Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 172/2022/0029/Э |
Дугаар | 2023/ШЦТ/77 |
Огноо | 2023-06-20 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/77
2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дугаар 2023/ШЦТ/77 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,
Улсын яллагч: Б.Мөнхдөл,
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа
Шүүгдэгч: Г-ын,
Өмгөөлөгч: А.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Э-ийн И-д холбогдох 2328000820107 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Г-ын нь 2023 оны 02 дугаар сарын 27-ноос 02 дугаар сарын 28-ны шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын газрын ажилчдын амьдардаг байранд иргэн З.Ттой маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г-ынийг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Бид хэд танилцаад авчирч ирсэн 1 литр Соёрхол гэх нэртэй архийг нь С, О, О, О хэн гэдгийн мэдэхгүй байна бид ууж сууж байгаад эмэгтэй ирснээс хойш 40-50 минутын дараа архи дуусахаас өмнө О хэн гэдгийг мэдэхгүй найз нь гараад явсан. Тэгээд үлдсэн хэд бөөндөө архиа ууж дуусчихаад ярилцаж байгаад архи согтууруулах ундааны зүйл нэмж хэрэглэхээр болоод О хэн гэдгийн мэдэхгүй найз гарснаас хойш 40-50 минутын дараа О хэн гэдгийг мэдэхгүй найзад архи захьсан ба 0.75-тай Соёрхол гэх нэртэй архи 1 ширхэг, Нийслэл гэх нэртэй том пиво 2 ширхэг захихад авчирч ирсэн ба бүгдээрээ үргэлжлүүлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ууж сууж байгаад Ш гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэйг бид нараас одоо хүргэж өгөх хүн байхгүй өөр хүн дуудаад хүргүүлээд яваарай гэж хэлснээс хойш 20-30 минутын дараа 3 залуу дуудсан бололтой шар үстэй улаан куртиктэй, малгай дарж өмссөн, бас шар үстэй залуучууд орж ирээд суусан. Суусны дараа 5-10 минутын дараа нөгөө эмэгтэйд ирж авах хүмүүс чинь ирсэн юм чинь одоо яв гэж хэлсэн. Тэгээд удаагүй С, Ш гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй, шар үстэй залуу, О хэн гэдгийг мэдэхгүй тэр хэд гэрээс гараад явсан. Тэр хэд гарч явснаас хойш малгай дарж өмссөн Х гэх залуу чи хөөгөөд байгаа юм уу зааланд хүртэл ажигласан. Том том яриад байх юм гэсэн. Тэгэхээр нь би тэгээд яагаад байгаа юм. Ирж авах хүмүүс нь ирж авах гээд ирсэн юм чинь яв гэсэн юм ярьсан. Тэгээд гадуур хантаазаа бариад босоход улаан куртиктэй залуу нь дагаж босож ирээд түлхсэн. Би түлхэхэд миний дээр дараад хоолой боож хэвтсэн. Тэгээд нэг залуу нь нөгөө улаан куртиктэй залууг нөгөө өрөөнд аваад орох шиг харагдсан. Миний нүдний шил унасан байсан болохоор сайн харж чадаагүй. Миний урд О намайг салгаад зогсож байсан. Нүдний шилээ зүүгээд хартал малгай дарж өмссөн байсан Х гэх залуу одоо хоёулаа үзэх үү гээд байхаар нь цааш нь түлхчихээд гараад явсан. Гараад хашаанд Отэй хамт байж байхад 2-5 минутын дараа улаан куртиктэй залуу хашаан дээгүүр харчихаад бөөндөө араас ороод ирсэн. Шууд миний нүүр рүү цохьсон, шил унаад хэн цохьсон гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэр хэдийг найз С, О, О, О хэн гэдгийг мэдэхгүй найзууд салгасан. Тэгэхээр нь би зөрөөд Оэс гар утсаа аваад хашааны хаалганы үүдэнд ирэхэд хоолой дээр юм тулах шиг болсон. Тэгэхээр нь амнаасаа аваад гаргаж харахад шүд байсан болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд 5-10 минутын дараа ирсэн ба тэдгээр залуучууд фургон авто машинаараа явсан. /хх-ийн 15-16 дахь тал/
Гэрч С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би орой Б болон И гэх хоёр найзтайгаа фургон автомашинд пиво ууж сууж байхад над руу болон Б рүү Ш гэх эмэгтэй сайн найз маань залгаад дуудаад байхаар нь очиж хүргэж өгөхөөр ах Мөнгөнзаяа руу залгаад фургон автомашин унуулахаар болж дуудаж унуулаад онцгой байдлын албан хаагч нарын амьдардаг МТ колонкын хажууд хүргүүлж ирсэн. Бид гурав тухайн байранд ороход 5, 6 хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан ба тухайн Ш гэх эмэгтэй найз маань цуг байсан залуучууддаа манай найзууд намайг авахаар ирлээ гэсэн. Тухайн суугаад архи согтууруулах хэрэглэж байсан залуучууд наашаа суу хэдүүлээ танилцъя гээд суулгасан. Сууж байхад танилцсан Төрөө гэх залуу хүмүүсийг хэл амаар доромжилж байсан ба тэр үед миний утас дуугараад ээж залгаж байсан болохоор гарч ярьчихаад буцаад орж ирж суухад Төрөө гэх залуу босож ирээд миний нүүр хэсэг рүү өөрийн баруун гараараа нэг удаа цохиход нь тэврээд орон дээр дарсан. Тэгээд тэнд байсан найз С намайг дагуулаад хажуу талын өрөөнд орсон. Өрөөнд орсны дараа би болон С бид 2 тэнд болж байсан үйл явдлыг хараад байж байхад Төрөө гэх залуу манай найз Иийг нүүрэн тус газар өөрийн баруун гараараа цохиж унагаасан. Тэгэхэд нь Сад манай найзыг цохиод унагаачихлаа гэж хэлэхэд С зүгээр байж байгаарай би очоод зохицуулна гэж хэлээд тэр хоёр дээр очих гээд гарахад Төрөө гэх залуу манай найз И рүү Төмөр халуун сав шидсэн боловч манай найзыг биш тэнд цуг ууж байсан намхан бор залуугийн толгойг нь онож хагалсан. Тэгээд Төрөө гэх залуу гэрээс гарсан. Араас нь Би болон И тэнд байсан залуучууд гарахад байхгүй байсан. Тэгээд хашаанд би түрүүлээд ороод уулзах гэтэл Төрөө гэх залуу хоёр хөлийг тэврээд өргөх гэхээр нь доош нь дараад байж байхад С ирээд салгаад намайг дагуулаад Төрөөг хаяад явчих миний найз наадах чинь юм ойлгохгүй юм байна гээд байж байхад шүд хугалчихлаа гээд нэг хүн орилоод байхаар нь яваад очиход Төрөө гэх залууг манай найз И нэг цохьсон гэж хажууд нь байсан хүмүүс хэлсэн. /хх-ийн 19-20 дахь тал/
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Намайг гарч ирэхэд нэмж уух болчихсон байсан. Явснаас 20 минутын дараа ирэхдээ 0,75 литр Соёрхол гэх нэртэй архи, 2 литрийн пиво авч орж ирсэн. Тухайн сүүлд авсан архи пивог эхлэх үед Ш нь гэртээ найзуудаа дуудсан. Дуудсанаас хойш бид хэд уугаад 30-40 минут болж байхад найзууд нь гэх И, Б, И нар манайд орж ирсэн. Тэгээд Б бид хоёр гарч юм ярих гээд гарсан. Гараад 10-15 минут болж байхад тэр хэд муудалцаад байна гэж Ш гарч ирж хэлчихээд Ш гэррүүгээ явна гээд явсан. Б бид хоёр гэрт ороход И нь Тыг орон дээр дараад хэвтэж байхад нь би Иийг салгаад хажуу өрөөнд аваад орсон. Тэр Т нь Оын толгойг төмөр халуун саваар хагалахад Тыг гадагш авч гарсан. Тэгээд Иийг явуулах гээд гарахад Тыг байшингийн ард хашаанд оруулаад нуусан байхад И хашаан дээгүүр харчихаад энд Т байна. Би цохиулсан орж цохих болно гээд хашаа руу орох гэхэд нь би хаалганы үүдэнд бариад байж байхад И хашаан дээгүүр ороод Тыг цохьсон гэж хажууд нь байсан О О нар хэлж байсан. Тэгээд Т цагдаа дуудаад цагдаагийн алба хаагч нар ирсэн. /хх-ийн 23-24 дэх тал/
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би болон Т, С, О, Обаяр бид нар зааланд тоглож дуусаад 21 цаг 30 минутын үед манай гэрт ирсэн. Тэнгээд бид хөзөр тоглож байгаад С руу залгахад С утсаа аваагүй ба над руу залгахад нь би гар утсаа аваад түүнтэй ярихад би архи авчихсан байна. Танайд яваад очлоо гэсэн. Гэрт ирснээс 10 минутын дараа Обаяр бид хоёр дэлгүүр гарч 2 литр пиво дэлгүүрээс авсан ба гэрт орж ирж хөзөр тоглож байгаад 23 цагийн үед Ш гэрийн гадаа чинь ирлээ гэхээр нь урдаас нь Обаярын хамт гарсан боловч Ш байхгүй ирээгүй болохоор нь буцаад гэртээ орж ирээд 10 минут болж байхад Ш 1 литр Соёрхол гэх нэртэй архи аваад орж ирсэн. Обаяр Ш 2 орж ирснээс хойш 40 минутын дараа хүнтэй уулзаад ирнэ гээд гарсан. Тэгэхээр нь бид хэд уг архийг ууж дуусгаад дахиж нэмж уухаар болоод Обаярт архи захихад Обаяр нь гэрээс гарч явснаас хойш 30 минутын дараа 0,75-тай Соёрхол гэх нэртэй архи, 2 литрийн пиво нэг нэгийг аваад орж ирсэн ба уг архи, пивог ууж сууж байхад Шийг авах гээд 3 залуу орж ирсэн. Тэгээд С ирсэн залуугийн нэг Б хоёр гараад явсан. Тухайн 3 залууг суулгаад юм яриад сууж байх хооронд Т нь Шт найзууд чинь ирсэн одоо явж болно явахгүй юм уу гэсэн юм ярихад И нь хөгшөөн наад хандлага чинь яагаад байгаа юм бэ? Өөр хэн ч уурлахаар үг хэлж байна шүү гэхэд И нь Ттой үг хаялцаж эхэлсэн. Т босож ирээд гадна хантаазаа тайлаад Иийг нүүрэн тус газар нь цохиход И түүнийг тэврээд орон дээр дарж хэвтсэн. Тэгээд О бид хоёр салгаад байж байхад гаднаас С болон Б нар нь гэрт орж ирээд С нь Иийг аваад хажуу өрөөнд орсон. Тэгэхэд Т болон И бие биедээ үг хаялцаж эхэлсэн. Тэгээд би дундуур нь ороод Тыг аваад гарч явах хооронд Т нь гарах замдаа Иийг нүүрэн тус газар нь нэг өөрийн баруун гараараа цохиж унгаагаад хажууд байсан төмөр халуун сав аваад шидэхдээ Оын толгой дээр халуун сав хагалсан. Би Тыг аваад хашаан дотор орж байшингийн ард нуух гээд байж байхад И араас гарч ирээд хашаан дээгүүр харснаа энд байна гээд хашаанаас буугаад хаалгаар орох гэж байхад нь С барьж авч зогсоогоод байж байхад И нь хашаан дээгүүр давж орж ирсэн хойноо за уучлаарай гэж гар барих гээд Тыг хойш нь унатал нь цохьсон. Тэгээд Т шүд хугалчихлаа гээд цагдаагийн газар дуудахад цагдаагийн алба хаагч нар 2-3 минутын дараа ирсэн. /хх-ийн 27 дахь тал/
Гэрч Т.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Найз Эгийнд очиход хүн байхгүй байсан ба онцгойн алба хаагч нар амьдардаг МТ колонкын хажууд байдаг гэрт нь очиход 22 цаг 30 минут болж байсан. Гэрт ороход С, О, Обаяр, Т гэж өөрийгөө танилцуулсан залуу байсан. Тэгээд 1 литрийн архи болон О-ийн авсан 2 литрийн Нийслэл гэх нэртэй пиво ууж сууж байгаад 20-30 минутын дараа Обаяр хүнтэй уулзах ажилтай гээд гараад явсан. Обаяртай 12 цаг 20 минутын үед холбогдсон. Тэгээд Обаяртай ярьснаас хойш 10 минутын дараа Обаяр архи аваад орж ирж байсан санагдаж байна. Би Ттой маргалдаж байсан болохоор юу авчирсныг нь анзаараагүй. Тэгээд удаагүй манай найзууд болох И, И, Б нар орж ирсэн ба ирэхэд нь С Бтэй юм ярих гээд цуг гарсан. Тэгэхэд манай найз суугаад үлдсэн ба би гэртээ харих гээд гарахад гадаа С болон Б нар юм яриад зогсож байхад нь би гэртээ харилаа гэр рүүгээ харьж чадна гэж хэлээд явсан. /хх-ийн 31 дэх тал/
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Архи ууж сууж байхад Шийг авах гээд И, И, Б нар гэрт орж ирсэн.Тэднийг суулгаад юм ярихад С, Б нар гарч тамхи татах болоод гарсан ба араас нь Ш гараад явсан хойгуур нь Т, И болон И нарыг энэ найзаа аваад яв гэх маягаар үг хэлж байсан. Тэгэхэд Сайн- Эр чи хаана ирээд ингээд томроод байгаа юм гэхэд Т би нутагтаа байна та нар яах юм гээд босож ирээд Т Иийн нүүрэн тус газар цохьсон. Тэгэхэд И дээрээс нь дараад тэврээд орон дээр байж байхад нь С, Б нар орж ирсэн. Тэгээд С Иийг аваад хажуу талын өрөөнд ороход Т Иийг очиж цохьсон ба И арагш унаад байж байхад нь би дундуур нь орж салгахад Т хажууд байсан төмөр халуун саваар миний толгойн дээр халуун сав хагалсан. Тыг О аваад гэрээс гарсан. Араас нь И болон бид бөөндөө гарахад И хашаан дээгүүр гарч харснаа энд байна гээд буугаад хашааны хаалгаар орох гэж байхад С барьж аваад оруулахгүй байж байх хооронд И хашаан дээгүүр гарч ороод Ттой юм ярих гэж байгаад нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Тэгээд Т шүд хугалчихлаа цагдаа дуудна гээд утсаараа залгасан. Тэгээд цагдаагийн алба хаагч нар ирсэн. /хх-ийн 34 дэх тал/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Гэрт нь ороход О, Обаяр, Ш, О, Т гэх залуу байсан. Орсны дараа Т гэх залуу үгээр өдөөд байсан. Тэгсэн С гаднаас орж ирэхээр нь бид хоёр тамхи татах гээд гарсан. Тэгсэн араас Ш гарч ирснээ надтай маргалдах гээд байхаар нь би явж бай гээд хөөгөөд гэр рүү нь явуулсан. Тэгээд 5-10 минутын гэрт ороход Т Иийг цохьсон гээд тэнд байсан залуус салгаад байж байхад орж таарсан. Ш ганцаараа явсан болохоор санаа зовоод араас нь гарахад цаад хашааны тэнд явж байхаар нь гүйгээд очиход Ш бас уурлаад байхаар нь тэр чигээрээ яв гэж хэлээд найз И, И нар дээр буцаад ирэхэд тэд нар бүгдээрээ гэрээс гарч ирээд И намайг цохиж унагаачихаад салгаж байсан хүний толгой дээр халуун сав хагалчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд манай найз И ингэж цохиулчхаад явна гэж байхгүй шүү. Одоо түүнийг олж зодно гэсэн юм ярьж байгаад И хашаан дээгүүр харснаа энд байна гээд буугаад хаалгаар орсны дараа би очоод бариад авсан чинь С чи Иийг аваад ир тэгээд та 3 одоо явчих гэхээр нь И дээр очиход И Тыг гар бариад явлаа гээд байж байсан. Би хажууд нь очиж зогсоод удаагүй байхад гэнэт цохьсон байсан. Тэгээд тэнд байсан залуучууд адилхан болсон юм чинь та нар ингээд яв гэхэд бид нар явсан. /хх-ийн 38 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 сарын 09-ний өдрийн 105 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: З.Тын биед тархины доргилт, дөрвөн шүд унасан /31, 32, 41, 42-р/ доод уруулын зулгаралт цус хуралт, хэлэн дэх жижиг урагдсан шарх, дух баруун чамархай, цээж, зүүн мөр, шууны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дөрвөн шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 % алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Доод уруулын зулгаралт цус хуралт, хэлэн дэх жижиг урагдсан шарх, дух баруун чамархай, цээж, зүүн мөр, шууны цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 52-53 дахь тал/
Шүүгдэгч Б.И мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: Би орой Б болон И гэх хоёр найзтайгаа фургон машинд пиво ууж сууж байхад И болон Б тэр хоёртой Ш гэх эмэгтэй залгаад дуудаад байхаар нь Иийн ах нь гээд нэг хүн ирээд машин унаад онцгой байдлын алба хаагч нарын амьдардаг МТ колонкын хажууд хүргэж өгчихөөд явсан. Бид гурав тухайн байранд ороход 5, 6 хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан ба тухайн залуучуудтай манай хоёр найзын найз гэх Ш гэх эмэгтэй цуг байсан залуучууддаа манай найзууд намайг авахаар ирлээ гэсэн. Тухайн нүдний шилтэй залуу Ш гэх эмэгтэйтэй хэрүүл хийж байхад нь бид гурав хажууд нь суухад цаана сууж байсан онцгойн залуу архи хундагалж өгсөн. Би архи уудаггүй учир тухайн архийг ёслоод өнгөрөөгөөд сууж байтал нүдний шилтэй гэх залуу босч ирээд цамцны гадуураа өмсөж байсан хантаазаа тайлаад Иийг шууд нүүрэн тус газар нь 1 удаа цохьсон. Сайн- Эр цохиулаад буцаагаад энгэрээс нь заамдаж аваад байж байхад нь би болон тэнд байсан хүмүүс салгасан. Тэр хоёрыг салгасны дараа нүдний шилтэй залуу орилоод байхаар нь С гэх залуу Иийг хажуу талын өрөөнд оруулсан. Нүдний шилтэй залуу Сайн Эрийг өөр өрөөнд орсны дараа над руу дайрч эхэлсэн. Би та нартай муудалцах сонирхолгүй муудалцмааргүй байна гэж хэлэхэд нүдний шилтэй залуу над руу дайраад байхад нь хажууд нь байсан залуу түүнийг барьж байсан ба тухайн залуу түүнийг тавих хооронд намайг нүдний шилтэй залуу өөрийн баруун гараараа миний нүүрэн тус газар цохьчихоод над руу төмөр халуун сав шидсэн ба намайг оноогүй. Харин өөрийг нь болиулж байсан залуугийн толгойг онож хагалсан. Тэгээд тухайн нүдний шилтэй залуу тэндээс гарсан. И нэг хашаа даваад ороход нөгөө нүдний шилтэй залуу байна гэхээр нь тэнд байсан хүмүүс бүгдээрээ орж очоод тэр хоёрыг салгасан. Тэр залуу өмнө нь намайг унатал минь цохьсон болохоор би ирэнгүүт нь өөрийн баруун гараар нүүрэн тус газар нь цохьсон.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 дахь тал/
Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 68 дахь тал/
Хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 70 дахь тал/
Эвлэрлийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч З.Т, шүүгдэгч Г-ын нар нь 2023 оны 02 дугаар сарын 27-ноос 02 дугаар сарын 28-ны шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын газрын ажилчдын амьдардаг байранд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч Г-ын нь хохирогч З.Тын бие эрх чөлөөнд халдан зодсон үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Тын: ...Ирж авах хүмүүс нь ирж авах гээд ирсэн юм чинь яв гэсэн юм ярьсан. Тэгээд гадуур хантаазаа бариад босоход улаан куртиктэй залуу нь дагаж босож ирээд түлхсэн. Би түлхэхэд миний дээр дараад хоолой боож хэвтсэн. Тэгээд нэг залуу нь нөгөө улаан куртиктэй залууг нөгөө өрөөнд аваад орох шиг харагдсан. Миний нүдний шил унасан байсан болохоор сайн харж чадаагүй. Миний урд О намайг салгаад зогсож байсан. Нүдний шилээ зүүгээд хартал малгай дарж өмссөн байсан Х гэх залуу одоо хоёулаа үзэх үү гээд байхаар нь цааш нь түлхчихээд гараад явсан. Гараад хашаанд Отэй хамт байж байхад 2-5 минутын дараа улаан куртиктэй залуу хашаан дээгүүр харчихаад бөөндөө араас ороод ирсэн. Шууд миний нүүр рүү цохьсон, шил унаад хэн цохьсон гэдгийг сайн мэдэхгүй байна. /хх-ийн 15-16 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Сийн: ...Өрөөнд орсны дараа би болон С бид 2 тэнд болж байсан үйл явдлыг хараад байж байхад Төрөө гэх залуу манай найз Иийг нүүрэн тус газар өөрийн баруун гараараа цохиж унгаасан. ...Тэгээд хашаанд би түрүүлээд ороод уулзах гэтэл Төрөө гэх залуу хоёр хөлийг нь тэврээд өргөх гэхээр нь доош нь дараад байж байхад С ирээд салгаад намайг дагуулаад Төрөөг хаяад явчих миний найз наадах чинь юм ойлгохгүй юм байна гээд байж байхад шүд хугалчихлаа гээд нэг хүн орилоод байхаар нь яваад очиход Төрөө гэх залууг манай найз И нэг цохьсон гэж хажууд нь байсан хүмүүс хэлсэн. /хх-ийн 19-20 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Сын: ...Тэгээд Иийг явуулах гээд гарахад Тыг байшингийн ард хашаанд оруулаад нуусан байхад И хашаан дээгүүр харчихаад энд Т байна. Би цохиулсан орж цохих болно гээд хашаа руу орох гэхэд нь би хаалганы үүдэнд бариад байж байхад И хашаан дээгүүр ороод Тыг цохьсон гэж хажууд нь байсан О О нар хэлж байсан. /хх-ийн 23-24 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.О-ийн: ... Би Тыг аваад хашаан дотор орж байшингийн ард нуух гээд байж байхад И араас гарч ирээд хашаан дээгүүр харснаа энд байна гээд хашаанаас буугаад хаалгаар орох гэж байхад нь С барьж авч зогсоогоод байж байхад И нь хашаан дээгүүр давж орж ирсэн хойноо за уучлаарай гэж гар барих гээд Тыг хойш нь унатал нь цохьсон. Тэгээд Т шүд хугалчихлаа гээд цагдаагийн газар дуудахад цагдаагийн алба хаагч нар 2-3 минутын дараа ирсэн. /хх-ийн 27 дахь тал/ гэх мэдүүлэг
Гэрч Б.Оын: ... Араас нь И болон бид бөөндөө гарахад И хашаан дээгүүр гарч харснаа энд байна гээд буугаад хашааны хаалгаар орох гэж байхад С барьж аваад оруулахгүй байж байх хооронд И хашаан дээгүүр гарч ороод Ттой юм ярих гэж байгаад нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Тэгээд Т шүд хугалчихлаа цагдаа дуудна гээд утсаараа залгасан. /хх-ийн 34 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Д.Бийн: ...Тэгэхэд манай найз И ингэж цохиулчхаад явна гэж байхгүй шүү. Одоо түүнийг олж зодно гэсэн юм ярьж байгаад И хашаан дээгүүр харснаа энд байна гээд буугаад хаалгаар орсны дараа би очоод бариад авсан чинь С чи Иийг аваад ир тэгээд та 3 одоо явчих гэхээр нь И дээр очиход И Тыг гар бариад явлаа гээд байж байсан. Би хажууд нь очиж зогсоод удаагүй байхад гэнэт цохьсон байсан. /хх-ийн 38 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Г-ынийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Тын эрүүл мэндэд тархины доргилт, дөрвөн шүд унасан /31, 32, 41, 42-р/ доод уруулын зулгаралт цус хуралт, хэлэн дэх жижиг урагдсан шарх, дух баруун чамархай, цээж, зүүн мөр, шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 сарын 09-ний өдрийн 105 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г-ын нь 2023 оны 02 дугаар сарын 27-ноос 02 дугаар сарын 28-ны шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын газрын ажилчдын амьдардаг байранд иргэн З.Ттой маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хохирогч З.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээнд: “...хохирол төлбөрт 10.090.000 төгрөг төлж барагдуулсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Г-ынийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.
Шүүгдэгч Г-ын нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсны төлбөрт 10.000.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, “Эвлэрлийн гэрээ”, хохирол төлбөр төлсөн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Г-ынийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах”-ыг тогтоохоор тус тус хуульчилсан хэдий ч хохирогч З.Т, шүүгдэгч Г-ын нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 10.090.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ” байгуулж, нотариатаар баталгаажуулсан байх тул шүүх оролцогчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд дүгнэлт хийгээгүй ба шүүгдэгч болон хохирогч нар нь тус тусын өмгөөлөгч нараас эрх зүйн туслалцаа авч байсныг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Г-ынийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г-ынийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г-ынийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 75 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 68 дахь тал/ зэргээр тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Г-ын нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г-ынт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтуяа ... Зуны улирал аялал жуулчлалын улирал ирчихсэн учраас жуулчид ихтэй, ажил ихтэй нөхцөл байдалтай байгаа. Энэ байдал нь нийгмийн даатгалын лавлагаагаар тогтоогддог. Тэгэхээр шүүгдэгчийн хувийн байдлаар ажил хөдөлмөр хийж байгаа нөхцөл байдлыг харгалзаад торгох ялаар шийтгэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна гэх дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа ... Оногдуулах ял шийтгэлийн тал дээр хэлэх зүйл байхгүй гэх дүгнэлт тус тус гаргав.
Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г-ын нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид 10.090.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г-ынт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ынт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г-ын нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г-ын нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч З.Тод 10.090.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г-ынт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Жадамба овгийн Цэцэгмаагийн Нямжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нямжаргалд ................. хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ........................ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нямжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ......................... хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ........................... хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг ......................... хугацаагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.Нямжаргалд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс /сумын төвөөс/ гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нямжаргал нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Ц.Нямжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Г.Мөнхчимэгт ........................... төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нямжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА