| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/0062/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/56 |
| Огноо | 2023-07-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Б.Онарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б.О холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2303001540150 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 26-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ачаа вагон хүлээлцэгч мэргэжилтэй, Севен стар ХХК-д нярав ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, .......... дугаар хороо, Зүүн Алтан-Өлгийн ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б.О/РД:ЕЭ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Онь өөрийн фэйсбүүкийн найз Г.Э“Г.Э” гэх фэйсбүүк хаяг руу түүнийг Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэр Чойр зангилааны Олон овоо өртөөнд ажил үүргээ гүйцэтгэж буюу жижүүрт гарч байхад нь чатаар харилцаж мөнгө зээлээч гэж цахим хэрэгсэл ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан түүнээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний шөнийн 04 цаг 55 минутын үед 109800192189 тоот данс руу 300 000 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цаг 17 минутад голомт банкны 3405141003 тоот данс руу 307 500 төгрөг, нийт 607 500 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Онь өөрийн фэйсбүүкийн найз Г.Э“Г.Э” гэх фэйсбүүк хаяг руу түүнийг Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэр Чойр зангилааны Олон овоо өртөөнд ажил үүргээ гүйцэтгэж буюу жижүүрт гарч байхад нь чатаар харилцаж мөнгө зээлээч гэж цахим хэрэгсэл ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан түүнээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний шөнийн 04 цаг 55 минутын үед 109800192189 тоот данс руу 300 000 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цаг 17 минутад голомт банкны 3405141003 тоот данс руу 307 500 төгрөг, нийт 607 500 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
хохирогч Г.ЭУлаанбаатар хот, Төмөр замын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,
хохирогч Г.Э“...Б.Офэйсбүүкээр харилцаж байгаад 2022 оны 12 дугаар сарын 31-ний орой 300 000 төгрөгийг надаас Оцалин буучихсан байгаа, банк онгойхоор 4 цагийн дараа аваад шилжүүлье дүү, гадаадаас мөнгө шилжүүл гээд байна гэх утгатай чат бичиж 300 000 төгрөгийг 109800192189 тоот дансны дугаараар шилжүүлэн авсан. Үүний дараа 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Онадаас аппликэйшний зээл хаагаад эрх нь 00 цагт идэвхижихээр нь эргүүлээд өгье гээд 307 500 төгрөгийг Голомт банкны 3405141003 тоот дугаарын дансаар шилжүүлэн авсан. Нийт 607 500 төгрөгийг Онадаас аваад одоог хүртэл өгөөгүй, утсаа ч авахгүй, хаа байгаа нь тодорхойгүй намайг залилсан.
...Би Б.О залилуулсан 607 500 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Хаан банкны 5753860576 дугаартай дансаар хүлээн авсан учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26,29 дүгээр хуудас/,
гэрч С.Х-ийн “Тухайн данс нь миний нэр дээр бүртгэлтэй данс юм. Уг данс нь интернет банкны үйлчилгээтэй холбогдсон байдаг. Би хаан банкинд өөр дансаар гүйлгээ хийж ашигладаг учраас 5114536718 дугаарын дансыг миний бага охин Г.Э ашигладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
гэрч Н.Ч-ийн “...Би 2022 оны 09 дүгээр сараас хойш бооцоот тоглоомын 1xBet цахим сайтад бүртгэлтэй хэрэглэгчдийн нэр дээр дансыг цээнэглэх татан авалт хийх үйл ажиллагаа явуулдаг “1xBet Mongolia Agent Huka” агентад ажилладаг. Өөрөөр хэлбэл 1хBet бооцоот тоглоомын цахим сайтад бүртгэлтэй хэрэглэгчид нь 1хBet цахим сайтад бүртгэлтэй дансаа өөрийн дансаа цэнэглэхийн тулд заавал ямар нэгэн агентаар дамжуулж цэнэглэдэг, мөн дансан дахь мөнгийг татан авдаг гэсэн үг юм. ...Б.Огэх хүн манай агентаар тогтмол данс цэнэглэлт татан авалт хийлгэдэг үйлчлүүлэгч байна. 2022 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 04 цаг 39 минутад миний Хаан банкны 5167735621 дугаарын данс руу 335 000 төгрөг, тухайн шөнийн 05 цаг 22 минутад 300 000 төгрөгийг тус тус шилжүүлж, тухайн мөнгөн дүнгээр өөрийнхөө 1хBet цахим сайт дээр бүртгэлтэй дансыг цэнэглүүлсэн байна... гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
хохирогчийн мөнгө шилжүүлсэн гэх Хаан банкны лавлагаа /хх-ийн 11-13 дугаар хуудас/, хохирогч Г.Э“Г.Э” гэх фэйсбүүк хэрэглэгчтэй харилцсан мессеж /хх-ийн 5-9 дүгээр хуудас/, Б.О Төрийн банк, Голомт банкны лавлагаа /хх-ийн 16-20 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч Г.Э, гэрч С.Х, гэрч Н.Ч нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Онь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Г.Эт 607 500 /зургаан зуун долоон мянга таван зуу/ төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Б.Онь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.О хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бн О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Онь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Онь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ