Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2019/00885

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, ын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн од холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.той 2001 онд танилцаж улмаар 2002 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. 2003 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүү төрсөн. Бид 7 жилийн хугацаанд хамт амьдарсан боловч хоорондын үл ойлголцол, таарамжгүй харилцааны улмаас 2009 оноос эхлэн тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд Ц. хүүдээ санхүүгийн болон сэтгэл санааны тусламж үзүүлж байгаагүй. Хүү маань одоо 16 нас хүрсэн тул түүнд зарцуулах мөнгө маш их хэрэгтэй болсон учраас өрх толгойлсон эх надад хүндрэлтэй байна. Иймд Ц.оос гэрлэлтээ цуцлуулах, хүү ыг өөрийн асрамжид авч, эцэг Ц.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.******* бид хоёр 2001 онд танилцаж улмаар 2002 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2003 онд хүү төрсөн. Бид 7 жилийн хугацаанд хамтдаа амьдарсан бөгөөд бидний хооронд үл ойлголцол, таарамжгүй харилцаа үүсч эхэлсэн. 2009 онд тусдаа байж байгаад эргэн нийлсэн боловч 2015 онд дахин салсан. Хүү нь сүүлийн 3 жилийн хугацаанд надтай хамт байсан бөгөөд 9 дүгээр ангиа төгсөөд ээж дээрээ очсон. Бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Мөн хүү ыг эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөх болно гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.од холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.

Б.*******, Ц. нар нь гэрлэлтээ 2002 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, 2002 оноос 2009 он хүртэл хамт амьдарсан байх бөгөөд 2003 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүү ыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, *******3 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, 141 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.******* нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Ц. нь өөр хүнтэй гэр бүл болсон, Б.*******тэй цаашид хамтран амьдрах боломжгүй... гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 2009 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд хариуцагч Ц. нь бусадтай гэр бүлийн харилцаа тогтоосон байх тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь 2003 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү ыг өөрийн асрамжид авах санал гаргасныг хариуцагч Ц. хүлээн зөвшөөрч байх тул хүү ыг эх Б.*******ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно. нь 16 нас хүрсэн боловч Барилгын политехникийн коллежийн гагнуурын ангид сурдаг болох нь тогтоогдож байх тул хариуцагч Ц.оос 18 нас хүртэл хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, *******2 дугаар зүйлийн *******2.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******, овогт ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү ыг эх Б.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2зааснаар 2003 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү ыг суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.оос сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197187 /нэг зуун ерэн долоон мянга нэг зуун наян долоон/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ц.оос улсын тэмдэгтийн хураамжид 197187 /70200+70200+56787/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ