Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2020/00122

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар багт байрлах, ******* регистрийн дугаартай, ******* ******* ******* ******* *******ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* дугаар байрны тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн ад холбогдох,

Орон *******ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй *******той зардалд 1450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч Н., нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******ноос шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын 7 дугаар баг ******* дугаар байрны тоотод оршин суугч Н.аас хуульд заасны дагуу сүүлийн 3 жилийн ******* ******* *******ны төлбөрийг нэхэмжилж байна. 2017 оны 1-12 дугаар сарын төлбөр 49800 төгрөг, 2018 оны 1-12 дугаар сарын төлбөр 49800 төгрөг, 2019 оны 1-11 дүгээр сарын төлбөр 45650 төгрөг, нийт 1450 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн амьдардаг ******* дугаар байр нь дээврээсээ ус гоождог байр юм. Орон нутгийн төсөвт тусгагдаж 2019 оны 8 дугаар сард дээврийн бүрэн засвар хийгдсэн. Ингээд дээврээс ус алдахаа больсон тул бид 4 дүгээр орцонд иж бүрэн засвар хийсэн. Шат дараалан орцондоо засвар хийж байна. Хариуцагчийн амьдардаг орцыг засаж сайжруулахаар төлөвлөсөн байгаа. Бид 3 сар хуримтлуулсан мөнгөөр нэг орцонд засвар хийдэг. Оршин суугчид засвар хийсний дараа мөнгөө төлнө гэдэг. Уг нь цаг хугацаандаа төлбөрөө төлчихвөл бид засвар хийх боломжтой. Би ******* ******* *******-д ажиллах хугацаандаа 6 орцыг засаж сайжруулсан. ******* дугаар байрны бүх орцонд лэд гэрэл тавьж, 1 давхарын шалыг плитадаж янзалсан. ыг төлбөрөө төл гэхэд засвараа хийчих юм бол мөнгийг чинь өгнө гэж хэлдэг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тухайн байранд 20 гаруй жил амьдарч байна. Би ******* ******* *******ны төлбөрийг үйлчилгээ үзүүлснийхээ төлөө авах ёстой гэж боддог. Гэтэл 20 жилийн хугацаанд манай орцны хана, таазыг нэг ч удаа будаж, шохойдоогүй. Манай орцонд амьдардаг айл байраа зарах гэтэл хүн ирж үзээд ийм муухай орцтой байр худалдаж авахгүй гээд худалдаж авахаа больж байсан. Миний хувьд ******* ******* *******ны төлбөрөө төлөх боломжгүйдээ төлөхгүй байгаа юм биш. Манай орцонд засвар хийхээр болбол би төлбөрөө төлөхөд бэлэн байна. Хамгийн гол нь чанартай будгаар чанартай засвар хийгээсэй гэж хүсэж байна. Урьд нь энэ талаар хэлж байсан. Би *******-ны хуримтлагдсан төлбөртөө чанартай, сайн будаг авч өгөх саналтай байна. Мөн цаашид төлбөрөө нэг ч төгрөг дутаахгүй төлж байх болно гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* сууц ******* ******* нь хариуцагч Н.аас нийтийн зориулалттай орон *******ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны нийт 1450 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжсэн болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц ******* *******ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийг зөрчсөн учир 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны нийт 1450 төгрөгийн төлбөрийг нэхэмжилсэн... гэж,

Хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, татгалзаж буй үндэслэлээ ...******* ******* *******ны төлбөрийг үйлчилгээ үзүүлснийхээ төлөө авах ёстой гэж боддог, манай орцонд 20 гаруй жил засвар хийгээгүй учир төлбөрөө төлөөгүй ... гэж тус тус тайлбарладаг.

******* ******* ******* ******* ******* нь 2010 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хариуцагч Н. нь тус орон *******ны өмчлөгч болох талаар маргаагүй болно. Иймд ******* өмчлөгч нь хуульд зааснаар заавал тухайн *******ны гишүүн байна.

Хариуцагч Н. нь ******* ******* ******* ******* *******ны харъяа ******* дугаар байрны тоот орон *******ны өмчлөгчийн хувьд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй *******той зардалд 2017 оны 1-12 сарын 49800 төгрөг, 2018 оны 1-12 сарын 49800 төгрөг, 2019 оны 1-11 сарыг дуусталх хугацааны 45650 төгрөг, нийт 1450 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл баримтуудаар батлагдаж байна. Түүнчлэн хариуцагч нь 1450 төгрөгийн төлбөр төлөөгүй талаараа маргаагүй болно.

Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц ******* *******ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д тус тус зааснаар ******* өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа *******ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц ******* *******нд төлөх үүрэгтэй.

Түүнчлэн ******* өмчлөгч нь *******ны бүх гишүүдийн хуралд аливаа асуудлаар саналын эрхтэй оролцож, хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэн зөв эсэхийг хянах, засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэх, улмаар Сууц ******* ******* хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхийн тулд Сууц ******* *******ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Иргэний хуульд заасан үүргээ биелүүлсэн байхыг шаардана.

Өөрөөр хэлбэл, ******* өмчлөгч хуульд зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргээ биелүүлсний эцэст Сууц ******* *******, улмаар *******ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлүүдэд тус тус холбогдох асуудлаар шаардлага гаргах эрхийг эдэлнэ.

Иймд хариуцагч Н.аас орон *******ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны нийт 1450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******нд олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 5007 төгрөгийг төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5007 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Н.аас орон *******ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1450 /нэг зуун дөчин таван мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5007 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид 5007 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* сууц ******* *******нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ