| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/0055/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/50 |
| Огноо | 2023-07-03 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Д.Днарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Довдоны Доржнамжимд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2317000670061 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1945 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, яс үндэс халх, 78 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 4 дүгээр баг, Лүн гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэл үгүй гэх Б овогт Д.Д/РД:ЕЙ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Днь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2023 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 07 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 45-44 УНЕ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дэх хэсэгт заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл”, мөн дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 10.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас иргэн Д.Омөргөн, зам тээврийн осол гаргаж, улмаар түүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Днь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2023 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 07 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 45-44 УНЕ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дэх хэсэгт заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл”, мөн дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 10.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас иргэн Д.Омөргөн, зам тээврийн осол гаргаж, улмаар түүний амь насыг хохироосон болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-18 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж“...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай талийгаач эхнэр Д.Отгонбаяр нь миний нэр дээр байдаг 07-34 УББ улсын дугаартай саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслээр хонь ямаагаа харах гээд 19 цагийн үед гэрээсээ гарсан, тэгэхдээ манай зээ охин Хишиг-Эрдэнийн хамт хонио хараад хөдөө машиндаа хононо гээд гараад явсан тэрнээс хойш холбоо бариагүй. ...Тэгээд өнөө өглөө буюу 2023 оны 05 дугаар сарын 30-ны өглөө босоод байж байгаад эхнэр дээрээ очих гээд 07 цаг өнгөрч байхад мотоцикльтой хонь бэлчиж байсан газар буюу Баянтал сумын зүүн урагш хогийн цэгийн орчим явж байхад дээлээр хүн даллаад би хүн дайрчихлаа гээд хашхираад яваад очиход настайвтар эмэгтэй хүн байсан бөгөөд зүс таних Д.Дгэх эмэгтэй ганцаараа би хүн дайрчихлаа гээд сандарсан байдалтай зогсож байсан. Манай машин болох 07-34 УББ маркийн машин зүүн тийш хараад зогсож байсан бөгөөд ард талд нь 45-44 УНЕ улсын дугаартай саарал өнгийн машин зогсож байсан бөгөөд тухайн машины доор манай эхнэр Отгонбаяр дайрагдсан байдалтай хэвтэж байхаар нь сандраад буцаад гэртээ ирээд хүү Рэгзэнсүрэнг дагуулаад машины данхраад аваад буцаад хэрэг болсон газар дээр ирсэн чинь танихгүй хүмүүс ирчихсэн данхраадаад байж байсан бөгөөд машиныг данхраадаж өргөөд доороос нь татаж гаргасан. Тэр үед манай эхнэр ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй царай нь хөхрөөд нас барсан байдалтай амьсгалахгүй байсан. Тэгээд эмнэлгийн хүмүүс ирээд нас барсан байна гэж хэлсэн. ...Би бүхэл бүтэн эхнэрээ алдчихаад гомдохгүй байна гэж байхгүй, Нэхэмжлэх асуудлын талаар бол дараа нь баримттай гаргаж өгнө. ...Хохирол 14,017,346 төгрөг болсон бөгөөд хохирол төлбөр бүрэн барагдсан байгаа. Санаатай очоод алчхаагүй учраас одоо гомдол санал гээд байх юу байхав дээ хуулийн дагуу ял шийтгэлээ авна биз дээ” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 26 дугаар хуудас/,
гэрч Б.Б-ын “...манай ээж 78 настай бөгөөд 45-44 УНЕ улсын дугаартай саарал өнгийн пробокс маркийн машин унадаг. Хэрэг гарсан газар буюу Баянтал сумын урд хогийн цэгийн ойролцоо намайг вагончигтэй буулгаад Чойр луу гэр лүүгээ явсан юм. 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хонь ямаагаа хараад явж байтал мотоциклтой хүн надад Баянтал сумын урд дээр аваар гараад хүн нас барсан байна гэж хэлэхээр нь би ээжийг нас барсан байна гэж сандраад айлын утсаар Д.Янжинлхам эгчтэй ярьсан чинь уйлаад ээж машинтай хүн мөргөчихсөн чинь нөгөө хүн нь хөдлөхгүй байна гэсэн юм хэлээд уйлаад байсан. Тэр үед манай аав Баатарсүх мотоциклтой хүнтэй ирээд ээж чинь машинтайгаа чамайг хайж яваад зам зааж өгсөн хүнийг харалгүй мөргөөд нөгөө хүн нь нас барсан байна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
гэрч Д.Ян-ын “...2023 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 07 цаг 34 минутад манай ээж миний 99038189 гэсэн дугаар луу 2 удаа залгасан сүүлийнх нь залгатал манай охин Д аваад ярьсан тэгээд манай охин Д утсаар ярьчхаад эмээ хүн дайрчихсан байна гээд сандраад гараад явсан би ард нь 3 жоохон хүүхэд хараад үлдсэн. ...ээжийг цагдаа дээр ирсний дараа тосож аваад цуг ирсэн. Манай ээж хүн дайрч алаад нэг сайхан айл бусниулчихлаа өөр юм надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,
гэрч Б.Я-ын “...Бид гурвыг очиход талийгаачийн ар гэрийнхэн бололтой хүмүүс ирсэн байсан бөгөөд манай ээж машиныхаа хажууд хашхираад хурдан ирэхгүй яасан юм гээд уйлаад байж байсан. Хэрэг болсон газар нь Баянтал сумаас урагш хогийн цэгийн баруун талд болсон байсан. Улсын дугаарыг нь санахгүй саарал өнгийн приус 20 маркийн машин зүүн тийш хараад зогссож, харин манай ээжийн машин баруун хойшоо харсан байдалтай зогсож байсан. Талийгаач 45-44 УНЕ улсын дугаартай пробокс маркийн саарал өнгийн машины баруун урд дугуйны ард хэсэгт дайрагдсан байдалтай байж байсан бөгөөд манай нөхөр Ц-д тэнд байсан хүмүүстэй хамт машиныг данхраадаж өргөөд талийгаачийг гаргасан. Бид нарын очиход талийгаач нас барсан, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Тэгээд машин дотроос талийгаачийг гаргаад байж байхад эмнэлэг цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
гэрч Ж.Р-н “...өглөө босоод би аав Ж ээжтэй утсаар ярьсан уу, та ээж дээр очсон уу гэхэд аав за тэгье хараад ирье гээд мотоциклоо унаад явсан. Нээх удалгүй аав ирээд ээж чинь дайруулсан байна гээд яарч сандраад Бонго маркийн машины ачаанаас данхраад аваад аав бид хоёр мотоциклио унаад сумын төвийн зүүн урд талын хогийн цэгийн хойд талд очсон. Намайг очиход манай ээж О Пробокс маркийн саарал өнгийн машины баруун урд дугуйны харалдаа жолооч талын хаалганы харалдаа дарагдсан байсан. Тэгэхээр нь аав бид хоёр машиныг доороос нь данхраадаад доороос нь татаж гаргахад бие нь хөхөрсөн нас барсан байсан. Би алчихлаа гэж гэмшсэн нилээн настай хөгшин үглээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
гэрч У.Б-гийн “...2023 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 8 цаг 20 минутын үед хадам дүү Р залгаад ээж сумын төвийн зүүн урд зүг, хогийн цэгийн баруун хойд талд осолд орсон байна, эмнэлэг рүү залгаад дуудлага өгөөтөх гэсэн. Би утсаар хэлчихээд тээврийн хэрэгслээ жолоодоод осол болсон газар очих үед ээж О Пробокс маркийн саарал өнгийн машины баруун урд дугуйны харалдаа жолооч талын хаалганы харалдаа цагаан даавуугаар бүтээсэн цагдаа, эмнэлгийн машин ирсэн байсан. Би алчихлаа гэж гэмшсэн нилээн настай хөгшин миний хажууд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
гэрч Н.Б-ийн “...2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хөдөө гэртээ байж байсан чинь манай охин Я, Я нар ирээд ээж машинтайгаа явж байгаад хүн дайрсан байна, нөгөө хүн нь нас барсан гэж хэлсэн. Өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
гэрч Б.Д-гийн “...2023 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 7 цаг өнгөрч байхад манай ээж Я-ын дугаар луу эмээ Д н залгаад эмээ нь хүн дайрчихлаа хурдан ир гэж хэлсэн. Би сандраад 3 хүүхдээ ээжид үлдээгээд ээжийн дүү Ян-ыг очиж аваад нөхрийг нь бас аваад эмээгээс хаана байгааг асуугаад яваад байсан. ...хайж байгаад олж очиход Баянтал сумаас урагш хогийн цэгийн орчим байсан. Тэгээд Я эгч нөхөртэйгээ буугаад явсан. Би машинаас буугаагүй машиндаа байж байсан чинь эмээгийн машины хажууд хүн хэвтэж байгаа харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай “...Д.О нь цээж хэвлий дарагдах үеийн гэмтлүүд нь амьсгал дутагдалтай харвасны улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-53 дугаар хуудас/,
Зам тээврийн ослын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 5/2023 дугаартай “...45-44 УНЕ улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Дн Д Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дэх хэсэгт заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл”, мөн дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 10.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн зүйл заалтуудыг зөрчсөн байна. ...гэсэн зүйл заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66 дугаар тал/,
2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Д.Дсогтолын зэрэг тогтоосон тухай “...Д овогтой До-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор ALCOTEST-7510 маркийн багажаар 09 цаг 50 минутад үлээлгэж шалгахад 0.00 гэсэн тоон үзүүлэлт заасан болно” гэх тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/,
45-44 УНЕ улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 80-82 дугаар хуудас/,
Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн өдрийн 34е/2069 дугаартай “...Б овогт Д.Днь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг жолоочийн нэгдсэн системээс шалгахад жолоочийн нэгдсэн системд бүртгэлгүй бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 87 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7, 10-15 дугаар хуудас/, хохиролын баримт /хх-ийн 109-127 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж, гэрч Б.Б, Д.Я, Б.Я нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дүгээр сарын 16-ны өдрийн 101 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 009/0012 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Днь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Жанцан хохирол, хор уршигт учирсан 14 017 346 /арван дөрвөн сая арван долоон мянга гурван зуун дөчин зургаа/ төгрөг гарсныг шүүгдэгч Д.Днь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Дхүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.До-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж-д 14 017 346 /арван дөрвөн сая долоон мянга гурван зуун дөчин зургаа/ төгрөг төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ы Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ыг 3 /гурав/ жилийн хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Днь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ыг 3 /гурав/ жилийн хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Д.Днь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж-нд 14017346 /арван дөрвөн сая долоон мянга гурван зуун дөчин зургаа/ төгрөг төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ