Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/54

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч П.Жнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П.Жхолбогдох эрүүгийн 2317000490057 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 13-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, харилцааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, 32-2 дугаар байрны 4 тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, эх, дүүгийн нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх Б овогтП.Ж /РД:ЕЙ/,

                                                                                              Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч П.Жнь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах  “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын байрны гадна талд тээврийн хэрэгсэл дотор, хамтран амьдрагч Ө.Эхардаж, улмаар түүний толгойн дагз хэсэгт гараараа 3-4 удаа цохих, зүүн хацарт 2 удаа алгадах зэргээр, мөн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 09 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын байрны гадна талд тээврийн хэрэгсэл дотор хамтран амьдрагч Ө.Эхардаж, улмаар түүний хүзүүг нь мушгих, зүүн хацар луу нь 6-7 удаа алгадах, баруун хөлийн шилбэ хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөх, баруун, зүүн гарын бугалгаас базаж татах зэргээр, мөн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр баг, хөдөө хэсэгт тээврийн хэрэгсэл дотор хамтран амьдрагч Ө.Эхардаж, улмаар түүний хацар луу 6 удаа алгадаж, үсдэх, дагз хэсэг рүү 3-4 удаа гараараа цохих зэргээр, мөн машин бариад явж байхад нь нүүр лүү нь гараараа цохих зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ө.Эбайнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь зүүн бугалгад, баруун шилбэнд цус хуралт, толгойн орой, дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Жхолбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000490057 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч П.Жшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            Би хамтран амьдрагчтайгаа нэг л удаа маргалдсан, олон удаа маргалдаж байгаагүй. Ө.Эбиед учирсан гэмтлийг би учруулсан. Ө.Э3 удаа зодсон гэж прокурорын зүгээс яллаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр хохирол нэхэмжлээгүй. Эхнэртэйгээ холбоогүй байгаа гэв.

2. Шүүгдэгч П.Жмөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Хэрэг болдог 24-ны өдрөөс багцаагаар 3 хоногийн өмнө гэж санаж байна. Би гэртээ эхнэрийнхээ утсыг үзээд хэвтэж байтал нэг танихгүй дугаараас уулзъя гэсэн дуут мессеж манай эхнэрийн утсанд ирсэн байсан. Тэгээд би тэр залууг хэн болохыг, яагаад уулзъя гээд байгаа талаар Ө.Эасуухад надаас нуугаад хэн гэдгийг мэдэхгүй гээд хэлэхгүй байсан. Тухайн асуудлаас болоод би эхнэртэйгээ муудалцаж маргалдсан. Гэхдээ зодсон цохисон асуудал байхгүй. Тэгээд би уурлаад гэрээсээ гараад явчихсан. Тэр өдрөөс хойш Ө.Эуулзалгүй байж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 10 цагийн үед “уулзъя” гэж дуут мессеж явуулсан залууг хэн болохыг асууж, тодруулахаар Ө.Эажил дээрээ дуудсан юм. Манай ажил замын баруун талд буюу Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Чойрын төвөөс баруун тийш 2 км гарангийн зайтай байдаг. Тэгээд намайг дуудснаар манай эхнэр Харрер маркийн машин унаад 2 хүүхдээ дагуулаад манай ажлын газар ирж намайг дуудсан. Би гарч очоод машинд суугаад Ө.Эярилцаж байгаад уулзъя гэж дуут мессеж явуулсан залууг ямар учиртай хүн болохыг асуухад Ө.Эмэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд би Ө.Эхацар луу нь 1-2 удаа алгадчихаад машинаас буугаад ажил руу орсон. Үүний дараа 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 10 цагийн үед мөн л Ө.Эруу уулзъя гэсэн залууг хэн болохыг асууж, учраа олье гэж бодоод Ө.Эажил дээрээ дуудсан. Ө.Эминий дуудсанаар машинтайгаа 2 хүүхдээ дагуулаад манай ажил дээр ирсэн. Тэгээд би машиндаа суугаад дахиад Ө.Эямар учиртай залуу чамтай уулзъя гэж дуут мессеж явуулсан талаар асуусан. Гэтэл Ө.Энадад мэдэхгүй гээд хэлэхгүй гүрийгээд байхаар нь би бачимдаад дахиад Ө.Энүүр, хацар хэсэгт ганц нэг алгадсан, Ө.Эцаашаа хараад байхаар нь өөр лүүгээ харуулахаар 2 гарын бугалга хэсгээс татсан. Тэгээд Ө.Эюм дуугарахгүй байхаар нь буугаад ажил руугаа орсон. Тухайн өдрийн 15 цагийн үед манай ажил тарахаар нь би дахиад Ө.Эажлаас урагш 50 метр газар хөдөө дуудсан /хөдөө юу гэдэг нэртэй газар болохыг би мэдэхгүй гэх/. Ирэхдээ дэлгүүрээс 3 лааз пиво аваад хүрээд ирээрэй гэж Ө.Эад хэлсэн. Тэгээд Ө.Эудалгүй миний дуудсан газар ганцаараа ирсэн ба би машиндаа суугаад пиво ууж байгаад дахиад дуут мессеж явуулсан залуугийн талаар асуутал надад юм хэлэхгүй байсан. Тухайн үед би Ө.Эцохиогүй. Тэгээд ажлын урдаас хөдлөөд харих замаараа Дэнжийн андууд дэлгүүр орж нэг ширхэг том пиво авч Сүмбэр гарденгийн зогсоол дээр очиж пиво ганцаараа ууж дуусгасан. Тухайн үед 18 цаг болж байсан. Тэгээд пиво ууж дуусаад харихаар гэр лүүгээ явж байх замдаа буюу Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхон руу орж явахдаа Ө.Эдахиад нөгөө дуут мессеж явуулсан залууг хэн болохыг асуутал Ө.Энадад ямар нэгэн хариу хэлэхгүй байхаар нь би Ө.Энүүр лүү нь нэг удаа алгадаад, хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Гэтэл Ө.Эмашинаасаа буугаад цагдаа руу дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд намайг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

3. Хохирогч Ө.Эмөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

П.Жманай нөхөр байгаа юм. Бид хамт амьдраад 9 жил болж байна. Гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Дундаасаа 3 хүүхэдтэй. Манай нөхөр П.Жзамын баруун талд цахилгаан дамжуулах үндэсний сүлжээнд ажилладаг бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө 10 цагийн үед намайг ажил дээрээ дуудсан. Тухайн үед нөхөр бид 2 ар гэрийн асуудал, хардалтаас болж муудалцаад тусдаа амьдраад 7 хоног орчим болж байсан юм. Тэгээд би П.Ж-гийн ажил дээр 2 бага хүүхдээ дагуулаад машинаа унаад яваад очсон. Би бодохдоо П.Жнадтай ярилцахаар дуудсан юм байна гэж бодсон. Манай 2 хүүгийн том нь 6 настай Ананд гэдэг, бага нь 4 настай Энгүүн гэдэг. Тэгээд П.Жажлынх нь гадаа очоод П.Ж ирчихсэн талаараа хэлтэл П.Жхүрч ирээд машинд суусан. Тэгээд надтай ямар нэгэн юм ярихгүй байж байгаад гэнэт чи надад үнэнээ хэл гээд миний толгойн дагз хэсэг рүү 3-4 удаа гараараа цохисон мөн миний зүүн хацар хэсэгт 2 удаа алгадсан. Тэгэхээр нь би П.Жмашинаасаа буулгаад тэндээс явсан. П.Жминий ангийнхаа хүүхэдтэй утсаар ярьж байгаа бичлэгийг сонсчхоод намайг хүнтэй хардаад байх болсон, яг хэнтэй хардаад байгааг нь би сайн ойлгохгүй байгаа, хий л хүнтэй хардаад уурлаад байдаг. Ангийнхаа хүүхэдтэй уг нь нээх сүртэй хардахаар юм яриагүй энгийн зүйлийн талаар л ярьсан. 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 09 цагийн үед П.Жмөн над руу залгаад 2-лаа ярилцъя гээд намайг ажил дээрээ дуудсан. Тэгэхээр нь би дахиад дуудсанаар нь ажил дээр нь 2 хүүхдээ дагуулаад машинаа унаад яваад очсон. Тэгээд мөн л П.Жмашинд суугаад 24-ний өдөр яриад байсан чи надад үнэнээ хэл ямар залуутай явалдаад байгаа юм гэж хэлээд миний хүзүүг мушгиад зүүн хацар луу 6-7 удаа алгадаж баруун хөлний шилбэ тус газар нэг удаа хөлөөрөө өшиглөсөн, мөн миний баруун, зүүн гарын бугалганаас базан татаж чангааж байсан. Тэгэхээр нь мөн л П.Жбуулгаад гэр лүүгээ харихаар явсан. Тухайн өдрийн 13 цагийн үед П.Жнад руу залгаад би ажлаасаа цааш хөдөө байна чи пиво аваад хүрээд ир гэхээр нь би 3 лааз пиво аваад дуудсан газар яваад очсон. Тухайн үед би ганцаараа машинаа унаад очсон ба П.Жмашинд суугаад пивоноос уугаад мөн нөгөө хардалтаасаа болж миний зүүн хацар луу 6 удаа алгадаж, үсдээд, дагз хэсэг рүү 3-4 удаа цохисон. Тухайн үед П.Жажил тарчихсан байсан болохоор намайг машинаа бариад Дэнжийн андууд яв гэхээр нь би Дэнжийн андууд дээр очтол П.Ждэлгүүр лүү ороод дэлгүүрээс том пиво нэг ширхгийг аваад тэгээд Сүмбэр гарденгийн зогсоол руу явцгаасан. Сүмбэр гарденгийн зогсоол дээр 19 цагийн үед ирээд П.Ждэлгүүрээс авсан пивоо ганцаараа ууж дуусгасан. П.Жпиво ууж байх үедээ мөн л нөгөө намайг хардсан утгатай, ямар залуутай яваад байгаа юм, үнэнээ надад хэлэхгүй юм уу гэж яриад байсан. Тэгээд би П.Жпиво ууж дуусахаар нь харихаар машинаа бариад явж байтал Жигжидсүрэн миний нүүр лүү нэг удаа гараараа цохихоор би уурлаад машинаа 10 дугаар байрны хойно зогсоож үлдээгээд машинаас буугаад цагдаад дуудлага өгсөн.  П.Жнамайг хий хардаж, уурлаад зодсон. Би буцаад цохисон асуудал байхгүй. Миний зүүн бугалга мөн зүүн шилбэ хөхөрсөн, тархи хөдөлсөн байсан. П.Жархи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. П.Жширүүн ааштай хүн биш, уурлахаараа тогтворгүй болчихдог. Уг нь төлөв даруу, ажилсаг хичээнгүй зантай хүн байгаа юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

4. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

П.Ж би 2010 оноос хойш Говьсүмбэр аймгийн Цахилгаан дамжуулах сүлжээнд хамт ажиллаж байна. Найз нөхдийн холбоотой. П.Жнь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхонд эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Зан байдлын хувьд төлөв даруу, дуулгавартай, хүний хэлсэн зүйлийн сайн хүлээж авдаг, илүү дутуу зангүй, элдэв муу зуршилгүй, тамхи татдаггүй, ажил мэргэжлийн хувьд мэргэшсэн, ажилсаг залуу байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

5. Гэрч М.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэж санаж байна. Ө.Энад руу орой яг хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна залгаад нөхөртөө зодуулсан талаараа хэлсэн ба би ойлгохдоо Ө.Энөхөр нь зодсон гэж ойлгосон. Тэгээд Ө.Эингэж хэцүү амьдарч байснаас амиа хоролдог юм билүү гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Ө.Эад хандан юу гэж тэгж болдог юм бэ? Ингэж ярьж болохгүй гээд сэтгэл санааг нь өргөх гээд хэдэн үг хэлсэн. Ө.Этайвширсан бололтой утсаа тасалсан. Тэр өдрөөс хойш холбоо бариагүй. 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 23 цагийн үед Ө.Эманай гэрт ороод ирсэн бөгөөд манай гэрт орж ирэхдээ айж балмагдсан байдалтай байхаар нь би юу болсон талаар асуухад Ө.Эманай нөхөр намайг өдөржин машинд суулгаад авч явж зодсон гэж байсан. Тэгэхээр нь би энэ талаар цагдаад мэдэгдсэн эсэхийг асуухад цагдаад хэлсэн гэж байсан. Өмнө бас нөхөртөө зодуулсан талаар хэлж байсан. Тухайн үед цухас нөхөртэйгөө муудалцаж маргалдсан талаараа надад хэлж байсан санагдаж байна. Би яагаад яг хэзээ тийм асуудал болсныг нь ч тодорхой санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

6. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаар дүгнэлтэнд:

- Ө.Эбиед зүүн бугалганд, баруун шилбэнд цус хуралт, толгойн орой дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023 оны 04 дүгээр сарын 26-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 33 дугаар хуудас/,

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/,

8. Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

9. Согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч П.Жнь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын байрны гадна талд тээврийн хэрэгсэл дотор, хамтран амьдрагч Ө.Эхардаж, улмаар түүний толгойн дагз хэсэгт гараараа 3-4 удаа цохих, зүүн хацарт 2 удаа алгадах зэргээр, мөн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 09 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын байрны гадна талд тээврийн хэрэгсэл дотор хамтран амьдрагч Ө.Эхардаж, улмаар түүний хүзүүг нь мушгих, зүүн хацар луу нь 6-7 удаа алгадах, баруун хөлийн шилбэ хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөх, баруун, зүүн гарын бугалгаас базаж татах зэргээр, мөн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр баг, хөдөө хэсэгт тээврийн хэрэгсэл дотор хамтран амьдрагч Ө.Эхардаж, улмаар түүний хацар луу 6 удаа алгадаж, үсдэх, дагз хэсэг рүү 3-4 удаа гараараа цохих зэргээр, мөн машин бариад явж байхад нь нүүр лүү нь гараараа цохих зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ө.Эбайнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь зүүн бугалгад, баруун шилбэнд цус хуралт, толгойн орой, дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.ЖЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч П.Жгэм буруугийн шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч П.Жнь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын байрны гадна талд тээврийн хэрэгсэл дотор, хамтран амьдрагч буюу хохирогч Ө.Эхардаж, улмаар түүний толгойн дагз хэсэгт гараараа 3-4 удаа цохих, зүүн хацарт 2 удаа алгадах зэргээр,

мөн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 09 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын байрны гадна талд тээврийн хэрэгсэл дотор хамтран амьдрагч буюу хохирогч Ө.Эхардаж, улмаар түүний хүзүүг нь мушгих, зүүн хацар луу нь 6-7 удаа алгадах, баруун хөлийн шилбэ хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөх, баруун, зүүн гарын бугалгаас базаж татах зэргээр,

мөн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр баг, хөдөө хэсэгт тээврийн хэрэгсэл дотор хамтран амьдрагч буюу хохирогч Ө.Эхардаж, улмаар түүний хацар луу 6 удаа алгадаж, үсдэх, дагз хэсэг рүү 3-4 удаа гараараа цохих зэргээр, мөн машин бариад явж байхад нь нүүр лүү нь гараараа цохих зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу хохирогч Ө.Эбайнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь зүүн бугалгад, баруун шилбэнд цус хуралт, толгойн орой, дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч П.Жнь хамтран амьдрагч буюу хохирогч Ө.Эхардаж 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө түүний толгойн дагз хэсэгт гараараа 3-4 удаа цохих, зүүн хацарт 2 удаа алгадах зэргээр зодсон,

мөн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 09 цагийн үед хамтран амьдрагч буюу хохирогч Ө.Эхардаж, улмаар түүний хүзүүг нь мушгих, зүүн хацар луу нь 6-7 удаа алгадах, баруун хөлийн шилбэ хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөх, баруун, зүүн гарын бугалгаас базаж татах зэргээр зодсон,

мөн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед хамтран амьдрагч буюу хохирогч Ө.Эхардаж, улмаар түүний хацар луу 6 удаа алгадаж, үсдэх, дагз хэсэг рүү 3-4 удаа гараараа цохих зэргээр зодсон,

мөн машин бариад явж байхад нь нүүр лүү нь гараараа цохих зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу хохирогч Ө.Эбайнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь зүүн бугалгад, баруун шилбэнд цус хуралт, толгойн орой, дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь 4 удаагийн давтамжтай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ө.Ээрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Байнга” гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн шинжийг хангасан байна.

Түүнчлэн шүүгдэгч П.Жнь хохирогч Ө.Ээрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж иш татаж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” гэж заасан байна.

Шүүгдэгч П.Жнь хохирогч Ө.Э байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь зүүн бугалгад, баруун шилбэнд цус хуралт, толгойн орой, дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ө.Э, гэрч М.Л нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаар дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.  

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч П.Жүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Жнь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч П.Жнь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч П.Жгэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Ээрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Эгомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч П.Жгэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

            ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч П.ЖЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоох саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч П.Жнь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хөнгөн ял оноож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч П.Жэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч П.Жүйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч П.ЖЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Жоногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, түүнд оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Жоногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Жнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж7 сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Жнь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч П.Жнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Б овогтП.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч П.ЖЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Жоногдуулсан  800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Жоногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Шүүгдэгч П.Жнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж7 /долоо/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Жнь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч П.Жнь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

   9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Журьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ