Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 172/2022/0045/Э |
Дугаар | 2023/ШЦТ/66 |
Огноо | 2023-05-31 |
Зүйл хэсэг | 17.2.2., |
Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/66
2023 оны 05 сарын 31-ний өдөр Дугаар 2023/ШЦТ/66 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дугармаа, Н.Нарангарав,
Шүүгдэгч: О.У, Б.Ш,
Хохирогч: Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ын Ш, Б овгийн О-ын У нарт холбогдох 2228000000116 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Ш нь О.Утай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хаан” банкны замын урд талын сааданд иргэн Г.Дгийн эзэмшлийн “Huawei P20 Lite” маркийн гар утас, “Seiko wired” маркийн бугуйн цагийг түүний толгой болон бие рүү цохиж, хүч хэрэглэн авч дээрэмдсэн,
Шүүгдэгч О.У нь Б.Штай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хаан” банкны замын урд талын сааданд иргэн Г.Дгийн эзэмшлийн “Huawei P20 Lite” маркийн гар утас, “Seiko wired” маркийн бугуйн цагийг түүний толгой болон бие рүү цохиж, хүч хэрэглэн авч дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.У, Б.Ш нарыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө шөнө бааранд Г.Д, Чимэд, Г, Ш бид тавуулаа орсон. Тэгээд 3 шил архи уусан. Тухайн үед нэлээн согтсон байсан. Сааданд хохирогч Дамдинсүрэн сандал дээр унтаж байсан. Надад дээрэм хийх гэсэн сэдэл байгаагүй. Яагаад энд унтаж байгаа юм бол гээд сэрээгээд ядаж гэртээ очиж унт гээд хэлсэн. Тухайн үед хохирогч Ш 2 маргалдаад утсыг нь авсан байсан. Би утсыг нь буцааж өгүүлэх гэж үзсэн. Утсыг нь буцаагаад өг хэрэгтэй бол миний утсыг ав гээд өөрийнхөө утсыг өгсөн. Тэгээд хохирогчид байрлаж байсан цэцэрлэгийнхээ хаягийг хэлсэн. Шаардлагатай бол араас ирээрэй гээд. Цаг авсан гэж хэлж байна. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Цаг авсан үгүйг нь хэлж мэдэхгүй байсан. Хохирогч авсан гэж хэлсэн учраас би гэм буруугаа хүлээж байна.
Шүүгдэгч Б.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: У миний утсыг ав гэсэн зүйл байгаагүй. Миний утсыг шидсэн болохоор оронд нь би утсыг нь авч үлдсэн. Тэгээд би утсыг нь авснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг нээх их зодож нүдсэн зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээж байгаа.
Хохирогч Г.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Он сарыг нь санахгүй байна. Тэр орой би сааданд унтаж байсан. Ш цохиж эхэлсэн. Би босоод хариу үйлдэл үзүүлээд ноцолдсон. У хаалганы тэнд зогсож байсан. Ноцолдож байхдаа би Уыг харсан. Цамцаа дээш нь сөхөхөд хутганы иш харагдаад би хариу үйлдэл үзүүлэхээ болиод буцаад суусан. Тэгээд энэ 2 миний 2 талд суусан. Ш миний хармааг нэгжиж байгаад миний утас авсан. Тэгэхэд миний утсыг буцааж өг гэж У хэлсэн. Өгөхгүй байсан. Тэгээд Ш өөрийнхөө барьж байсан утсыг өгсөн. Тэнд 2 талаас юм асууж сууж байгаад айлд ирсэн. Гэхдээ орж чадахгүй байна гэсэн утгатай юм яриад аль болох эвтэйхэн өөрийнхөө юмыг авчих санаатай байсан. Тэр үед У миний цагийг харснаа цагаа далд хий гэж хэлээд байсан. Тэгээд энэ 2 сааднаас гарсан. У нь буцаж орж ирээд цагаа өг гэж хэлсэн. Би дахиж асуудал гаргахыг хүсээгүй учраас май гээд өгсөн. Тэгээд У явчих шиг болохоор нь утсаа авах гээд Штай ноцолдож байгаад боож дээрээс нь дарсан. Мултарчихаар нь би сааднаас гарч гүйсэн.
Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 08 дугаар сарын 13-ны шөнө 02 цагийн орчимд ганцаараа Хаан банкны салбарын урд сааданд унтаж байхад хоёр үл таних залуу ирээд миний толгой болон бие рүү цохиод мөн хутганы иш үзүүлэн намайг айлган сүрдүүлж миний гар утас болон бугуйн цагийг дээрэмдээд зугтаасан. Тэр хоёр залууг би урьд өмнө харж байгаагүй. Гэхдээ нүүр царайг нь харвал танина. Нэг залуу нь цэнхэр өнгийн жинсэн яактай, доогуураа алаг эрээн өнгийн шорттой, хар цагаан өнгийн пүүзтэй байсан. Тэр залуу миний гар утсыг надаас дээрэмдэж авчихаад надаас гар утасны маань пин кодыг нэхсэн. Тэгээд миний утасны пин кодыг мэдчихээд яваад өгсөн. Харин нөгөө хоёр дахь залуу нь туранхай цагаан өнгийн цамцтай, цамцны урд хэсэг нь улаан дугуй дүрстэй зурагтай яг японы далбаа шиг харагдаж байсан. Доогуураа хар өнгийн жинсэн өмдтэй байсан. Зүүн гарын шууны дотор талд шивээстэй байсан. Богино жижигхэн үстэй залуу байсан. Тэр залуу надаас миний бугуйн цагийг дээрэмдэж авчихаад яваад өгсөн. Тэр цагаан өнгийн цамцтай залуу цамцаа сөхөн надад хутганы иш харуулж намайг айлгасан. Харин жинсэн яактай залуу нь миний халаасыг нэгжсэн. Тэгээд гар утсыг маань дээрэмдэж авсан. Би арай хийж зугтаагаад явсан. Тухайн үед би согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн байсан бөгөөд сааданд архиа гаргах гээд манарч байхад ийм зүйл болсон. Миний биед ямар нэгэн гэмтэл бол байхгүй. Харин эд материалын хохиролтой байна. Уг хоёр этгээдийг олж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Миний гар утас Huawei p20 lite загварын ягаан өнгийн гар утас байсан. Би уг гар утсыг 2021 онд Японоос Монгол мөнгөөр 350,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг гар утсаа би зах зээлийн ханшаар үнэлж байна. Би гар утасныхаа имей кодыг мэдэхгүй байна. Харин бугуйн цагийг манай Япон найз бэлэгт өгсөн. Уг цагийг 2022 оны 07 сард намайг Японд байхад бэлэгт өгсөн. Яг ямар нэртэй цаг гэдгийг мартчихсан байсан. Ямар ч гэсэн Seiko wired гээд бичигтэй төмөр оосортой, механик, цагны дэлгэц дээр тоос байхгүй зураастай, урт богино зүүтэй хар цэнхэр өнгийн дэлгэцтэй цаг байсан. Уг цагийг 300,000 төгрөгөөр үнэлж байна. /хх-ийн 28-29 дэх тал/
Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Миний дух, нүүр хэсэгт нэг удаа цохьсон. Гэхдээ гэмтэл учирсан зүйл бол байхгүй. Харин хутганы иш харуулсан гэдэг нь болохоор тухайн залууд хутга байсан үгүйг мэдэхгүй, цамцаа дээшээ сөхөхөд нь нэг ягаан өнгийн хутганы иш шиг зүйл харагдаж байсан. Гэхдээ дараа нь миний хажууд доошоо суусан. Тэгэхэд хутга хийчихсэн байсан бол цоолоод гараад ирэх байсан байх гэж бодож байна. Тэгэхээр хутганы иш гэдгийг би андуурч л харсан байх. Тухайн үед би нэлээд согтчихсон юм. Өндөр залуу нь цамцаа дээшлүүлэхэд нь хутганы иш шиг зүйл харагдсан. Гэхдээ тэрийг хутга биш байсан байх гэж бодож байна. Хутга байсан бол доошоо суухад нь өмдийг нь цоолчих байлгүй гэж сүүлд нь бодогдсон. Миний Seiko брэндийн wired загварын цагийг олж өгч хүлээлгэн өгсөн байгаа. Харин гар утсаа аваагүй байгаа. Huawei p20 lite загварын гар утсаа төлүүлэх, үнэлгээ хийлгэсэн 30,000 төгрөг зэргийг гаргуулж авмаар байна. Миний дээрэмдүүлсэн Huawei p20 lite загварын гар утасны үнэлгээ 200.000 төгрөг болсон, үнэлгээ хийлгэхэд 30,000 төгрөг болсон нийтдээ 230,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ. Нэхэмжилсэн хохирлыг барагдуулчихвал надад санал гомдол байхгүй. /хх-ийн 33-34 дэх тал/
Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Ш гэх намхан залуу нь намайг саадны сандал дээр унтаж байхад шууд л цохиод эхлэхээр нь би өөрийгөө хамгаалаад хариу үйлдэл үзүүлж босоод зууралдаж байхад цаана нь өндөр залуу буюу У нь хараад зогсож байхаар нь хоёулаа юм байна гэж бодоод буцаад суусан. Тэгэхэд У нь миний баруун талд, Ш нь миний зүүн гар талд суучихсан. Тэгээд жижиг Ш нь миний халаасыг тэмтэрч байгаад утас гаргаж ирээд намайг кодоо хэл гэхээр нь би кодоо хэлэхгүй байсан чинь намайг хэлээч гээд тохойгоороо нудраад асуугаад байхад хажуунаас У гэх залуу нь цагаа аваад халаасандаа хий гэхээр нь би зүүн гартаа зүүсэн цагаа мулталж аваад зүүн халаасандаа хийсэн. Тэгэхэд У нь надаас хаанаас ирсэн юу хийдэг юм гэх зэргээр асуугаад байхаар нь би сандарсандаа янз бүрийн зүйл зохиож ярьсан. Тухайн үед юу ярьснаа бас сайн санахгүй байна. Тэгэхэд Ш нь сааднаас гарч яваад дараа нь У нь араас нь гарч яваад удалгүй У нь буцаж ирээд цагаа өг гэхэд би айсандаа цагаа гаргаад өгөхөд У нь аваад гарахад удалгүй Ш нь буцаж орж ирээд миний утсыг бариад зогсож байхаар нь цаашаа харсан чинь нөгөө өндөр У гэх залуу харагдахгүй байхаар нь би Ш руу очиход Ш нь юу хийж байсныг нь мэдэхгүй доошоо суугаад бөхийхөд би араас нь очоод цээж хэсгийг нэг хөлтэй хамт нь гараа зөрүүлж тэврээд миний утсыг л өгчих гэж гуйхад би ганцаар биш шүү цаанаас чинь манай ах ирж байгаа, хоёулаа шүү гэж байсан. Тэгээд зууралдаж байгаад дийлэхээ болиод гараа алдаад шууд зугтаагаад нуугдаж байгаад араас нь дагах гэж байгаад больсон. Эхлээд Ш нь халаас тэмтэрч байгаад миний гар утсыг аваад надаас утасны кодыг хэл гээд хажуунаас нударч байхад У гэх залуу нь намайг бугуйн цагаа авч халаасандаа хий гэж хэлэхэд би бугуйн цагаа зүүн халаасандаа хийсэн. Тэгээд Ш эхлээд гарч явсаны дараа У нь гарч явчихаад удалгүй эргэж орж ирээд намайг цагаа өг гэхээр нь би бугуйн цагаа гаргаж өгсөн. Ш, У хоёр хоёулаа л нэг нэг зүйл авсан. Эхлээд Ш нь миний утсыг авчихаар нь У гэдэг залуу нь миний тусыг өг гэхэд Ш нь надад өөрийнхөө утсыг өгөх гээд байхад нь У гэх залуу нь энэ бишээ өөрийн нь утсыг өг гээд байхад гэж хэлээд Шинэтулгын утсыг аваад газар савчихсан чинь Ш нь яаж байгаа юм бэ ахаа гэж байсан. Өөрөөр хоорондоо муудалцсан болон нэг нэгнийхээ үйлдлийг болиулах гэсэн үйлдэл хийгээгүй. /хх-ийн 36-37 дахь тал/
Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 08 дугаар сарын 12-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байх Гандирс худалдааны төвийн доод талын бааранд өөрийн хамт ажилладаг залуусын хамт үйлчлүүлсэн. Тэгээд тэр баарыг хаахыг дөхүүлээд бөөндөө гараад байрлаж байсан газар руугаа явах гээд байж байхад О.У, Б.Ш гэх хоёр залуу замд явж байхдаа гэнэт алга болсон. Тэгээд Г, Г.Д бид гурав Хан-Уул гэх нэртэй газрын гадаа О.У, Б.Ш нарыг ирэх байх гээд хүлээж байсан. Тухайн үед цаг яг хэд болж байсан талаар мэдэх зүйл байхгүй. Бид хэд нэлээн хүлээж байгаад байрлаж байсан 23-р цэцэрлэг рүү явган явсан. Тэгээд очоод нэг их удаагүй байхад Б.Ш байрлаж байсан газартаа ирсэн. Б.Ш-ыг амар гээд амраасан. Маргааш өглөө нь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өглөө босоод бид нар ажилдаа гарсан. Харин О.У болон Г.Д хоёр ажилдаа гараагүй байсан. Бид нарыг ажлаа хийж байхад Г.Д болон У хоёр нэг машин дотор архи хувааж ууж байсан. Тэгээд тэр хоёр машиндаа сууж байх шиг байсан. О.У нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ажиллаа гараагүй архи уугаад байна гээд ажиллуулахгүй гээд явуулсан. /хх-ийн 40-41 дэх тал/
Гэрч Э.Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: О.У цагаан цамц хар өмд, хар гуталтай, Ш жинсэн яак цэнхэр фудволк десант ногоон шорт цэнхэр цагаантай пүүзтэй байсан. /хх-ийн 44 дэх тал/
Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 сарын 17-ны өдрийн 917 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: гар утас Huawei p20 lite 200.000 төгрөг, бугуйн цаг 260.000 төгрөг нийт 460.000 төгрөг /хх-ийн 59 дэх тал/
Шүүгдэгч Б.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 дугаар сарын 12-ны орой ажлынхаа 5-6 хүнтэй хамт “Зэт” нэртэй бааранд ороод хаахаас нь өмнө гараад байрлаж байсан газар руугаа явах гэж байхад О.У түрүүлээд зам хөндлөн гараад саад руу орчихоор нь би авч ирэх гээд араас нь ороход нэг танихгүй залуутай маргалдаад зогсож байхаар нь би очиж болиулаад авч явах гэсэн боловч надад уурлаад байсан. Тэгсэн нөгөө залуу Уаас утас өгөөч ээ гэж хэлэхээр нь би та утсыг нь авчихсан юм уу гэхэд над руу толгой дохьсон. Тэгэхээр нь энэ залуугийн гар утсыг буцаагаад өг гэж хэлсэн. Тэгэхэд У юм дуугарахгүй байхаар нь би өөрийнхөө гар утсыг өгөх гэхэд У өгүүлэхгүй зууралдаж байгаад газар унагаад эвдчихсэн. Тэгсэн чинь У ах сааднаас гарахаар нь би араас нь очоод замын хажууд зогсож бай гэж хэлчихээд эргээд нөгөө залуутай уулзаад янз бүрийн асуудал үүсвэл манай ажил 23-р цэцэрлэгт гадна засварыг хийж байгаа шүү гэж хэлсэн чинь нөгөө залуу гүйгээд явчихаар нь буцаад сааднаас гараад Уыг үлдээсэн газар очиход У явчихсан байсан. Тэгэхээр нь би ажиллаж байсан газартаа алхаад ирэхэд Уыг ирээгүй гэж байсан. Харин маргааш өглөө нь У согтуу машинд архи уучихсан сууж байсан. Гартаа нэг төмөр цаг зүүчихсэн энэ хэний цаг юм гэчихсэн байж байхаар нь би мэдэхгүй гэж хэлчихээд ажилдаа гарсан. Би О.Утай хамтраад дээрэмдсэн бол яасан гэж өөрийнхөө ажиллаж байгаа газрыг хэлэх юм бэ. Хохирогч Г.Д нэлээд согтуу байсан. Бид хоёрыг хооронд нь зөрүүлээд байгаа юм болов уу гэж би бодож байна. Би тухайн үед бол өөрөө тийм ч их согтуу байсан зүйл байхгүй болохоор болсон зүйлийн талаар сайн санаж байна. Уыг хохирогчоос бугуйн цаг авсныг нь би ч мэдээгүй. Харин гар утсыг нь авсан талаар мэдээд Уыг буцааж өг гэж хэлсэн боловч У буцааж өгөөгүй байсан юм билээ. Хохирогч Г.Д нь Уаас миний утсыг өг гэхэд нь би та энэ хүний утсыг авчихсан юм уу өгөөч гэхэд өгөхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утсыг оронд нь авчих гээд өгөх гэхэд У яах гээд байгаа юм гээд булаацалдаж байгаад унагаачихсан. Би Уыг хохирогч Г.Дтэй маргалдаж байхад нь цагдаагийн газар дуудлага өгөөгүй нь миний буруу байх. Өөрөө би өөрийгөө буруутай гэж бодохгүй байна. Хохирогч Г.Дд ямар нэгэн байдлаар гар хүрч бие эрх чөлөөнд нь халдсан зүйл огт байхгүй. Эд зүйлсийг нь дээрэмдэж авсан зүйл ч байхгүй. Харин салгаад бүр өөрийнхөө утсыг оронд нь өгье гэж хэлсэн. Мөн өөрсдийнхөө ажилладаг газрыг хүртэл хэлсэн. Ажилладаг газраа хэлээгүй байсан бол олдохгүй шүү дээ. Тэгэхээр намайг яллагдагчаар татсан нь хуульд нийцээгүй буруу гэж би бодож байна. Тухайн үед би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх гэсэн боловч өмгөөлөгч олдоогүй. Тэгж байтал У алга болоод олдохоо байчихсан. Тэгээд Уыг олдохоор нь эргэж ирээд мэдүүлгээ өгье гэж бодоод Хэнтий аймагт найзындаа малыг нь хамт маллаж байгаад цагаан сараас өмнө гэртээ очсон. Би хорих ангиас гарснаасаа хойш гэрт огт очоогүй, намайг суллагдсан гэдгийг ч гэрийнхэн маань мэдээгүй байсан. Намайг хэрэгт холбогдсон талаараа хэлэхэд ах маань ямар хэрэгт холбогдсон, яаж шийдвэрлэгдэх гэж байгаа талаар тодруулж асуугаад байсан. Би 2023 оны 03 дугаар сарын 02-нд Сүн гэдэг нэртэй Солонгос хоолны ресторанд тогоочоор ажилд ороод ямар ч байсан намайг авч явах хүртэл нь ажиллаж байя гэж бодсон. Тэгсэн чинь 2023 оны 04 дүгээр сарын 02 -ны өдөр цагдаагийн газраас хүн очиж намайг авч ирсэн. /хх-ийн 79-81 дэх тал/
Шүүгдэгч О.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 дугаар сарын 12-ны 22 цагийн хамт ажиллаж байсан Ш, Г, Д, Г.Д бид нар “Зэт” нэртэй бааранд ороод 0,75 литрийн Экс нэртэй 3 шил архи ууцгаагаад 00 цаг өнгөрөөгөөд баарнаас гарцгаагаад би түрүүлээд ганцаараа явах замдаа саад руу орсон чинь нэг залуу ганцаараа доошоо харчихсан сандал дээр хэвтэж байхаар нь би очоод сэрээгээд юм яриад зогсож байсан чинь Ш араас ирээд нөгөө залууг үгийн зөрүүгүй шууд цохьчихсон чинь нөгөө залуу нь зууралдаад байсан. Тэгэхээр нь би салгасан чинь Ш намайг зүгээр бай гээд мангастаад түлхчихээр нь би цаашаа яваад хэсэг хараад зогсож байхад Ш нөгөө залууг хавирч унагаад утасныхаа пин кодыг хэл гээд цохиод байхаар нь би очиж дахиж салгахад Ш май ахаа миний утсыг ав би өөр утастай болчихлоо гээд өөрийнхөө утсыг надад өгөхөөр нь би уурлаад чиний утсаар би яах вэ дээ гээд утсыг нь газар савчихсан. Тэгээд ахын дүү уучлаарай гээд доошоо сууж байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсон талаар бас сайн мэдэхгүй байгаад байна. Хэсэг хугацаанд салхинд цохиулсан юм уу, согтсон юм уу мэдэхгүй. Ямар ч байсан сааднаас гарч явахдаа нөгөө залууд цэцэрлэг дээр барилгын ажил хийж байгаа асуудал гарвал очоорой гэж хэлчихээд сааднаас гараад явж байхад Ш араас ирэхээр нь чи утсыг нь өгсөн юм уу гэхэд Ш утсыг нь өгөөд уучлал гуйчихлаа гэсэн. Тэгээд байрлаж байсан газраа очоод машиндаа ороод машинд байсан 0,5 литрийн шилний талаараа архитай байсан архинаас уучихаад өглөө сэрээд харсан чинь машины урд талд бугуйн төмөр цаг тавиатай байхаар нь би машинаас гараад энэ хэний цаг вэ гэхэд тэнд ажиллаж байсан хүмүүс бүгдээрээ миний цаг гээд байсан. Тэгэхэд тэнд ажиллаж байсан ажилчдыг ахалж явсан Г гэх залуу надад өгчих гэхээр нь өгчихсөн. Тэгээд тэнд ажиллаж байсан хүмүүст Ш өчигдөр хүн зодоод утсыг нь авсан гэж Шинэтулгыг хажууд байхад нь хэлсэн. Тэнд байсан ажилчид мэдэж байгаа. Би маргааш нь ажлаасаа гараад явахаар болоод хөнжил гудсаа хураахаар өргөсөн чинь доороос нь Huawei брэндийн гар утас гарч ирсэн. Тухайн үед миний хажууд хамт ажиллаж байсан хүмүүс бас байсан. Тэгэхээр нь тэд нараас бас энэ хэний утас вэ гэж асуухад Ш миний утас байгаа юм гээд дотроос нь сим картаа аваад миний утсанд хийгээд нөгөө утсаа надад өгөөд та хот руу явах гэж байгаа юм чинь яаж утасгүй явах юм гэж хэлсэн. Тэгээд би ачаагаа хамж аваад Улаанбаатар хот руу явсан. Би яллагдагчаар татаад мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэй өгнө гэж хэлээд хууль зүйн туслалцаа авч байгаад өгье бодож байсан чинь гэнэт Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг Болд ерөө гэх уурхайд намайг ажил орох уу гэж дуудахаар нь тухайн уурхайд очиж ажиллахаар явсан. Тэр уурхайд ажиллаж байхад мөрдөгч надтай холбогдоод хурдан ирж мэдүүлэг өгөх талаар мэдэгдэж дуудахад нь би буцаж ирэх боломжгүй, мөнгө төгрөг байхгүй, ядаж байхад 95807649 дугаарын төлбөр нэхэгдээд гарах ярианы эрх хаагдчихсан. Тэгээд тухайн уурхайгаас гараад самарт бараг 2 сар гаруй хугацаанд яваад 12 дугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотод ирээд ах дүү нарынхаараа 7 хоног орчим байж байгаад Сэлэнгэ аймгийн Номгон тосгонд эмээ, өвөөгийндөө 2023 он гартал байж байгаад 01 сарын эхээр буцаад Улаанбаатар хотод ирээд Хайлаастад байдаг М гэх найзындаа байж байгаад 01 сарын сүүлээр “Бластинг технологи энд консалтинг” ХХК-д өрөмдлөгийн оператороор ажилд ороод 1 сар гаруй ажиллачихаад амарч ирээд байж байхад цагдаагийн алба хаагч надтай холбогдоод намайг эрэн сурвалжилж байгаа гээд Өмнөговь аймаг руу авч ирсэн. Одоо дахин би мөрдөн байцаалтад саад учруулахгүй хэргээ шийдүүлнэ. /хх-ийн 75-77 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85, 106 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96, 109 дэх тал/
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 03 сарын 21-ний өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 89-93 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Б.Ш, О.У нарын үйлдэлд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан ба шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулж мэдүүлгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж улсын ялагч болон өмгөөлөгч нарыг тэгш эрхтэйгээр мэтгэлцүүлж нотлох баримтыг харьцуулан дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ш, О.У нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч О.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Ш-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ирүүлснийг 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр шийдвэрлэв. Учир нь:
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.
Улсын яллагч шүүгдэгч Б.Ш, О.У нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Б.Ш нь шүүгдэгч О.Утай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хаан” банкны замын урд талын сааданд иргэн Г.Дгийн толгой болон бие рүү цохиж түүний эзэмшлийн “Huawei P20 Lite” маркийн гар утсыг хүч хэрэглэн авсан,
Шүүгдэгч О.У нь шүүгдэгч Б.Штай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хаан” банкны замын урд талын сааданд иргэн Г.Дгийн эзэмшлийн “Seiko wired” маркийн бугуйн цагийг хүч хэрэглэхгүйгээр авсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Ш нь хохирогч Г.Дгийн дух болон нүүр хэсэгт цохиж бие эрх чөлөөнд нь халдаж “Huawei P20 Lite” маркийн гар утсыг авсан болох нь хохирогч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Миний дух болон нүүр хэсэгт цохьсон нь Ш гээд байгаа намхан залуу. ...Ш гэх намхан залуу нь намайг саадны сандал дээр унтаж байхад шууд л цохиод эхлэхээр нь би өөрийгөө хамгаалаад хариу үйлдэл үзүүлж босоод зууралдаж байхад цаана нь өндөр залуу буюу У нь хараад зогсож байхаар нь хоёулаа юм байна гэж бодоод буцаад суусан. /хх-ийн 35-36 дахь тал/ гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: ...Нэг залуу нь цэнхэр өнгийн жинсэн яактай, доогуураа алаг эрээн өнгийн шорттой, хар цагаан өнгийн пүүзтэй байсан. Тэр залуу миний гар утсыг надаас дээрэмдэж авчихаад надаас гар утасны маань пин кодыг нэхсэн. Тэгээд миний утасны пин кодыг мэдчихээд яваад өгсөн. Жинсэн яактай залуу нь миний халаасыг нэгжсэн. Тэгээд гар утсыг маань дээрэмдэж авсан. /хх-ийн 28-29 дэх тал/ гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Д шүүх хуралдаанд өгсөн: ...Он сарыг нь санахгүй байна. Тэр орой би саадан унтаж байсан. Ш цохиж эхэлсэн. Би босоод хариу үйлдэл үзүүлээд ноцолдсон... гэх мэдүүлэг,
Гэрч Э.Г.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: О.У цагаан цамц хар өмд, хар гуталтай, Ш жинсэн яак цэнхэр фудволк десант ногоон шорт цэнхэр цагаантай пүүзтэй байсан. /хх-ийн 44 дэх тал/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч О.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: ... 2022 оны 08 дугаар сарын 12-ны 22 цагийн хамт ажиллаж байсан Ш, Г, Д, Г.Д бид нар “Зэт” нэртэй бааранд ороод 0,75 литрийн Экс нэртэй 3 шил архи ууцгаагаад 00 цаг өнгөрөөгөөд баарнаас гарцгаагаад би түрүүлээд ганцаараа явах замдаа саад руу орсон чинь нэг залуу ганцаараа доошоо харчихсан сандал дээр хэвтэж байхаар нь би очоод сэрээгээд юм яриад зогсож байсан чинь Ш араас ирээд нөгөө залууг үгийн зөрүүгүй шууд цохьчихсон чинь нөгөө залуу нь зууралдаад байсан. Тэгэхээр нь би салгасан чинь Ш намайг зүгээр бай гээд мангастаад түлхчихээр нь би цаашаа яваад хэсэг хараад зогсож байхад Ш нөгөө залууг хавирч унагаад утасныхаа пин кодыг хэл гээд цохиод байхаар нь би очиж дахиж салгахад Ш май ахаа миний утсыг ав би өөр утастай болчихлоо гээд өөрийнхөө утсыг надад өгөхөөр нь би уурлаад чиний утсаар би яах вэ дээ гээд утсыг нь газар савчихсан /хх-ийн 75-77 дахь тал/
гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Ш шүүх хуралдаанд өгсөн: У миний утсыг ав гэсэн зүйл байгаагүй. Миний утсыг шидсэн болохоор оронд нь би утсыг нь авч үлдсэн. Тэгээд би утсыг нь авснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг нэг их зодож нүдсэн зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээж байгаа гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч О.У нь хохирогч Г.Дгийн эзэмшлийн “Seiko wired” маркийн бугуйн цагийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан болох нь:
Хохирогч Г.Д шүүх хуралдаанд өгсөн: Он сарыг нь санахгүй байна. Тэр орой би сааданд унтаж байсан. Ш цохиж эхэлсэн. Би босоод хариу үйлдэл үзүүлээд ноцолдсон. У хаалганы тэнд зогсож байсан. Ноцолдож байхдаа би Уыг харсан. ...Тэр үед У миний цагийг харснаа цагаа далд хий гэж хэлээд байсан. Тэгээд энэ 2 сааднаас гарсан. У нь буцаж орж ирээд цагаа өг гэж хэлсэн. Би дахиж асуудал гаргахыг хүсээгүй учраас май гээд өгсөн. Тэгээд У явчих шиг болохоор нь утсаа авах гээд Штай ноцолдож байгаад боож дээрээс нь дарсан. Мултарчихаар нь би сааднаас гарч гүйсэн. О.У миний бие эрх чөлөөнд халдаагүй... гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Харин нөгөө хоёр дахь залуу нь туранхай цагаан өнгийн цамцтай, цамцны урд хэсэг нь улаан дугуй дүрстэй зурагтай яг Японы далбаа шиг харагдаж байсан. Доогуураа хар өнгийн жинсэн өмдтэй байсан. Зүүн гарын шууны дотор талд шивээстэй байсан. Богино жижигхэн үстэй залуу байсан. Тэр залуу надаас миний бугуйн цагийг дээрэмдэж авчихаад яваад өгсөн. /хх-ийн 28-29 дэх тал/ гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: Ш гэх намхан залуу нь намайг саадны сандал дээр унтаж байхад шууд л цохиод эхлэхээр нь би өөрийгөө хамгаалаад хариу үйлдэл үзүүлж босоод зууралдаж байхад цаана нь өндөр залуу буюу У нь хараад зогсож байхаар нь хоёулаа юм байна гэж бодоод буцаад суусан. ...Хажуунаас У гэх залуу нь цагаа аваад халаасандаа хий гэхээр нь би зүүн гартаа зүүсэн цагаа мулталж аваад зүүн халаасандаа хийсэн. ...Тэгэхэд Ш нь сааднаас гарч яваад дараа нь У нь араас нь гарч яваад удалгүй У нь буцаж ирээд цагаа өг гэхэд би айсандаа цагаа гаргаад өгөхөд У нь аваад гарахад удалгүй Ш нь буцаж орж ирээд миний утсыг бариад зогсож байхаар нь цаашаа харсан чинь нөгөө өндөр У гэх залуу харагдахгүй байхаар нь би Ш руу очиход Ш нь юу хийж байсныг нь мэдэхгүй доошоо суугаад бөхийхөд би араас нь очоод цээж хэсгийг нэг хөлтэй хамт нь гараа зөрүүлж тэврээд миний утсыг л өгчих гэж гуйхад би ганцаар биш шүү цаанаас чинь манай ах ирж байгаа, хоёулаа шүү гэж байсан. /хх-ийн 36-37 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Э.Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: О.У цагаан цамц хар өмд, хар гуталтай байсан. /хх-ийн 44 дэх тал/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч О.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би хохирогч Г.Дг унтаж байхад нь очиж дуудаж сэрээсэн. Өөрөөр би бие эрх чөлөөнд нь халдаж, цохиж зодсон зүйл огт байхгүй. Би тухайн үед цагаан өнгийн Япон улсын далбаатай цамц хар өнгийн жинсэн өмд, хар өнгийн ботинктой явсан. /хх-ийн 77 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч О.У, Б.Ш нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн дээрх мэдүүлэг нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгсөн хохирогч Г.Д, гэрч Э.Г.Д нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав шүүх хуралдаанд ...шүүгдэгч Б.Ш хохирогчоос гар утсыг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэхээсээ илүүтэйгээр хохирогч өөрийнх нь эд зүйлийг авч байгааг мэдэж байсан байна. Авахдаа цохиж зодохгүйгээр нэгжиж аваад хохирогчийг пин кодоо хэл гэж өгсөн байна. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байна гэх дүгнэлт гаргасан нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдохгүй, няцаагдаж байх тул шүүх өмгөөлөгчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч О.У, Б.Ш нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Ш, О.У нар нь дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хэдий ч шүүгдэгч тус бүрийн үйлдэл, холбогдол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэх, улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууд нийцэж байгаа эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарын үйлдлийг ялгамжтай зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж дээрх байдлаар дүгнэсэн болно.
Улсын яллагчийн яллах дүгнэлтэд шүүгдэгч О.Уыг “...иргэн Г.Дгийн бугуйн цагийг түүний толгой болон бие рүү цохиж хүч хэрэглэн авч дээрэмдсэн” гэх ба яллах дүгнэлтийн хавсралтад: Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 14-17 дахь тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-21 дэх тал/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24 дэх тал/, Хохирогч Г.Дгийн мэдүүлэг, гэрч Э.Г.Дийн мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг дурдсан боловч эдгээр нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч О.У нь хохирогч Г.Дгийн толгой болон бие рүү цохиж хүч хэрэглэсэн үйл баримт тогтоогдоогүй төдийгүй хохирогч шүүх хуралдаанд О.У миний биеийн эрх чөлөөнд халдаагүй гэх мэдүүлэг өгсөн болно.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй үйлдлээр буюу шүүгдэгч Б.Ш хохирогчийн бие эрх чөлөөнд халдсан үйлдэлд шүүгдэгч О.Уыг холбогдуулан шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн тул шүүгдэгч нарын үйлдэл оролцоог харгалзахгүйгээр эрх зүйн байдлыг нь дордуулан шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчлан тогтоосны дагуу шүүх гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэм буруугийн хэлбэрт тохирсон зүйл хэсгээр зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч О.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Ш-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ирүүлснийг 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, шүүгдэгч Б.Ш-ыг “Бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолж, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч О.Уыг “Бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Б.Ш нь хохирогч Г.Дгийн эзэмшлийн “Huawei P20 Lite” маркийн гар утсыг хүч хэрэглэн авсан,
Шүүгдэгч О.У нь хохирогч Г.Дгийн эзэмшлийн “Seiko wired” маркийн бугуйн цагийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсны улмаас хохирогч Г.Дд 460.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 917 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Яллах дүгнэлтийн хавсралтад ...Хохирогч Г.Дгийн “Seiko wired” маркийн бугуйн цагийг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн, хохирогчийн зүгээс Huawei P20 Lite маркийн гар утасны үнэ болох 200.000 төгрөгийг нэхэмжилсэн гэх боловч хохирогч Г.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Цагаа биет байдлаар буцаан авсан. ...Б.Баярбат байцаагчид хэрэг шилжихэд хохирол төлбөр төлж барагдуулсан. Хоёулаа ирж өгсөн. Хохирол төлбөр 100 хувь төлөгдсөн гэх тайлбар гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж шүүгдэгч Б.Ш, О.У нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүх шүүгдэгч Б.Ш, О.У нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар ...учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өөрсдийн сонгон авсан өмгөөлөгч нарын хамт оролцов.
Шүүгдэгч Б.Ш-ын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлтэй...” /хх-ийн 85 дахь тал/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 03 сарын 21-ний өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар-15 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Төв аймгийн сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж хорих ялыг 12 жил болгосон, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, СХДШ-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор 2 жил 5 сар 23 хоногийн хорих ял шийтгэгдэж, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96 дахь тал/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 03 дугаартай дүгнэлтийн хуулбар зэрэг баримтуудаар,
Шүүгдэгч О.Уын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 106 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 109 дэх тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Уад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Шд урьд эрүүгийн хариуцлага хүлээж шүүхээр шийтгэгдэж байсан, гэм буруугийн талаар маргаагүй, одоогоор хохирол төлбөрөө төлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа ... О.Уын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дагуу гэм буруутайд тооцсон. Тус зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дагуу хөнгөн гэмт хэрэгт хамаарна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав ...Улсын яллагчийн зүгээс 2 жил 1 сарын хорих ял санал болгож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон. Гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой байгаа. Тийм учраас Шд нэг жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлт тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч Б.Ш-ын хохирол төлбөрөө төлсөн байдал, шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлж буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Б.Шд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг ...харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Ш нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Төв аймгийн сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж хорих ялыг 12 жил болгосон, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, СХДШ-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор 2 жил 5 сар 23 хоногийн хорих ял шийтгэгдэж, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан бөгөөд суллагдсанаас хойш 2 сарын дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө “Бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолж, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч О.Уын анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан зайлшгүй нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч О.У нь тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Уад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бол улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Шд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч О.Уад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ш, О.У нар нь хохирогч Г.Дд төлөх хохирол төлбөргүй, бугуйн цагийг биет байдлаар буцаан олгож, гар утасны төлбөрт 200.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА