Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/51

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                        

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Х.Цнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Х.Цхолбогдох эрүүгийн 2317000450060 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, яс үндэс халх, 57 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, нөхрийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Бор хошуу гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Х.Ц, регистрийн дугаар /ЗБ/.

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Х.Цнь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 2 дугаар баг Төгрөгийн 2 дугаар гудамжны 215 тоот хашаанд байрлах монгол гэр дотор Б.Оурьд өгөх ёстой байсан 100 000 төгрөгийг өгсөнгүй гэж уурлан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар Б.Ор-ийн үснээс зулгаах, галын дэгээ төмрөөр хөл, гарын булчин, цээж хэсэгт цохих, нүүр хэсэгт гараараа маажих зэргээр зодож, биед нь хамрын нуруунд, уруулын дээд хэсгээр, зүүн хацарт, доод эрүүнд, зүүн чихний дэлбэнд, өвчүүнд, зүүн тохойд зулгаралт, зүүн бугалгад, зүүн тохой орчимд, цээжинд зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Цнь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 2 дугаар баг Төгрөгийн 2 дугаар гудамжны 215 тоот хашаанд байрлах монгол гэр дотор хохирогч Б.Оурьд өгөх ёстой байсан 100 000 төгрөгийг өгсөнгүй гэж уурлан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар Б.Оүснээс зулгаах, галын дэгээ төмрөөр хөл, гарын булчин, цээж хэсэгт цохих, нүүр хэсэгт гараараа маажих зэргээр зодож, биед нь биед хамрын нуруунд, уруулын дээд хэсгээр, зүүн хацарт, доод эрүүнд, зүүн чихний дэлбэнд, өвчүүнд, зүүн тохойд зулгаралт, зүүн бугалгад, зүүн тохой орчимд, цээжинд зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20 дугаар хуудас/,

Хохирогч Б.О“...Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 2 дугаар баг Төгрөгийн 2-215 тоотод 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цагийн үед манай гэрт Х.Цгэх хүн орж ирээд намайг чи дүү Ганхөлөгөөсөө дуугуй авч өг гэж хэлэхээр нь та өөрөө Ганхөлөгтэй ярь гэж хэлсэн. Тэгтэл Х.Цби яахаараа ярьдаг юм гэж хэлээд та нар одоо сэхэждээ танайхан бөөсөндөө баригдсан хүмүүс байсан ш дээ гэж хэлээд намайг хэл амаар доромжилсон. Би тухайн үед зуухныхаа зүүн талд сууж байтал Х.Цгэрийн баруун талын орноос босож ирээд миний үснээс зулгаагаад авахаар нь би тавиулах гээд өөрийнх нь үснээс зулгаатал манай нөхөр Х бид хоёрын дундуур орж бид хоёрыг салгатал Х.Цзуухны урд талд байсан галын дэгээгээр миний баруун талын хөлийн гуя хэсэгт 1 удаа, зүүн талын гарын булчин, цээж хэсэгт 2 удаа цохитол манай нөхөр О ахиад салгасан. Х.Цминий нүүрний хэсэгт гараараа хамар уруулын дээд хэсэгт, зүүн талын хацар хэсэгт гараараа маажсан. Тэгээд манай эгч У орж ирж бид хоёрыг салгасан. ...Гомдолтой байна хуулийн дагуу шийдэж өгнө үү, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

гэрч Б.У-ийн “...Тэгтэл манай бэр манай гэрт орж ирээд та О ахын гэр лүү ороо Б.О эгч орилоод утсаар залгаад байна гэж хэлэхээр нь би дүү Б.Огэрт ороход нөхөр О нь гэрийн зүүн талын хана хэсэгт хоёр гараас нь бариад шахаад зогсож байсан. Тэр үед Ц нь толгойны үснээс зулгаагаад зогсож байсан. Та нар арай даварч байгаа юм биш үү гээд Цэ-ын өмсөж байсан дээлийнх нь ар талын захаас нь татаад салгасан. Тэгээд Б.О намайг эд нар зодчихлоо гэж хэлсэн. Ор-ийн нүүрийг маажиж самардсан байсан. О нүүр хэсгээс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,   

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 130 дугаартай дүгнэлтэд:

- Б.Обиед хамрын нуруунд, уруулын дээд хэсгээр, зүүн хацарт, доод эрүүнд, зүүн чихний дэлбэнд, өвчүүнд, зүүн тохойд зулгаралт, зүүн бугалгад, зүүн тохой орчимд, цээжинд зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

- “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 169 дугаартай дүгнэлтэд:

- Х.Цэрэндолгорын биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 45 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Цэрэндолгорын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч Б.О, гэрч Б.У нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 130 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Х.Цнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.О нь эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Х.Ц хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Х.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан байх тул энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х.Ц-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн бор өнгөтэй төмөр металлаар хийгдсэн 1 ширхэг галын дэгээ төмрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ж овогт Х.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Х.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Х.Цнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Х.Цнь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.       

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн бор өнгөтэй төмөр металлаар хийгдсэн 1 ширхэг галын дэгээ төмрийг устгасугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ