Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/86

 

 

2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр                     Дугаар 2023/ШЦТ/86                                         Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: А.Э,

Өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Д Э-д холбогдох 2328001490124 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Эыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Э шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... Ууж байсан архины шилээрээ миний нүүрэн тус газар цохиж архины шил хагарах шиг болсон. ...Эмчилгээний зардал болон хөдөөнөөс ирж очсон зардал болох 800.000 төгрөг гарсан байсныг намайг архины шилээр цохьсон Э гэх хүн надад өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...Надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй. /хх-ийн 16-18 дахь тал/

 

Гэрч Ө.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: ...О нүүрэндээ оёдол тавиулсан. Э архины шилээр цохьчихсон гэж хэлж байсан. /хх-ийн 20 дахь тал/

 

Гэрч Д.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: Э уурлаад ууж байсан 0.75 литрийн хоосон архины шил аваад нүүр рүү нь шидчихсэн чинь хамар дээр нь оноод хагарчихсан. /хх-ийн 23-24 дэх тал/

 

Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: ...Э уурлаад чи муу юу гээд байгаа юм бэ дуугүй бай гээд байхад яах гээд байгаа юм бэ гээд архины хоосон шил шидчихсэн. Тэр шил нь Оы хамар дээр оноод хамрынх нь дээр урагдчихсан бололтой цус гараад байсан. /хх-ийн 27-28 дахь тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 207 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.Оы биед баруун нүдний доод хэсэг, хамарт шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамар, баруун шуу, баруун шилбэнд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. М.Оы биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 43-44 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

  Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Шүүгдэгч А.Э нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Малчин хорооллын 2-4 тоотод иргэн М.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч А.Э нь хохирогч М.Оы нүүр хэсэг рүү архины шил /лонх/-ээр цохьсон үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Оы: ... Ууж байсан архины шилээрээ миний нүүрэн тус газар цохиж архины шил хагарах шиг болсон. /хх-ийн 16-18 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ө.Г-ын: ...О нүүрэндээ оёдол тавиулсан. Э архины шилээр цохьчихсон гэж хэлж байсан. /хх-ийн 20 дахь тал/

 

Гэрч Д.Жгийн: Э уурлаад ууж байсан 0.75 литрийн хоосон архины шил аваад нүүр рүү нь шидчихсэн чинь хамар дээр нь оноод хагарчихсан. /хх-ийн 23-24 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Б-ийн: ...Э уурлаад чи муу юу гээд байгаа юм бэ дуугүй бай гээд байхад яах гээд байгаа юм бэ гээд архины хоосон шил шидчихсэн. Тэр шил нь Оы хамар дээр оноод хамрынх нь дээр урагдчихсан бололтой цус гараад байсан. /хх-ийн 27-28 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.О биед баруун нүдний доод хэсэг, хамарт шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамар, баруун шуу, баруун шилбэнд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 207 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44 дэх тал/-ээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... Эмчилгээний зардал болон хөдөөнөөс ирж очсон зардал болох 800.000 төгрөг гарсан байсныг намайг архины шилээр цохьсон Э гэх хүн надад өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...Надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй /хх-ийн 16-18 дахь тал/ гэснээр шүүгдэгч А.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч А.Э нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэлтэй /хх-ийн 54 дэх тал/, 2003 оны 04 сарын 07-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 74-75 дахь тал/, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн засаг даргын 2023 оны 06 сарын 19-ний өдрийн тодорхойлолтод: А.Э нь ам бүл 3 амьдардаг. Тус  багийн иргэн мөн болохыг тодорхойлов. /хх-ийн 60 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 дэх тал/, Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 57 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч ... манай үйлчлүүлэгчид улсын яллагчийн санал болгож буй 500.000 төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулж өгнө үү гэх дүгнэлт тус тус гаргав.

 

Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.Э нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Од 800.000 төгрөгийн төлбөр төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч Д овгийн Д Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Э нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч М.Од 800.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА