Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/79

 

 

2023 оны 06 сарын 21-ний өдөр                               Дугаар 2023/ШЦТ/79                                    Даланзадгад сум

                                                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,

  Улсын яллагч: Б.Мөнхдөл,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Т.Ц,

Гэрч: Б.Л, Э.Б,

  Шүүгдэгч: О.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ийн У холбогдох 2228003160089 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч О.У нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг Нисэхийн 7-16 тоотод иргэн Т.Т.Цтай маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Уыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хэдэн өдөр архи уусан. Архи ууж байгаад Бтай танилцаад архи уусан.  Мөн Лтай таарсан. Т.Ц ах ирсэн. Манайд ирж хоол идье гээд хоол идсэн. Б, Л бид 3 явах гэхэд Нисэх 7-16 тоотод архи уусан. Орой болсон байсан. Т.Ц ах согтуу байсан. Архиа гаргаад яв гэхэд хөл дээрээ ч тогтож чадахгүй байж явлаа гээд хашхичаад байсан. Би унтсан. Сэрээд ус уухаар өндийхөд гадаа бороо орж байсан. Т.Ц ах байхгүй байхаар нь Бас хохирогчийг хаана байгааг асуухад гадаа унтаж байгаа гэж хэлсэн. Тэгээд гадаа бороо орж байсан учраас гэр рүү оруулъя гээд оруулсан. Өглөө нь сэрэхгүй байхаар нь бид 3 орхиод явсан. Т.Ц ахтай маргалдсан зүйл миний хувьд байхгүй. Б, Л нар намайг согтуу байснаар далимдуулж бурууг чихэх гэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Одоо манай дүүгийн биеийн байдал хүнд байгаа. Цаашдаа эмчлүүлэх шаардлагатай. Эмчээс хэлсэн хугацаанд эмчлүүлэхэд мөнгө төгрөгийн боломж гарахгүй байгаа. Нэхэмжилсэн хохирлыг яаралтай гаргаж өгвөл зүгээр байна. Цаашдаа насанд туршийн хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон. Гомдолтой байна. Уг нь энэ хүмүүс бүгдээрээ нийлээд хийсэн хэрэг. Хохирол төлбөрийг нийлээд төлөх эсэх нь энэ хүмүүсийн асуудал. Хохирлоо хурдан барагдуУр байна. Толгойнд нь гар орохоор хонхойсон байгаа. Эмчилгээ шаардлагатай. Мөнгө шаардлагатай байна. Цаашдаа гарах сэтгэл санааны хохирол байгаа. Өөр зүйлгүй.

Гэрч Э.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Эхлээд тэр ахын очоод бид нар 1 шил архи уусан. Дөрвүүлээ хоол хийж идсэн. Лын таньдаг ахынх руу Л, Л, бид 3 гарсан. Араас тэр ах гарч ирсэн. Тэгээд дөрвүүлээ явсан. Замаараа дэлгүүрээс 2 шил архи аваад гэр рүү нь очсон. Их согтсон. Би унтаж байгаад сэрээд гарч шээгээд орох гэхэд ах гараад ирсэн. Би хаачих гэж байгаа юм бэ? гэхэд ах нь харилаа гэж хэлсэн. Тэгэхэд Л хөөе наадахаа барьж бай гэж хэлсэн. Л ахыг барьж аваад гэр рүү шидэхэд толгойгоороо уначих шиг болсон. Тэгээд би орохдоо болиоч чи гэж хэлсэн. Нэлээн муудсан байсан. Би ор руугаа очоод шууд хэвтсэн. Тэгээд унтаж байгаад нэг сэрэхэд ах гар нь хүлээтэй, Л яг миний хажууд, Л цаана хэвтэж байсан. Гар нь хүлээтэй байхаар нь би тайлсан. Цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Шүлс нь гоожсон хэвтэж байхаар нь хөөе ах гэхэд сэрэхгүй хурхираад унтаад байсан. Тэгээд салхинд гарвал гайгүй болох байх гэж бодоод өргөөд гадаа гаргаад унтсан. Ахыг гэрийн зүүн талд хэвтүүлээд би дээгүүрээ нэг хөнжил чирч гараад гэрийн зүүн хаяанд хэвтсэн. Үүрээр бороо дуслаад байхаар нь хөөе ах сэрээрэй бороо орох нь гэхэд сэрэхгүй хурхираад унтаад байсан. Тэгээд би дотогшоо ороод Лыг сэрээгээд ах сэрэхгүй унтаад байна. Гадаа бороо ороод байна. Өргөөд оруулъя гээд өргөөд оруулсан. Гэрт 2 шил архины нэг нь ихэнхээрээ байсан. Тэгээд тэрийг уусан. Тэгээд ах унтаад байхаар нь үлдээгээд төв рүү орж нэг шил архи уучхаад эргээд ирэхэд ах унтаж л байсан. Тэгээд Л над руу нудраад хөөе зайл гэхээр нь Лг энэ над руу агсраад байна. Явлаа шүү гэхэд за явъя гэж хэлээд бид 2 төв рүү ороод Лгаас салсан. Ах Ханбогд сумаас ирж байсан. Намайг найзындаа хүрээд ир гэж хэлсэн. Очоод байж байхад ах ирсэн. Тэгээд өглөө нь эрүүгийн мөрдөн байцаагч ирээд аваад явсан. Юу болсныг ч сайн ойлгоогүй. Тийм л зүйл болсон.

Гэрч Б.Л шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр би хөдөөнөөс орж ирсэн. Уай таарсан. Бтай хамт явж байсан. Уулзаад нэг айлд архи уусан. Тэгээд явж байгаад хохирогчтой таарсан. Хохирогчийнд очиж хоол идээд орой гарсан. Л манайд очъё гээд очоод архи уусан. Тэгээд надад ор засаж өгөөд унтсан. Манайх гээд унтсан. Өглөө босоход хоорондоо маргалдсан юм уу гэмээр унтаж байсан. Унтаж байна л гэж бодсон. Тэгээд ийм зүйл болсон.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би яг болсон асуудлын талаар нарийн мэдэхгүй байна. 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн үдээс хойш манай ээж Бадам залгаад дүү Т.Ц чинь эмнэлэг дээр ухаангүй ирчихсэн байна гэж хэлсний дагуу эмнэлэг дээр яваад очиход манай дүүд эмнэлэг анхны тусламж үзүүлээд тархины зураг, бичлэг хийсэн байсан. Тэгээд яаралтай хагалгаанд орохгүй бол амь насаа алдах нөхцөл байдал үүссэн байна гэж хэлсэн. Тэгээд чамархайн яс хугарсан дотроо 8x8 см хэмжээтэй цус хуралттай байна. Хагалгаанд яаралтай орно гэж хэлсэн. Тэгээд ах дүү биднээс амь нас эрсдэхэд санал гомдол байгаа эсэхийг тодруулаад гарын үсэг зуруулж аваад хагалгаанд орсон. Ингээд хагалгаа амжилттай болсон ч дахин хагалгаанд орох шаардлагатай байна гээд 1 хоногийн дараа хагалгаанд орсон. Түүнээс хойш 10 орчим хоногийн дараагаар орон гаран ухаантай болсон. Одоо манай дүү БОЭТ-ийн гэмтлийн тасагт шилжээд хэвтэж эмчлүүлж байгаа ухаан санаа нь орон гаран элий, балай болчихсон байгаа. Мөн бие засах болон бусад үйлдлүүдийг огт хийж чадахгүй байгаа юм. Т.Ц нь одоо гэртээ байгаа. Энэ хэргийн Ус тархиндаа хүнд гэмтэл авч 2 удаа хагалгаанд орсон. Одоо өөрийгөө илэрхийлэх чадваргүй. Зүүн гар, хөл нь саажилттай болсон. Эмчийн хяналтад байгаа. Т.Т.Цын эмчилгээнд 13.004.734 төгрөг гарсан байгаа. Үүнийг нэхэмжилнэ. /хх-ийн 38, 41 дэх тал/

Гэрч Л.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 09 сарын 14-ний өдөр Буянхишигийнд очихоор явах үедээ гэрээ цоожлоод явсан. Гэрт хэн нэгэн үлдээгүй. Би гэртээ хэн нэгнийг ирээрэй намайг эзгүйд байж бай гэж хэлээгүй. Тэгээд би аймгаас гараад Цогтцэций орох гээд явж байтал У гэх миний танил хүн залгаад танай гэрт байж болох уу? Эгч чинь загнах уу? Би журмын хашаанаас машинаа авч чадахгүй хонох газаргүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яах юм бэ хэрэггүй эгч загнах байх, би гэртээ байлгахгүй гэдэг талаар хэлээд утасны сүлжээ тасраад гэрнээс хойш Утай яриагүй. Тэгээд сүлжээгүй байж байгаад сүлжээнд ороод ирсэн чинь эгч Ц залгаад танай гэрт согтуу хүмүүс байна. Гэрийн чинь хойд талаар хэсэг юм асгачихсан байна. Саарал фудволктой намхан махлаг залууг загнасан чинь гараад яваад өглөө. Бас нэг хүн унтаж байхаар нь дуудсан сэрэхгүй байхаар нь эмнэлэг цагдаа дуудсан гэж хэлсэн. Тэгээд би шууд байсан газраасаа аймагт ирсэн. Би өнгөрсөн жил аймгийн төвд архи ууж явж байгаад У гэх залуутай танилцсан. Тэгээд тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 10 гаран хоногийн өмнө худалдааны төвд явж байгаад таарсан. У машинаа журмын хашаанд хийчихсэн хонох газар байхгүй талаар хэлэхээр нь би за тэгвэл яах вэ гээд тус болох гээд гэртээ аваачсан. Тухайн үед У Т гэх залуутай хамт явж байсан. Би гэртээ тэр хоёрыг аваачаад нэг хоносон. Тухайн үед би гэрийн цоож яаж онгойдог талаар Уд хэлж өгсөн. Манай гэрийн цоож харахад цоожтой хэрнээсээ нэг талын хаалгандаа цүүгүй болохоор татаад онгойчихдог гэж хэлсэн. Тэгж хэлэхийг Т хамт сонсож байсан. Тэр хоёроос өөр хүн манай гэрийг тэгж онгойдог талаар мэдэхгүй. /1хх-ийн 43-44 дэх тал/

 

Гэрч Л.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн үед манай дүү Мөнххуяг над руу залгаад  Хадам ээж Төмөрөө эзгүй байхад Төмөрөөгийн гэрт хүмүүс ирж архидаад байна гэнэ. Та очоод хараатахаач гэхээр нь би 15 цаг 20 минутын үед Төмөрөөгийн гэр буюу Нисэхийн 7-16 тоотод очоод гэрт нь ортол гэрт нь 2 хүй унтаж байсан. Би очингуутаа та нар яагаад эзэнгүй гэрт орсон юм гээд цагдаад дуудлага өгсөн, Тэгэхэд нэг хүн нь огт сэрэхгүй байсан. Харин нөгөө хүн нь сэрээд би наад хүнийг чинь танихгүй шүү гэж хэлчихээд цагдаа ирэхээс өмнө гэрээс гараад явсан. Тэгээд би 3 цаг, 40 минутын үед хүүхдийн томограффикийн зураг авхуулах байсан болохоор дүүгийн хадам ээжид цагдаа ирэхээр нь наад хүнээ өгөөд явуулаарай гэж хэлсэн. Тэгээд явахаасаа өмнө Төмөрөөгийн гэрийг цэвэрлэсэн. Тэр үед Хашзана гэдэг нэртэй хүн :ирээд хаалга нь онгорхой болохоор Төмөрөөг ирсэн юм байх гэж бодоод ороод ирлээ гэсэн. Тухайн хүн эрүүл байсан. Тэгээд би Төмөрөөгийн гэрээс гараад явсан. /1хх-ийн 53-54 дэх тал/

 

Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай хүү Т.Ц Улаанбаатар хотод амьдарч байгаад 2022 оны 07 дугаар сарын үед Даланзадгад суманд амьдрахаар ирсэн юм. Би одоо хүүтэйгээ нэг хашаанд тус тусын гэрт амьдарч байгаа юм. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны орой 19 цагийн үед манай хүү гаднаас 3 танихгүй залуугийн хамт хашаанд ирж гэртээ орсон. Би орой хүүгийн гэрт ороод очиход хоол хийж идээд сууцгааж байсан. Хамт ирсэн хүмүүсийг нь асуухад Мандал-Овоо сумын хүүхдүүд байгаа юм гэж байсан. Тэгээд орой 21 цаг өнгөрч байхад манай хүү гэрт орж ирээд надад утсаа өгчихөөд гарсан. Тэгж орж ирэхдээ архи үнэртүүлсэн байсан. Би тэгээд унтаад өгсөн. Шөнө бороо ороод байшингийн хаалга нь хяхтнаж дуугараад байхаар нь гараад гэрт нь ороход манай хүү гэртээ ирээгүй байсан. Тэгээд яадаг юм бол гэж бодоод хэвтэж байгаад өглөө 07 цагт бас гэрт нь ороход гэртээ байхгүй байсан. Гэрт нь Арвай гэсэн архины шил байсан. Мөн нэг танихгүй малгай байсан юм. 2022 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр сураг нь гарахгүй байсан. Бүр цөхөөд цагдаа, эмнэлгээс сурахад эмнэлэг дээр нь нэг хүн ирчихсэн байна гэхээр хувцсыг нь асуухад мөн болж таараад эмнэлэг дээр очиход миний хүү ухаангүй сэхээний орон дээр хэвтэж байсан. Эмчээс тодруулахад түргэний машинаар ухаангүй ирсэн баруун талын чамархай яс хугарсан баруун талын тархинд цус хуралттай байна. Хагалгаанд оруулна гэсэн. Хагалгааны өмнө биднээс эрсдэл гарвал гомдол байхгүй гэсэн бичиг хийлгэж авдаг юм байна. Бид энэ бичгээ хийж өгсөн. /1хх-ийн 56 дахь тал/

 

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 3 долоо хоногийн өмнө Хан-Уул хороололд Буянжаргал, Намжилмаа гэдэг хүмүүстэй явж байгаад Б, Л нартай таарч Уай танилцаад Хавцгайтын аманд гарч архи ууж найзууд болсон юм. Түүнээс хойш бараг л хамт яваад байсан юм. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Л бид хоёр худалдааны төвийн тэнд Лын ангийн хүүхэд гэх Л гэх залуутай тааралдсан. Л, Л бид гурав сааданд сууж байгаад Л, М гэдэг залуугаар нэг шил архи авхуулсан. Тэр архи нь Арвай гэж 0.75 граммын архи байсан. Бид нар авсан архийг Нисэхийн 4-17 тоотод байх Төмрөө гэх Лын танилынд очиж архийг уучихаад Л, Л, Отгоо бид нар буцаад төв рүү явсан. Отгоо гэдэг залуу Цогт-Овоо сум руу явлаа гээд яваад өгсөн. Л, Л хоёр намайг сааданд байж бай гэчихээд ахаасаа мөнгө авна гээд явсан. Удаагүй эргээд тэр хоёр эргээд ирсэн. Бид гурвыг сааданд сууж байгаад тэрүүгээр архи ууж байгаа хүмүүсийн архинаас ганц нэг татчихаад бид гурав Хашаагийнд очиж нэг шил архи уунгаа хоол иднэ гэж ярилцаад явсан чинь хажууд байсан нэг ах манайд очиж хоол хийж идье гэсэн чинь Л болох юм уу гэсэн чинь нөгөө ах болно гэсэн. Тэгээд тэр ахын гэрт очихоор болоод таксины зогсоол ороод такси аваад замаараа дэлгүүр орж Арвайн 0.75 граммын архи, 3 ширхэг хэрчсэн гурил авсан. Тэгээд тэр ахын гэрт очсон. Ахын гэрт очоод би цуйван хийсэн Л архи тойруулсан. Тэгээд хоол идэж архи ууж байхад ахын ээж гээд нэг эгч орж ирээд гарсан. Архиа ууж дуусгаад Л, Л бид гурав явлаа гэсэн чинь нөгөө ах хамт явна гээд хамт явсан. Бид 4 ахын хашаанаас гараад Лын ах гэх Төмрөө гэх хүний гэр рүү явсан. Бид 4 алхаад явж байхад Л дэлгүүр оръё гэсэн. Л бид хоёр дэлгүүр орж 2 шил 0.75 граммын Монгол гэх архи авсан. Тэгээд Нисэхийн 7-16 тоотод байх Төмрөө гэх ахын гэрт ороод нөгөө авсан архины нэгийг нь задлаад уугаад суусан. Нэг шил архи дуусч байхад Л унтахаар болсон. Миний ч нойр хүрээд бас согтоод эхэлсэн. Лд гэрийн зүүн талаар ор хийж өгсөн. Л орондоо ороод хэвтээд өгсөн. Би гэрийн баруун талаар ор засчихаад гарч бие засчихаад эргээд орох гээд явж байхад ах гэрээс гараад ирсэн Л гэрээс наадахаа битгий явуул гээд орилоод байсан. Тэгэхээр нь би ах яах гэж байгаа юм гэсэн чинь явлаа гэж хэлсэн. Тэгээд гэр рүү орох гэж байхад Л гэрээс гүйж гарч ирээд ахыг бүсэлхийгээр нь тэврээд буцаад гэр рүү оруулаад гэрийн баруун тал руу шидсэн. Ах толгойгоороо унаад нэг эвгүй так гэсэн дуу гарсан. Тэгээд Лыг боль гэж хэлчихээд орондоо ороод хэвтсэн. Буруу хараад хэвтэж байхад ард Л ах хоёр ноцолдоод хэрэлдээд л байх шиг байсан. Би дуг хийж байхад Л хажуугаар ороод хэвтэх шиг болсон. Цаана нь ах хашхираад, орилоод байх дуунаар сэрээд харсан чинь ахыг гэрийн хоймор хэсэгт гарыг нь ард нь уяагаар боочихсон ах доошоо хараад хэвтэж байсан. Би босоод ахын гарт уясан уяаг тайлчихаад эргээд унтах гэсэн чинь Л маш чанга дуугаар хурхираад байхаар нь хөнжлөө аваад гэрээс гарсан. Гарахдаа ахыг сугавчлаад хамт гараад гэрийн зүүн талд ах бид хоёр унтсан. Үүрээр бороо ороод сэрсэн. Би сэрчихээд ахыг дуудсан чинь ах сэрэхгүй байсан. Тэгэхээр нь Лыг дуудаж босгоод ахыг хувцастай нь өргөж гэрт оруулж ирээд гэрийн урд хэсэгт тавьсан. Тэгсэн ах чичрээд байхаар нь дээр нь хөнжлөөр хучаад унтуулсан. Л бид хоёр ууж бараагүй үлдсэн архиа хувааж уугаад сууж байхад Л сэрсэн. Л, Л бид нар төв рүү гарч яваад төвд очоод сааданд архи уусан. Тэнд хэсэг архи ууж байгаад буцаад Нисэхийн 7-16 тоотод очсон санагдаж байна. Би энэ нэлээд согтоод болсон үйл явдлыг муу санаж байна. Тэгээд хэсэг хугацааны дараа би Лг төв рүү явах уу гэсэн чинь явъя гэсэн. Тэгээд бид хоёр тэндээс гарч алхаад худалдааны төвд ирээд бид хоёр сааданд хэсэг сууж байгаад манай хамаатан Э гэх ахтай уулзаад 1 шил архийг нь хувааж уусан. Л уухгүй байсан. Бид хэд өлсөөд байхаар нь худалдааны төвд үйлчлэгч хийдэг Э эгчтэй ярьж 20.000 төгрөг гуйж аваад Л бид хоёр хуушуур хаус орж хуушуур авч тэнд тэгчихээд эргэж гараад сааданд гараад сууж байхад Л би Цогтцэций сум руу эхнэр дээрээ очно гэж хэлээд явсан. Ингээд Лгаас салаад байж байхад Э ах хүрээд ирсэн. Бид хоёр дахин нэг шил архи авч уухаар болоод Э ахын мөнгөн дээр нэмж нэг шил архи аваад хуучин захиргааны өмнө талын сааданд очоод нөгөө архиа ууж байгаад үлдэгдлийг нь Э ахад хийгээд өөрөө ангийн хүүхэд Хатантөмөрийн гэр рүү очоод өөрийн төрсөн ах Баатар руу залгасан чинь Ханбогд сумаас аймаг руу орж ирж байна. Мянганаа ахындаа очоод байж бай гэхээр нь Мянганаа ахын гэрт очоод тэндээ байж байгаад явсан. /1хх-ийн 58-59 дэх тал/

 

Гэрч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Байшингийн хажуугаас манай ангийн хүүхэд болох Л дуудсан. Бид хоёр уулзаад юм яриад зогсож байхад шартаад байна нэг юм аваад өгчих гэхээр нь мөнгө муу байна гэж хэлсэн. Тэгсэн Л хоёулаа ийшээ явъя гэсэн. Бид хоёр худалдааны төвийн хойд талд байх сааданд орсон чинь нэг найз нь гээд залуу У архи авч өгсөн. Хажууд нь Т гэдэг залуу байсан. Тэгээд сааданд дөрвүүлээ 1 шил архи хувааж уугаад дууссан чинь Л дахин тэрүүгээр явж байгаад 1 шил архи олоод ирсэн. Нөгөө архийг Л, Т бид гурав хувааж уугаад дуусч байхад нэг танихгүй ах хүрээд ирсэн. Тэгсэн тэр ахтай Л танилцаад архи хийж өгсөн. Тэр ахад хийж өгөөд архи дуусахад Л тэрүүгээр явж байгаад нэг архи олоод ирсэн. Тэгээд явцгаая гэсэн чинь нөгөө ах би гэртээ ганцаараа байдаг. Манайд очиж хоол хийж идье гэсэн. Тэр ах өөрийгөө Мандал-Овоо сумын гаралтай хүн гэж яриад байсан. Тэгсэн Л бид нар Мандал-Овоо сумын хүүхдүүд шүү дээ гээд танилцаж яваад ахын гэрт очсон. Тэр ахын гэр Нисэх хороололд байсан. Ахын гэрт очих замаараа хүнсний дэлгүүр орж 3 ширхэг хэрчсэн гурил авсан. Тэр ахын гэрт очоод цуйван хийж идээд нөгөө авч очсон архиа хувааж ууцгаасан. Архи уугаад сууж байхад нөгөө ахын ээж нь гээд нэг эгч ороод ирсэн. Тэр эгч бид нарыг одоо харьж амраарай гэж гэж хэлээд гарсан. Бид нар нөгөө архийг хувааж ууж дуусгаад байж байхад Л манайд очиж хоно гэж Т бид хоёрт хэлсэн. Тэгээд Т бид хоёр түрүүлээд ахын гэрээс гараад алхсан чинь Л гарч ирэхгүй байсан учраас эргэж яваад Лыг аваад явах гэсэн чинь нөгөө ах хамт явна гээд хамт явсан. Бид нар ахын гэрээс гарч алхаад Лын гэрийн хойд талд байх “Цэлмүүн” гэх хүнсний дэлгүүрт орж Л 2 шил Монгол гэсэн нэртэй архи аваад Лын гэрт орсон. Тэнд ороод нэг шил архиа задлаад уусан. Би одоо архи уухгүй гэсэн чинь Л надад гэрийн зүүн хойд талаар ор засаад өгсөн. Би оронд орж хэвтээд удалгүй унтсан. Нөгөө 3 архи уугаад шуугилдаад байсан. Би хэсэг унтаж байгаад сэрэхэд Л нөгөө ахтай гэрийн баруун талд баганын орчимд тэврэлдээд, зууралдаад, унаад байгаа бололтой байсан. Тэгээд нэг мэдэхэд өглөө болсон байсан. Л, Т хоёр гэрийн баруун хойд талд нөгөө ах гэрийн зүүн урд талд шкафны өмнө талд унтаж байсан. Тэгээд намайг босох үед Л, Т хоёр үлдсэн архинаасаа нэг хийж татчихаад гарахаар болсон. Нөгөө ахыг сэрээх гэсэн чинь сэрэхгүй хурхираад унтаад байсан учраас орхиж гараад бид гурав худалдааны төв орсон. Худалдааны төвд очоод тэр хоёр хүмүүстэй нийлээд архи уугаад байсан. Би архи уугаагүй. Бид тэр хоёртой хамт хэсэг байж байгаад нөгөө ахад санаа зовоод такси бариад Лын гэрт хүрээд очсон чинь хажуу айлд нь нэг эгч ирчихсэн байсан. Тэгээд Лын гэрт орсон чинь нөгөө ах яг хэвээрээ хурхираад унтаж байсан. Эргээд худалдааны төв рүү яваад очиход нөгөө хоёр сааданд архи уугаад сууж байсан. Тэгээд би нөгөө хоёрт нөгөө ах чинь яг хэвээрээ унтаад байна ингэж унтана гэж юу байх вэ гурвуулаа очъё гэсэн чинь тоохгүй байгаад байсан. Тэгээд тэр хоёрыг арай гэж аваад такси бариад Лын гэрт очсон чинь нөгөө ах мөн яг хэвээрээ унтаж байсан. Би түргэн дуудъя гэж хэлсэн чинь сайхан хурхираад унтаж байгаа хүнд түргэн дуудаж яах гэж байгаа юм бэ, хэдэн өдөр архи уучихсан их ядарсан байх шөнө босоод явчихна гэж хэлэхээр нь би бас нээрээ ч тийм юм болов уу гэж бодоод түргэн дуудахаа байсан. Тэгээд байж байхад Л мөн унтаад өгсөн. Би Тг дагуулаад төв рүү орж хуушуур авч идсэн. Тэгээд Тг сааданд үлдээгээд би дахиад Лын гэр рүү такси аваад яваад очсон чинь үүдэнд нь байдаг эгч эмнэлэг ирээд аваад явсан гэж хэлсэн. Яасан гайгүй байна уу гэсэн чинь архины хордлого уналт гэсэн гэж хэлсэн. Тэгээд би архины хордлого гэхээр нь тайвшраад найзындаа ирээд байж байхад цагдаагаас дуудахаар нь ирж байгаа юм. /1хх-ийн 61-62 дахь тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 449 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Т.Цын биед баруун талын зулай-чамархай ясны далд хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх цусан хураа гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /1хх-ийн 71-72 дахь тал/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээнд: Т.Т.Ц нь сэтгэцийн хувьд Тархины гэмтлийн дараах тархи эмгэгшилт, тархины гэмтлийн өмнөх болон дараах ойгүйдлийн хам шинж, бие хүний төрх үйлийн болон зан төрхийн өөрчлөлт хэмээх сэтгэцийн өвчтэй болно. б/.Т.Т.Ц нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. в/.Т.Т.Ц нь цаашид сэтгэц болон мэдрэлийн эмчийн хяналтад байж тархи сэргээх эмчилгээ болон тархины гэмтлийн гавлын яс нөхөх зэрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай. /1хх-ийн 77-79 дэх тал/

 

Шүүгдэгч О.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Даланзадгад сумын төвд согтуу машин барьж явж байгаад цагдаад баригдаж Баттулгын машиныг хураалгасан. Үүнээс хойш Б бид хоёр нэг ч салаагүй 2 гаруй хоног архи ууж явсан юм. 2022 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр Б бид хоёр худалдааны төвөөр архи ууж явж байгаад ангийн хүүхэд болох Лтай таарсан. Тэгээд төвд архи ууж байгаад хохирогч гэх хүнтэй танилцсан. Тухайн үед нэрээ Баа гэж танилцуулсан. Тэгээд Л, Б бид гурав Баа гэх хүнтэй хамт гэр рүү нь явсан. Бид нар явж байх замаараа 1 билүү 2 шил архи авсан. Бас хэрчсэн гурил аваад Баа гэх ахын гэрт очсон. Ахын гэрт очоод Б хоол хийсэн. Тэгээд тэнд хоол идэж архи уучихаад Баа гэх ахын гэрээс гараад Нисэх7-16 тоотод байх Төмөрөө гэх айлын гэр рүү явсан. Тухайн үед Б бид хоёр түрүүлж яваад Цэлмүүн гэх дэлгүүрээс 2 шил архи авсан санагдаж байна. Араас Л, Баа гэх ах хоёр ирсэн. Тэгээд Төмөрөө гэх ахын гэрт архи уусан. Нэг мэдэхэд Баа гэх ах явлаа гэж байсан санагдаж байгаа юм. Би явуулахгүй гэж байснаа санаж байгаа юм. Тэгээд жаахан унтаж байгаад сэрэхэд Л гэрийн зүүн хойд талд хэвтэж байсан. Б миний хажууд байсан. Баа ахыг асуухад гадаа унтаж байгаа гэсэн. Тэгээд Б бид хоёр гараад Баа ахыг өргөж оруулж ирсэн. Удалгүй өглөө болсон. Л, Б бид гурав явахаар болоод ахыг сэрээх гэсэн чинь сэрэхгүй байсан. Тэгээд бид гурав Баа ахыг орхиод явсан. Төвд архи ууж байгаад бид гурав эргэж очоод би тэнд бас унтсан. Унтаж байхад нэг эмэгтэй орж ирээд явцгаа гэх чимээгээр сэрээд гараад явсан юм. Тэгээд байж байгаад согтуу машин барьсан гээд баривчилгаанд орсон юм. /1хх-ийн 103-104 дэх тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 12 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 117 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 116 дахь тал/

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 189 дугаартай тодорхойлолт /1хх-ийн 107 дахь тал/

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 108 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 03-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 118-123 дахь тал/

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хх-ийн 126-144 дэх тал/

Мэс заслын тэмдэглэл /хх-ийн 145-151 дэх тал/

Хохирол төлбөрийн баримтууд /хх-ийн 205-238 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.У нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг Нисэхийн 7-16 тоотод иргэн Т.Т.Цтай маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Ур хохирогч Т.Т.Цын бие эрх чөлөөнд нь халдаж хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Гэрч Л.Тийн: ...Тэгээд сүлжээгүй байж байгаад сүлжээнд ороод ирсэн чинь эгч Ц залгаад танай гэрт согтуу хүмүүс байна. Гэрийн чинь хойд талаар хэсэг юм асгачихсан байна. Саарал фудволктой намхан махлаг залууг загнасан чинь гараад яваад өглөө. Бас нэг хүн унтаж байхаар нь дуудсан сэрэхгүй байхаар нь эмнэлэг цагдаа дуудсан гэж хэлсэн. /1хх-ийн 43-44 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.Цгийн: 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн үед манай дүү Мөнххуяг над руу залгаад  Хадам ээж Төмөрөө эзгүй байхад Төмөрөөгийн гэрт хүмүүс ирж архидаад байна гэнэ. Та очоод хараатахаач гэхээр нь би 15 цаг 20 минутын үед Төмөрөөгийн гэр буюу Нисэхийн 7-16 тоотод очоод гэрт нь ортол гэрт нь 2 хүн унтаж байсан. Би очингуутаа та нар яагаад эзэнгүй гэрт орсон юм гээд цагдаад дуудлага өгсөн, Тэгэхэд нэг хүн нь огт сэрэхгүй байсан. Харин нөгөө хүн нь сэрээд би наад хүнийг чинь танихгүй шүү гэж хэлчихээд цагдаа ирэхээс өмнө гэрээс гараад явсан. /1хх-ийн 53-54 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Б-ын: ...Би гэрийн баруун талаар ор засчихаад гарч бие засчихаад эргээд орох гээд явж байхад ах гэрээс гараад ирсэн. Л гэрээс наадахаа битгий явуул гээд орилоод байсан. Тэгэхээр нь би ах яах гэж байгаа юм гэсэн чинь явлаа гэж хэлсэн. Тэгээд гэр рүү орох гэж байхад Л гэрээс гүйж гарч ирээд ахыг бүсэлхийгээр нь тэврээд буцаад гэр рүү оруулаад гэрийн баруун тал руу шидсэн. Ах толгойгоороо унаад нэг эвгүй так гэсэн дуу гарсан. Тэгээд Лыг боль гэж хэлчихээд орондоо ороод хэвтсэн. Буруу хараад хэвтэж байхад ард Л ах хоёр ноцолдоод хэрэлдээд л байх шиг байсан. Би дуг хийж байхад Л хажуугаар ороод хэвтэх шиг болсон. Цаана нь ах хашхираад, орилоод байх дуунаар сэрээд харсан чинь ахыг гэрийн хоймор хэсэгт гарыг нь ард нь уяагаар боочихсон ах доошоо хараад хэвтэж байсан. Би босоод ахын гарт уясан уяаг тайлчихаад эргээд унтах гэсэн чинь Л маш чанга дуугаар хурхираад байхаар нь хөнжлөө аваад гэрээс гарсан. Гарахдаа ахыг сугавчлаад хамт гараад гэрийн зүүн талд ах бид хоёр унтсан. Үүрээр бороо ороод сэрсэн. Би сэрчихээд ахыг дуудсан чинь ах сэрэхгүй байсан. /1хх-ийн 58-59 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Лгийн: ...Би оронд орж хэвтээд удалгүй унтсан. Нөгөө 3 архи уугаад шуугилдаад байсан. Би хэсэг унтаж байгаад сэрэхэд Л нөгөө ахтай гэрийн баруун талд баганын орчимд тэврэлдээд, зууралдаад, унаад байгаа бололтой байсан. Тэгээд нэг мэдэхэд өглөө болсон байсан. Л, Т хоёр гэрийн баруун хойд талд нөгөө ах гэрийн зүүн урд талд шкафны өмнө талд унтаж байсан. Тэгээд намайг босох үед Л, Т хоёр үлдсэн архинаасаа нэг хийж татчихаад гарахаар болсон. Нөгөө ахыг сэрээх гэсэн чинь сэрэхгүй хурхираад унтаад байсан учраас орхиж гараад бид гурав худалдааны төв орсон. /1хх-ийн 61-62 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ... Лын үйлдлийг санаатай үйлдсэн үйлдэл үү гээд аваад үзэхээр санаатайгаар хохирогчид хүнд хохирол гэмтэл учруулъя гэсэн санаа зорилгыг анхнаасаа агуулаагүй. Хэдийгээр хамт архи уусан бүгдээрээ адилхан архи ууж согтсон байсан учраас согтсон нэгнээ шөнө оройн цагаар яваад  ийм тийм асуудал болох вий гэж санаа зовсондоо явна гээд байхад нь явуулахгүй хориглосон үйлдэл байдаг. Энэ хориглож байгаа үйлдэл нь санаатайгаар энэ хүнд гэмтэл учруулъя гэсэн тийм санаа зорилго агуулаагүй, нэгэндээ санаа зовсон, зорилготой байсан гэдгийг анхаарч үзээсэй гэж бол хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэх дүгнэлт,

Улсын яллагч шүүх хуралдаанд ...Хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцно гээд хуульчилсан байгаа. Тэгтэл өнөөдөр ямар ч хүн тухайн хүнийг өргөөд хатуу газар руу, шал руу шидэж байгаа үед ямар нэгэн байдлаар хүний бие эрүүл мэндэд нь хохирол учирна. Өвдөлт үүснэ гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Гэтэл гэрт оруулж ирээд архи уусан хүнийг шууд газар шидээд оруулж байгаа үйлдэл нь хор уршиг учруулж байгаа. Тухайн хүний шидэж байгаа үйлдэл нь өөрөө санаатай үйлдлээр гэмтэл учруулна гэдгийг мэдэж байх боломжтой байсан. Энэ субъектив санаа зорилгын хувьд хохирол гэм хордоо хохирогчийг шидэж байгаа үйлдэл нь шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар бусдын биед санаатай хүнд хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа юм... гэх дүгнэлт гаргаж мэтгэлцсэн ба шүүх улсын яллагчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор” хуульчилсан.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Э.Б, Б.Л, шүүгдэгч О.У нарын мэдүүлгээс дүгнэхэд хохирогч Т.Т.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсний Ус биеэ авч явах, биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогддог.

 

Шүүгдэгч О.У нь хохирогчийг түлхэх эсхүл шидсэн тохиолдолд түүнд гэмтэл учрах боломжтой үр дагаврыг урьдаас сайтар ойлгож, Ур нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг, эсхүл учрах боломжтойг мэдсэн хэр нь хор уршгийг хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Уын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч О.Уын гэм буруутай үйлдлийн Ус хохирогч Т.Т.Цын эрүүл мэндэд баруун талын зулай-чамархай ясны далд хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх цусан хураа гэмтэл бүхий хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 449 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-72 дахь тал/-ээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч Т.Т.Цын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Одоо манай дүүгийн биеийн байдал хүнд байгаа. Цаашдаа эмчлүүлэх шаардлагатай. Эмчээс хэлсэн хугацаанд эмчлүүлэхэд мөнгө төгрөгийн боломж гарахгүй байгаа. Нэхэмжилсэн хохирлыг яаралтай гаргаж өгвөл зүгээр байна. Цаашдаа насанд туршийн хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон. Гомдолтой байна. Толгойнд нь гар орохоор хонхойсон байгаа. Эмчилгээ шаардлагатай. Мөнгө шаардлагатай байна. Цаашдаа гарах сэтгэл санааны хохирол байгаа. Мөрдөн байцаалтын шатанд нийтдээ 13.004.734 төгрөг нэхэмжилсэн байгаа. Сүүлд 1.500.000 төгрөг нэмж өгсөн байгаа. Нийтдээ 2.000.000 төгрөг авсан байна. 11.004.734 төгрөгийг нэхэмжилж байна....” гэх тайлбарыг гаргав.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч О.Уын гэм буруутай үйлдлийн Ус хохирогч Т.Т.Цт хүнд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардал 5.956.000 төгрөг, Т.Т.Цын сахиур н.ГанБын 3 сарын цалин хөлс, сахиурын хоол хүнсний зардалд төлсөн 257.000 төгрөгийн төлбөрүүдийг төлөх үндэслэлгүй гэж маргаж мэтгэлцэж байх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэмт хэргийн Ус учирсан хохирол төлбөртэй холбоотой бүхий л нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлжээ.

 

Хохирогч Т.Т.Цт хүнд гэмтэл учирсны Ус өөрөө хөдөлгөөн хийх, өөрийн хөдөлгөөнөө удирдах боломжгүй болсон тул н.Ганбаатар гэгч зайлшгүй сахиж байсан талаараа хэргийн хүрээнд тайлбар мэдүүлэг өгч, өөрийн цалингийн тодорхойлолтыг нотлох баримтаар ирүүлсэн байх ба хохирогч нь бусдын асаргаанд байгаа, цаашид үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-ийн 77-79 дэх тал/-ээр тогтоогдож байна.

 

Түүнчлэн хохирогчийн эмчилгээний зардалд зарцуулахтай холбоотойгоор ломбардад 980.000 төгрөгийн эд зүйлийг барьцаалж, уг мөнгийг эмчилгээндээ болон замын зардал бусад зардалд зарцуулсан талаараа тодорхой баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан ба шүүх дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж гэмт хэргийн Ус учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 13.004.734 төгрөгийг шүүгдэгч О.Уаас гаргуулж хохирогч Т.Т.Ц болон түүний хууль ёсны төлөөлөгч Т.Ц нарт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.У мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид 2.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цын нэхэмжилсэн 13.004.734 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг хасаж, шүүгдэгч О.Уаас 11.004.734 төгрөгийг гаргуулан олгохоор гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч О.У нь шүүх хуралдаанд хохирол төлбөр төлөх санал хүсэлтийг гаргаж, түр завсарлага авч, 13.005.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт ...хохирол учруулсны Ус үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилжээ.

 

Хохирогч Т.Т.Ц нь цаашид сэтгэц болон мэдрэлийн эмчийн хяналтад байж тархи сэргээх эмчилгээ болон тархины гэмтлийн гавлын яс нөхөх зэрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 77-79 дэх тал/-д тусгагдсан байх тул хохирогч Т.Т.Ц болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч О.Уын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч О.Уын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлтэй” /хх-ийн 117 дахь тал/, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 03-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 118-123 дахь тал/, суурь боловсрол эзэмшсэн болох нь: 201318389 дугаартай суурь боловсролын гэрчилгээний хуулбарт төгсөлтийн шалгалтын комиссын 2013 оны 06 сарын 05-ны өдрийн шийдвэрийг үндэслэн суурь боловсролын гэрчилгээ олгов /хх-ийн 108 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 116 дахь тал/, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 189 дугаартай тодорхойлолтод: О.У нь тус багийн Булагийн 2-10 тоотын байнгын оршин суугч иргэн мөн болохыг тодорхойлов /1хх-ийн 107 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан хувийн байдлыг нь тогтоосон баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч О.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...хохирол төлбөрөө төлсөн байгаа.  Өмгөөлөгчийн хэлсэн саналыг дэмжиж байна. Хохирогч хэдэн жил эмчлүүлэх нь тодорхойгүй байгаа. Хөнгөн ял оногдуулж цаашдын эмчилгээний зардалд нэмэр болох байх гэх дүгнэлт тус тус гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино”,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн Ус зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал болон гэмт хэргийн Ус бусдад учруулсан хохирол төлбөрийг барагдуулсан байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан тайлбар, хохирогчийн эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн зорилго, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ут 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У нь шүүхээс оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасахаар хуульчилсан тул шүүгдэгч О.Уын 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдрийг дуустал баривчлагдсан 2 хоног, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 77 хоног, нийт 79 хоногийн 1 хоногийг 15.000 төгрөгөөр тооцож, 1.185.000 /нэг сая нэг зуун наян таван мянга/ төгрөгийн торгуулийг төлсөнд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “Соса Соlа” нэртэй дотроо хар өнгийн шингэн зүйл бүхий хуванцар сав 1 ширхэг, эрээн өнгийн хөндлөн цагаан судлуудтай 3 хэсэгт урагдсан фудволк 1 ширхэг, урагдсан тал хэмжээтэй хар эрээн өнгийн фудволк 1 ширхэг, цагаан өнгийн судалтай хөх цэнхэр өнгийн дөрвөлжин шоо хэлбэртэй гудасны баруун талаас 60 см, дээрээс 45 см хэмжээтэй зайд 25x20 см хэмжээтэй талбайд хэсэгчилсэн цус мэт улаан хүрэн өнгийн толботой 180x87 хэмжээтэй гудас 1 ширхэг, цагаан өнгийн 220 см урт олс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Ут торгох ял шийтгэж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.У 79 хоног цагдан хоригдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цад 13.005.000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт О-ийн Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ут 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У нь шүүхээс оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уын 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдрийг дуустал баривчлагдсан 2 хоног, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 77 хоног, нийт 79 хоногийн 1 хоногийг 15.000 төгрөгөөр тооцож, 1.185.000 /нэг сая нэг зуун наян таван мянга/ төгрөгийн торгуулийг төлсөнд тооцсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уаас гэмт хэргийн Ус учирсан хохирол хор уршгийн төлбөрт 11.004.734 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цад олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шүүгдэгч О.У биелүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “Соса Соlа” нэртэй дотроо хар өнгийн шингэн зүйл бүхий хуванцар сав 1 ширхэг, эрээн өнгийн хөндлөн цагаан судлуудтай 3 хэсэгт урагдсан фудволк 1 ширхэг, урагдсан тал хэмжээтэй хар эрээн өнгийн фудволк 1 ширхэг, цагаан өнгийн судалтай хөх цэнхэр өнгийн дөрвөлжин шоо хэлбэртэй гудасны баруун талаас 60 см, дээрээс 45 см хэмжээтэй зайд 25x20 см хэмжээтэй талбайд хэсэгчилсэн цус мэт улаан хүрэн өнгийн толботой 180x87 хэмжээтэй гудас 1 ширхэг, цагаан өнгийн 220 см урт олс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.  
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  9. Шүүгдэгч О.У 79 хоног цагдан хоригдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цад 13.005.000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА