Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,

улсын яллагч А.Лхагва  /томилолтоор/,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2207000870202 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Багахангай дүүргийн 2 дугаар хороонд оршин суух иргэн Г.*******ийн өвс худалдан авахаар бусад руу шилжүүлсэн 3,000,000 төгрөгийн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг Хаан банкны дугаарын дансанд хүлээн авч, бусдынх болохыг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Г.*******эд 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл шүүгдэгч Д.******* нь 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Багахангай дүүргийн 2 дугаар хороонд оршин суух иргэн Г.*******ийн өвс худалдан авахаар бусад руу шилжүүлсэн 3,000,000 төгрөгийн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг Хаан банкны дугаарын дансанд хүлээн авч, бусдынх болохыг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Г.*******эд 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр миний дансанд мөнгө ороод ирэхээр нь хэлээгүй хэрэглэсэн. Тухайн мөнгийг архи уухад зарцуулсан. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би хувиараа машин барьдаг. Би сард 1,700,000 төгрөгийг орлого олдог. Эхнэр хүүхдүүд ажил хийдэг. Мөнгөний гүйлгээний утгыг хараагүй. Надад мөнгө орж ирэх ёсгүй байсан.” гэв.

Улсын яллагч дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.*******ийн өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэсэн танихгүй дугаараас “өвс авна гэсэн үү, газар дээр нь 9,000 төгрөгөөр өгнө, Дорнод аймгийн өвс байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зургийг нь явуулчих гээд фэйсбүкийн “*******” хаяг руу холбогдоход өвс ачсан машин болон иргэний үнэмлэхийн зураг, данс ирсэн. Тэгээд Хаан банкны интернэт банк ашиглан дугаар данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг  /хх 92 дахь тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ийн өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байтал манай хажуу айлын Г.*******э ах гэрт орж ирээд “өвс авах гэсэн чинь интернэт банкаар мөнгө шилжүүлж чадахгүй байна. гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар утсаар нь интернэт банк руу ороод өөрийнхөө данс руу шилжүүлээд дараа нь өөрийнхөө данснаас ******* гэдэг хүний гэсэн данс руу Г.*******э ахын өгсөн 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг  /хх 16-17 дахь тал/,

-Хаан банкны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 29/2570 дугаартай албан бичиг болон түүний хавсралт, иргэн Д.*******ын эзэмшлийн дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 46-49 дэх тал/,

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-ийн 50-54 дэх тал/ зэрэг байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.******* нь өөрийн дансанд алдаатай гүйлгээ шилжих ёсгүйг мэдсээр байж хүлээн авч, захиран зарцуулж завшсан байна.  

Шүүгдэгч Д.******* нь хохирогч Г.*******ийн андуурч шилжүүлсэн алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан атлаа бусдад хохирол, хор уршиг учруулжээ.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.” гэж 0-300.000 төгрөгийг бага хэмжээний хохиролд тооцохоор хуульчилсан тул 3,000,000 төгрөг нь бага хэмжээнээс дээш хохирол болно.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....алдаатай гүйлгээ, ...-г бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Д.*******ыг алдаатай гүйлгээ завшсангэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

1.4. Хохирол, хор уршиг.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******эд 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан болох нь Хаан банкны гүйлгээ хийсэн баримт /хх-ийн 103-104 дэх тал/ тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг бүрэн төлж барагдуулсан эдгээр бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна....” гэж дүгнэлтийг танилцуулсан.

Шүүгдэгч Д.******* торгуулийн ялыг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэв.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Д.******* нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх /хх-ийн 86 дахь тал/ ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Д.*******ыг “алдаатай гүйлгээ завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай тул өөрөө орлого олох боломжтой байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

 Хэрэв шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь шүүхээс оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгав.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт ирүүлээгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдаатай гүйлгээг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.*******ыг 500 /таван зуу/ нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.******* нь оногдуулсан 500 /таван зуу/ нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалах, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         П.БАЯСГАЛАН