өөрөө төлж барагдуулна...” гэжээ.
Хариуцагч Ж.Б шүүхэд хариу тайлбар гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“...Ж.Б миний бие ******* банканд үйлчлэгч ажилтай, ам бүл 4, 3 охиныхоо хамт гэр хороололд хүний хашаанд, гэрт амьдардаг. Сарын цалин 500,000 төгрөг, гар дээрээ 300,000 төгрөг авдаг. Өөрийнхөө цалингаар ам бүлээ тэжээж, үүнээс түлээ, нүүрс амьжиргаанд маань хүрдэггүй, цалин мөнгө огт хүрдэггүй тул хувь хүнээс зээл авч, зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа.
Одоогоор нөхөр гэх Ж.Ба-тай хамт амьдраагүй, салсан. Уг зээлэнд би хамтран зээлдэгч нь үнэн. Зээл авах үед Ж.Ба- нь уурхайд ажилтай байсан тул зээлэнд хамтрангаар орсон. Гэхдээ надад энэ зээлийг төлөх боломж үнэндээ алга байна. Ж.Ба- ажилд орж орлоготой болохоор төлүүлэх хүсэлттэй байна...” гэв.
Хариуцагч Б.Г- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Бад овогтой Г /............./ би 2018 оны 12 дугаар сард иргэн Ж.Ба-д зээл авахад нь батлан даагчаар орсон юм. Тухайн үед Ж.Ба- нь “ХА” ХХК-д ажилтай байсан. Миний бие “ШНИ” ХХК-д менежер ажилтай байсан билээ.
Б.Г- миний бие нь 2019 оны 09 дүгээр сард орон тооны цомхтголоор ажилгүй болсон ба тэтгэврийн нас хүрээгүй учир тэтгэвэр тогтоолгож чадаагүй байна. Миний бие цалингийн зээл авч хүүхдийн төлбөрөө төлсөн ба одоо зээлийн хугацаа дуусаагүй, үлдэгдэлтэй байгаа. Манай гэр бүлийн хүн мөн цалингийн зээлтэй, орон сууцны зээлтэй байгаа. Ийм учир миний бие нь Ж.Ба-ы зээлээс төлөлцөх чадваргүй байгааг харж үзнэ үү...” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХБ- ХХК-ийн ...... салбар нь хариуцагч Ж.Ба-, Ж.Бая, Б.Г- нараас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Цалингийн зээлийн гэрээ”-ний үүрэг зээл 10,813,421.12 төгрөг, хүү 572,747.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,591.75 төгрөг, нийт 11,389,759.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ж.Ба- ХХБ-ны .......... салбарын харилцагч байгууллагын ажилтнуудад олгодог цалингийн зээлд хамрагдан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан, зээлдэгч ХХБ- ХХК-ийн ........ салбар гэрээний зүйл 13,000,000 төгрөгийг зээлдэгч Ж.Ба-ы цалингийн картын дансанд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, зээлдэгч Ж.Ба- 36 сарын хугацаагаар сарын хөдөлмөр хөлс, түүнтэй адилтгах орлогоо барьцаалан авсан энэ талаар маргаангүй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэснээр зээлийг гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан боловч, Ж.Ба-ы ажил олгогч “ХАИ” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсноор зээлийн гэрээний үүрэг тасалджээ.
Хариуцагч Ж.Ба-, Ж.Бая, Б.Г- нар зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр зээл 10,813,421.12 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 572,747.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,591.75 төгрөг, нийт 11,389,759.95 төгрөг байгаа талаар маргаагүй боловч, гэрээний үүрэг болох мөнгөн төлбөрийг хэн хариуцан төлөхөд маргаантай байна.
2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* цалингийн зээлийн гэрээний 5.2.3-т зааснаар зээлийн гэрээний эргэн төлөгдөх нөхцөл болох цалин зээлдэгчийн дансанд орох боломжгүй, ажилтан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болсноор гэрээг хугацаанаас өмнө цуцлах санал гаргаж байгаа нь үндэслэлтэй тул уг гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлтэй байна.
2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот цалингийн зээлийн гэрээний тал Ж.Ба- бөгөөд хариуцагч Ж.Бая, Б.Г- нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид биш байна.
Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 242.11-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй, тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй тул тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэсэн хуулийн зохицуулалтын дагуу шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь нэхэмжлэгч ХХБ- ХХК-ийн .......... салбар нь хариуцагч Ж.Бая, Б.Г- нартай “Баталгааны гэрээ” байгуулсан, энэхүү гэрээний 4.2.1-д зааснаар зээлдэгч Ж.Ба- банкнаас авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нөхцөлийн дагуу өөрийн мөнгөөр банканд үл маргах журмаар төлөх үүрэг хүлээжээ.
Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана”, мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-т “батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнө нөхөх хариуцлага хүлээнэ”, 460.2-т зааснаар үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, үүрэг гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээдэг.
Нөгөө талаар Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн мөнөөс нөхөх хариуцлага хүлээдэг бөгөөд харин мөн зүйлийн 460.2-т зааснаар батлан даагч үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй,эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй.
Батлан даагч нарын хувьд гэрээний үүргийг хариуцах хэлбэр нь нөхөх хариуцлага тул нэхэмжлэгч ХХБ- ХХК-ийн Дархан салбар үндсэн үүрэг гүйцэтгэгч, батлан даагч нараас үүргийн гүйцэтгэлийг зэрэг шаардахгүй болно.
Иймд хариуцагч Ж.Бая, Б.Г- нарын “өөр зээлтэй, тус болох үүднээс гэрээнд гарын үсэг зурсан, хариуцахгүй” гэх тайлбар үндэслэлтэй, хариуцагч Ж.Ба-аас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Цалингийн зээлийн гэрээ”-ний үүрэг зээл 10,813,421.12 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 572,747.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,591.75 төгрөг, нийт 11,389,759.95 төгрөг гаргуулан ХХБ- ХХК-ийн .......... салбарт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 197,330.16 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ба-аас улсын тэмдэгтийн хураамж 197,330.16 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХБ- ХХК-ийн ......... салбарт буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Г-д 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр /үүрэн телефоны 8575-7074 дугаар/ мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон хариуцагч нар нь хариуцагч Б.Г-ы оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэсэн тул хариуцагч Б.Г-ы оролцоогүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар түүний урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1,453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Ж.Ба-аас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Цалингийн зээлийн гэрээ”-ний үүрэг зээл 10,813,421.12 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 572,747.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,591.75 төгрөг, нийт 11,389,759.95 төгрөг гаргуулан ХХБ- ХХК-ийн ........... салбарт олгож, хариуцагч Ж.Бая, Б.Г- нараас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Цалингийн зээлийн гэрээ”-ний үүрэг зээл 10,813,421.12 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 572,747.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,591.75 төгрөг, нийт 11,389,759.95 төгрөг гаргуулах тухай ХХ банкны ...... салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ХХБ-, төрийн сангийн 100190000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,330.16 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ба-аас улсын тэмдэгтийн хураамж 197,330.16 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХБ-ны ........... салбарт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ