| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2023/0011/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/09 |
| Огноо | 2023-07-06 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж, шүүгч Х.Ганболд, Б.Булгантамир нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
иргэдийн төлөөлөгч Б.*******,
шинжээч эмч: Л.*******а /цахимаар/,
иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хадам ээжийн хамт ******* сумын *******,т оршин суух, овогт ын ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цагийн орчим Багахангай дүүргийн 2 дугаар хороо тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “гэрээс хөөлөө” гэсэн шалтгаанаар хамтран амьдрагч Н.гийн хэвлийн доод хэсэг буюу хүйсийн зүүн доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цагийн орчим Багахангай дүүргийн 2 дугаар хороо тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “гэрээс хөөлөө” гэсэн шалтгаанаар хамтран амьдрагч Н.гийн хэвлийн доод хэсэг буюу хүйсийн зүүн доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:
- шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Л.*******ын өгсөн: “Холбогдогч Ц.*******т 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шинжилгээ хийж дүгнэлтийг даргалагч эмч О.Баатаржав, гишүүн эмч Ганхүү, илтгэгч эмчээр Л.*******а миний бие дүгнэлтийг санал нэгтэйгээр гаргасан байна. Дүгнэлтийн товч утга бол онош F7 буюу оюуны хомсдолтой гэсэн дүгнэлтийг комисс санал нэгтэй гаргасан. Нэгт Ц.******* нь F7 буюу оюуны хомсдол эмгэгтэй байсан байна. Хоёрт Ц.******* нь хэргийн талаар өөрөө мэдүүлэг өгөх чадвартай байна. Гуравт Ц.******* нь хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлтийг асуулт тус бүрээр нь гаргасан. ...Эмнэлгийн шалгуур үзүүлэлтэд сэтгэцийн өвчтэй байсан, сэтгэцийн үндэсний төвд хэвтэж эмчлүүлж байсан зэргээс харна. Хуулийн шалгуурын хувьд тухайн үеийн нөхцөл, биеэ яаж авч явж байсан зэргээр дүгнэнэ. Тэгэхээр эмнэлгийн шалгуур хуулийн шалгуур хоёрыг харьцуулж үзэж байж хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоодог байгаа. *******ийн хувьд В ангиллын жолооны үнэмлэхтэй, тодорхой хэмжээнд жолоо барьдаг, өөрийгөө удирдан жолоодож чаддаг, хэргийн материалыг судалж үзэхэд жолоо байнга барьдаг зэрэг олон талаас нь харахад хэрэг хариуцах чадвартай гэж үзэж байгаа.” гэв.
Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлгөгч дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
-мөрдөн байцаалтын шатанд Ц.*******ийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 02-ны орой 18 цагийн үед гэртээ орсон орсон чинь гэрт эхнэр , түүний ээж , нөгөө залуу гурав байсан. Би эхлээд дэлгүүр рүү нөгөө залууд 20.000 төгрөг өгөөд 0.75 литрийн Хараа нэртэй архи, нэг сүүтэй авч ирүүлсэн. Тэр залуу, бид гурав хувааж уусан. Би аягалж байсан болохоор өөртөө ахиу хийгээд тасарч унах гээд байсан. Тэр хоёрт адилхан хийж өгөөд ууж дуусгасан. Би дахиад картаа өгч 0.5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи авч ирүүлээд 3-уулаа хувааж уусан. Би өөртөө ахиу хийгээд тасраад л унтаад өгье гэж бодсон. Тэгсэн намайг гэрээс хөөгөөд гар гэр рүүгээ яв гээд байсан. Би гарах гэж байгаад угаалгын машины урд явж чадахгүй унасан. Тэгсэн чи яваач гараач би өөрийн гэртээ байна гээд татаж чирээд байсан. Би шүд муутай хоол идэх үедээ өөртөө байнга хутга авч явдаг, идэж байгаа махаа жижиглэж иддэг юм. Энэ үед нөгөө авч явдаг бор өнгийн иштэй тонгорго хутгаа гаргаж ирээд хэвтээ байдлаасаа нэг удаа хутгалсан. чи намайг дүрчихлээ ш дээ гэж хэлсэн. Би хутгаа гэрийн баруун талын орны доогуур шидээд гэрээс гараад явсан. Тухайн үед 01 цаг болж байсан санагдаж байна. Би гарч Арвижих төв орж ганц шил 0.5 литрийн Хараа нэртэй архи авч уугаад тасраад таарсан газраа унтаад өгсөн. Надад сонсгож байгаа ял болон Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын прокурорын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2307000000102 дугаартай тогтоолтой хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж байгааг ойлгож байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
1. Найдангийн гийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Найдангийн гийн биед хэвлийн доод хэсэг хүйсийн зүүн доод хэсэгт 1,5 см хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирсан байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна.” гэх дүгнэлт /1хх-ийн 64-65 дахь тал/,
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 208 дугаартай “...Ц.******* нь сэтгэцийн хувьд F7 Оюуны хомсдол эмгэгтэй байсан байна. Ц.******* нь хэргийн талаар өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-ийн 78-79 дэх тал/,
- Хэрэгт эд мөрийн хураагдсан хар бор өнгийн модон бариултай, BODA гэсэн бичиглэлтэй, бариул хэсэг нь 10.7 см, ажлын хэсэг нь 8 см, нийт 18.7 см урттай 1 ширхэг хутга /1хх-ийн 10, 14 дэх тал/
- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.ын өгсөн “...Ямар нэгэн гэр бүлийн хүчирхийллийн бүртгэлд байхгүй. ... эгч нь анх түр оршин суугчаар байж байгаад 2022 онд үндсэн оршин суугч болсон. Гэртээ төрсөн эх О., хамтран амьдрагч Ц.******* нарын хамт амьдарч архины хамааралтай иргэн гэсэн бүртгэлд байдаг. Гадуур архи ууж явдаг...” мэдүүлэг /1хх-ийн 33/,
- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.гийн өгсөн “Миний ах Ц.******* нь төлөв даруу, хүний хэлсэн үгээр, хүнтэй хэр барагтаа муудалцаад байдаггүй, арга эвийг нь олоод байдаг. Манай ах оюуны хомсрох өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй явахдаа муу. 2018 оноос манай гэрт анх гэх эгч манай гэрт ахтай хамт ирж байсан тухайн үедээ ганц бие өөрийн гэсэн үр хүүхэдгүй, ээж маань бурхан болсон гэж хэлж байсан. Манай аав баярлаад Ц.******* ахад шинэ гэр барьж өгч найр хийж байсан. Удалгүй гэх нэр хуурамч болж нэртэй болж 5 хүүхэдтэй болж 3 нялх хүүхэдтэй, ээжтэй болох нь мэдэгдсэн. ... нь манай ахыг их доромжилж хазгар минь гэж байсан би сонсон байсан. эгч гадуур хоноод өөр хүнтэй архи уугаад явчихдаг, согтуу өмд нь өвдөг хүртэл шувтарсан, үс сэгсийсэн явж байна ахынхаа эхнэрийг аваач гэж хүн надад хэлж байсан.” гэх мэдүүлэг /1хх-50/,
- ял шалгасан хуудас-урьд ял шийтгэгдэж байгаагүй /1хх-98/,
- шүүгдэгчийн хувийн /эрүүл мэнд/ байдалтай холбоотой баримтууд /хх-118-119/,
- эмчилгээний төлбөрт шүүхийн шатанд 2,000,000, 2.360.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1.3.Эрх зүйн дүгнэлт.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч Ц.******* нь согтуурсан үедээ хохирогч Н.гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******гийн “... эгч маш их залгасан байсан эргээд залгатал ээжийг чинь хутгалчихсан байна гэж хэлсэн...” гэх, хохирогч Н.гийн “...Би 2023 оны 3 дугаар сарын 02-ны орой гэртээ ... 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи авч ирсэн. *******, бид 3 хувааж уусан. 23 цагийн үед дахин ийг явуулж 0.5 литрийн хэмжээтэй архи авч ирүүлээд гурвуулаа хувааж уусан... Гэр халуун байсан болохоор би угаалгын машин дээрээс нүүр гарын алчуур авч хөлсөө арчих гэсэн чинь гэдэс рүү нэг юмаар хатгасан, юугаар хатгасан гэдгийг нь хараагүй...” гэх, гэрч Л.ийн “2023 оны 03 дугаар сарын 02-ны орой 19 цагийн орчим ******* орж ирсэн. Надад Хаан банкны картаа өгөөд эхлээд Хараа нэртэй архи, сүүтэй авсан. Тэр архийг эгч, ******* бид 3 хувааж уусан. ...Тэгсэн нэг мэдсэн эгч *******аа чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлээд гэдэснээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Р.Ням-Осорын 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №122 дугаартай: “Найдангийн гийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Найдангийн гийн биед хэвлийн доод хэсэг хүйсийн зүүн доод хэсэгт 1,5 см хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирсан байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, хэрэгт эд мөрийн хураагдсан хар бор өнгийн модон бариултай, BODA гэсэн бичиглэлтэй, бариул хэсэг нь 10.7 см, ажлын хэсэг нь 8 см, нийт 18.7 см урттай 1 ширхэг хутга зэрэг нотлох баримтаар хэргийн үйл баримт, нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийн зааг ялгааг тусган хуульчилсан ба санаатай хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдэж, үйлдлийн үр дагаврыг хүсэж үйлддэг, үйлдлээрээ зориуд тэр үр дагаварт хүргэсэн байх шинжтэй байдаг.
Шүүгдэгч Ц.******* нь хохирогчийн эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хохирол учруулах аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, тийм хор уршгийг учруулахыг хүсээгүй боловч хохирогч Н.гийн эрүүл мэндэд хүнд хохирол бүхий хор уршигт өөрийн үйлдлээр зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Хохирогчийн биед учирсан хүнд хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, хүйтэн зэвсэгт хамаарах хутга хэрэглэсэн хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хүнд зэрэгт хамаарах хохирол учирснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж хангагдсан.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон тул Ц.*******ийн талаарх прокурор, иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй.
Иймээс шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
1.4. Хохирол, хор уршиг.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Гэмт хэргийн улмаас Н.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан.
Шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд мөрдөн байцаалтын шатанд 1,796,000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 2,000,000 төгрөг, завсарлага авч 2,360,000 төгрөг, нийт 6,156,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд хохирлоо бүрэн авсан, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн тул шүүгдэгч Ц.*******ийг хохирлоо нөхөн төлсөн гэж шүүх дүгнэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” төлүүлнэ гэж хуульчилжээ.
Иймд хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар болох Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Н.гийн эмчилгээнд төлөгдсөн 3,018,450 төгрөгийн гэмт хэргийн хор уршгийг шүүгдэгч төлөөгүй тул шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож шийдвэрлэв.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь хохирогчийн эмчилгээний зардалд төлөгдсөн төлбөрийг нотлох баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Талуудын санал, дүгнэлт.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх” гэх дүгнэлтийг танилцуулсан.
Хохирогч улсын яллагчийн дүгнэлтийг дэмжин оролцсон.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, төрлөхийн үе мөчний саажилттай хяналтад байдаг, урд сэтгэцийн өвчтэй байсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч санал, гомдолгүй гэдгээ илэрхийлсэн, хохирлоо бүрэн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “.....ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг харгалзан ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц.******* саналгүй гэсэн болохыг тэмдэглэв.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 208 дугаартай “...Ц.******* нь сэтгэцийн хувьд F7 Оюуны хомсдол эмгэгтэй байсан байна. Ц.******* нь хэргийн талаар өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-ийн 78-79 дэх тал/, шинжээч эмч Л.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “.*******ийн хувьд В ангиллын жолооны үнэмлэхтэй, тодорхой хэмжээнд жолоо барьдаг, өөрийгөө удирдан жолоодож чаддаг, хэргийн материалыг судалж үзэхэд жолоо байнга барьдаг зэрэг олон талаас нь харахад хэрэг хариуцах чадвартай гэж үзэж байгаа.” гэх мэдүүлгээр шүүгдэгч Ц.******* нь хэрэг хариуцах чадвартай байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд оюуны хомсдол өвчтэй байсан, төрлөхийн үе мөчний саажилттай, урд ял шийтгэлгүй зэргийг харгалзан ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, ... хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж зааснаар шүүгдэгч Ц.******* нь эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.
Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид хохирлоо бүрэн төлсөн, хэрэгт хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлөв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8 дахь заалтад зааснаар ялтан Ц.*******ийн эзэмшлийн 69-26 УНТ улсын дугаартай Киа Серато загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар бор өнгийн модон бариултай, BODA гэсэн бичиглэлтэй, бариул хэсэг нь 10.7 см, ажлын хэсэг нь 8 см, нийт 18.7 см урттай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зуутарга Дөрвөд овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Ц.*******ийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, түүний эдлэх ялыг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтуудад зааснаар шүүгдэгч Ц.*******аас хор уршигт учирсан нийт 3,018,450 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгосугай.
6. Хохирогч Н. нь цаашид гарах эмчилгээний зардал, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар нь Н.гийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан төлбөрөө тус тус нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид хохирлоо бүрэн төлсөн, хэрэгт хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8 дахь заалтад зааснаар ялтан Ц.*******ийн эзэмшлийн 69-26 УНТ улсын дугаартай Киа Серато загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар бор өнгийн модон бариултай, BODA гэсэн бичиглэлтэй, бариул хэсэг нь 10.7 см, ажлын хэсэг нь 8 см, нийт 18.7 см урттай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Х.ГАНБОЛД
Б.БУЛГАНТАМИР