Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1017

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          7          24                                      2023/ШЦТ/1017

           

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алдар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

Улсын яллагч Ж.Бүрэнжаргал,

Насанд хүрээгүй хохирогч А.С,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Ц-ийн Б-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2306 ................  дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

............................................................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц. Б  нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн ............................................12 настай буюу бага насны А.С-ыг “ээждээ хов зөөлөө" гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн шанаа, даланд цус хуралт, баруун бугалганд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн  гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг гадаа тоглож байхад манай ах халамцуу орж ирээд гадаа тоглож байгаа бүх дүү нараа гэртээ оруул гэхээр нь би дүү нараа оруулсан. Надаас ээжийг хэзээ ирэхийг асуухад Би удахгүй ирэх байх гэж хэлсэн.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг ажлаас ирэхэд манай ах архи уусан байсан. Гэрт хүүхдүүд бүгд байсан. Тэгээд надад “Ах намайг идэмхий гэж хэлсэн” гэхээр нь би ахтай маргасан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц. Б  нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн ................... тоотод хохирогчийн гэрт 12 настай буюу бага насны А.С-ыг ээждээ хов зөөлөө" гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн шанаа, даланд цус хуралт, баруун бугалганд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан: “насанд хүрээгүй А.С нь бусдад зодуулсан байна.” гэх тэмдэглэл  /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч А.С-ын өгсөн: " 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ...................... тоотод нагац ах Б ах намайг намайг хоол идэж байхад хоол их идлээ, гахай гэж хэлсэн ба ээж гаднаас орж ирэхэд нь би хэлсэн чинь битгий худлаа яриад бай гээд миний нүүр хэсэгт нэг удаа алгадаж, мөн нуруу өгзөг рүү 1-2 удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.А-ийн өгсөн: “...манай хүү Снад дээр ирээд Б ах намайг өдөр ямар их иддэг юм гахай чинь гэж хэлсэн гэхээр нь би хүүхдээ өмөөрч Б-тэй хэрэлдсэн чинь миний хүүгийн нүүрэнд нэг удаа алгадаж мөн нуруу болон өгзөг рүү 1-2 удаа өшиглөсөн. Надад хов зөөлөө гэж халдсан юм.” гэх мэдүүлэг/хх-ийн 18/ Төрсний гэрчилгээний хуулбарт А.С нь........... төрсөн" гэх /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 4343 дугаартай: “...А.С-ын биед зүүн шанаа, даланд цус хуралт, баруун бугалганд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдоно. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Б-ийн Байнга оршин суух газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.С-ын хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эх болох Б.А тогтоогдсон бөгөөд  баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухай эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

                                               ТОГТООХ нь:

1. Б овогт Ц-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б-нд оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй          

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-нд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.АЛДАР