Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 230

 

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2020/00230

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 2010/0632/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **-р баг, Барилгачид ** гудамж, ** тоот хаягт оршин суугаа, ******* овогт *******ын ******* /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **-р баг, **-р хороолол, **-р байр, ** тоот хаягт оршин суугаа, ******* овогт *******ийн ******* /рд:Т***/-ад холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******ын ******* /рд:**/, ******* овогт *******ийн ******* /рд:**/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 11 сарын 26-ны өдөр төрсөн хүү ******* овогт *******ын ******* /рд:***/-г эх Б.*******ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.   Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар 2006 оны 11 сарын 26-ны өдөр төрсөн хүү Ц.*******д хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.   Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д буцаан олгосугай.

 

6.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Д.НЯМБАЗАР