Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 23

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Галсангийн Бархасыг насанд хүрээгүй хүнийг давтан үйлдлээр хүч хэрэглэж хүчиндсэний улмаас хохирогчид хүнд хор уршиг учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар шүүгдэгч Галсангийн Бархасыг 15 /арван тав/ жил 01 /нэг/ хоногийн хорих

ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан Г.Бархаст  оногдуулсан  15  жил  01  хоногийн  хорих  ялыг  чанга  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Г.Бархасын 2016 оны 04 сарын 26-ны өдрөөс 2016 оны 06 сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 58 хоног, 2016 оны 07 сарын 18-ны өдрөөс 2017 оны 01 сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 196 хоног, нийт 254 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Ялтан Г.Бархас нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн төлөөлөгчид гэм хорын хохиролд 2203000 төгрөг төлсөн, одоо хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Diclofenac Sodium Sustaind Release Tablets” гэсэн латин болон хятад бичигтэй 6 ширхэг эм, эмний цаасан хайрцгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Г.Бархасын ЖИ69062914 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Г.Бархаст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 01 сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.