Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2020/00708

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, Г бны төв байранд байрлах, “Г б” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, *******, ******* тоот хаягт оршин суух, Т******* овогт Б*******ын П/РД:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1.876.700,58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хулан нар оролцов.            

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т******* овогт Б*******ын Пнь 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Г бтай ЗГ1205032734 дугаартай зээлийн гэрээ байгуулж 1.800.000  төгрөгийг, сарын 2 хувийн, жилийн 24,0 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар цалин барьцаалан зээлж авсан.

Б.Пнь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.103.307.48 төгрөг, хүү 481.012.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.874.10 төгрөг, нийт 1.611.193.62 төгрөг төлсөн.

Б.Пнь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй байсан тул хариуцагчийн хаягаар нэхэмжлэл гаргасан боловч, хаягтаа байхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. Хаягтаа оршин суудаггүй талаар Засаг даргын тодорхойлолтыг авсан.

Ингээд 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00563 тоот шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлан, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс хариуцагчийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, *******, 516 байрны 35 тоот хаягт оршин сууж байгааг тодруулсан.

Зээлдэгчтэй байгуулсан ЗГ1205032734 дугаартай, зээлийн гэрээний хугацаа 2014 оны 02 дугаар сард дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг шаардсан.

Гэрээний хугацаа дууссанаас хойш түүнээс үүрэг шаардсан баримт байхгүй боловч тэрээр 2017.05.22-ны өдөр зээл төлөх талаар баталгаа бичиж өгсөн, 2017.11.02-ны өдөр 100.000 төгрөг төлснийг нь үндсэн зээлээс хассан.  

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг түүнийг ажлаас халах тушаал гаргаагүй өөртэй нь холбоотой, тэрээр жирэмсний амралт дууссан боловч ажилдаа очоогүй гэж ойлгосон.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.2-т зааснаар зээлдэгчийн ажилладаг байгууллага болох Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй байсан учир ажил олгогчоос нэхэх боломжгүй байсан.

2016 онд дахин зээлийн гэрээ байгуулагдаагүй, түүнтэй 2016-2017 онд уулзаж байгаагүй.

Иймд Б.П*******гээс  зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 696.692,52 төгрөг, зээлийн хүү 978.314,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201.690,59 төгрөг, нийт 1.876.700,58  төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Пшүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б******* овогтой Пнь 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Г б” ХХК-иас 1.800.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Тухайн үед Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан бөгөөд зээлийг 2012 оны 11 дүгээр сар хүртэл төлж яваад жирэмсний амралт авсан. Ингээд төлөх боломжгүй байсан болохоор “Г б” ХХК-д зээлийн эргэн төлөлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргахад хүлээн зөвшөөрөөгүй. 2014 онд буцаад ажилдаа орох гэтэл ажилд нь буцааж аваагүй. Гэтэл Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн баримтаас үзэхэд түүнийг ажлаас чөлөөлсөн болох нь тодорхойгүй мөртлөө ажлаас халсан тушаал гаргаагүй байна аваагүй. Одоо болтол Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтрээ ажил олгогчоос аваагүй байдаг.

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.103.307.48 төгрөг, хүү 481.012.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.874.10 төгрөг, нийт 1.611.193.62 төгрөг төлсөн гэдэгтэй маргахгүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3.2-т ажиллаж байсан байгууллагатай нь гэрээ байгуулаагүй байсан юм бол уг заалт орохгүй байсан, тэгээд ч гэрээнд заасны дагуу ажил олгогчоос нэхэмжлэх боломжтой байсан, үүнийг хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байна.

2016 онд үндсэн төлбөрийн үлдэгдэл 696.692.52 төгрөг дээр дахин зээлийн гэрээ байгуулсан гэж Б.Пярьдаг боловч ийм баримт байхгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Б.Пнь зээлийн гэрээ байгуулсан хаягтаа бүртгэлтэй байсан, зун болохоор хөдөө очдог байснаас бус энэ хаягтаа л оршин сууж байсан, үүнийг  Цагдаагийн байгууллага ч тогтоосон.

Бнаас ирүүлсэн зээлийн дансны хуулга дээр 2014 оноос эхлээд торгуулийн хүү гээд биччихсэн байгаа нь хуульд нийцэхгүй юм. Б.Пнь 2017.05.22-ны өдөр баталгаа бичиж өгсөн, 2017.11.02-ны өдөр 100.000 төгрөг төлсөн нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд “Г б”-ны нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 696.692.52 төгрөгийг зөвшөөрнө, харин хүү 978.314.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201.690.59 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г б” ХХК нь хариуцагч Б.П*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 696.692,52 төгрөг, хүү 978.314,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201.690,59 төгрөг, нийт 1.876.700,58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Зээлдүүлэгч “Г б” ХХК, зээлдэгч Б.Пнарын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр №1205032734 тоот зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр зээлдүүлэгч нь 1.800.000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4-т зээлдэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар цалингийн орлого болон картын ба бусад дансны орлогыг барьцаалжээ.

/хх-ийн 5, 11-12 тал/

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг зээлдэгчийн ажил олгогчтой харилцан тохиролцож түүний цалингаас шууд шилжүүлэн авахаар тус тус тохиролцсон нь Б, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, б, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Б, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр б, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,”

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно,” мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.

Зээлдэгч Б.Пнь зээлийн гэрээний үүрэгт 2012 оны 01 дүгээр  сарын 19-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд үндсэн зээл 1.103.307.48 төгрөг, хүү 481.012.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.874.10 төгрөг, нийт 1.611.193.62 төгрөг төлсөн, 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойших хугацаанд зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн, энэ талаар зохигч маргаагүй болно.

/хх-ийн 59-61 тал/

Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан хаягт оршин сууж байсан, эрэн сурвалжлах шаардлага байгаагүй, гэрээний хугацаа 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон, үүнээс хойших хугацаанд торгуулийн хүү нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, гэрээнд заасны дагуу ажил олгогчоос үүрэг шаардах боломжтой байсан, 2017.05.22-ны өдөр баталгаа бичиж өгсөн, 2017.11.02-ны өдөр 100.000 төгрөг төлсөн нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 696.692.52 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 24 сарын хугацаатай байгуулагдсан  гэрээний хугацаа 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон,  зээлийн эргэн төлөлт 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зөрчигдсөн, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 100.000 төгрөг төлөх хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болох нь тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.2-т: “Хэрэв Зээлдэгчийн картын дансны үлдэгдэл энэхүү гэрээний дагуу төлөх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт хүрэхгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн Зээлдэгчийн ажилладаг байгууллагатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу цалингийн орлогоос зээлийн төлбөрийг төлүүлэх эрхтэй болно”,

 3.3.3-т: “Б өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй. Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүү, түүнд бодогдох шимтгэл хураамжийг хугацаанд нь төлөөгүй, зээл авахтай холбоотой баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн болон зээлдэгчээс бинд өгсөн мэдээлэл, баримт бичиг хуурамч болох нь тогтоогдсон бол",

3.3.4-т: “Зээлийг хугацаанаас нь өмнө буцаан шаардах тухай мэдэгдэл шаардлагыг бичгээр өгснийг зээлдэгч хүлээн авмагц түүнд заагдсан хугацаанд зээлийн төлбөрийг нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй”,

4 дүгээр зүйлийн 4.1-т :”Зээлдэгч энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрийн цалингийн орлого болон дараах картын ба бусад дансны орлогыг барьцаанд тавьж болно”,

4.2-т: “Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт №1-д заасан эргэн төлөх хугацаа болмогц зээлийн үндсэн төлбөр, хүүг Б зээлийн барьцаа болох картын болон бусад данснаас үл маргах журмаар шууд суутган төлүүлнэ”,

4.3-т: “Хэрэв аливаа шалтгаанаар зээлдэгчийн карт болон энэ гэрээний 4.1-т заасан бусад дансны орлого нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хангахад хүрэлцэхгүй бол зээлдэгчийн ажил олгогчтой харилцан тохиролцож түүний цалингаас шууд шилжүүлэн авч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хангуулахыг бинд зөвшөөрч байна” гэж  заажээ.

 

Үүнээс үзэхэд зээлдүүлэгч “Г б” ХХК нь зээлдэгч Б.Пгэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө  цуцлах, зээл, зээлийн хүү төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах, учирсан хохирлыг шаардах, зээлдэгчийн ажил олгогчтой харилцан тохиролцож түүний цалингаас шууд шилжүүлэн авч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хангуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэхээр байна.

“Г б” ХХК нь зээлдэгч Б.П*******д холбогдох нэхэмжлэлийг тус шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан байх ба үүнээс өмнө нэхэмжлэл гаргасан болон зээлдэгчид үүргээ гүйцэтгэхийг шаардсан мэдэгдэл,  шаардлага өгсөн гэх  баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

Үүнээс үзэхэд зээлдүүлэгч нь гэрээний 3, 4 дүгээр зүйлд заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.П*******гийн оршин суух хаяг тодорхойгүйгээс түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан, үүний үндсэн дээр Цагдаагийн байгууллага оршин суух хаягийг тодорхойлсноор шүүхэд хандсан гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Б.П*******гийн оршин суух хаягийг “Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, ЭТӨЧ 51б-35” гэж тусгасан байх ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00563 тоот шийдвэрийн дагуу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээрх хаягт байгаа болохыг тогтоосон байна.

/хх-ийн 5-7 тал/

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т: “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т: “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж тус тус заасан.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон байх ба зээлдүүлэгч “Г б” ХХК-ийн шаардах эрхийг гэрээний хугацаа дууссан мөн өдрөөс эхлэн тоолох бөгөөд түүний гэрээний үүрэгт шаардлага гаргах хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд гэрээний үүрэг шаардсантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэл болжээ.

Зээлдэгч Б.Пнь  2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зээлдүүлэгчид хандан зээлийн үлдэгдлийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулах хүсэлт гаргасан, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 100.000 төгрөг төлсөн нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд энэ нь түүний хувьд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг мэдээгүй байхдаа үүргээ гүйцэтгэсэн, ингэснээр түүний гүйцэтгэсэн үүргээ буцааж шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болно.

Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд б гэрээний 3 дугаар зүйлд заасан арга хэмжээг аваагүй байх бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гарган зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү  нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцсэнгүй.

Дээр дурдсан байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, гэрээний 3 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг нэмэгдүүлсэн болох нь тогтоогдож байх ба хариуцагчийн зөвшөөрч буй хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.П*******гээс үндсэн зээлийн үлдэгдэл 696.692.52 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г б” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хүүд нэхэмжилсэн 978.314.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 201.690.59 төгрөг, нийт 1.180.008 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Б.П*******гээс зээлийн гэрээний үүрэгт 696.692.52 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.180.008 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.П*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 21.271 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г б” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44.978 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ЦОЛМОНГЭРЭЛ