Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/88

 

 

2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр                     Дугаар 2023/ШЦТ/88                                         Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Х,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Г-ийн Сд холбогдох 2328000000125 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Хг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Х нь араас согтуу ирээд энгэрийн халааснаасаа чулуу гаргаж ирээд миний малгайтай цамцны малгайг өмсүүлж байгаад миний толгой хэсгийг доошоо дарсан байрлалтайгаар миний дагз хэсэг рүү 4 удаа чулуугаар цохисон...” /ХХ-ийн 8-15 дахь тал/

 

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Х С.Атай зууралдаж байгаад цамцных нь энгэрээс татаж байгаад толгойн дагз хэсэгт нь том чулуугаар 3-4 удаа цохиж байхыг харсан...” /ХХ-ийн 18-19 дэх тал/

 

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Г гараад ирээ би зодуулчихлаа гэхэд би хувцсаа өмсөөд гарахад С.А нь толгой хэсэг нь их хэмжээний цус болчихсон байсан...” /ХХ-ийн 22-23 дахь тал/

Гэрч Б.Г “...ээлжийн сувилагч зодуулсан хүн эмнэлэгт ирлээ гэж дуудлага өгсөн тэгээд би гэрээсээ эмнэлэг дээр очиход толгой хэсэг нь цус болсон хүн эмнэлгийн хүлээн авахын яаралтай тусламжийн өрөөнд сууж байсан...” /ХХ-ийн 27-28 дахь тал/

 

Өмнөговь аймгийн аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 235 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:“...С.Аын биед тархины доргилт, зүүн зулай, хуйх, дух, зүүн чихний нугалаа дахь язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт гэмтэл үүсжээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /ХХ-ийн 33-34 дэх тал/

 

Шүүгдэгч Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ“...би Амарбатын толгой хэсэг рүү гартаа чулуу барьж байгаад цохиж толгой ар дагз хэсэгт 2,3 хагалсан байсан. Шинжээч эмчийн дүгнэлтээр хөнгөн гэж гарсан байсан...” /ХХ-ийн 36-39 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

  Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:  

Шүүгдэгч Х нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн үед Өмнөговь аймгийн Сэврэй сумын төвд согтуугаар, иргэн С.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Х нь хохирогч С.Аын толгойн хэсэг рүү 4 удаа чулуугаар цохьсон үйл баримт тогтоогдож байна.   

 

  Тодруулбал: Хохирогч С.Аын: “...Х нь араас согтуу ирээд энгэрийн халааснаасаа чулуу гаргаж ирээд миний малгайтай цамцны малгайг өмсүүлж байгаад миний толгой хэсгийг доошоо дарсан байрлалтайгаар миний дагз хэсэг рүү 4 удаа чулуугаар цохисон...” /ХХ-ийн 8-15 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Гын: “...Х С.Атай зууралдаж байгаад цамцных нь энгэрээс татаж байгаад толгойн дагз хэсэгт нь том чулуугаар 3-4 удаа цохиж байхыг харсан...” /ХХ-ийн 18-19 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г-ын: “...Г гараад ирээ би зодуулчихлаа гэхэд би хувцсаа өмсөөд гарахад С.А нь толгой хэсэг нь их хэмжээний цус болчихсон байсан...” /ХХ-ийн 22-23 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Гийн: “...ээлжийн сувилагч зодуулсан хүн эмнэлэгт ирлээ гэж дуудлага өгсөн тэгээд би гэрээсээ эмнэлэг дээр очиход толгой хэсэг нь цус болсон хүн эмнэлгийн хүлээн авахын яаралтай тусламжийн өрөөнд сууж байсан...” /ХХ-ийн 27-28 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Аын биед тархины доргилт, зүүн зулай, хуйх, дух, зүүн чихний нугалаа дахь язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 235 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34 дэх тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Найзыгаа уучилсан. ... /хх-ийн 15 дахь тал/ гэснээр шүүгдэгч Хг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Х нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэгдээгүй /хх-ийн 48 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дахь тал/, Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 46 дахь тал/, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн засаг даргын 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 37 дугаартай тодорхойлолтод: Х нь тус багийн хүн амын хөдөлгөөний бүртгэлд бүртгэлтэй малчин өрх, байнгын оршин суугч мөн. Ам бүл 3, 2 бага насны хүүхдийн хамт амьдардаг. /хх-ийн 44 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүгдэгч Х нь өөрөө өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйлгүй гэх тайлбар гаргав.

 

Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Х нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч С.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч Х овгийн Г-ийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Х нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч С.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА