| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2019/00910/И |
| Дугаар | 138/ШШ2019/00818 |
| Огноо | 2019-11-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 138/ШШ2019/00818
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, н гэх газар оршин суух, ЖЗ8507*******31 регистрийн дугаартай, овогт ы од холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ж., нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.той 2005 онд танилцаж хамт амьдарсан бөгөөд 2007 онд суманд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд бид хоёр 1 хүүхдийн эцэг, эх болсон. 2007 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүү төрсөн. Гэвч таарч тохирохгүй байсан учраас 2009 онд салсан. Бид тусдаа амьдраад 10 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд хүү маань эцгийнхээ асрамжинд байсан. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж хүү г эцэг Ж.ын асрамжинд үлдээх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Ж. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2005 онд Б.*******тэй танилцаж хамт амьдарсан. Бид 2007 онд суманд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. 2007 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүү төрсөн. Таарч тохирохгүй байсны улмаас 2009 оноос эхлэн тусдаа амьдрах болсон. Цаашид хамт амьдрах боломжгүй учраас гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү маань миний асрамжинд байдаг, өөрийн асрамжинд авна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ж.од холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.
Б.*******, Ж. нар нь гэрлэлтээ 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 5 дугаарт бүртгүүлж, 2005 оноос 2009 он хүртэл 4 жилийн хугацаанд хамт амьдарсан байх бөгөөд 2007 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүү г төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0047651 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.******* нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан байх бөгөөд Б.******* нь өөр хүнтэй гэр бүл болж хүүхэдтэй болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 2009 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч эвлэрээгүй тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь 2007 оны 2 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү г эцэг Ж.ын асрамжинд үлдээх санал гаргасныг хариуцагч Ж. хүлээн зөвшөөрч байх тул хүү г эцэг Ж.ын асрамжинд үлдээхээр шийдвэрлэлээ.
Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт ы , ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007 оны 2 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү г эцэг Ж.ын асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч Ж. нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Ганбатаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ