Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/69

 

 

2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр                     Дугаар 2023/ШЦТ/69                                           Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц-ийн М-т холбогдох 2328000080106 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Мыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Монгол хүн. Хуульдаа захирагдана. Хэдэн цагийн өмнө машины эзэн Бгэх залуутай муудалцсан байсан. Намайг хойд тал дээр зогсож байхад Б-ийн машиныг унаад ирсэн. Б-ийн машиныг Б жолоодоод ирсэн гэж мэдээгүй. Тэгээд андуураад машиных нь цонхны салхивчийг хагалсан. Б чи хүний машин яаж байгаа юм гээд жаахан маргалдаад хувцсыг нь урсан. Маргааш нь уулзаад чамайг Ббайна гээд андуурсан байна, одоо гомдол санал байхгүй биз дээ гэхэд чам дээр гомдол гаргаад хэрэг нээсэн байгаа. Голоос нь буцаана гэсэн зүйл байхгүй. Явж шийдүүлэх хэрэгтэй гээд энэ түвшинд ирсэн. Бусдаар би өөрийнхөө машинтай явж байсан бол таниад машин тэргийг нь эвдлэхгүй, энд ингээд зогсож байхгүй байсан.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 03 цагийн үед Цагдаагийн тасгийн 85550102 дугаарын утсаар Улаанбаатар хотоос иргэн Сайнзаяа дуудлага өгсөн. Манай буудлын гадаа хүмүүс маргалдаад ямар нэгэн юм болоод байна. Нэг цагаан машинтай хүн буудлын гадаа хурдтай давхиад байна гэхээр нь Цагдаагийн дэд ахлагч Б-ийн хамт очсон. Тухайн газар машинтай хүн байхгүй байсан учир буудлын үүдэнд байсан иргэн Б-ийн машинаар тухайн машиныг ямар хүмүүс яваа юм бол, дахин энэ газраа ирж хэрүүл маргаан хийж олон нийтийн амгалан тайван алдагдах вий гэж бодоод цагдаа Б-ийн хамт сумын төвд нөгөө машиныг хаана байж болох уу гэж тооцоолоод торх нэртэй зоогийн газар луу явсан байж магадгүй гэж үзээд явж байхад цагаан өнгийн лонг маркийн машинтай замд тааралдсан. Тухайн машиныг зогсоож шалгах гэсэн боловч машин зогсоогүй яваад өгөхөөр нь араас нь дагаад зөөлөн явсан, урд талын цагаан машин мөн адил хурд багатай хөдөлгөөнд оролцож явсан учраас машиныхаа гэрлээр дохиод зогсоох үйлдэл хийсэн боловч урд талын машин хараагүй юм шиг яваад байхаар нь хойноос нь дагаад яваад байсан. Урд талын машин 20 км цагийн хурдтай их аажуухан явсан ба араас мөн адил цагийн хурдтай хөдөлгөөнд оролцоод ажаад яваад байсан. Сумын төвөөс баруун хойд зүг рүү чиглэж яваад сумын айлуудаас зайдуу гараад явахаар нь араас дагаад явж байтал урд явсан машин эргээд хажууд дөхөөд ирэхээр нь бид хоёр машинаа зогсооход нөгөө цагаан өнгийн лонг хажууд ирээд зогссон. Хажууд ирээд зогсохдоо миний талын хаалгыг буух боломжгүй машиныхаа их биеэр дараад зогссон учраас машиныхаа цонхыг нээгээд жолооч Ц.Мтай мэнд ус мэдэх гэсэн боловч жолооч Ц.М машиныхаа цонхоор их биеэ гаргаж ирээд миний сууж явсан машины цонх руу гараараа тулж байгаад Б гичий минь чи Баатарсүрэнгээс хэдэн төгрөг аваад ханачихсан яваа юм бэ гэж хэлээд цонхоор баруун гараа оруулаад миний зүүн талын нүдний доод хэсэг рүү нэг удаа цохьсон. Сууж явсан машины цонхыг уурлаж бухимдаад гараараа цохиж хагалсан. /Энэ машины эзэн нь Бгэж залуу байгаа, би гуйж авч унасан, манай машины түлш дуусаад сумын төвд түлш ховордсон учраас гуйж аваад эргүүл хийгээд цагаан өнгийн машиныг олох бодолтой эзнээс нь авсан./ Намайг Ц.М нь хэл амаар доромжилж, мөнгө төгрөг бусдаас авсан гэж хашхирч орилж байсан. Би цагдаагийн алба хаагчтайгаа машинаас буухдаа ярилцаад эсэргүүцвэл шууд гавлаарай гэж хэлээд машинаас буусан. Машинаас буухад Ц.М намайг ална тална гэж хэлээд хэл амаар доромжлоод албаны хувцаснаас заамдаж, хэл амаар доромжилж, нүүр рүү 1 удаа нулимсан, хувцаснаас татаж албаны хувцасны мөрдөс, гадуур хүрэмний цахилгааныг татаж чангааж байгаад эвдсэн. Намайг Ц.М хувцаснаас татаж чангааж, хэрүүл маргаан хийж байх явцдаа биеийн хойно хөл тавьж хойш нь хөл тавьж газар унагаад унасны дараа 2 удаа дээрээс цохиж, үснээс татсан. Энэ бүхнийг хамт явсан Ж.Ө, Н.М, хамт явсан нэг залуу нь бас хараад хажууд байсан. Би цагдаагийн алба хаагчийн хувиар иргэн М-т шаардлага тавихад шууд эсэргүүцсэн, М-ын үйлдлийг болиулах гэж албадлага хэрэглэж гавлах гэхэд хамт явсан Ж.Ө гэдэг залуу саад учруулж Цагдаагийн алба хаагчийн үйлдэлд саад учруулж байсан. Мөнхбаатар нь Цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэх явцдаа хамт явсан 3-н залуугаа цагдаагийн алба хаагчийн өмнөөс турхирч, хамт явсан цагдаагийн алба хаагч Б-ийн барьж бай Ө, М нараа би Быг ганцаараа уулзаад үхтэл нь зодоод өгье. Б би чамайг алах уу гэж газраас чулуу авч халаасандаа хийгээд над руу дайрсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа уусан иргэн М-тай аль болох тайван замаар асуудлыг шийдэх гэж оролдож хэрүүл маргаан үүсгэхээс зайлсхийж, урдаас нь аль болох тайвшруулах зан үйл үйлдэл гаргаж байсан. Гэвч иргэн М-ын гаргаж байгаа авир араншин хэрээс хэтэрч, Цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэх үйлдэл хэтэрч, иргэн М-ын нийгмийн хэв журам зөрчих үйлдлийг иргэн Ж.Ө нь дэвэргэж байсан. Би цагдаагийн алба хаагчийн хувьд иргэн М-ын гаргасан хууль бус үйлдлийг хуульд заасан арга хэрэгслээр таслан зогсоох гэсэн боловч эдгээр иргэд тэр дундаа иргэн Ө шууд эсэргүүцэж иргэн М-ын үйлдлийг таслан зогсоох гэхэд саад учруулж, Цагдаагийн алба хаагч Э.Б, миний хувцаснаас татаж, гар хөл барьж, араас тэвэрч авах үйлдэл гаргаж, Б чамайг би дажгүй залуу гэж бодож байсан юм. Аятайхан байхгүй бол банди минь яахыг чи мэдэж байгаа гэх мэтээр харьцаж заналхийлж асуудлыг дэвэргэж байсан. Иргэн М-ын зүгээс иргэн Баатарсүрэнгээс хэдэн төгрөг авсан бэ, би чамайг нохойн гөлөг болгох уу, ална шүү, хэнээс хэдэн төгрөг авсан, энэ хоёр цагдаагийн алба хаагч шал согтуу байсан гэх мэтээр харьцаж байсан. Эдгээр яриаг эхнээс нь дуусах хүртэл дуу бичлэгээр бэхжүүлсэн ба дунд нь ямар нэгэн тасалдсан зүйл байхгүй. Цагдаагийн алба хаагч нарыг согтуу байна гэх мэтээр харьцаж байсан тул драгер үлээж тэмдэглэл үйлсэн байгаа. Драгер үлээхэд 0 хувьтай гарсан. Болсон зүйлийг М-тай хамт явсан Ө нэртэй залуу гар утсаар бичиж байсан. Хамт явсан хүмүүсээс мэдүүлэг тайлбар авах юм бол тодорхой болно. Цаашид шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар мэдүүлэг тайлбар өгөхөд татгалзах зүйл байхгүй. /хх-ийн 39-40 дэх тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Миний биед ямар нэгэн хохирол учраагүй, гэвч хууль сахиулах алба хаагчийн хувьд хуулиар олгогдсон ажил албан тушаал, эрхэлж байгаа албан тушаалтай холбогдуулан Цагдаагийн алба хаагчийн албан үүрэг гүйцэтгэх үедээ өмсөж хэрэглэдэг Цагдаагийн алба хаагчийн хээрийн дүрэмт хувцсыг урьж, гэмтээж, дахин ашиглах боломжгүй, /өнгө үзэмж алдагдсан, албан үүрэг гүйцэтгээд өмсөж явахад бохир, урагдсан/ болгосон тул уг төлбөр тооцоог цагдаагийн алба хаагчид хохирлыг барагдуулсан. Төлбөрийг 520.000 төгрөгөөр бодож олгосон. Би Цагдаагийн алба хаагчийн хувьд хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлсэн. Би иргэдтэй, М-тай харилцааны ямар нэгэн бүдүүлэг үг, басамжилсан, дорд үзсэн зүйл байхгүй, уг иргэнтэй Цагдаагийн алба хаагчийн ёс зүй, Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн албаны тухай хууль, бусад холбогдох дүрэм журмын хүрээнд харьцсан. Мөн аливаа үйлдлийг нь тэвчин холбогдох хууль дүрмийг тайлбарлан танилцуулсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас хүлээцтэй хандсан. /хх-ийн 46 дахь тал/

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Хэсгийн төлөөлөгч Д.Б 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 02 цагийн үед над руу залгаад дуудлаганд явъя гэсэн. Тэгээд би хэсгийн төлөөлөгч Д.Бтай уулзаад Наранбулаг буудлын гадаа очсон. Бид хоёрыг очиход Мөнхөө цагаан лонгтой согтуугаар тээврийн хэрэгсэл бариад явж байна гэж Наранбулаг буудлын жижүүр өвөө хэлсэн. Тэгээд бид буудлын өрөө рүү ороход Бсууж байсан. Баатарсүрэнгээс юу болсон талаар асуухад Мөнхөө согтуу машинаа бариад явж байсан, энэ буудлын гадуур машинаа эргүүлээд байсан гэсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч Д.Б Баатарсүрэнгээс машиныхаа түлхүүрийг өгчих гээд түлхүүрийг нь аваад гадаа байсан Ланд 80 маркийн тээврийн хэрэгслийг бид 2 аваад явсан. Сумын төвөөр нэг тойроод явж байтал Овоотоос ирдэг замаар Мөнхөө цагаан өнгийн Лонг маркийн машинтай ирж байсан. Тэгээд бид 2 гэрлээрээ дохиод сигнал дуугаргахад Мөнхөө зогсоогүй тэр чигтээ яваад сумын баруун захад очиход нь зогсоосон. Тэгтэл Мөнхөө хажууд ирж зогсоход хэсгийн төлөөлөгч Д.Б яагаад согтуугаар тээврийн хэрэгсэл бариад яваад байна аа гэхэд Мөнхөө хэсгийн төлөөлөгч Д.Быг хэл амаар доромжлоод Бы зүүн шанаа хэсэг рүү 1 удаа цохисон. Мөн бид хоёрын унаж явсан Ланд 80 маркийн машины зүүн талын цонхны хөмсгийг цохиж хагалсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч бид 2 буугаад очиход хэсгийн төлөөлөгч боогоод тонгороод унагасан. Би тэгээд Мөнхөөг дээрээс нь татаад чи яаж байна аа гэхэд Н.М намайг хойш нь татаад хоолойноос боосон. Тэгээд М яагаад байгаа юм бэ тавь гэхэд М тавьсан. Тэгээд намайг босоод ирэхэд Ж.Ө гар утсаараа бичлэг хийчихсэн машинаас бууж ирсэн. Мөнхөө Мд чи наад Батаа барьж байгаарай гээд Мөнхөө хэсгийн төлөөлөгч рүү чулуу бариад хэл амаар доромжлоод байсан. Би Мөнхөөг болиулах гэхэд Ө М 2 намайг бариад тавихгүй байсан. /хх-ийн 52-53 дахь тал/

Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би ажилтай байсан болохоор “Баатарван Транс” ХХК-ийн ажлын байран дээрээ байж байсан. Тухайн өдрийн орой миний 88891116 дугаар руу Мөнхбаатар /хэрз Мөнхөө/ дүү нь архи уусан байна. Ирээд машин унаад өгөөч гэж залгасан юм. Тэгээд сумын төвийн даваан дээр уулзахаар болоод тохирсон. Би компанийн унаагаар сумын төвийн урд даваан дээр ирэхэд Мөнхбаатар цагаан өнгийн Лонг маркийн тээврийн хэрэгсэлдээ Өсөхөөтэй хоёулаа бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан. Өсөхөө, Мөнхбаатар 2 согтуу байхаар нь тээврийн хэрэгслийг унаад сумын төв орсон. Сумын төв ороход Б, Батбаатар нар нь Б-ийн ЛАНД-80 тээврийн хэрэгсэлд сууж байсан. Биднийг зогс гэсэн шаардлага тавиагүй, хажуугаар нь өнгөрөөд явсан чинь араас дагаад сумын төвийн хойно ирсэн. Араас дагаад байхаар нь зогсож уулзсан. Би машиндаа суугаад үлдсэн. Мөнхбаатар машинаас буугаад 2 цагдаатай уулзсан. Тийм л зүйл болсон. /хх-ийн 62 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90 дэх тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 91 дэх тал/

Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 95-96 дахь тал/

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн засаг даргын 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 199 дугаартай тодорхойлолт /хх-ийн 97 дахь тал/

Хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 107 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

  Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Шүүгдэгч Ц.М нь 2022 оны 12 дугаар сарын 02-ноос 2022 оны 12 дугаар сарын 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд албан үүргээ гүйцэтгэж явсан хууль сахиулагч Д.Быг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Ц.М нь хохирогч Д.Бы зүүн нүд хэсэгт цохьсон, түүний өмсөж явсан албаны дүрэмт хувцсыг урж,  хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйл баримт тогтоогдож байна.   

 

  Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бы: ...Хажууд ирээд зогсохдоо миний талын хаалгыг буух боломжгүй машиныхаа их биеэр дараад зогссон учраас машиныхаа цонхыг нээгээд жолооч Ц.Мтай мэнд ус мэдэх гэсэн боловч жолооч Ц.М машиныхаа цонхоор их биеэ гаргаж ирээд миний сууж явсан машины цонх руу гараараа тулж байгаад Б гичий минь чи Баатарсүрэнгээс хэдэн төгрөг аваад ханачихсан яваа юм бэ гэж хэлээд цонхоор баруун гараа оруулаад миний зүүн талын нүдний доод хэсэг рүү нэг удаа цохьсон. Сууж явсан машины цонхыг уурлаж бухимдаад гараараа цохиж хагалсан. /Энэ машины эзэн нь Бгэж залуу байгаа, би гуйж авч унасан, манай машины түлш дуусаад сумын төвд түлш ховордсон учраас гуйж аваад эргүүл хийгээд цагаан өнгийн машиныг олох бодолтой эзнээс нь авсан./ Намайг Ц.М нь хэл амаар доромжилж, мөнгө төгрөг бусдаас авсан гэж хашхирч орилж байсан. Би цагдаагийн алба хаагчтайгаа машинаас буухдаа ярилцаад эсэргүүцвэл шууд гавлаарай гэж хэлээд машинаас буусан. Машинаас буухад Ц.М намайг ална тална гэж хэлээд хэл амаар доромжлоод албаны хувцаснаас заамдаж, хэл амаар доромжилж, нүүр рүү 1 удаа нулимсан, хувцаснаас татаж албаны хувцасны мөрдөс, гадуур хүрэмний цахилгааныг татаж чангааж байгаад эвдсэн. /хх-ийн 39-40 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б-ийн: ...Тэгтэл Мөнхөө хажууд ирж зогсоход хэсгийн төлөөлөгч Д.Б яагаад согтуугаар тээврийн хэрэгсэл бариад яваад байна аа гэхэд Мөнхөө хэсгийн төлөөлөгч Д.Быг хэл амаар доромжлоод Бы зүүн шанаа хэсэг рүү 1 удаа цохисон. Мөн бид хоёрын унаж явсан Ланд 80 маркийн машины зүүн талын цонхны хөмсгийг цохиж хагалсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч бид 2 буугаад очиход хэсгийн төлөөлөгч боогоод тонгороод унагасан. Би тэгээд Мөнхөөг дээрээс нь татаад чи яаж байна аа гэхэд Н.М намайг хойш нь татаад хоолойноос боосон. /хх-ийн 52-53 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Өын ...Б, Мөнхбаатар 2 үл ойлголцох шиг болсон. Мөнхбаатар, Б нар 5-10 минут орчим муудалцсан. Тэгээд салгаад бид 4 харьцгаасан. /хх-ийн 69-72 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн байх шинжийг хуульчилсан ба “Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын цагдаагийн тасгийн даргын үүргийг гүйцэтгэж ажилладаг болох нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/276 дугаартай тушаал /хх-ийн 117 дахь тал/, Бүрэлдэхүүний жижүүрийн томилгоо /хх-ийн 118-120 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн биеийн байцаалт, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

“Хүч хэрэглэх” гэж бие махбодын хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгохоор тайлбарласан бөгөөд шүүгдэгч Ц.М нь Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Цагдаагийн тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч, хэсгийн төлөөлөгч Д.Бы хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, улмаар түүний зүүн нүд хэсэгт цохисон, түүний өмсөж явсан албаны дүрэмт хувцсыг урсан зэрэг үйл баримт тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Мыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... Цагдаагийн алба хаагчийн албан үүрэг гүйцэтгэх үедээ өмсөж хэрэглэдэг Цагдаагийн алба хаагчийн хээрийн дүрэмт хувцсыг урьж, гэмтээж, дахин ашиглах боломжгүй, /өнгө үзэмж алдагдсан, албан үүрэг гүйцэтгээд өмсөж явахад бохир, урагдсан/ болгосон тул уг төлбөр тооцоог цагдаагийн алба хаагчид хохирлыг барагдуулсан. Төлбөрийг 520.000 төгрөгөөр бодож олгосон. /хх-ийн 46 дахь тал/ гэжээ.

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/21 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас ялгах тэмдгийн үнэлгээ /хх-ийн 128 дахь тал/-г баталсан байх ба уг үнэлгээнд заасан мөнгөн дүнгээр тооцож цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсыг урж, гэмтээсний төлбөрт 520.000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч Ц.М, хохирогч Д.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Ц.М нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэлтэй /хх-ийн 94 дэх тал/, Өмнөговь аймаг дахь сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 95-96 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90 дэх тал/, Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 91  дэх тал/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 199 дугаартай тодорхойлолтод: Ц.М нь 1988 онд төрсөн, ам бүл 1, тус сумын Тост багийн иргэн мөн болохыг тодорхойлов. /хх-ийн 97 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүгдэгч Ц.М нь өөрөө өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйлгүй гэх тайлбар гаргав.

 

Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.М нь шүүхээс оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч Б овгийн Ц-ийн Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мт 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.М нь шүүхээс оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч Д.Бд 520.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА