Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2020/00080/и |
Дугаар | 135/шш2020/00223 |
Огноо | 2020-02-14 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 135/шш2020/00223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2020/00080/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............ хот, ............ дүүрэг, .......... хороо, ......... тоотод оршин суух О овогт Г-ийн О /регистрийн дугаар .............., утас ........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .......... аймаг, ............ сум, ... баг, ........ тоотод оршин суух, О овогт А-ийн Б /регистрийн дугаар ..........., утас ............../-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О-, хариуцагч А.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие Г.О- нь нөхөр А.Б-тай 1998 онд танилцаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын Улсын бүртгэлийн хэлтэст 2000 оны 03 дугаар сарын 09-ний өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2000 оны 07 дугаар сарын 31-нд том охин Б.О-, 2006 оны 12 дугаар сарын 03-нд бага охин Б.Ою- нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань байнга архи ууж, архи уусан үедээ агсам, согтуу тавьж, зоддог болсон. Миний хувьд 2 хүүхдээ бодож 2014 он хүртэл тэвчиж амьдраад 2014 оноос одоог хүртэл тус тусдаа амьдарч байна. Иймээс гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 1 хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Хариуцагч А.Б- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Бид 2000 оноос хамтран амьдарч байгаад, энэ хүн 2014 онд 2 хүүхдээ аваад явсан. Миний хувьд архи уудаг нь буруу байсан. Гэхдээ энэ хүн өөрөө хамт ажилладаг хүмүүстэйгээ хувийн харилцаа үүсгэдэг байсан. Энэ бүхнээс болж би архи дарс уух явдал байсан. Бүх зүйлийг миний архи уудаг байсан руу чихэж болохгүй. Би эрхэлсэн тодорхой ажилгүй, зуны цагт жаахан ажил олж хийгээд өвөл ажил олддоггүй. Ажил олддоггүй, зарим нэг нь ажил хийлгэчхээд ажлынхаа хөлсийг өгдөггүй, би мөнгөтэй байж өгөхгүй байгаа зүйл байхгүй. 11 сард хийсэн ажлынхаа хөлсийг одоо хүртэл авч чадаагүй, хүүхдийнхээ төлбөрийг өгнө гэсэн гэтэл одоо хүртэл ажлын хөлсөө авч чадахгүй байгаа учраас худлаа хэлсэн болоод яваад байгаа” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О- нь хариуцагч А.Б-ад холбогдуулан “гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Г.О-, хариуцагч А.Б- нар нь 1998 онд танилцаж, 2000 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсныг 2000 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2000 оны 07 дугаар сарын 31-нд охин Б.О-, 2006 оны 12 дугаар сарын 03-нд охин Б.Ою- нар төрсөн болох нь №157 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа, №0243477-20 дугаартай төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь 2014 оноос тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан арга хэмжээг авах шаардлагагүй гэж үзэж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ба насанд хүрээгүй хүүхэд болох охин Б.Ою-ий амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар эх Г.О-ийн асрамжид үлдээж, эцэг А.Б-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Талууд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг А.Б-, эх Г.О- нар нь хүүхэд болох Б.Ою-ийг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар О овогт Г-ийн О /регистрийн дугаар ........../, О овогт А-ийн Б /регистрийн дугаар ........./ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Ою-ийг эх Г.О-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Ою-ийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр эцэг А.Б-аас сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй.
4. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаан гаргаагүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 210,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О-т олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх болохыг зохигч талуудад тайлбарласугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА