Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1080

 

 

 

 

 

 

 

 

   2023         08         10                                   2023/ШЦТ/1080

           

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

 Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Д холбогдох эрүүгийн 2303 ............... дүгээр хэргийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянав.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү, эдийн засагч мэргэжилтэй, “............" ХХК-д уул уурхайн ахлах нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, эхийн хамтаар ................... гэх тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, С овогт Г.М, регистрийн ................ дугаартай гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туулын гүүрэн дээр 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд ..... маркийн .... УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн "1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замаас гарч онхолдож уг автомашинд зорчиж явсан Д.Э-ын биед баруун шагайн дотор хавчаар, баруун тахилзуур ясны хугарал, баруун шагайн үений мултрал, дух, баруун хөмсгөнд шарх, дух, нуруу, баруун бугалганд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.М нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туулын гүүрэн дээр 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд Toyota ..... маркийн ..... УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн "1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замаас гарч онхолдож уг автомашинд зорчиж явсан Д.Э-ын биед баруун шагайн дотор хавчаар, баруун тахилзуур ясны хугарал, баруун шагайн үений мултрал, дух, баруун хөмсгөнд шарх, дух, нуруу, баруун бугалганд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл  /хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/,

 

2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон эрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-09 дүгээр хуудас/,

 

2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Э-ын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: "...Би 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хамтран амьдрагч М-ын ээж Н-ын БЗД-ын ............. гэх тоотод оршин суудаг хаягт хоноод 2023 оны 06 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчимд .... маркийн ...... УЕМ улсын дугаартай миний өөрийн эзэмшлийн машиныг М жолоодон бид хоёр ... аймагт гэртээ очих зорилгоор гараад явсан. Тухайн үед би өглөө А  нартай лаазтай 2 ширхэг пиво уусан байсан бөгөөд хамтран амьдрагч М согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болохоор машинаа жолоодуулан сан. Тэгээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй Баянзүрхийн товчооны гүүрэн дээр гэнэт л хашлага даваад орилоод нэг мэдэхэд газарт унасан байсан Т. ..... маркийн .... УЕМ улсын дугаартай автомашинд би үргэлж засвар үйлчилгээ хийлэгдэг 7 хоногийн өмнө тос масло болон зэврэлтээс хамгаалах тусгай будаг хэрэглэсэн. Би уурхайгаас ирээд машиндаа засвар үйлчилгээ бүрэн хийлэгдэг миний автомашинд техникийн ямар нэг гэмтэл байхгүй. Тухайн ослоор миний баруун хөл шагай орчмоороо хугарсан. Тухайн осол болох үед 60 орчим км цагийн хурдтай явж байсан бөгөөд би хамгаалах бүс хэрэглээгүй байсан. М хамгаалах бүс зүүсэн байсан. Миний хувьд автомашины болон эрүүл мэндийн хувь нэхэмжлэх гомдол санал байхгүй байна." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүхийн анагаах ухааны хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч О.Н-ийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан: “...1. Э-ын биед баруун шагайн дотор хавчаар, баруун тахилзуур ясны хугарал, баруун шагайн үений мултрал, дух, баруун хөмсгөнд шарх, дух, нуруу, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. 4. Баруун шагайн дотор хавчаар, баруун тахилзуур ясны хугарал, баруун шагайн үений мултрал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, дух, баруун хөмсгөнд шарх, дух, нуруу, баруун бугалганд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл Мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.... гэх 7732 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

 

Итгэлт хөрөнгө ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 38-41 дүгээр хуудас/,

 

Авто тээврийн үндэсний төвийн ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын албан бичиг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн .......дугаартай албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/,

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ........ төгрөгийг 2023.07.07-ны өдөр төлсөн нь үнэн болно..." гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/,

 

2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын Г.М-ийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Н-ын 2023 оны 07 дугаар сарын 03- ны өдөр гаргасан 837 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/,

 

            Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас/,

           

            Шүүгдэгч Г.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Г.М-ийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

           

            Шүүгдэгч Г.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Г.М-ийн хувийн байдалтай холбоо баримтууд /49-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/ гэсэн тул шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөн хохирогч Д.Э нь зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд  нь хохирол учирсан ба уг хохирлыг эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох ......... төгрөгийг /хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/ шүүгдэгч Г.М төлж барагдуулсан /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/ болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухай эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

                                               ТОГТООХ нь:

1. С овогт Г.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.М-д оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.АЛДАР