Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2020/00108

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, *******ийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт Энхболдын *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, *******ын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.тэй 2008 онд танилцан үерхэж улмаар хайр сэтгэлийн үндсэн дээр сайн дураараа гэрлэлтээ 2009 онд батлуулсан. П. нь намайг жирэмсэн болсон цагаас хойш ирэх нь цөөрч байсан бөгөөд 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү төрсний дараа 1 сар гаруй хугацаанд хамт байсан. Хүүхдээ 7 сартай болоход ямар ч шалтгаангүй зугтааж, ирэхгүй болж сүүлдээ сураггүй болсон. Би эхэндээ энэ учрыг нь олох гэж араас нь нилээн явсан. Ингээд 10 жил тусдаа амьдарсан бөгөөд хэл сураггүй, хүүхдээ гэсэн ямар ч сэтгэлгүй, утсаар ч асууж үзээгүй. Би өөрийн амьдрал болон үр хүүхдээ бодож гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү миний асрамжид үлдээж, эцэг П.ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч П. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э.*******тэй 2009 онд гэр бүлээ батлуулсан. Бид хоёр 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүүтэй болсон. Би хүүхдээ төрсний дараа эхнэр хүүхдээ орхиж явсан нь үнэн. Ажил төрөлгүй байсан тул хүүхдийн тэтгэлэг төлдөггүй байсан. Одоо ажилд орсон тул хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө. Бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөх болно. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч П.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.

Э.*******, П. нар нь гэрлэлтээ 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, 2008 оноос 2009 он хүртэл хамт амьдарсан байх бөгөөд 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0298142 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, 0065421 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Э.******* нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан байх бөгөөд хариуцагч П.тэй цаашид хамтран амьдрах боломжгүй... гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 2008 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн саналыг зохигчид гаргасан тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү өөрийн асрамжид авах санал гаргасныг хариуцагч П. хүлээн зөвшөөрч байх тул хүү эх Э.*******ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно. Иймд 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч П.т үүсч байх тул хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт Энхболдын *******, овогт гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү эх Э.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2зааснаар 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.ээс сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171 964 /нэг зуун далан нэгэн мянга есөн зуун жаран дөрвөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч П.ээс улсын тэмдэгтийн хураамжид 171 964 /70200+70200+31564/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ