| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/0061/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/57 |
| Огноо | 2023-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Л.Днарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ш Б овогт Л.Дхолбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000062 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны 06 дугаар сарын 20-нд Дархан-Уул аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Г аймгийн С сум 1 дүгээр баг, Төмөр замын ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Байлдааны цэргийн шүүхийн 1984 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн 64.б, 109.б, 63.б дэх хэсгүүдэд зааснаар 8 жилийн хорих ялаар,
Төмөр замын тусгай шүүхийн 1985 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 164 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн 63.б, 109.б дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,
Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил хугацаагаар хорих ялаар,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Ш Б овогт Л.Д/РД: ЕЙ/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Л.Днь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 2 дугаар баг, Ханангийн 117 тоот хашаанд байрлах монгол гэр дотор Н.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохих, унагах зэргээр зодож, биед нь баруун нүдний зовхинд, салстад, баруун хацар эрүүгээр, дээд уруулд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000062 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Би согтуу явж байгаад гэмт хэрэг хийгээд ийм байдалд орсон. Миний буруу гэдгээ ойлгосон. Маргаад байх юм байхгүй. Бид хоёр ирэхдээ 70 000 төгрөгтэй ирсэн. Н.Бах нэг шил архи аваад гэртээ ганцаараа амьдардаг тул хоёулаа гэрт нь орж гэрийг нь цэвэрлэсэн. Зах орж мах шөл авчихаад дахиад нэг шил архи ах авчихсан байсан. Би юнител орж гар утасны сим картаа сэргээчихээд гараад ирсэн. Бид хоёр 2 шил архиа уучихаад гарч би нэг архи авсан. Миний таньдаг хүн таараад 1 шил архи авч өгсөн. 0,75 литрийн хэмжээтэй архи 2 шилийг, 0.5 литрийн хэмжээтэй 1 шил архийг уусан. Өөрөө хамт явж архи авсан. Түвшинээ гэх залууг хамт дагуулж ирлээ гээд уурлаад байхаар нь би юу яриад байгаа юм бэ өдөржин хамт уучихаад гэж хэлсэн. Сүүлдээ таслаад яг муудаж сайнлсанаа мэдэхгүй байна гэв.
2. Шүүгдэгч Л.Дмөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би Бахтай мал туухаар Дундговь аймаг руу 20 гаруй хоног яваад Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ирсэн. Бах бид хоёрт тус тусад нь 70 мянган төгрөгийг малын хөлс гэж өгсөн. Тэгээд бид хоёр замын баруун талд бензиний замын машинд сууж ирсэн. Тэгээд би замын баруун талаас таньдаг хүнээрээ Чандмань дэлгүүрийн гадаа зогсоогоод нэг шил архи аваад бид хоёр Бахын гэрт бууж үлдээд авсан архиа хувааж уусан. Тэгээд бид хоёр зах руу мах авах гээд явсан. Бах Юнител орж утсаа сэргээсэн. Би Хаанбанкны Мобайл банкны нууц үгээ мартсан байсан болохоор Хаанбанк руу ороод нууц үгээ сэргээгээд гараад ирэхэд Бах Юнителийн байрны гадаа нэг шил архи архи аваад байж байсан. Тэгээд бид хоёр буцаж Чандмань ороод 2 ширхэг 0.75 литрийн савлагаатай архи авсан. Бах бид 2-ыг дэлгүүр ороход Түвшин архи аваад зогсож байсан. Тэгээд би Болорцэцэгийн утас руу залгаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв Бахынд очоод гэрийн гадаа буухад Бах манай гэр архичдын гэр орон биш гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би эндээс нэг хүн бууна бусад нь хамаагүй. Машинд явж байгаа хүмүүс гэж хэлсэн. Тэгээд Т, Б, Б бид дөрөв Бахын гэрт 4 шил архи уусан. Тэгээд архи ууж байхад Бах надтай маргалдаад байсан. Тэгээд би тухайн үед олон хоног мал туугаад явсан байж та гэртээ ирээд муухай хударгагүй зан гаргаж болохгүй гэж хэлээд Бахтай хэрүүл маргаан хийж байсан талаар санаж байгаа юм. Харин Бат-Эрдэнийн биед хэзээ яаж халдаж биед нь гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
3. Хохирогч Н.Бмөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Л.Дманай гэрт 2-3 хүн дагуулаад гэрт орж ирсэн. Л.Д гэх хүн, Т гэх 2 хүнтэй манай гэрт орж ирээд манай гэрт 0.75 литрийн савлагаатай 2 шил архи уусан. Би тухайн үед манай гэрт янз бүрийн хүн цуглуулж болохгүй шүү гэж хэлэхэд Л.Дчи яасан их гэрээрээ боодог пизда вэ гэж хэлээд миний нүүрний баруун талын хацар, нүд болон толгой хэсэгт гараараа нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр манай гэрт ирээд хоол идээд явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
4. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Д над руу утсаар залгаад би хөдөөнөөс ороод ирлээ, зах дээр байна мах авах гэсэн юм. Хүнээс 20 мянган төгрөг орж ирнэ, чи хаана байна гэж асуухаар нь би гэртээ байна гэж хэлэхэд Д чи гараад ир, хоёулаа зах орж мах авъя гэхээр нь би гэрээс гарч очиход Д манай гэрийн гадаа ирсэн байсан. Би Д, Бхоёртой хамт Бахынд очихоор явахдаа Чандмань дэлгүүрийн гадаа Түвшин гэх хүнтэй таарсан. Д, Түвшин 2 дэлгүүр ороод гарч ирсэн. Тэгээд бид 4 Бахынд очиход Бах өврөөсөө ууж байсан тал архи гаргаж ирсэн. Бид 4 тал архийг ууж дуусаад дэлгүүрээс авсан тортой юмнаас 0,75 литрийн савлагаатай нэг шил архи гаргаж уусан. Архи ууж байхдаа хөдөө явснаа ярилцаж байсан. Бах Түвшин гэх хүнийг гэртээ оруулахгүй гэж хэлтэл Д яах гэж нэг нэгнийгээ ингэж байдаг юм бэ гээд хэрүүл маргаан үүссэн. Д, Б2 ойрхон сууж байсан. Тэгтэл Д Бат-Эрдэнийг нүүр хэсэгт нь баруун гараараа нэг удаа хүчтэй цохиод авсан. Бах тухайн үедээ орон дээрээ толгойгоороо хойшоо саваад ойчсон. Би тухайн үед болиоч гэж хэлээд би уурлаад гараад явтал Д араас гарч ирээд хоорондоо учраа олъё доо, муудаж сайдахгүй гэж хэлсэн. Тэгээд Б, Д хоёр эвлэрсэн. Тэгээд 0,75 литрийн савлагаатай нэг шил архи уусан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би гэртээ очсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
5. Гэрч Б.Төрбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Ааш зангийн хувьд их тусч, гэр бүлийнхэндээ ямар нэг агсам согтуу тавьж байгаагүй. Манай гэр бүлийнхэнтэй цуг амьдарч байсан. Янз бүрийн ааш зан гаргаж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
6. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 177 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
- Н.Бат-Эрдэнийн биед баруун нүдний зовхинд, салстад, баруун хацар эрүүгээр, дээд уруулд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.06.15-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь нийлээд “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
7. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-6 дугаар хуудас/,
8. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Төмөр замын тусгай шүүхийн 1985 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 164 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-69 дүгээр хуудас/,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 29-ний дөрийн А/56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 82-85 дугаар хуудас/,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 82-83 дугаар хуудас/,
Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-106 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Л.Днь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 2 дугаар баг, Ханангийн 117 тоот хашаанд байрлах монгол гэр дотор Н.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохих, унагах зэргээр зодож, биед нь баруун нүдний зовхинд, салстад, баруун хацар эрүүгээр, дээд уруулд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.Днь “би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Л.Днь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 2 дугаар баг, Ханангийн 117 тоот хашаанд байрлах монгол гэр дотор Н.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохих, унагах зэргээр зодож, биед нь баруун нүдний зовхинд, салстад, баруун хацар эрүүгээр, дээд уруулд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Л.Днь хохирогч Н.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Түүнчлэн шүүгдэгч Л.Днь хохирогч Н.Б нүүр толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохих, унагах зэргээр зодож, биед нь баруун нүдний зовхинд, салстад, баруун хацар эрүүгээр, дээд уруулд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Б, гэрч Д.Б нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 177 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Л.Дүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Днь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Л.Днь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Л.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Н.Бнь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч Л.Дийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Л.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.Днь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Л.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Л.Дүйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Л.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д оногдуулсан 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан өдөрт 8 /найм/ цагаар тогтоов.
Шүүгдэгч Л.Днь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Л.Днь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш Б овогт Л-ийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д оногдуулсан 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Л.Днь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Днь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ