Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/53

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Баясгалан /ҮД: 0893/,

шүүгдэгч В.Г, түүний өмгөөлөгч Ц.Гансүх /ҮД:1019/, П.Наранхүү /ҮД:2366/, Г.Батболд /ҮД:2106/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Түмэнжаргалаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Д.М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт В.Гнарт холбогдох эрүүгийн 2217000430022 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, яс үндэс халх, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ............. ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг Баянтал сум, ..................... оршин суух хаягтай одоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, Баянбулагийн .................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан гэх Ч овогт Д.М /РД: НВ/, 

  Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, яс үндэс халх, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын .............ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ........................ оршин суух хаягтай, одоо Баянтал сум, ...................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан гэх Б овогт В.Г/РД: ЗЮ/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Д.М нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалтанд заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.9 дэх заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэж байхдаа хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй...”, мөн хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2 дахь заалтад заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн зүйл хэсгийн 39.1.4 дэх заалтад заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай “Журам батлах тухай” тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 3.5 дугаар зүйлийн 3.5.5 дахь хэсэгт заасан “зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх” гэж заасныг тус тус зөрчиж, иргэн Б.М3 566 625 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Сум хөгжүүлэх санд олгохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай В.Ггийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг хүргүүлж, Б.Мхолбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулсан буюу төрийг хохиролгүй болгох үйл ажиллагааг таслан зогсоож  албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, урвуулан ашиглаж Б.М-т зээлээ эргэн төлөхгүй байх давуу байдлыг бий болгож, 3.566.625 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч В.Г нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2 дахь заалтад заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх,” мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.9 дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэж байхдаа... ...хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй...”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.1 дэх заалтад заасан “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.11 дэх заалтад заасан “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл ашиглах завших” гэснийг тус тус зөрчиж 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 134/Ш32017/00929 дугаартай “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах” тухай шүүгчийн захирамжаар иргэн Б.М3 566 625 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Сум хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэж, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20060123 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Мд хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоох тухай албан бичигт гарын үсэг зуруулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг хүргүүлж, өөрийн охин Б.Мхолбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулсан буюу төрийг хохиролгүй болгох үйл ажиллагааг таслан зогсоож, албан үүрэг, албан тушаалын байдал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, урвуулан ашиглаж Б.Мзээлээ эргэн төлөхгүй байх давуу байдлыг бий болгож, 3.566.625 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М, В.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000430022 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би энэ гэмт хэрэгт 2020 оноос хойш холбогдоод Авлигатай тэмцэх газар мэдүүлэг өгсөн. Мэдүүлэгтээ үнэн зөвийг ярьсан. Би өөрийгөө гэмт хэрэг хийсэн гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл Сумын Засаг даргаар ажиллаж байхдаа В.Ггийн охины хэргийг 4 жил өр зээл төлөөгүй хүнийг Аймгийн Засаг даргаас үүрэг чиглэл авч, шүүхэд нэхэмжлэл гаргаж ажиллагаа хийсэн. В.Ггийн охин энэ зээлд хамрагдаад өр зээлээ төлөөгүй байсан. В.Гд өөрт нь хэлсэн. Танай охин өр зээлээ төлөөгүй байна. Төлөх талаас нь арга хэмжээ авч, төлүүлэх тал дээр арга хэмжээ авч байсан. Манай ажиллагааны дараа шүүхийн шийдвэрийн үйл ажиллагаа явагдаж байх үед В.Г манай хүүхэд ийм асуудал үүсгэсэн байна. Хэсэгчилж төлөх талаас нь асуудал ярихад би хуулийн дагуу шийдэгдэх боломжтой асуудал тавьсан. Би зээлийг зогсооё, өр төлбөрийг барагдуулахгүй байх тал дээр ямар ч асуудал ярьж байгаагүй. Хурдан шуурхай шийдвэрлье, шийдвэрлэхдээ бололцоо нөхцөлийг хангах санал оруулах талаас нь ярьсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нөлөөлөх үйл ажиллагаа хийгээгүй. Шүүхийн шийдвэрийн хүн ажлаа хийж байхдаа В.Гтай өр зээлийг төлөх талаар ярилцаж байхдаа яаж хэсэгчлэн төлөх боломжтой тухай В.Гд хэлсэн байсан. Ямар бичиг яаж гаргуулах талаар би мэдэхгүй. В.Г надад өр зээлийг хэсэгчлэн төлөх тал дээр хуулийн гаргалгаа байна уу? гэсэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар иргэн хүсэлт, өргөдөл, гомдол гаргавал шийдвэрлэх ёстой. Би В.Гд хууль журмын дагуу шийдвэрлэ гэж хэлсэн. Хуулийн дагуу шийдвэрлээд хариуг албан тоотоор хүргүүлсэн. Өр зээлийг зогсоо гэсэн ямар ч үг, үсэг байхгүй. Өр зээлийг төлүүлье, хэсэгчлэн төлөх байдлаар төлүүлэх арга хэмжээгээр хуулийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан тоот төлөвлө гэж хэлсэн. Ийм асуудал болсон гэв.

  1. Шүүгдэгч В.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Манай хүүхэд төрсөн байсан. Би тухайн үед Д.М даргатай уулзсан гэж тэр өдөр манайд охиныг ирэхээр нь хэлсэн. Намайг төрийн сангийн мэргэжилтэн байхад авагдсан зээл байсан. Тухайн өр зээл өөрөө авсан байсан учраас өөрөө төлнө. Сумдуудад сум хөгжүүлэх сангаас зээл авсан хүүхдүүдэд өгсөн. Зээл төлж барагдуулах ажиллагаа сумдад явдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар сум хөгжүүлэх сангаас зээл авсан хүмүүсийг эхний удаа гэрээтэй учраас Улаанбаатар хотоос над руу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гээд зээлийн талаар ярьсан. Хэсэгчилж төлөх боломж байна уу? миний хувьд өнөөдөр төлөх боломж байхгүй гэж хэлсэн. Манай охин сая төрсөн ажилгүй, би хүний эх юм хойно цалингаасаа хэсэгчилж төлье гэж тэр хүн рүү хандсан. Ийм бичиг гаргаад өгөөд явуулахад болно гэхээр нь би тэр бичгийг нь гаргаад өгсөн. Энэ зээлийг огт төлөхгүй нуун дарагдуулах гэсэн байр суурь огт байхгүй гэв.

  1. Гэрч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болдог. Сум хөгжүүлэх сан, М нар хоорондоо эвлэрээд бүрэн чөлөөлөх асуудал биш. 2020 оны хуульд өөрчлөлт орсноор талууд эвлэрээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж байгаа тохиолдолд талууд гомдол гаргахгүй. Тэгэхээр хэрэг сэргэхгүй гэсэн үг, 2017 оны хуулиар төлбөр авагч төлбөрөө авч чадахгүй байгаа тохиолдолд хэрэг сэргэдэг байсан. Тухайн үед хуулиа танилцуулсан. Талуудын хүсэлт сонирхлын асуудал, биелсэн эсэхийг ч мэдэхгүй байна. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн асуудал байсан. Тухайн үед би 161 гээд өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан. 161 гээд тойрогт ажиллаж байхад хэрэг шилжиж ирсэн. Тухайн үед Мын гар утас холбогдохгүй, хаягтаа байхгүй амьдардаггүй болох нь тогтоогдсон байхаар нь ээж гэж бичсэн дугаар луу залгаад асуусан. Төлбөр төлөгч зээлээ төлөхгүй байгаа тохиолдолд гэр бүл, садан төрлийн хүнээс нь тодруулж асуух бүрэн боломжтой. Энэ хэргийн материалаас хүн нь хаана байна гэхэд В.Г нь нөлөө бүхий Засаг даргын тамгын газрын дарга ажилтай хүн байсан. Энэ зээлийг хурдан төлөхгүй охиныхоо талаар нарийн мэдээлэл өгөхгүй бол эрэн сурвалжилж албадлагын чанартай арга хэмжээ авагдана гэхэд хэсэгчилж төлж болох уу гэсэн, би болно гэсэн. Охинтойгоо хамт хуваагаад ч хамаагүй төлөөд дуусгая гэдэг зүйл яригдсан. Та нар сумын Засаг даргатай яриад болно гэвэл хүсэлт өгөөд шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Манайх албадлагын арга хэмжээ авагдаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох ёстой. Заавал зээлээ төлөх ёстой гэж хэлж байсан гэв.

4. Хохирогч С.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Намайг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажил авахад В.Г даргын охин Б.Мын 2013 онд “Сум хөгжүүлэх сан”-аас авсан зээл нь төлөгдөөгүй шүүхийн эвлэрсэн шийдвэр гарсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очоогүй байсныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн, харин Говьсүмбэр аймгийн Баянтал сумын засаг даргаар ажиллаж байсан Д.М нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байдаг. Харин танай байгууллагад шалгагдаж эхлэх үед 2.126.625 төгрөгийг төлөөгүй байсныг танай байгууллагын төрийн сангийн дансанд тушаасан нь баримтаар харагдаж байгаа... ...2016 онд батлагдсан Засгийн газрын 153 дугаар тогтоолын хавсралтаар “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.5-д сумын засаг дарга нь 9 чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэр гарч сумаас олгосон мөнгийг эргүүлэн төлүүлэх ажиллагаа явагдаж байхад таслан зогсоох эрхгүй, харин ч сумын Засаг дарга нь зээлийн хүү, алдангийг эргэн төвлөрүүлэх үүрэгтэй шүү дээ... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

5. Гэрч Э.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Өөрөөр хэлбэл 2011-2014 онд Улсын төсвөөс 21 аймгийн 360 суманд 84 тэрбум төгрөгийг суулгаж тараасан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тухайн жилд олгох зээлийн хэмжээг баталж Засаг дарга сум хөгжүүлэх сантай холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Сумын Засаг дарга нь дээрх журмын 3.5.5-д зааснаар зээл олгох шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах, төслийн үр дүнд байнгын хяналт тавих, зээлийг эргэн төлүүлэх, зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх чиг үүрэгтэй оролцдог. ...Сумын засаг дарга нь шүүхийн шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа, тухайн зээл нь эргэн төлөгдөөгүй байхад тийм хүсэлт гаргаж болохгүй шүү дээ, өөрөөр хэлбэл Засгийн газрын 153 дугаар тогтоолын хавсралтаар “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих” журмын 3.5.5 дахь хэсэгт “Сумын засаг дарга нь зээл, зээлийн хүүг сангийн дансанд төвлөрүүлэх үүрэгтэй” байхад үүргээс эсрэг зүйл хийж болохгүй. ...ихэнх сумуудад ашиг сонирхлын зөрчлийн нөхцөл байдал нэлээдгүй ажиглагдаж байсан, мөн танай байгууллагатай хамтарч хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр аймгуудад хугацаатай үүрэг даалгавар өгч зөвлөмж гаргахаар ажиллаж байна... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

6. Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Баянтал сумын засаг даргаас 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Б.Мхолбогдох 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 134/ШЗ2018/00779 дугаарын захирамжийг гүйцэтгэх хуудасны хамт ирүүлсэн, үүнийг 21 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Э хүлээн авч 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” тогтоол үйлдсэнээр ажиллагаа явуулж эхэлсэн. Б.М нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон 8 дугаар гудамжны 401 тоотод оршин суудаг нь тогтоогдож 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр харьяаллын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлснийг би хүлээн авсан, ингээд Б.Мын ээж Б.Гхолбогдож Б.Мыг асуухад “Б.М нь Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн хаяг дэрээ байхгүй” гэхээр нь “шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулж эхлэх гэж байна зээлсэн мөнгөө өгөхгүй юм уу” гэж асуухад наадахыг чинь би хувиараа төлж байгаа, эвлэрлийн гэрээтэй төлнө ш дээ яг одоо төлөх юм уу жоохон хугацаа авах боломж байхгүй юм уу гэж асуухаар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу талууд эвлэрч болно гэж хэлэхэд тэгвэл тэр хүсэлтийг нь аваад очъё гэсэн тэгэхээр нь та хүсэлт гаргахгүй гомдол гаргасан тал буюу Баянтал сумын засаг дарга эвлэрсэн тал хүсэлт гаргавал гүйцэтгэх ажиллагааг дуусгаж болдог гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт заасныг тайлбарласан чинь В.Г засаг дарга зөвшөөрнө юу гэж бичихээ хэлээд өгөөрэй гээд надтай Сувдаа гэх ажилтнаа холбогдуулсан. ...Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Засаг дарга Д.М надтай холбогдоогүй, өөрийнх нь гарын үсэгтэй 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай албан бичиг ирсэн учир мэдэж байгаа гэж бодсон... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 155-156 дугаар хуудас/,

...В.Г надаас асуугаад байхаар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсгийг тайлбарлаж өгсөн. Тэгсэн засаг дарга зөвшөөрнө гэсэн, би аливаа хууль зөрчсөн үйлдэл хийхийг тулган шаардсан зүйл байхгүй, сумын засаг дарга Д.М нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг үйлдэж ирүүлсэн, хэрвээ Засаг даргад өөрт нь ийм эрх олгогдоогүй гэж үзсэн бол уг албан бичгийг хийж өгөхгүй байж болох байсан шүү дээ. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичиг нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын газрын албаны мэйл хаягаас надад ирж, эх хувь нь шуудангаар ирснийг би хувийн хэрэгт хавсаргасан... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 76 дугаар хуудас/,

7. Гэрч Л.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Энэ хугацаанд иргэн Б.М нь зээл, зээлийн хүүгээ огт хийгээгүй бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч 2020 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн боловч Баянтал сумын засаг дарга Д.М нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 314 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж Б.Мын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулсан байсан. Тухайн үед Б.Мын ээж В.Г нь Баянтал сумын засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан. ...Сум хөгжүүлэх сангийн журамд зээл олгох гэрээг засаг даргатай байгуулдаг боловч засаг даргын хувийн мөнгө биш төрийн мөнгийг төлүүлэх ажиллагаа явагдаж байхад дундуур нь албан хүсэлт гаргаж зээл төлүүлэх ажиллагааг дуусгавар болгож байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байгаа юм. ...Үүнээс төд удалгүй Б.Мын ээж В.Г миний утас руу залгаад, ажил дээр ирж надтай уулзаад ийш тийшээ битгий өгөөрэй би ондоо багтаагаад зээлийг нь төлж дуусгана, би хүн тэгж балламааргүй байна гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 158-159 дугаар хуудас/,

8. Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэвийн явагдаж зээл төлөх нөхцөл бололцоо үүсэж байхад засаг даргаар ажиллаж байсан Д.М нь дээрх албан бичгийг хүргүүлснээр уг зээлийн эргэн төлөлт бүрэн зогссон төлөгдөөгүй байна. Хэдийгээр засаг дарга Сум хөгжүүлэх сангаас зээл олгохтой холбоотой бүрэн эрхийг хэрэгжүүлэх боловч гүйцэтгэх ажиллагаа хэвийн явагдаж байхад албан бичиг хүргүүлсэн зээлдэгчид давуу байдал олгосон гэж үзэж байна. Сумын засаг дарга нь төсвийн ерөнхийлөн захирагч, засаг захиргаа нэгжийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан эрхтэй боловч 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын 3.5.5-д зааснаар зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх үүрэгтэй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 164 дүгээр хуудас/,

9. Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн цайны цагийн дараа би ажил дээрээ очоод байж байтал засаг дарга Д.М өрөөнөөс тамгын газрын дарга В.Г гарч ирсэн тэгээд төд удалгүй В.Г дарга засаг даргын нэрээр нэг албан бичиг хийлгэх хэрэгтэй байна яаралтай гээд нэг бичгийн цаасан дээр бичсэн зүйлээ надад хэлж бичүүлсэн үүнийг би засаг дарга Д.Мэр хянуулж гарын үсэг зуруулаад В.Г даргын өгсөн майл хаяг руу тэр дор нь дээрх албан бичгийг явуулсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 171 дүгээр хуудас/,

10. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын засаг даргын тамгын газрын гадаа “Сум хөгжүүлэх сан”-с зээл олгож байгаа талаар зарлал тавьсан байсан. Би эсгий урлалын хүүхдийн эсгий тавчик, дээл оёх гэх мэтээр чиглэлээр ажилладаг байсан. Ингээд би тухайн үедээ уг нь нилээн хэдэн төгрөгийн зээл авч уг эсгий гар урлалаа өргөжүүлье гээд төсөл бичин холбогдох баримтын хамт өгсөн харин надад 3.000.000 төгрөгийн зээл гарч 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ байгуулж нэг сарын 0.25 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийг авсан. ...Би уг зээлээ бүрэн төлж дуусгаагүй байгаа, 2014 онд их сургуульд элсэн орж ингээд хүүхэдтэй болж ажил эрхлэх боломжгүй байсан тул төлж барагдуулж чадахгүй байсан юм. 2020 оны 10 дугаар сарын дундуур байхаа би дөнгөж ажилд ороод байж байтал ээж В.Г миний утас руу залгасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас залгаад байна, данс энэ тэрийг чинь хаана гээд байна, тэрнээс өмнө тэр мөнгийг нь өгөөч” гэж байсан тухайн үед би дөнгөж ажилд орсон төлөх боломжгүй байсан юм, сумын засаг даргаас ийм бичиг очсон эсэхийг би мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 153 дугаар хуудас/,

11. 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай “...3.000.000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэй олгоно. ...зээлдэгч Б.М” гэх сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ /1 дүгээр хх-ийн 9-14 дүгээр хуудас/,

 

12. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 124 дугаартай “...Тайлбар гаргагч тал Б.М нь уг нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 3.000.000 төгрөг, алданги 413.250 төгрөг, хүү 153.375 төгрөг, нийт 3.566.625 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Сум хөгжүүлэх сан, төрийн сангийн 100220455406 тоот дансанд төлж барагдуулъя” гэсэн эвлэрлийн гэрээ /1 дүгээр хх-ийн 35-36 дугаар хуудас/,

13. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 134/ШЗ2017/00929 дугаартай “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж /1 дугаар хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

14. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 134/ШЗ2018/00779 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж /1 дүгээр хх-ийн 31-32 дугаар хуудас/,

15. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 134/ГХ2018/00123 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас /1 дугаар хх-ийн 30 дугаар хуудас/,

16. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20060123 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /1 дүгээр хх-ийн 42 дугаар хуудас/,

17. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын засаг дарга Д.М2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай “...Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 134/ШЗ2017/00929 дугаартай захирамжаар Б.М3.566.625 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Сум хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Манай сангийн зүгээс төлбөр төлөгч Бөхбатын М /ЗФ90091408/-тай харилцан тохирч төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр багтааж 500.000 төгрөгөөр тооцон төлбөр төлүүлж байхаар болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эвлэрсэн тул холбогдох хэргийг хааж, дуусгавар болгож өгнө үү. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан шийдвэрт гомдол гаргах эрхгүй болохыг мэдэж байгаа болно” гэх албан бичиг /1 дүгээр хх-ийн 136 дугаар хуудас/,

18. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 905 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн “2020.09.16” гэсэн огноотой №314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” гэсэн баримтын доод хэсэгт “Дарга” гэсний ард “Д.М” гэсний урд зурагдсан гарын үсэг шинжилгээнд тэнцэнэ.

- Дээрх “2020.09.16” гэсэн огноотой “№314” дугаартай “Хүсэлт гаргах тухай” гэсэн баримтын доод хэсэгт “Дарга” гэсний ард “Д.М” гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Мгэх гарын үсгийн чөлөөт, харьцангүй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч, цагдаагийн ахмад Ж.Пүрэвсүрэн гэжээ /1 дүгээр хх-ийн 174-176 дугаар хуудас/,

19. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 9/717 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай” ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /1 дүгээр хх-ийн 56 дугаар хуудас/,

20. Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2021-22/01-15 дугаартай хяналт шалгалтын тайлангийн нэгтгэл /1 дүгээр хх-ийн 71-84 дүгээр хуудас/,

21. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай тогтоол /3 дугаар хх-ийн 20-24 дүгээр хуудас/,

22. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай “журам батлах тухай” тогтоол, түүний “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих” журмын хавсралт /3 дугаар хх-ийн 36-43 дугаар хуудас/

23. Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дугаартай “Журам батлах тухай” тушаал, түүний “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих” журам /3 дугаар хх-ийн 44-55 дугаар хуудас/,

24. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/74 дугаартай “...Дугарсүрэнгийн Мөнх-Эрдэнийг Баянтал сумын Засаг даргаар 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн томилсугай” гэх захирамж болон ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1 дугаар хх-ийн 238-245 дугаар хуудас/,

25. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/19 дугаартай “В.Гг Засаг даргын Тамгын газрын даргаар томилох тухай” захирамжийн хуулбар /2 дугаар хх-ийн 5 дугаар хуудас/,

26. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /2 дугаар х.х-ийн 11-29 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Д.М нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалтанд заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.9 дэх заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэж байхдаа хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй...”, мөн хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2 дахь заалтад заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн зүйл хэсгийн 39.1.4 дэх заалтад заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай “Журам батлах тухай” тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 3.5 дугаар зүйлийн 3.5.5 дахь хэсэгт заасан “зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх” гэж заасныг тус тус зөрчиж, иргэн Б.М3 566 625 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Сум хөгжүүлэх санд олгохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай В.Ггийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг хүргүүлж, Б.Мхолбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулсан буюу төрийг хохиролгүй болгох үйл ажиллагааг таслан зогсоож  албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, урвуулан ашиглаж Б.Мзээлээ эргэн төлөхгүй байх давуу байдлыг бий болгож, 3.566.625 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч В.Г нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2 дахь заалтад заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх,” мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.9 дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэж байхдаа... ...хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй...”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.1 дэх заалтад заасан “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.11 дэх заалтад заасан “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл ашиглах завших” гэснийг тус тус зөрчиж 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 134/Ш32017/00929 дугаартай “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах” тухай шүүгчийн захирамжаар иргэн Б.М3 566 625 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Сум хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэж, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20060123 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Мд хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоох тухай алыан бичигт гарын үсэг зуруулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг хүргүүлж, өөрийн охин Б.Мхолбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулсан буюу төрийг хохиролгүй болгох үйл ажиллагааг таслан зогсоож, албан үүрэг, албан тушаалын байдал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, урвуулан ашиглаж Б.Мзээлээ эргэн төлөхгүй байх давуу байдлыг бий болгож, 3.566.625 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тоггтогдож байх тул шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч В.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.М өмгөөлөгч Б.Баясгалан гэм буруугийн шүүх хуралдаанд “Өмгөөлөгч миний хувьд шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж харж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь өөрт болон бусдад давуу байдал олгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашигласан гэх нөхцлийг шаарддаг. Шүүгдэгч Д.Мхувьд Сум хөгжүүлэх санг төлөөлөх бүрэн эрхтэй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч талыг бүрэн төлөөлдөг. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийн агуулгын хувьд Б.Мтөлбөрийг авахгүй гэсэн зүйл байхгүй. Харин 2020 оын 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүриын 25-ны дотор багтааж 500 000 төгрөгөөр тооцон төлүүлж байх агуулгатай албан бичиг юм. Нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан эсэх нь эргэлзээтэй. Шийдвэр гүйцэтгэгч С.Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгахдаа тухайн албан бичгийг эх хувиар нь аваагүй. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сумын засаг дарга нь иргэдийг хүлээж авах ажлыг зохион байгуулж, тэднээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх эрхтэй уг эрх хэмжээнийхээ хүрээнд иргэн Б.Мын хүсэлтийг шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгч Д.Мүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх тул түүнд холбогпох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч В.Ггийн өмгөөлөгч Ц.Гансүх гэм буруугийн шүүх хуралдаанд “прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч В.Гг Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.13, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.9, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.1, 39.1.11 гэх заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийас бусад хууль, түүнд нийцүүлэх гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох талаар огт дурдаагүй. Өөрөөр хэлбэл В.Гг Эрүүгийн хуулиас бусад хууль тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзэж байна. Нөгөө талаас онолын болон хууль зүйн хувьд авч үзвэл Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бол тухайн хуульд нь заасан хариуцлагыг хүлээлгэх ёстой... 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичиг нь агуулгын хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоох санаа зорилго агуулаагүй. Уг албан бичгийг шийдвэр гүйцэтгэгч эх хувиар нь аваагүй, зүгээр хувь хүний мэйл хаягаар авсан... Шийдвэр гүйцэтгэгч С.Бнь Гантуяаг утсаар ярьж мөнгөө төл гэж дарамталсан. Шийдвэр гүйцэтгэгч С.Бнь тухайн албан бичгийг эх хувиар нь аваагүй, мөн хугацаа хожиж удаашруулах талаар хэлсэн болох нь өөрийнх нь мэдүүлгээр нотлогддог. Иймд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон яллах дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул В.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч В.Ггийн өмгөөлөгч П.Наранхүү гэм буруугийн шүүх хуралдаанд “Прокурорын яллах дүгнэлтэд авагдсан нотлох баримтууд нь бүхэлдээ цагаатгах талын нотлох баримтууд. Энэ нотлох баримтуудад яллах талын ганц ч нотлох баримт байхгүй. Мөн гэрч С.Бнь хүнийг ингэж гүтгэж болохгүй. С.Бнь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байхдаа В.Г руу залгаж Б.Мыг өнөөдөр төлбөрөө төлөх талаар хэлсэн байдаг. В.Г нь төлбөр төлөгч биш. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч С.Бнь төлбөр төлөгч Б.Мтай яриагүй байж В.Гд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа яавал дуусах талаар хэлсэн. Шийдвэр гүйцэтгэгч С.Бнь гэрчээр мэдүүлэг өгөхдөө хүн гүтгэж байна. Ингэж хүн гүтгэж болохгүй. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг эх хувиар нь аваагүй байж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон... Иймд В.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч В.Ггийн өмгөөлөгч Г.Батболд гэм буруугийн шүүх хуралдаанд “өмгөөлөгч Ц.Гансүх, П.Наранхүү нартай адилхан байр суурьтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Д.М нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9 дэх хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэж байхдаа хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй...”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн зүйлийн 39.1.4 дэх хэсэгт заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай “Журам батлах тухай” тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 3.5 дугаар зүйлийн 3.5.5 дахь хэсэгт заасан “зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх” гэж заасныг тус тус зөрчиж, иргэн Б.М3 566 625 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Сум хөгжүүлэх санд олгохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай В.Ггийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг хүргүүлж, Б.Мхолбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулсан буюу төрийг хохиролгүй болгох үйл ажиллагааг таслан зогсоож  албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, урвуулан ашиглаж Б.Мзээлээ эргэн төлөхгүй байх давуу байдлыг бий болгож, 3.566.625 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч В.Г нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх,” мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9 дэх хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэж байхдаа... ...хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй...”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасан “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11 дэх хэсэгт заасан “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл ашиглах завших” гэснийг тус тус зөрчиж 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 134/Ш32017/00929 дугаартай “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах” тухай шүүгчийн захирамжаар иргэн Б.М3 566 625 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Сум хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэж, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20060123 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Мд хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоох тухай албан бичигт гарын үсэг зуруулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг хүргүүлж, өөрийн охин Б.Мхолбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулсан буюу төрийг хохиролгүй болгох үйл ажиллагааг таслан зогсоож, албан үүрэг, албан тушаалын байдал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, урвуулан ашиглаж Б.Мзээлээ эргэн төлөхгүй байх давуу байдлыг бий болгож, 3.566.625 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Мөмгөөлөгч Б.Баясгалан, шүүгдэгч В.Ггийн өмгөөлөгч Ц.Гансүх, П.Наранхүү, Г.Батболд нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъектийг нийтийн албан тушаалтан байхаар хуульчилсан бөгөөд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцжээ. Гэмт санаа нь хуулиар хүлээсэн чиг үүргээ урвуулан ашиглаж давуу байдал олж авах гэсэн зорилгод үндэслэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байдаг.

Шүүгдэгч Д.Мүйлдлийн тухайд тэрээр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын засаг даргаар ажиллаж байхдаа өөрийн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 134/Ш32017/00929 дугаартай “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах” тухай шүүгчийн захирамжаар иргэн Б.М3 566 625 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Сум хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэж, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20060123 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай В.Ггийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг хүргүүлж, иргэн Б.Мхолбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, улсад 3 566 625 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч В.Ггийн үйлдлийн тухайд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа өөрийн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 134/Ш32017/00929 дугаартай “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах” тухай шүүгчийн захирамжаар иргэн Б.М3 566 625 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Сум хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэж, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20060123 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Мд хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоох тухай албан бичигт гарын үсэг зуруулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг хүргүүлж, өөрийн охин Б.Мхолбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулж улсад 3 566 625 төгрөгийн хохирол учруулсан гэм хэргийг тус тус үйлдсэн болох нь

хохирогч С.О-ийн “...2016 онд батлагдсан Засгийн газрын 153 дугаар тогтоолын хавсралтаар “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.5-д сумын засаг дарга нь 9 чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэр гарч сумаас олгосон мөнгийг эргүүлэн төлүүлэх ажиллагаа явагдаж байхад таслан зогсоох эрхгүй, харин ч сумын Засаг дарга нь зээлийн хүү, алдангийг эргэн төвлөрүүлэх үүрэгтэй шүү дээ...” гэх мэдүүлэг,

гэрч Э.У-ын “...Сумын засаг дарга нь шүүхийн шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа, тухайн зээл нь эргэн төлөгдөөгүй байхад тийм хүсэлт гаргаж болохгүй шүү дээ, өөрөөр хэлбэл Засгийн газрын 153 дугаар тогтоолын хавсралтаар “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих” журмын 3.5.5 дахь хэсэгт “Сумын засаг дарга нь зээл, зээлийн хүүг сангийн дансанд төвлөрүүлэх үүрэгтэй” байхад үүргээс эсрэг зүйл хийж болохгүй...” гэх мэдүүлэг,

гэрч С.Б “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт заасныг тайлбарласан чинь В.Г засаг дарга зөвшөөрнө юу гэж бичихээ хэлээд өгөөрэй гээд надтай Сувдаа гэх ажилтнаа холбогдуулсан. ...Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Засаг дарга Д.М надтай холбогдоогүй, өөрийнх нь гарын үсэгтэй 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай албан бичиг ирсэн учир мэдэж байгаа гэж бодсон...” гэх мэдүүлэг,

гэрч Л.О “...Сум хөгжүүлэх сангийн журамд зээл олгох гэрээг засаг даргатай байгуулдаг боловч засаг даргын хувийн мөнгө биш төрийн мөнгийг төлүүлэх ажиллагаа явагдаж байхад дундуур нь албан хүсэлт гаргаж зээл төлүүлэх ажиллагааг дуусгавар болгож байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байгаа юм. ...Үүнээс төд удалгүй Б.Мын ээж В.Г миний утас руу залгаад, ажил дээр ирж надтай уулзаад ийш тийшээ битгий өгөөрэй би ондоо багтаагаад зээлийг нь төлж дуусгана, би хүн тэгж балламааргүй байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Д.С “...В.Г дарга засаг даргын нэрээр нэг албан бичиг хийлгэх хэрэгтэй байна яаралтай гээд нэг бичгийн цаасан дээр бичсэн зүйлээ надад хэлж бичүүлсэн үүнийг би засаг дарга Д.Мэр хянуулж гарын үсэг зуруулаад В.Г даргын өгсөн майл хаяг руу тэр дор нь дээрх албан бичгийг явуулсан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Мын “...2020 оны 10 дугаар сарын дундуур байхаа би дөнгөж ажилд ороод байж байтал ээж В.Г миний утас руу залгасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас залгаад байна, данс энэ тэрийг чинь хаана гээд байна, тэрнээс өмнө тэр мөнгийг нь өгөөч” гэж байсан тухайн үед би дөнгөж ажилд орсон төлөх боломжгүй байсан юм, сумын засаг даргаас ийм бичиг очсон эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын засаг дарга Д.М2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20060123 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 9/717 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай” ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Мөмгөөлөгч Б.Баясгалан нь “Д.М нь тухайн үед хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд иргэн Б.Мын хүсэлтийг шийдвэрлэсэн” гэх дүгнэлтийг гаргасан боловч иргэн Б.М нь өөрийн төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаагүй болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон, мөн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай “Журам батлах тухай” тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 3.5 дугаар зүйлийн 3.5.5 дахь хэсэгт заасан “зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх” гэж заасныг зөрчиж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байх тул өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч В.Ггийн өмгөөлөгч нараас “...2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичиг нь агуулгын хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоох санаа зорилго агуулаагүй. Уг албан бичгийг шийдвэр гүйцэтгэгч эх хувиар нь аваагүй, зүгээр хувь хүний мэйл хаягаар авсан...” гэх дүгнэлтийг гаргасан боловч уг мэйл хаягаар ирсэн албан бичиг нь эд мөрийн баримтаар тооцсон 1 дүгээр хавтаст хэргийн 136 дугаар хуудсанд авагдсан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын засаг дарга Д.М2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай албан бичигтэй зөрүүтэй зүйл байхгүй, өмгөөлөгч нараас гаргасан уг дүгнэлт нь энэ хэргийг хянан шийдвэрвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй байна.

Түүнчлэн нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг, энэ үйлдэлд хамтран оролцсон хүмүүсийн үйлдлийг гэмт хэрэгт тооцдог. Өөрөөр хэлбэл шүүгдэгч В.Г нь өөрийн охин Б.Мтухайн төлбөрийг төлөхгүй байх давуу байдал олгох зорилгоор шүүгдэгч Д.Мд уг байдлаа хэлж 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг гаргуулан авч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн үйлдлээрээ шүүгдэгч нар нь энэ хэрэгт хамтран оролцсон байна гэж шүүхээс дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч Д.М, В.Г нарын уг үйлдлийг хийсэн цаг хугацаанд 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан. Тухайн үеийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан. Харин одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Д.М, В.Г нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Ч овгийн Дугарсүрэнгийн Мөнх-Эрдэнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б овгийн Ваанчигийн Гантуяаг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас улсад 3 566 625 /гурван сая таван зуун жаран зургаан мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч В.Ггийн охин болох Б.М нь мөрдөн байцаалтын шатанд уг хохиролыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Д.М, В.Г нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч В.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.Мөмгөөлөгч Б.Баясгалан эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “өмгөөлөгч миний хувьд гэм буруугийн асуудлаар маргаж байгаа хэвээрэй байгаа. Гэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хэд хэдэн төрлийн ялаас сонсохоор зохицуулсан байгаа. Тэгэхээр миний үйлчлүүлэгчид нийгмээс тусгаарлахгүйгээр ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч В.Ггийн өмгөөлөгч Ц.Гансүх эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “өмгөөлөгч миний хувьд өөрийн үйлчлүүлэгч В.Гг энэ гэмт хэргийг үйлдээгүй гэсэн итгэл үнэмшил хэвээрэй байна. Миний үйлчлүүлэгч В.Гд нийгмээс тусгаарлахгүйгээр ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч В.Ггийн өмгөөлөгч П.Наранхүү эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч В.Ггийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаж байгаа хэвээрэй байгаа. Өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан В.Гд нийгмээс тусгаарлахгүйгээр ял оногдуулж өгнө үү гэх саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч В.Ггийн өмгөөлөгч Г.Батболд эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “өмгөөлөгч Ц.Гансүх, П.Наранхүү нартай санал нэг байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Д.М, В.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.М, В.Г  нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.М, В.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг халзан тэдний өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан “нийгмээс тусгаарлахгүйгээр ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүхээс хүлээн авах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.М, В.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон байдал, үйлдлийн шинж чанарыг харгалзан үзэв.

Иймд шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7 000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч В.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 9000 /есөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 9 000 000 /есөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Д.Мд оногдуулсан 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7 000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

шүүгдэгч В.Гд оногдуулсан 9000 /есөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 9 000 000 /есөн сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.М, В.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс,

шүүгдэгч В.Гд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тус тус тоолох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Д.М, В.Г нар нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай албан бичгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ч овогт Д-гийн М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Б овогт Ва-ийн Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7 000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч В.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 9000 /есөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 9 000 000 /есөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7 000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

шүүгдэгч В.Гд оногдуулсан 9000 /есөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 9 000 000 /есөн сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.М, В.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс,

шүүгдэгч В.Гд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тус тус тоолсугай.

            6. Шүүгдэгч Д.М, В.Г нар нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 314 дугаартай албан бичгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

   9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М, В.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ЭНХМАНДАХ