Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/76

 

 

2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр                   Дугаар 2023/ШЦТ/76                                         Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өаймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өаймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Ж-ийн А-д холбогдох 2328000000001 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ж.А нь  З байгууллага ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан "Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх", мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно” гэснийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хууль тогтоомж, батлан хамгаалах бодлого, удирдлагын тушаал, шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, хэрэгжилтийг хангах, шалгах, хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаар тайлбар гаргуулах”, мөн дүрмийн 71 дүгээр зүйлийн 71.6 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн харилцаатай холбогдсон асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын хууль, бусад хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх” гэснийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “...Аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах асуудлыг Батлан хамгаалахын сайдад танилцуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүсэлт гаргаж, жил бүр зөвшөөрөл авна”, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасан “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрөл, Засгийн газрын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар бүтээн байгуулалтын болон аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг томилон ажиллуулна” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 0 регистрийн дугаартай Г” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 3 сарын хугацаанд “Хугацаат цэрэг ажиллуулах тухай” гэрээг байгуулж, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/153 дугаартай тушаал гаргаж, тус компанийн тоосгоны үйлдвэрийн ажилд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 14 хугацаат цэргийн алба хаагч, 1 офицер, 1 ахлагч нийт 16 цэргийн алба хаагчийг томилон ажиллуулж, хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.Аыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Захирагчийн тушаал гаргах үед Үндсэн хууль, журам, дүрмүүдийг зөрчсөн асуудал байгаа. Гэхдээ амьдрал баян. Цэргийн анги салбар ялангуяа манай хүчний байгууллага үйл ажиллагаанд зарцуулагдах зардал байдаг болохоос бусад зардал байдаггүй. Жил болгон гадна өнгө зүсээ янзалчих, нийт ажилчид алба хаагчдынхаа ажиллах, амьдрах орчныг өөд нь татахад байгууллага удирдаж байгаа даргын хувьд анхаарч ажилладаг. Урьд нь ч ийм байсан. Ганц манай анги салбар биш. Бүхий л анги салбарт яригддаг. Тухайн ажил явагдаж байх үед 7 хоног болгон захирагчийн хувьд штабын даргад үүрэг өгөөд ажиллаж байгаа цэргүүдийн аюулгүй байдал, хөдөлмөрлөж байгаа байдал, нөхцөл байдлыг шалгуулдаг байсан. 2019 оноос ангийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт ороод, хуулийн офицер, хөдөлмөр аюулгүй байдлын орон тоонууд бий болж ажилладаг болсон. Энэ нь тухайн байгууллагыг удирдаж байгаа дарга нарт зөвлөмж зөвлөгөө, мэдээлэл өгдөг давуу, сайн талтай. Үүний дагуу ажилтнуудыг давхар 7 хоногт нэгээс доошгүй удаа тухайн ажиллаж байсан газарт нь хяналт шалгалт хийх, нөхцөл байдлуудыг үзүүлдэг байсан. Ингэхэд ямар нэгэн зөрчил бүртгэл огт илрээгүй. Ажиллаж байгаа цэргүүдээс явах болгонд нь өөрсдийнхөө саналыг асууж тодруулдаг. Ажиллах хугацаандаа ядарсан байж болно. Энэ талаар саналыг нь сонсоод солигдох алба хаагч байвал солигдож ажилладаг.  Нэлээдгүй албан хаагч солигдон сэлгэж ажилласан байдаг ба талийгаач хүү 06 дугаар сарын 19-ний өдөр ангид буцаж орж ирсэн. Үндсэндээ энэ хэрэг гарахаас 24 хоногийн өмнө орж ирсэн байгаа. Г” компанитай гэрээгээр ажиллаж байх явцад ямар нэгэн зөрчил гараагүй. Гэрээгээ дагаж мөрдөж ажилласан. Гэрээний хугацаандаа цэргүүд  орж ирсэн. Бүх цэрэг 07 дугаар сарын 09-ний орой орж ирсэн байдаг. Ингээд гэрээ дууссан. Энэ гэрээнд заагдсан төлбөр тооцоо бүгд орж ирсэн. Тухайн үед ажиллах явцад цэргүүдээс бэртэж гэмтэх, өвдөх, бусад янз бүрийн асуудал огт гараагүй. Тийм учраас гэрээтэй холбогдсон үйл ажиллагааг зөрчөөгүй. Гэрээ байгуулах үндэслэл тодорхой дүрэм, журмын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж дотроо бодож байгаа. Бусдаар энэ үйл ажиллагаатай холбогдсон бусад зөрчил гараагүй. Цэрэг, албан хаагчидтай холбогдсон гэрээнд зөрчил гараагүй гэсэн нь тодорхой болж байгаа. Энэ жил ангийн 50 жил ой болно. Би энэ ангид 16 жилийн өмнө ангийн орлогч гэдэг албан тушаалыг хашаад 10 гаруй жил хийсэн. Эргээд ангидаа захирагчаар томилогдож очиход манай ангийн зүс царай гэх юм уу ажиллах нөхцөл байдал төдийлөн сайжраагүй байсан.  Аймаг маань хажууд нь өнгө зүс нь өдөр болгон өөрчлөгдөж байдаг. Гэтэл тэнд ажиллаж байгаа улсуудын нөхцөл байдал, ажлын байр орчинд нэлээн сэтгэл дундуур байдаг. Өөрөө 15-16 жил төрийн байгууллагад тодорхой албан тушаал хашиж байгаад эргээд очиход нүдэнд төдийлөн сайхан туссан юм надад байгаагүй. Тийм учраас ойгоо угтаад нэлээн ажил хийчихье гэж бодож мөн өөрөө урьд нь ажиллаж байсан хүний хувьд сэтгэл гаргачихъя гэж би дотроо бодож байсан. Удирдлага болон аймгийн удирдлагаас ангийн засвар үйлчилгээнд  ямар нэгэн төсөв байдаггүй. Ковидын өмнө болон дараа Засгийн газрын тогтоолоор хорьсон. Цэргийн анги байгууллагуудад засвар тохижилтын төсөв гэж ерөөсөө өгдөггүй. Цалин, үйл ажиллагааны зардал  гэж байдаг. Тийм учраас орон нутгийнхаа аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудыг ямар ч хүчний байгууллага дэмжиж ажилладаг уламжлалтай байсан. Тэр тусмаа манай Өаймгийн цэргийн хүрээний байгууллагууд аймгийнхаа орон нутгийн удирдлага, аж ахуй нэгж байгууллагатай сайн харилцан ажилладаг уламжлалтай, үүгээрээ хэдэн төгрөг ангидаа олчихъё, мөн  ингэж ажилладаг уламжлал байж л байдаг байсан. Тэгэхдээ ийм асуудал гарна гэж хэн бодох вэ?. Миний тэр давуу эрх олгосон ашиг сонирхол гэдэг дээр ганц зүйлийг тодотгоод хэлье гэж бодож байна. Би ямар нэгэн тендер зарлагдсан гэх үйл ажиллагаанд оролцоогүй. Өнөөдөр манай Өаймгийн хувиараа аж ахуй эрхэлж байгаа байгууллагуудад ажиллах хүчин олддоггүй. Өдрийн 50.000-60.000 төгрөгийг Өмнөговьчууд бараг голж, уул уурхайн салбар өндөр хөгжсөн учраас тийшээ арай өндөр цалин пүнлүүтэй газар луу явцгаадаг. Ингээд Аж ахуйн нэгжүүд үндсэндээ ажиллах хүчин байхгүй болоод үйл ажиллагаа нь зогсдог. Гэтэл Өаймаг нь өдөр болгон бүтээн байгуулалтын ажил асар их хийгдэж байна. Энд ажиллах хүчин олддоггүй тул аж ахуйн нэгжүүд асар их гуйдаг. Гэхдээ тэр болгон бид нар цэрэг гаргадаггүй. Аймаг орон нутгийнхаа удирдлага, хүсэлт тавьсан тохижилт соёлжилтын ажилд хүн хүчээ дайчилж л байдаг. Энэ компанитай ажилтнууд олдохгүй нөхцөл байдлыг харгалзан өөрийн байгууллагын дотоод хэрэгцээ шаардлагыг тооцож гэрээ байгуулсан. Бусдаар энд ямар нэгэн тендерийн давуу эрх олгох,  надад ямар нэгэн нөлөө, ашиг сонирхол байгаагүй. Гэрээ хийсэн бүх мөнгө төгрөг надаар огт дамжаагүй. Яг хууль дүрэм, санхүүгийнхээ дүрмээр ангийн данс, санхүүтэй шууд харьцаж орж, тэндээс захирагчийн тушаал шийдвэрээр ангийн тодорхой тохижилт үйл ажиллагаанд төсөв мөнгө гарсан байгаа. Мөн тодорхой хувь хэмжээгээрээ ажилласан цэргийн дансанд орсон байгаа. Миний хувьд хуулиас гадуур ашиг сонирхол гэх мэт зүйлүүдийг харж явуулаагүй гэдгийг хэлмээр байна.

 

Гэрч Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ангийн захирагчийн тушаалаар “Г” ХХК тоосгоны үйлдвэрт 14 хугацаат цэргийн алба хаагч, 1 офицер, 1 ахлагч ажиллахаар гэрээ хийсэн бөгөөд уг ажилд талийгаач гарсан юм. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тус компанийн тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан. 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр талийгаачийг байлдагч А.Н, байлдагч У.Н нарын хамтаар ангийн байрлалд шилжүүлсэн. Би өөрөө тоосгоны үйлдвэр дээр дэд ахлагч Г.Згийн хамтаар байлдагч нарын хамтаар байлдагч нарын хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйг хариуцан ажиллаж байсан юм. Би ангийн захирагчийн аман тушаалаар “Г” ХХК-д ямар нэгэн байдлаар ажил зогссон тохиолдолд тус компанийн харьяа “Х” ХХК-д ажиллаж болно. Ажиллахдаа техник хэрэгсэлтэй ямар нэгэн байдлаар харьцахгүйгээр ажиллаж болно гэсэн үүрэг өгсөн байсан юм. 2022 оны 06 дугаар сарын сүүлээр “Г” тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжид эвдрэл гарсан учраас ажил зогссон. Тэгэхээр нь Х ХХК-ийн хармагийн талбайд суулгац суулгах, бортого савлах, зэрлэг зулгаах усалгаа хийх ажлуудыг нэг хоног хийлгэх үед талийгаач Н тэнд ажиллаж байсан. /2хх-ийн 31-33 дахь тал/

 

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаач байлдагч болон бусад цэргүүдийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ангийн Захирагчийн тушаалаар Говийн очир огтлогч ХХК-ийн тоосгоны үйлдвэрт гэрээгээр гаргасан. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 хугацаат цэргийн алба хаагчдыг 3 сарын хугацаатай ажилд гаргаж ажиллуулсан байлдагч нарын ажлын хөлс 60.100.000 төгрөгийг Г" ХХК-ийн захирал Бат бэлнээр авчирч өгсөн, зарим мөнгийг нь дансаар хийсэн. Бэлнээр авч ирж өгсөн мөнгийг нь кассад тушаасан. Энэ мөнгөний 9.333.000 төгрөгийг ажил хийсэн байлдагч нарын дансанд шилжүүлсэн 50.767.000 төгрөгийг ангийн тохижилтын ажилд зарцуулсан. Талийгаачийг гэрээгүйгээр ажилласан гэдгийг би мэдэхгүй. Манай ангийн дансанд талийгаач Н ажил хийсэн гэсэн мөнгө орж ирээгүй.” /2хх-ийн 34 дэх тал/

 

  Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ер нь хугацаат цэргийн алба хаагч ангиас гарсан тохиолдолд Штабын даргад мэдэгдэж зөвшөөрөл авч гарна. Ангийн захирагчаас гадна ЗХЖШ-ын даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 425 дугаар тушаалыг үндэслэл болгон ангийн захирагч тушаал гаргаж 15 цэрэг сарын хугацаатай тоосгоны үйлдвэрт ажиллуулахаар гэрээ байгуулсан. Хаанаас татагдсан болон ямар зүс царайтай байлдагч нарыг авч явсныг миний бие бол мэдээгүй. Ангийн захирагч тушаалаар гаргаж гэрээ байгуулж хугацаат цэргийн алба хаагч нарыг ажиллуулах эрх мэдэл бүхий албан тушаалтан мөн гэж үзэж байна. Г.О" ХХК-ийн тоосгоны үйлдвэр нь улсын бүтээн байгуулалтад хамаарахгүй ч байлдагч нарын хөдөлмөрлөж олсон мөнгөөр ангийн бүтээн байгуулалтын ажил хийдэг юм. Тухайн байлдагч нар нь хэдэн төгрөгийн орлого ангид оруулсан талаар миний бие мэдэхгүй байна. Харин тэр мөнгөөр ангид бүтээн байгуулалт хийсэн зүйл их байгаа. Миний бие Захирагчийн өгсөн үүргийн дагуу ЗХЖШ-ын даргын тушаалыг үндэслэн гэрээ байгуулсан. /2хх-ийн 35 дахь тал/

 

Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Анх ажиллуулахдаа гэрээ байгуулсан гэж хэлж байсан. Яваандаа танилцуулна гэсэн боловч танилцуулаагүй. Тоосгоны үйлдвэрийн ажил зарим нь гайгүй, зарим нь хэцүү ажил байдаг. Талийгаачийн ажиллаж байсан ажил амархан ажил байсан. Орой ажил дуусахад их ядардаг байсан. Г компанийн ажилчид цэргүүдтэй дажгүй сайн харилцдаг байсан” /2-р хх-ийн 40-41 дэх тал/

 

Гэрч Х.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тоосгоны үйлдвэрт 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Би тоосгоны үйлдвэрээс ангийн байрлалд шилжихэд талийгаач тоосгоны үйлдвэрт ажиллаад үлдсэн. Тэгээд 06 сарын 20-ны үед талийгаач Н ангийн байрлалд шилжиж ирсэн. Тэгэхэд хамгийн сүүлд уулзсан. Тэгээд удалгүй Н эргээд гадуур ажилд гарсан...” /2-р хх-ийн 43-45 дахь тал/

 

Гэрч Т.Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бид анх 04 сарын 08-ны өдөр д/ч Мөнхжинтулгатай 15 байлдагч Г тоосгоны үйлдвэрт ажиллахаар гэрээ байгуулан ангийн байрлалаас гарч тоосгоны үйлдвэр дээр очсон. Тэгээд тэнд ажилласан. Хааяа “Х”-ийн үйлдвэрт ажилладаг байсан. Би өөрийн хүсэлтээр 06 сарын 02-ны өдөр ангийн байрлалд ирсэн. Талийгаач болохоор 06 сарын 19:ний өглөө ангийн байрлалд ирсэн. Тэгээд талийгаач ирснийхээ маргааш нь баригдаж байгаа 15 давхар барилга дээр 06 сарын 20-ны өдөр бүтэн болон 06 сарын 21-ний өдөр тал ажилласан. Тэр ажиллаж байгааг нь ангийн удирдлагууд мэдээгүй. Тухайн өдрийн жижүүр ахлах ахлагч О.Д дур мэдэж авч явж, барилгын материал зөөлгөж ажиллуулсан гэж талийгаач надад өөрөө хэлсэн...” /2-р хх-ийн 46-50 дахь тал/

 

Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай салааны байлдагч Н 04 сарын 08-ны өдрөөс эхлэн тоосгоны үйлдвэр дээр ажиллаж байсан. Энэ ажиллах хугацаанд ангийн байрлалаас гадна үйлдвэр дээр байрлаж байсан. Талийгаач 06 сарын 18-ны өдрөөс эхлээд ангийн байрлалд татагдсан. Би өөрөө тоосгоны үйлдвэр дээр үлдсэн. Тэгээд би 07 сарын 10-ны орой тоосгоны үйлдвэрээс ангийн байрлалд ирсэн чинь талийгаачийг “Хатан хайрмаг”-ийн үйлдвэр рүү ирээд удаагүй байхад нь буцаагаад аваад явсан гэж бусад байлдагчаас сонссон..." /2-р хх-ийн 51-58 дахь тал/

 

Гэрч О.Дмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл би “Г” ХХК-ны тоосгоны үйлдвэрт ажилласан. Намайг ажиллах хугацаанд тус ангийн цэргүүд ээлжлэн ирж ажилладаг байсан. Би 07 дугаар сарын 10-ны өдөр тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмж эвдэрсэн гээд Мод үржүүлэхийн 3-5 тоотод байдаг “Г” ХХК-ны хармагийн үйлдвэр дээр дэд түрүүч Даваахүү, байлдагч Сумъяабазар, Золбаяр, Төмөрхүлэг нарын хамт дэслэгч Мөнхжинтулгаар удирдуулан ажиллахаар очсон...” /2-р хх-ийн 59-62 дахь тал/

Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Анх 04 сарын 08-ны өдөр ангийн байрлалаас “Г” компани руу ангиас 15 байлдагч, 1 ахлагч, 1 офицер тоосгоны үйлдвэр рүү явсан. Тэгээд тэнд сар гаран тоног төхөөрөмж янзалж, цэвэрлэгээ хийсэн. ...тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмж нь эвдрэхээр манай байлдагч нар хармагийн үйлдвэр рүү явж мод тарих ажил хийдэг байсан. Талийгаач их явж ажилладаг байсан. Тэгээд 06 сарын 18-ны өдөр талийгаачийг ангийн байрлалд очсон. Би 07 сарын 10-ны өдөр ангийн байрлалд ирээд талийгаачийг ангийн байрлалд ирээд удаагүй байхад нь 06 сарын 21-ний өдөр ахлах ахлагч О.Д гэх хүн талийгаачтай нийлээд 10 байлдагчийг талийгаачийн үхсэн гэх 15 давхар дээр дагуулж очиж барилгын материал зөөлгөсөн гэхийг салааныхаа байлдагч нараас сонссон...” /2-р хх-ийн 63-67 дахь тал/

 

Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Анх 04 сарын 08-ны өдөр ангийн байрлалаас 15 байлдагч, салаан захирагчтай хамт тоосгоны үйлдвэр рүү явсан. Тэндээ байрлаж ажилласан. Би 07 сарын 10-ны өдөр тоосгоны үйлдвэрээс бүгд ангийн байрлал руу явсан...” /2-р хх-ийн 68-71 дахь тал/

 

Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гэрээ хийсэн эсэхийг сайн мэдэхгүй. Бид нарт тэр талаар огт хэлээгүй. Байрлаж амьдрах орчин бол маш муу хоол цай нь бол дажгүй. Ажлын орчин маш хүнд их ядардаг, бааюу гэх газарт бол маш халуун ажиллахад маш хүнд газар байдаг. Талийгаач зээг буюу тэрэгний хэсэгт ажилладаг байсан. Хатаагч ажиллуулахаар яг нүүрсний угаарт ажилладаг байсан. Хатаагч ажиллуулаагүй үед бол гайгүй байдаг. Хатаагчийг долоо хоногийн 3-4 хоногт ажиллуулдаг байсан. Амралтын өдөр гэж байдаггүй байсан. Тоног төхөөрөмж эвдрэхээр хармагийн талбайд ажилладаг байсан. Бид нар хэдэн төгрөгийн цалинтай ажилладаг талаар мэдэхгүй. Бид нарын хийсэн ажлын цалин 167 дугаар ангийн дансанд ордог байсан...” /2-р хх-ийн 76-79 дахь тал/

 

Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ж.Аыг ангийн захирагч болсон гэдгээр нь мэдэхээс өмнө хамт ажиллаж байгаагүй, харьцаатай байгаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай" 01 дүгээр зарлигаар батлагдсан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүчингүй болж шинэчлэгдсэн. Тоосгоны үйлдвэрт ажиллах гэдгээрээ дээрх журмын аж ахуйн ажил гэдэг төрөлд орж байгаа. Гэвч ажилд оролцуулахын тулд журмаараа тухайн аж ахуйн нэгж нь Зэвсэгт хүчний Жанжин штабт хүсэлт гаргаад түүний дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаал гарч байж цэргийн алба хаагчид аж ахуйн ажилд оролцох ёстой. Тэгэхээр Ж.Аын гаргасан А/153 дугаартай тушаал нь Зэвсэгт хүчний Жанжин штабаас зөвшөөрөлгүй дур мэдэж гаргасан тушаал байна. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журамд заасан байгаа. Аж ахуйн ажилд юу хамаарах вэ гэдгийг мөн заасан байдаг...” /2-р хх-ийн 114-116 дахь тал/

 

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/153 дугаартай тушаал, хавсралтын хуулбар /1-р хх-ийн 229 дэх тал/

 

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн оройн тооллогын 2022 оны 04, 05, 06, 07 сарын бүртгэл /Миномётын батарей/-ийн хуулбар /1 -р хх-ийн 230-239 дахь тал/

 

Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл “Зэвсэгт хүчний 167 цугаар ангийн кассын 2022 оны 04, 05, 06, 07 дугаар сарын орлого, зарлагын гайлан”-гийн хуулбар баримтууд /1-р хх-ийн 240-250 дахь тал, 2-р хх-ийн 1-21 дэх тал/

 

Г” ХХК-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 24-25 дахь тал/

 

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/425 дугаартай тушаал, /4хх-ийн 146 дахь тал/

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаартай зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам ” /5-р ХХ-ийн 165-169 дэх тал/

 

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.А болон 0 регистртэй Г” ХХК-тай “Хугацаат цэрэг ажиллуулах тухай” гэрээний хуулбар /1-р хх-ийн 227-228 дахь тал/

 

Ж.Аын ажилласан жилийн лавлагаа, ажилд томилсон тухай тушаал, албан тушаалын тодорхойлолт /3-р хх-ийн 131-132 дахь тал, 134-140 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Өаймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Аыг цагаатгаж шийдвэрлэв.

 

Улсын яллагч шүүгдэгч Ж.Аыг  З байгууллагаАвлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан "Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх", мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно” гэснийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хууль тогтоомж, батлан хамгаалах бодлого, удирдлагын тушаал, шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, хэрэгжилтийг хангах, шалгах, хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаар тайлбар гаргуулах”, мөн дүрмийн 71 дүгээр зүйлийн 71.6 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн харилцаатай холбогдсон асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын хууль, бусад хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх” гэснийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “...Аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах асуудлыг Батлан хамгаалахын сайдад танилцуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүсэлт гаргаж, жил бүр зөвшөөрөл авна”, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасан “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрөл, Засгийн газрын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар бүтээн байгуулалтын болон аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг томилон ажиллуулна” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 0 регистрийн дугаартай Г” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 3 сарын хугацаанд “Хугацаат цэрэг ажиллуулах тухай” гэрээг байгуулж, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/153 дугаартай тушаал гаргаж, тус компанийн тоосгоны үйлдвэрийн ажилд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 14 хугацаат цэргийн алба хаагч, 1 офицер, 1 ахлагч нийт 16 цэргийн алба хаагчийг томилон ажиллуулж, хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч Ж.Аын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон шинжтэй байхаар хуульчлагдсан байна.

 

Яллах дүгнэлтэд бичсэнээр шүүгдэгч Ж.Аыг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 14 хугацаат цэргийн алба хаагч, 1 офицер, 1 ахлагч нийт 16 цэргийн алба хаагчийг томилон ажиллуулж, хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгаж байгаа боловч дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.А Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчаар ажиллаж байх хугацаандаа Г” ХХК-тай “Хугацаат цэрэг ажиллуулах гэрээ” байгуулж улмаар 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр А/153 дугаартай тушаалаар 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаат цэрэг ажиллуулах гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа дуусаж цэргүүд дээрх хугацаанд цэргийн ангидаа буцаж очсон үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Гэрч Г.Огийн: “...Ер нь хугацаат цэргийн алба хаагч ангиас гарсан тохиолдолд Штабын даргад мэдэгдэж зөвшөөрөл авч гарна. Ангийн захирагчаас гадна ЗХЖШ-ын даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 425 дугаар тушаалыг үндэслэл болгон ангийн захирагч тушаал гаргаж 15 цэрэг сарын хугацаатай тоосгоны үйлдвэрт ажиллуулахаар гэрээ байгуулсан. Миний бие Захирагчийн өгсөн үүргийн дагуу ЗХЖШ-ын даргын тушаалыг үндэслэн гэрээ байгуулсан. /2хх-ийн 35 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

 Гэрч У.Мөнхжинтулгын: 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ангийн захирагчийн тушаалаар “Г” ХХК тоосгоны үйлдвэрт 14 хугацаат цэргийн алба хаагч, 1 офицер, 1 ахлагч ажиллахаар гэрээ хийсэн бөгөөд уг ажилд талийгаач гарсан юм. Тэрээр 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тус компанийн тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан... /2хх-ийн 31-33 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Бгийн: “Талийгаач байлдагч болон бусад цэргүүдийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ангийн Захирагчийн тушаалаар Говийн очир огтлогч ХХК-ийн тоосгоны үйлдвэрт гэрээгээр гаргасан. /2хх-ийн 34 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Цэрэнпунцаг: “...Би тоосгоны үйлдвэрт 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Би тоосгоны үйлдвэрээс ангийн байрлалд шилжихэд талийгаач тоосгоны үйлдвэрт ажиллаад үлдсэн. Тэгээд 06 сарын 20-ны үед талийгаач Н ангийн байрлалд шилжиж ирсэн. /2-р хх-ийн 43-45 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Х.Б: “...Бид анх 04 сарын 08-ны өдөр д/ч Мөнхжинтулгатай 15 байлдагч Г тоосгоны үйлдвэрт ажиллахаар гэрээ байгуулан ангийн байрлалаас гарч тоосгоны үйлдвэр дээр очсон. Тэгээд тэнд ажилласан. /2-р хх-ийн 46-50 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч О.Дын: “...Анх 04 сарын 08-ны өдөр ангийн байрлалаас 15 байлдагч, салаан захирагчтай хамт тоосгоны үйлдвэр рүү явсан. Тэндээ байрлаж ажилласан. Би 07 сарын 10-ны өдөр тоосгоны үйлдвэрээс бүгд ангийн байрлал руу явсан...” /2-р хх-ийн 68-71 дахь тал/ гэх мэдүүлэг    

 

Шүүгдэгч Ж.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Ажиллаж байгаа цэргүүдээс явах болгонд нь өөрсдийнхөө саналыг асууж тодруулдаг. Ажиллах хугацаандаа ядарсан байж болно. Энэ талаар саналыг нь сонсоод солигдох алба хаагч байвал солигдож ажилладаг.  Нэлээдгүй албан хаагч солигдон сэлгэж ажилласан байдаг ба талийгаач хүү 06 дугаар сарын 19-ний өдөр ангид буцаж орж ирсэн. Үндсэндээ энэ хэрэг гарахаас 24 хоногийн өмнө орж ирсэн байгаа. Г” компанитай гэрээгээр ажиллаж байх явцад ямар нэгэн зөрчил гараагүй. Гэрээгээ дагаж мөрдөж ажилласан. Гэрээний хугацаандаа цэргүүд  орж ирсэн. Бүх цэрэг 07 дугаар сарын 09-ний орой орж ирсэн байдаг. Ингээд гэрээ дууссан. Энэ гэрээнд заагдсан төлбөр тооцоо бүгд орж ирсэн. Тухайн үед ажиллах явцад цэргүүдээс бэртэж гэмтэх, өвдөх, бусад янз бүрийн асуудал огт гараагүй. Тийм учраас гэрээтэй холбогдсон үйл ажиллагааг зөрчөөгүй...гэх мэдүүлгийн нотлох баримтуудаар Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан Ж.А нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/153 дугаартай тушаал гаргаж Г” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд “Хугацаат цэрэг ажиллуулах тухай” гэрээг байгуулж, тус компанийн тоосгоны үйлдвэрийн ажилд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 14 хугацаат цэргийн алба хаагч, 1 офицер, 1 ахлагч нийт 16 цэргийн алба хаагчийг томилон ажиллуулахаар болсон ба энэхүү гэрээтэй холбоотой маргаан байхгүй, энэхүү гэрээг байгуулсан талаархи бичгийн болон мэдүүлгийн нотлох баримтууд хэрэгт хангалттай авагджээ.

 

Энэхүү гэрээ нь 2022 оны 7-р сарын 8-ны өдөр дуусгавар болсон ба гэрээний хугацаа дуусмагц цэргийн алба хаагчдыг ангийн байрлалд шилжүүлж, ангийн захирагч илтгэл мэдээг хүлээн авч, танилцсан ба энэхүү хугацаанд цэргийн алба хаагчдын эрүүл мэнд, амь насанд ямар нэгэн хохирол, хор уршиг, эрсдэл учраагүй болох нь дээрх нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

 

Түүнчлэн  Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн цэргийн алба хаагч байсан талийгаач Н нь 2022 оны 4-р сарын 8-ны өдрөөс 6-р сарын 17-ны өдрийг хүртэл Г” ХХК-ний тоосгоны үйлдвэрт ажилласан ба 6-р сарын 17-ны өдөр цэргийн ангийн мэдэлд шилжсэн болох нь:

 

 Гэрч Б-ийн: “...Би тоосгоны үйлдвэрт 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Би тоосгоны үйлдвэрээс ангийн байрлалд шилжихэд талийгаач тоосгоны үйлдвэрт ажиллаад үлдсэн. Тэгээд 06 сарын 20-ны үед талийгаач Н ангийн байрлалд шилжиж ирсэн. /2-р хх-ийн 43-45 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч У.М-ын: 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ангийн захирагчийн тушаалаар “Г” ХХК тоосгоны үйлдвэрт 14 хугацаат цэргийн алба хаагч, 1 офицер, 1 ахлагч ажиллахаар гэрээ хийсэн бөгөөд уг ажилд талийгаач гарсан юм. Тэрээр 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тус компанийн тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан... /2хх-ийн 31-33 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч ... Ж.А захирагчийн хувьд гэрээний хугацаанд ямар нэг зүйл болоогүй. Тухайн цэрэг амь насаа алдсан асуудал дээр ангиас гаргасан хүнд тусдаа эрүүгийн хэрэг нээгээд, тухайн хүн эрүүгийн хариуцлагаа хүлээсэн байгаа... гэх тайлбар гаргасан ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг тайлбарлан дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Ж.А нь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчаар ажиллаж байх хугацаандаа 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Г” ХХК-тай “Хугацаат цэрэг ажиллуулах тухай” гэрээг байгуулж, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/153 дугаартай тушаал гаргаж, тус компанийн тоосгоны үйлдвэрийн ажилд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 14 хугацаат цэргийн алба хаагч, 1 офицер, 1 ахлагч нийт 16 цэргийн алба хаагчийг томилон ажиллуулсан гэх яллах дүгнэлтэд дурдсан үйлдэл  холбогдлыг тогтоохдоо шүүх хавтаст хэрэгт авагдсан эрх зүйн актууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад дараах дүгнэлтийг хийв. Үүнд:

 

1-рт: Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн “Хугацаат цэрэг ажиллуулах тухай” 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/153 дугаартай тушаалын хууль, эрх зүйн үндэслэл, ангийн захирагч энэхүү тушаалыг үйлдэхдээ хууль, дүрэм, журмыг удирдлага болгосон эсэхэд зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай байна.    

Гэрч Г.Огийн: “...Ер нь хугацаат цэргийн алба хаагч ангиас гарсан тохиолдолд Штабын даргад мэдэгдэж зөвшөөрөл авч гарна. Ангийн захирагчаас гадна ЗХЖШ-ын даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 425 дугаар тушаалыг үндэслэл болгон ангийн захирагч тушаал гаргаж 15 цэрэг сарын хугацаатай тоосгоны үйлдвэрт ажиллуулахаар гэрээ байгуулсан. Миний бие Захирагчийн өгсөн үүргийн дагуу ЗХЖШ-ын даргын тушаалыг үндэслэн гэрээ байгуулсан. /2хх-ийн 35 дахь тал/ гэх мэдүүлэг өгснөөс дүгнэхэд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч нь ЗХЖШ-ын даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 425 дугаар тушаалыг удирдлага болгон “Хугацаат цэрэг ажиллуулах тухай” гэрээг байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2-рт: Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/425 дугаартай тушаал нь “Аж ахуйн ажилд оролцох үеийн ажлын хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” байх бөгөөд уг тушаалын 1 дэх заалтад /1-р хавтаст хэргийн 88-р хуудас, 4-р хавтаст хэргийн 146-р хуудаст авагджээ./ Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмын 2.1.2-т заасан “зам тээвэр, барилга, эрчим хүч, уул уурхай, хүнс хөдөө аж ахуйн салбарт дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий аж ахуйн ажилд оролцож байгаа цэргийн алба хаагч, ажилтан албан хаагчдын ажлын хөлсийг хоногийн 50.000 төгрөгөөр шинэчлэн тогтоосугай. 2 дахь заалтад: Ажлын хөлсийг холбогдох хууль тогтоомж, журам гэрээний дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлэхийг санхүүгийн хэлтэс /хурандаа Б.Бүрэнтөгс/-т үүрэг болгосугай. /4хх-ийн 146 дахь тал/ гэжээ.

 

3-рт: Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нь 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/425 дугаартай тушаалаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаартай зарлигаар батлагдсан “ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН, ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ”-ыг удирдлага болгон гаргасан байна.

 

“ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН, ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ”-д

 

1.1.         Энэ журмын зорилго нь Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалт /цаашид “Бүтээн байгуулалт” гэх/ болон улс орны нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий аж ахуйн ажил /цаашид “Аж ахуйн ажил” гэх/-д оролцуулах үйл ажиллагаа, үүнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2.         Энэ журам нь бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчнийг оролцуулах зарчим, чиглэл, оролцоо, шийдвэр гаргах тогтолцоо, дараалал, бүх талын хангалт, байгууллагуудын хүлээх үүрэг, хариуцлага, харилцан ажиллах үндсийг тодорхойлсон баримт бичиг мөн.

2.1.         Энэ журамд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1.      "Бүтээн байгуулалт” гэж улсыг хөгжүүлэх гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрлэл, дэд бүтэц, барилга байгууламж барих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цэргийн дэд бүтцийг хөгжүүлэх, улсын болон цэргийн онц чухал объектуудыг барьж байгуулах, орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бэхжүүлэх, инновацын судалгаа, туршилт, үйлдвэрлэл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, экосистемийг сэргээн босгох үйл ажиллагааг;

2.1.2.      “Аж ахуйн ажил" гэж Монгол Улсын төрийн ба хувийн хэвшлийн зам, тээвэр, барилга, эрчим хүч, уул‘ уурхай, хүнс, хөдөө аж ахуйн салбарт дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ.

Мөн журмын Тав. Бүтээн байгуулалтын ажилд оролцуулах шийдвэр гаргах журам, дараалал

 

5.2 Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга журмын 2.1.2-т заасан аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах асуудлыг Батлан хамгаалахын сайдад танилцуулан, Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүсэлт гаргаж, жил бүр зөвшөөрөл авна гэжээ.

 

Дээрх эрх зүйн үр дагавар бүхий баримт бичгүүд болон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журамд заасанчлан цэргийн алба хаагчдаар “аж ахуйн ажил“ хийлгэж болох ба уг аж ахуйн ажилд төрийн ажлаас гадна хувийн хэвшлийн салбарын нэрлэн заасан ажлууд хамаарахаар журамлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Зэвсэгт хүчний 167-р ангийн цэргийн албан хаагчид хувийн хэвшлийн салбарын буюу Г” ХХК-ний тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан болох нь тогтоогддог ба энэ нь журамд заасан барилгын салбарт хамаарч байх тул Зэвсэгт хүчний 167-р ангийн цэргийн албан хаагчид Г” ХХК-ний тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан нь “ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН, ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ”-аар зөвшөөрсөн үйл ажиллагаа байна гэж шүүх дүгнэв.

 

Яллах дүгнэлтэд бичсэнээр шүүгдэгч Ж.Аыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “...Аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах асуудлыг Батлан хамгаалахын сайдад танилцуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүсэлт гаргаж, жил бүр зөвшөөрөл авна”, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасан “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрөл, Засгийн газрын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар бүтээн байгуулалтын болон аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг томилон ажиллуулна” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн байх боловч “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан үүргийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад хариуцуулан журамласан байхад яллах дүгнэлт болон яллагдагчаар татах тогтоол үйлдэхдээ  “Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга” гэх уг журамд нэрлэн заасан албан тушаалтны нэрийг тус тус хасаж бичсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Зэвсэгт хүчний 167-р ангийн захирагчийг  “...Аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах асуудлыг Батлан хамгаалахын сайдад танилцуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүсэлт гаргаж, жил бүр зөвшөөрөл авах үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж буруутгасан байх боловч Зэвсэгт хүчний ангийн захирагчийн хувьд бие даан энэхүү асуудлаар Батлан хамгаалахын сайд болон Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчтай шууд харилцаж, цэргийн алба хаагчдаар аж ахуйн ажил хийлгэх гэрээ хэлцэл хийх зөвшөөрөл хүсэх эрх, үүрэг хууль болон журмаар олгогдоогүй төдийгүй Монгол улсын Батлан хамгаалахын сайд болон Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч нарын хувьд ч төрийн болон хувийн хэвшлийн байгууллага хоорондын өдөр тутмын болон сар тутмын эрхлэх ажлын гэрээтэй танилцаж, зөвшөөрөл олгох эрх зүйн үндэслэл байхгүй байна.

 

“Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт  “Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга журмын 2.1.2-т заасан аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах асуудлыг Батлан хамгаалахын сайдад танилцуулан, Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүсэлт гаргаж, жил бүр зөвшөөрөл авна” хэмээн журамлажээ.

 

Иймд “ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН, ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ”-д тодорхой нэрлэн заасан албан тушаалтан болох “Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга” хариуцвал зохих үүргийг “Зэвсэгт хүчний 167-р ангийн захирагч”-д хамааруулан журмыг буруу тайлбарлан хэрэглэж, яллах дүгнэлт үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүх дүгнэлт хийх дараагийн асуудал бол “Зэвсэгт хүчний 167-р ангийн захирагч” цэргийн алба хаагч нараар аж ахуйн ажил хийлгэхдээ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад мэдэгдэх ёстой юу, эсхүл Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/425 дугаартай “Аж ахуйн ажилд оролцох үеийн ажлын хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тушаал нь зөвшөөрөл олгож буй эрх зүйн баримт бичиг мөн үү?, “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт  “Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга журмын 2.1.2-т заасан аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах асуудлыг Батлан хамгаалахын сайдад танилцуулан, Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүсэлт гаргаж, жил бүр зөвшөөрөл авна.” гэсний дагуу тухайн жилд аж ахуйн ажилд ажиллах цэргийн алба хаагчдын тоо болон ажиллах зөвшөөрөл Зэвсэгт хүчний Жанжин штабт журмын дагуу олгогдсон эсэх асуудал юм.  

 

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргалд явуулсан 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 06/15253 дугаартай албан бичигт: Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Ж.А нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/153 дугаартай “Өаймгийн Говийн очир огтлогч ХХК-ны тоосгоны үйлдвэрийн туслах ажилд офицер-1, ахлагч-1, хугацаат цэргийн албан хаагч 15, бүгд 17 цэргийн алба хаагчийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажиллуулах” тухай тушаал гаргаж алба хаагчдыг ажиллуулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах журам”-д заасны дагуу зохих ёсоор мэдэгдсэн эсэх, түүнтэй холбогдуулж гаргасан шийдвэрийн талаарх мэдээллийг ирүүлнэ үү гэжээ. /1хх-ийн 225 дахь тал/

 

Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 01/2112 дугаартай хариу албан бичигт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах журам”-д заасны дагуу Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч өөрт олгогдсон эрхийн дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн захирагч нарт бүтээн байгуулалт, намрын ургац хураалт, ангийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах зэрэг ажилд цэрэг ажиллуулах зөвшөөрөл олгодог. 2022 оны 04 дүгээр сард Зэвсэгт хүчний 167 дугаар ангиас цэрэг ажиллуулах тухай хүсэлт ирээгүй, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас цэрэг ажиллуулах зөвшөөрөл олгогдоогүй байна. /1хх-ийн 226 дахь тал/ гэх албан бичгүүд хэрэгт авагджээ.

 

Эдгээр албан бичигт дурдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах журам”-д заасны дагуу Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч өөрт олгогдсон эрхийн дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн захирагч нарт бүтээн байгуулалт, намрын ургац хураалт, ангийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах зэрэг ажилд цэрэг ажиллуулах зөвшөөрөл олгодог... гэснийг зөрчсөн гэх агуулга байх боловч 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаартай Журам батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, “энэ зарлиг батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр зарлигийг хүчингүй болсонд тооцсугай” гэжээ.

 

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах журам”-д заасныг зөрчиж, зохих ёсоор мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй гэж буруутгасан Ерөнхийлөгчийн зарлиг, холбогдох журам нь 2021 оны 6-р сарын 24-ний өдөр хүчингүй болсон байх бөгөөд энэхүү хэргийн үйл баримт болсон цаг хугацаанд буюу 2022 оны 4-р сард хүчин төгөлдөр үйлчилж байсан журамд энэ талаар зохицуулсан болон Зэвсэгт хүчний ангийн захирагчид үүрэг хүлээлгэсэн заалт байхгүй, харин дээр дурдсанчлан Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад хариуцуулсан байгааг дурдах нь зүйтэй.

 

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/425 дугаартай “Аж ахуйн ажилд оролцох үеийн ажлын хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай”  тушаалаар: 1.Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмын 2.1.2-т заасан “зам тээвэр, барилга, эрчим хүч, уул уурхай, хүнс хөдөө аж ахуйн салбарт дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий аж ахуйн ажилд оролцож байгаа цэргийн алба хаагч, ажилтан албан хаагчдын ажлын хөлсийг хоногийн 50.000 төгрөгөөр шинэчлэн тогтоож, 2. Ажлын хөлсийг холбогдох хууль тогтоомж, журам гэрээний дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлэхийг санхүүгийн хэлтэс /хурандаа Б.Бүрэнтөгс/-т үүрэг болгож, 3.  Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/293 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, 4.  Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (хурандаа Ж.Өсөхбаяр)-т даалгажээ.

 

 Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/425 дугаартай тушаал нь зөвшөөрөл олгож буй эрх зүйн баримт бичиг мөн эсэхийг тогтоохын тулд тухайн тушаалыг гаргахдаа удирдлага болгон баримталсан дараах хууль, эрх зүйн актуудад хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна. Үүнд: 

 

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх заалт, 8.4 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан ‘'Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам’-ын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, мөн Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм“-ийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэр, Батлан хамгаалахын сайд, Сангийн сайд нарын 2020 оны А/39/28 дугаар хамтарсан тушаалыг тус тус үндэслэн тушаал гаргасан байна.  

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт: Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 8.3.1-д “энэ хуулийн 7.1.1-д заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих” 8.4 дэх хэсэгт “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан ‘'Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам’-ын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт: “Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрөл, Засгийн газрын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар бүтээн байгуулалтын болон аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг томилон ажиллуулна”,

Зэвсэгт хүчний жанжин штабын дүрмийн 3.1.7-д “Төрийн цэргийн байгууллагын дарга, төрлийн цэргийн командлагч, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн захирагч /дарга/, цэргийн штабын дарга нарт хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд үүрэг чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах”,

              Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэр, Батлан хамгаалахын сайд, Сангийн сайд нарын 2020 оны А/39/28 дугаар хамтарсан тушаалд: “Бүтээн байгуулалтын ажилд оролцуулах бие бүрэлдэхүүний ажлын хөлс томилолтын зардал техник хэрэгслийн ашиглалтын төлбөрийг тогтоох тухай”: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.13, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Засгийн газрын 2019 оны 8 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журмын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь: Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцож буй Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг бүтээн байгуулалтын ажлын төсөвт өртөгтэй уялдуулан хоногийн  70,000 хүртэл төгрөгөөр тогтоож, тушаалд нийцүүлэн нарийвчилсан журмыг баталж мөрдүүлэхийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзоригт үүрэг болгосугай.

  1. Бүтээн байгуулалтын ажилд гэрээний үндсэн дээр ажил гүйцэтгэх иргэдтэй тухайн төслийн санхүүжилттэй уялдуулан Иргэний болон Хөдөлмөрийн хуульд нийцүүлэн хоногийн ажлын хөлсний хэмжээг тохиролцон гэрээг байгуулах, техник хэрэгслийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дагаж мөрдөж ажиллахыг Зэвсэгт хүчний Жанжин штаб /хошууч генерал Д.Ганзориг/-т хариуцуулсугай.
  2. Холбогдох зардлыг бүтээн байгуулалтын төслийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг Зэвсэгт хүчний Жанжин штаб /хошууч генерал Д.Ганзориг/-т зөвшөөрсүгэй.
  3. Энэ тушаалыг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт ажиллахыг батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга /бригадын генерал Х.Батбилэг/-т даалгасугай...

 

гэх зохицуулалт бүхий хууль, эрх зүйн актуудыг баримтлан ялангуяа Зэвсэгт хүчний жанжин штабын дүрмийн 3.1.7-д заасны дагуу “Төрийн цэргийн байгууллагын дарга, төрлийн цэргийн командлагч, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн захирагч /дарга/, цэргийн штабын дарга нарт хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд үүрэг чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах” бүрэн эрх, үүргийнхээ хүрээнд  энэхүү тушаалаа үйлдэж, дээрх эрх бүхий албан тушаалтнуудад дагаж мөрдүүлэхээр тогтоосны дагуу Зэвсэгт хүчний 167-р ангийн захирагч “Хугацаат цэрэг ажиллуулах тухай” 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/153 дугаартай тушаал гаргахдаа Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/425 дугаартай тушаалыг удирдлага болгосон нь журамд нийцсэн байна.

  

Иймд шүүгдэгч Ж.Аыг  З байгууллага Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан "Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх", мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно” гэснийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хууль тогтоомж, батлан хамгаалах бодлого, удирдлагын тушаал, шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, хэрэгжилтийг хангах, шалгах, хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаар тайлбар гаргуулах”, мөн дүрмийн 71 дүгээр зүйлийн 71.6 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн харилцаатай холбогдсон асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын хууль, бусад хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх” гэснийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “...Аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах асуудлыг Батлан хамгаалахын сайдад танилцуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүсэлт гаргаж, жил бүр зөвшөөрөл авна”, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасан “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрөл, Засгийн газрын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар бүтээн байгуулалтын болон аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг томилон ажиллуулна” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 0 регистрийн дугаартай Г” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 3 сарын хугацаанд “Хугацаат цэрэг ажиллуулах тухай” гэрээг байгуулж, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/153 дугаартай тушаал гаргаж, тус компанийн тоосгоны үйлдвэрийн ажилд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 14 хугацаат цэргийн алба хаагч, 1 офицер, 1 ахлагч нийт 16 цэргийн алба хаагчийг томилон ажиллуулж, хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

“Аж ахуйн ажил” хийсэн цэргийн алба хаагчдын цалин хөлс, орлогын зарцуулалтын тухайд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнд болон прокурорын яллах дүгнэлтээр, шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргаж буй гэм буруугийн дүгнэлтээр цэргийн алба хаагч нарын ажлын хөлс болох 60.100.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлого гэж үзээгүй болох нь тогтоогддог ба энэхүү цалин хөлснөөс хэн нэгэн этгээд хувьдаа завшсан, ашигласан, ашиг, орлого олсон гэх нөхцөл байдал хэргийн хүрээнд тогтоогдоогүй байна.

 

Харин Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/425 дугаартай “Аж ахуйн ажилд оролцох үеийн ажлын хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай”  тушаалын 2-т: Ажлын хөлсийг холбогдох хууль тогтоомж, журам гэрээний дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлэхийг санхүүгийн хэлтэс /хурандаа Б.Бүрэнтөгс/-т үүрэг болгосон заалт журмын дагуу хэрэгжээгүй гэх нөхцөл байдал хэргийн хүрээнд дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

 

Гэрч Т.Бгийн: ...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 хугацаат цэргийн алба хаагчдыг 3 сарын хугацаатай ажилд гаргаж ажиллуулсан байлдагч нарын ажлын хөлс 60.100.000 төгрөгийг Г" ХХК-ийн захирал Бат бэлнээр авчирч өгсөн, зарим мөнгийг нь дансаар хийсэн. Бэлнээр авч ирж өгсөн мөнгийг нь кассад тушаасан. Энэ мөнгөний 9.333.000 төгрөгийг ажил хийсэн байлдагч нарын дансанд шилжүүлсэн 50.767.000 төгрөгийг ангийн тохижилтын ажилд зарцуулсан. /2хх-ийн 34 дэх тал/

 

  Гэрч Г.Огийн: ...байлдагч нарын хөдөлмөрлөж олсон мөнгөөр ангийн бүтээн байгуулалтын ажил хийдэг юм. Тухайн байлдагч нар нь хэдэн төгрөгийн орлого ангид оруулсан талаар миний бие мэдэхгүй байна. Харин тэр мөнгөөр ангид бүтээн байгуулалт хийсэн зүйл их байгаа. Миний бие Захирагчийн өгсөн үүргийн дагуу ЗХЖШ-ын даргын тушаалыг үндэслэн гэрээ байгуулсан. /2хх-ийн 35 дахь тал/гэх мэдүүлгүүд болон “Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн кассын 2022 оны 04, 05, 06, 07 дугаар сарын орлого, зарлагын тайлан”-гийн хуулбар баримтууд /1-р хх-ийн 240-250 дахь тал, 2-р хх-ийн 1-21 дэх тал/ зэргээс дүгнэхэд энэхүү орлогыг Зэвсэгт хүчний жанжин штабын нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлээгүй, Зэвсэгт хүчний 167-р ангийн засвар тохижуулалтын ажилд зарцуулсан нь санхүүгийн сахилга бат алдаж, санхүүгийн зөрчил гаргажээ гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан.

 

Өөрөөр хэлвэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан заасан үйлдэл, эс үйлдэхүй нь илрэх гадна байдлаараа Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч учирсан хохирол нь ялимгүйн учир нийгэмд аюулгүй байдаг.

 

Энэ тохиолдолд нийгэмд аюултай байх гэмт хэргийн гол материаллаг шинж үгүйсгэгддэг учир ийм үйлдэл, эс үйлдэхүй гаргасан этгээдэд сахилгын, захиргааны зэрэг хууль зүйн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

 

Иймд шүүгдэгч Ж.Аын үйлдэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд нийгэмд аюултай байх, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байх гэмт хэргийн үндсэн шинж тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино гэж тодорхойлсон ба гэмт хэргийн хохирол, хор уршиг нь гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор Эрүүгийн хуульд хуульчилсан ба эдгээр үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Ж.А-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Аыг цагаатгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.А-ыг цагаатгаж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, энэ хэрэгт тогтоогдсон хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хураахтай холбоотой авагдсан арга хэмжээ байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх, шүүхэд хандах хугацаа болон шүүхийн харьяаллын талаар” тусгахаар хуульчилсны дагуу шүүгдэгч Ж.А нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

         1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Өаймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Аыг цагаатгасугай.

       2. Шүүгдэгч Ж.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

       3. Энэ хэрэгт тогтоогдсон хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хураахтай холбоотой авагдсан арга хэмжээ байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

        4. Шүүгдэгч Ж.А нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

        5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА