| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/0064/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/59 |
| Огноо | 2023-07-31 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
улсын яллагч Э.Нэргүй,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э/цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Баттулга /ҮД:0921/ /цахимаар/
шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Б.Батчимэг /ҮД:0233/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц-Уовогт О.Мхолбогдох эрүүгийн 2217001200054 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 15-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөлмөр хамгааллын инженер мэргэжилтэй, Амтат зоог цайны газарт зөөгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Г аймгийн С дугаар баг, Б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Ц-Уовогт О.М/РД:ЕЙ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч О.М нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл “Гор газ” ХХК-ний АХЦС-14 Чойр салбарт эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс “Газ Ойл” ХХК-д 47 677 003 төгрөгийн түлш болон бэлэн орлогыг, “Гор газ” ХХК-ний бараа материалаас 668147 төгрөгийн эд хөрөнгийг завшиж, нийт 48 363 150 төгрөгийг хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Мд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217001200054 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
“Гор газ” ХХК-д 2019 оны 04 дүгээр сарын 21-нд ажилд орсон. Анх ажилд орохдоо түгээгчээр ажилд орсон. 2022 оны 06 дугаар сарын 27-ноос эрхлэгчээр ажилласан. 1 сар гаран эрхлэгчээр ажилласан. Эрхлэгчийн ажлын өдөр тутмын хуваарь нь өдөр тутмын орлого тушаана. Зохион байгуулалтаа хариуцна гэв. Анх тухайн компанийн эрхлэгчээр томилогдохдоо байгууллагын эд хөрөнгийг дутуу хүлээж авсан. Баллон дутуу хүлээж авсан. Тооллогын баримтаар тогтоогдох байх, баллон түрээсэнд байгаа гэж хэлсэн цаасаар хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Өдөр тутмын орлогыг эрхлэгч тушаана, эрхлэгч байхгүй бол түгээгч тушаана. Би 1 сар гаран эрхлэгчийн ажил хийхдээ өдөр тутмынхаа орлогыг өөрөө өдөр бүр тушааж байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би А гэж хүнд 14 тонн түлш өгсөн гэв. Зээлээр өгсөн түлшний бэлэн мөнгийг2-г аваад 2-г зээлээр өгсөн. Тухайн үед тайландаа явах гээд данс руу шилжүүлүүлэх зорилготой байсан. Нийт 48 000 000 төгрөгийн хохирлоос 12 300 000 төгрөгийг 2 хувааж төлсөн гэв.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эшүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Манай байгууллага нь О.М2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж түгээгчээр ажилд авч ажиллуулж эхэлсэн. 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж салбарын эрхлэгчээр томилсон. О.М нь 07 дугаар сарын 27-ны орлогыг огт тушаагаагүй. Мөн 08 дугаар сарын 01-ээс 03-ны өдрийн орлогыг тушаагаагүй нь манай тооллогын үеэр анзаарагдсан. 08 дугаар сард тайлан авдаг. Тайлангийн үеэр мэдэгдээд очиж шалгахад 48 163 150 төгрөгийг дутсан. 3 000 000 төгрөг яриад байна. Бэлэн авчирч өгсөн мөнгө болохоор шууд хасаад хохирлоос хасаагүй. Манай компаний зүгээс 48 163 150 төгрөгийн хохирол учирсан тэгээд нэхэмжлэл гаргасан байгаа гэв.
3. Шүүгдэгч О.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би Говьсүмбэр аймгийн Газ ойл нефт ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь ШТС-д 2020 оны 04 дүгээр сард түгээгчээр ажиллаж байгаад 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тус салбарын эрхлэгчээр ажиллах болсон. 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр А зээлээр 3 тонн түлш өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд түлш зээлээр өгөхөөр болсон. А тухайн өдрийн орой 19-20 цагийн орчимд 3 тонны түлш тээвэрлэдэг машинтай ирээд тухайн үед 1 литр түлшийг 3,980 төгрөгөөр бодож зээлээр худалдаж авсан, маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөн зээлээр 3 тонн түлш авъя гэж А надаас гуйгаад тухайн өдрийн шөнө 23 цагийн орчимд 3 тооны түлш тээвэрлэдэг машинтай ирээд түлш авсан. Тухайн үед нь би байгаагүй мөн А ч ирээгүй би хүн ирж түлш авна гээд түгээгчид хэлээд үлдээсэн байсан. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр А нь Улаанбаатар хотоос 3 тонны түлш тээвэрлэдэг машин явууллаа гэж хэлээд тухайн машин нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн орчимд ирж түлш авсан ба би мөн тэр үед байгаагүй түгээгчдээ хэлээд Ад зээлээр түлш өгөөд явуулсан. 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мөн л Ад дахин 3 тонн 400 литр түлш ирж авсан. А ирсэн ирээгүй талаар нь би сайн мэдэхгүй байна. Тухайн ирсэн хүн нь Аын явуулсан хүн байсан. Мөн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өглөөгүүр хэдэн цагийн орчимд гэдгийг нь сайн санахгүй байна, дахин Аын явуулсан хүн 3 тонн түлш зээлээр ирж авсан. Надаас авчих уу? гэж асуухаар нь би тэг тэг гэж хэлсэн. Ингээд нийтдээ 5 удаагаар 15 тонн 400 литр түлшийг зарснаас 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зээлээр авсан 3 тонн түлшний мөнгийг А эргүүлэн төлсөн. Үлдсэн 12 тонн 400 литр түлшийг авсан хүмүүс мөнгөө өгөөгүй. Тухайн түлш нь манай салбар дээр 3,900 төгрөгөөр 1 литр нь зарагдаж байсан, удирдлагаас их хэмжээний түлш, бэлэн мөнгөөр зарж байгаа бол 3,850 төгрөгөөр 1 литрийг бодож болно гэснийг би удирдлагаас асуухад зээлээр өгөхгүй гэж хэлсэн боловч би дур мэдэж зээл олгож түлшээ 3,850 төгрөгөөр 1 литрийг нь бодож худалдсан. Тухайн 12 тонн 400 литр түлш нь нийт 48,360,000 төгрөг болох ёстой байсан. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төвөөс зарсан түлшний мөнгө, тушаасан орлогоос зарж байгааг мэдээд шалгалтын хүмүүс ирж үзлэг шалгалт хийхэд түлшнээс 48,360,000 төгрөгний түлш дутсан бөгөөд би бусдад түлш зээлээр өгсөн талаар хэлтэл манай байгууллагын зүгээс цагдаагийн байгууллагад хандсан. Би түлш зээлээр өгөхдөө манай байгууллагаас их түлш бэлэн мөнгөөр худалдсан тохиолдолд 1 литр түлшнээс 7 төгрөг миний цалинд урамшуулал болж ордог байсан. Тухайн урамшууллыг авах зорилгоор түлш их хэмжээгээр зээлээр худалдсан. Гэхдээ тайлан тооцоо зөрөөд шалгуулахад алдаа гарсан учраас би урамшуулал аваагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 139-140 дүгээр хуудас/,
4. Хохирогч А.Эмөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би өмнө өгсөн гэрчийг мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн. Өнөөдрийн байдлаар манай талд ямар нэгэн хохирол төлсөн зүйл байхгүй. М нь өөрийн ажилдаа хайхрамжгүй хандсан учраас ажлаас чөлөөлөгдсөн байгаа...
...Гор газ болон Газ ойл нефть нэг нэгдсэн удирдлагатай компани байгаа юм. Гор газ нь толгой компани, Газ Ойл нефть нь охин компани байгаа юм. Гор газ нь газ, сэлбэг, баллон худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Газ Ойл нефть шатахуун борлуулах үйл ажиллагаа явуулдаг. О.М нь өмнө нь Гор газ ХХК-ний Говьсүмбэр дэх салбарын түгээгчээр 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс тушаал дэвшиж тус салбарын эрхлэгчээр ажиллах болсон. Тэгээд түгээгчээр ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн асуудал гаргаагүй болохоор дэвшүүлээд эрхлэгчээр томилсон. 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр би борлуулалтын албаны дарга М, Газ Ойл ХХК-ний нягтлан бодогчБнартай хамт Говьсүмбэр аймаг дахь салбарт ирж тооллого хийхэд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн орлого огт тушаагаагүй байсан. Тэгээд түгээгээгчээр ажиллаж байсан Н-Өорлого яасан талаар тодруулахад эрхлэгчид өгсөн талаар хэлсэн. Тэгэхээр нь М тухайн өдрийн орлого яасан талаар асуухад надад карт байхгүй учраас ахдаа тухайн өдрийн орлогыг хийлгүүлэхээр орлогоо бэлнээр өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би дутсан орлогоо яаралтай хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр онлайнаар Говьсүмбэр аймаг дахь салбарын орлогыг шалгаж үзэхэд 2022 оны 08 дугаар сарын 01,02,03-ны өдрийн орлого бас тушаагаагүй байсан. Тэгэхээр нь тухайн өдөр тус салбар дээр гарч байсан М түгээгч рүү видео каллаар залгаж яагаад өмнөх өдрийн орлогыг тушаагаагүй талаар асуухад М ажлын сефенд байгаа гэж хэлсэн. Сефен дэх мөнгийг харахад сефенд мөнгө байсан боловч бага харагдаж байсан. Тэгэхээр нь манай төв салбараас борлуулалтын албаны дарга М, Газ Ойл ХХК-ийн нягтланБнар ирж тооллого хийхэд сефенд 4 955 000 төгрөг нэг боосон, мөн 656 000 төгрөг тусад нь боосон байсан. Тэгээд түгээгүүрийн миллийн заалт, сэлбэгүүдэд тооллого хийхэд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс буюу М эрхлэгчийн ажил хүлээн авснаас хойш 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд шатахуунаас 48 346 470 төгрөг дутуу, газ сэлбэгнээс нийтдээ 2 669 837 төгрөгийн эд зүйл дутсан байсан. Нийт 51 016 307 төгрөг болж байсан.
...манай компаниас эдийн засгийн шинжээчийн дүгнэлтэнд тусгасан 48363150 төгрөгийг М нэхэмжилнэ. Үүнээс 12 300 000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 36 063 150 төгрөгийг М манай байгууллага нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 35-38 дугаар хуудас/,
5. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
...2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Газ ойл нефть ХХК нь тооллого хийсэн. Тэр үед Говьсүмбэр салбараас 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн бэлэн орлого огт тушаагаагүй байсан учир тухайн өдөр ажиллаж байсан түгээгч Н-Өяасан талаар тодруулахад эрхлэгчид өгсөн гэж хэлсэн. М асуухад М карт байхгүй учраас ахынхаа дансанд хийсэн гэхэд сараас өмнө наад мөнгөө хийгээрэй гэж хугацаа өгсөн. Мөн 08 дугаар сарын 01,02,03-ны өдрийн орлого бас байхгүй байсан учраас асуухад М сефенд байгаа гэхээр нь видео каллаар залгаж харахад мөнгө байсан боловч бага мөнгө гэж харсан. Тиймээс Улаанбаатар хотоос ирж тоолоход 4 955 000 төгрөгийг нэг боосон, мөн 656 000 төгрөг тусад нь боосон байсан. Тэгээд тооллого хийж түгээгүүрийн миллийн заалт, сэлбэгүүдэд тооллого хийхэд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс буюу М эрхлэгчийн ажил хүлээн авснаас хойш 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд шатахуунаас 48 346 470 төгрөг дутуу, газ сэлбэгнээс нийтдээ 2 669 837 төгрөгийн эд зүйл дутсан байсан. Нийт 51 016307 төгрөг болж байсан. Яагаад 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж тоолсон гэдэг нь өмнө нь тооллого хийхэд хэвийн байсан. Эрхлэгч М тодруулахад карт байхгүй учир ахынхаа дансанд мөнгийг нь хийсэн боловч мөнгийг өгөөгүй, мөнгө түлш зээлээр өгсөн талаар ярьсан... М дур мэдэж шатахууныг зээлээр олгосон байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43 дугаар хуудас/
6. Гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би өөрийн дүү болох М зээлээр 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд нийт 4 удаа 12 тонн 400 литр түлш зээлээр авсан. Түлш авахдаа 1 литрийг 3850 төгрөгөөр бодож авахаар тохирсон. Авах үед М зээлээр авахыг зөвшөөрсөн. Түлшний мөнгийг 8 сард багтааж авна гэж тохирсон байсан. М өөрөө картгүй гээд орлогоо надад өгөөд надаар шилжүүлүүлдэг байсан. Би тухайн мөнгөнүүдийг нь өөрийн эхнэр Б-ын 5301726820 тоот дансаар шилжүүлж өгдөг байсан. Нийт хэдэн төгрөгийг хэдэн удаа шилжүүлснийг би мэдэхгүй байна. Сүүлд өгсөн орлого нь 2 сая гаран төгрөг, 400 литр түлшний мөнгө болох 1 560 000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед түгээгчид нь өгсөн. Одоо үлдсэн асуудал 2 тонн түлш бас бусад зүйлс ороод 51 017 156 төгрөг болж байгаа. Үүнийг төлж барагдуулна гэдгээ би хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45 дугаар хуудас/,
7. Гэрч Х.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Намайг түгээгчээр ажиллаж байх хугацаанд М зөвшөөрсөн гээд А гэх залуу 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр түлш зөөвөрлөдөг том машинаар ирж 3 тонн түлш авч байсан. Бүртгэлээс харахад 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Д, 7 сарын 27-ны өдөр би, 7 сарын 28-ны өдөр М, 7 сарын 29-ний өдөр Доржсүрэн, 7 сарын 30-ны өдөр би, 8 сарын 01-ний өдөр М, 8 сарын 02-ны өдөр би, 8 сарын 03-ны өдөр Доржсүрэн, 8 сарын 04-ний өдөр М ажиллаж байсан. Мөн тухайн өдөр хамгийн ихдээ 1 тонноос 2 тонн 500 литр түлш зардаг байсан. 7 сарын 26-ны өдөр 3 845.53 тонн түлш, 7 сарын 27-ны өдөр 4 020.64 тонн түлш, 8 сарын 01-ний өдөр 3 526.03 тонн түлш, 8 сарын 03-ны өдөр 4 114.87 тонн түлш, 8 сарын 04-ний өдөр 3 457.1 тонн түлш тус тус зарагдсан. Дээрх дүнгээс харахад тухайн өдрүүдэд М зөвшөөрлөөр бусад түлш зарсан гэж бодож байна. М зөвшөөрлөөр би дээд тал нь 3 тонн түлш бусдад өгч байсан. 7 сарын 26-ны өдөр зарагдсан 3 845.53 тонн түлшний 3 тонн нь М зөвшөөрлөөр Ад зээлсэн түлш. Үлдсэн 845.53 литр тухайн үед зарагдсан түлш. Би Мд яагаад бусдад түлш зээлээд байгаа юм бэ болж байгаа юм уу гэж асуухад эгчээ зүгээр ээ би мэдэж байгаа. Тухайн өдрийн орлогыг би бүрэн бүтэн тушааж байгаа гэж хэлдэг байсан. Дээр нь өдөр өдрийн орлого бүрэн орохгүй байгаа талаар асуудаг байсан. Гэвч төвөөс тэгж асуудаггүй байсан болохоор орлого бүрэн төлөгдөж байна гэж бодсон... гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
8. Гэрч А.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчим Г гэдэг хүн ирээд 05-07 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирээд түлш авна гэхээр нь би тооцоогоо яаж хийх вэ гэхэд эрхлэгчтэй чинь тооцоо хийсэн гэхээр нь эрхлэгч О.Мтай холбогдож хүн түлш авна гээд ирсэн байна, түлш өгөх үү гэхэд өг өг тооцоогоо хийсэн гэж хэлсэн. Тэр үед би түлшийг өгсөн 3 тонн 400 литр түлш аваад явсан. Өөр надад түлш худалдсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,
9. Гэрч О.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
А гэдэг залууг би танихгүй. Зүс таних төдийд л танина. А хэд хоног надтай холбоо барьж байгаад 1 литр түлш 3800 төгрөгөөр худалдан авах уу гэж санал тавихаар нь би 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зөвшөөрөөд А над руу М гэх хүний данс явуулж энэ данс руу мөнгө хийгээрэй гэхэд нь би тухайн өдрийн 11 цаг 02 минутад 1 литр түлшийг 3 800 төгрөгөөр тооцон 3 тонн түлшний мөнгө болох 11 400 000 төгрөгийг М гэх хүний 5991122878 дансанд шилжүүлэн тухайн өдрийн үдээс хойно очиж 3 тонн түлшийг өөрийн 10-90 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслээр очиж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/
10. Гэрч Н.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Гор газ ШТС-аас 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 34 минутад 10 950 000 төгрөгийг шилжүүлж оройн 23 цагийн орчим өөрийн 05-07 ГСА улсын дугаартай түлш тээвэрлэдэг Маяти-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй очиж 3 тонн түлш авсан. Өдөр мөнгө шилжүүлэхэд М гэх эрхлэгчтэй нь уулзсан. Тухайн эрхлэгч нь надад өөрийнхөө дансыг өгсөн. 1 литр түлшийг надад 3650 төгрөгөөр бодож худалдаалсан. Надад зээлээр түлш авсан асуудал байхгүй. А гэх залууг би зүс таньдаг. Өмнө нь түлш тээвэрлэдэг машин барьдаг байсан. А гэх залуу надад түлш худалдан авах уу гэж хэлээд эрхлэгч нь байгаа юм гээд М гэх залууг танилцуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,
11. Гэрч Б.М нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Газ Ойл нефт ХХК нь тооллого хийсэн үед Говьсүмбэр аймгийн салбараас 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн бэлэн орлого огт тушаагдаагүй байсан. Тухайн өдөр ажиллаж байсан түгээгч Н-Өтодруулахад эрхлэгчид өгсөн гэж хэлсэн учраас эрхлэгч М асуухад М карт байхгүй учраас ахынхаа дансанд хийсэн гэхэд сараас өмнө мөнгөө хийгээрэй гэж хугацаа өгсөн. Дахин 8 сарын 01,02,03-ны өдрийн орлого байсан байхгүй байсан учраас асуухад М сефенд байгаа гэхээр нь видео калл хийж харахад мөнгө байсан боловч бага мөнгө харагдсан. Тиймээс Улаанбаатар хотоос ирж тоолоход 4 955 000 төгрөгийг нэг боосон, мөн 656 000 төгрөг тусад нь боосон байсан. Тэгээд тооллого хийж түгээгүүрийн миллийн заалт, сэлбэгүүдэд тооллого хийхэд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс буюу М эрхлэгчийн ажил хүлээн авснаас хойш 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд шатахуунаас 48 346 470 төгрөг дутуу, газ сэлбэгнээс нийтдээ 2 669 837 төгрөгийн эд зүйл дутсан байсан. Нийт 51 016 307 төгрөг болж байсан. Яагаад 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж тоолсон гэдэг нь өмнө нь тооллого хийхэд хэвийн байсан. Эрхлэгч М тодруулахад карт байхгүй учир ахынхаа дансанд мөнгийг нь хийсэн боловч мөнгийг өгөөгүй, мөнгө түлш зээлээр өгсөн талаар ярьсан. Өмнө нь шатахуун хариуцсан менежер Энхжингээс шатахуун зээлээр өгч болох уу гэж асуухад Энхжин болохгүй, заавал мөнгө орсны дараа түлш олгоно гэж хэлсэн. М дур мэдэж шатахууныг зээлээр олгосон байсан.
Би 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь салбар дээр ирээд шатахуун бараа материалдаа тооллого хийж үзэхэд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 13 599 070 төгрөгийн түлш, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 12 536 625 төгрөгийн түлш, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 463 220 төгрөгийн түлш, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 13 579 818 төгрөгийн түлш, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 7 919 026 төгрөгийн түлш дутсан байсан. Нийт 48 277 759 төгрөгийн түлш зарж борлуулсан байсан боловч тус түлшний орлого компанид тушаагдаагүй байсан. Гор газ ХХК-ийн сэлбэгнээс мөн 2 сая гаран төгрөгийн сэлбэг дутсан бөгөөд нийт 51 0160 307 төгрөг дутсан гэсэн тооцоог гаргасан. Гэвч Гор газ ХХК-иас сэлбэг хүлээлгэн өгсөн баримтаа дутаа хүлээлгэн өгснөөс үүдэн эдийн засгийн шинжээч сэлбэгний үнэ өртөгийг нотлох баримтгүй болсон тул сэлбэгний 2 сая гаран төгрөгийг бүрэн тооцож оруулаагүй. Энэ эдийн засгийн дүгнэлттэй манайх бүрэн санал нийлж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 66, 68 дугаар хуудас/,
12. Гэрч Т.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Тухайн үед Улаанбаатар хотоос шалгалтын хүмүүс ирсэн байхад М биш өөр нэг залуу надад 3 500 000 төгрөг бэлнээр өгсөн. Өгөхдөө 3 тонн түлшний мөнгө гэж хэлсэн. Тухайн 3 500 000 төгрөгийг би Улаанбаатар хотоос ирсэн шалгалтын хүмүүст бүгдийг нь хамт байхад хүлээлгэж өгсөн... ямар ч байсан А гэх хүн 2 удаа ирж эрхлэгч М зөвшөөрөл авсан гэж хэлээд түлш авсан. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, 08 дугаар сарын 04-ний өдрүүдэд мөн байх. А түлш авахдаа том машинаар 3 тонн түлш буюу 6 тонн түлшийг 2 удаа ирж авсан. Тухайн бүр нь би М энэ хүн мөнгөө өгсөн юм уу гэж асуухад өгсөн, би мэдэж байгаа эгчээ гэж хэлдэг. Тэгэхээр нь би М дансанд нь мөнгө орж байгаа юм байна гэж боддог байсан. Бас тухайн өдрийн орлогыг эрхлэгч тооцож өөрийнхөө дансаар аваад байгууллагынхаа данс руу шилжүүлдэг байсан. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр манай салбар шалгалтын хүмүүс ирээд түлш зарж борлуулсан орлого дутсан гэдэг асуудлыг ярьсан. Мөн надаас сефен дэх орлогоо харуул гэхээр нь би харуултал орлого бага байна гэдэг зүйлийг ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 74, 76 дугаар хуудас/,
13. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Миний хаан банкны 5301726820 дугаарын дансаар 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд ямар учиртай гүйлгээ хийснийг мэдэхгүй байна. Манай нөхөр А тухайн гүйлгээг хийсэн. Учир нь дээр мэдүүлснээр миний хаан банкны дансны карт манай нөхөрт байдаг болохоор ямар гүйлгээг хийснийг нөхөр А мэдэж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/,
14. Монголтакс ТМЗ ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай дүгнэлтэд:
1. Нийт 47 819 798.80 төгрөгийн хохирол учирсан байна.
2. Үүнээс дээрх хохиролыг задалбал:
Газ Ойл ХХК-д шатахууны тооцоогоор учирсан хохирол 46 454 019.80
- авто хийний тооцоогоор гарсан-706 631.00 /илүү тушаасан/
- ахуйн хийний тооцоогоор гарсан-159 490.00 /илүү тушаасан/
- эрхлэгчийн сэйфэнд байсан бэлэн мөнгийг Төв компани руу татсан-656000
- сэлбэг, баллоны тооцоогоор гарсан дутагдал 2 887 900.00 төгрөг байна.
Гор газ ХХК-д учирсан хохирол 1 365 779.00 төгрөг байна.
Дүгнэлт гаргасан: Монголтакс ТМЗ ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын захирал В.Бурмаа гэжээ. Хх-ийн 84 дүгээр хуудас/
15. “Бодьтусгал-аудит” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 94-98 дугаар хуудас/,
16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаартай Санхүү бүртгэлийн мэргэжшсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107-117 дугаар хуудас/,
17. Шүүгдэгч О.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 143 дугаар хуудас/,
18. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 165 дугаар хуудас/,
19. Газ Ойл ХХК-ийн ШТС-н тооллогын бүртгэл /хх-ийн 178-179 дүгээр хуудас/,
20. Гор Газ ХХК-ийн материаллын тооллого /хх-ийн 180-192 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч О.Мд холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч О.М нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл “Гор газ” ХХК-ний АХЦС-14 Чойр салбарт эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс “Газ Ойл” ХХК-д 47 677 003 төгрөгийн түлш болон бэлэн орлогыг, “Гор газ” ХХК-ний бараа материалаас 668147 төгрөгийн эд хөрөнгийг завшиж, нийт 48 363 150 төгрөгийг хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Баттулга гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч О.М нь “Газ Ойл” ХХК-д 47 677 003 төгрөгийн түлш болон бэлэн орлогыг, “Гор газ” ХХК-ний бараа материалаас 668147 төгрөгийн эд хөрөнгийг завшиж, нийт 48 363 150 төгрөгийг хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтүүдээр нотлон тогтоогдож байна. Улсын яллагчаас гаргасан шүүгдэгч О.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлттэй санал нэг байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч О.М өмгөөлөгч Б.Батчимэг гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч О.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон. Прокуророос ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй байна. Гэхдээ энэ хэргийн хувьд гэрч А.Аын үйлдлийн талаар заавал дурдах ёстой. Шүүгдэгч О.М нь дөнгөж 22 настай. Ийм залуу хүний хувьд шатахуун түгээх станцын салбарын эрхлэгчийн ажил хийнэ гэдэг бол том ажил. Шүүгдэгч О.М хүнд итгэх итгэмтгий байдлыг ашиглаж А.А гэдэг хүн түүнээс их хэмжээний түлшийг залилан мэхэлж авсан байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч О.М нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл “Гор газ” ХХК-ний АХЦС-14 Чойр салбарт эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс “Газ Ойл” ХХК-д 47 677 003 төгрөгийн түлш болон бэлэн орлогыг, “Гор газ” ХХК-ний бараа материалаас 668 147 төгрөгийн эд хөрөнгийг завшиж, нийт 48 363 150 төгрөгийг хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч О.М нь хохирогч болох “Газ Ойл” ХХК-д 47 677 003 төгрөгийн түлш болон бэлэн орлогыг, “Гор газ” ХХК-ний бараа материалаас 668 147 төгрөгийн эд хөрөнгийг завшиж, нийт 48 363 150 төгрөгийг хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдлийг аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч О.М өмгөөлөгч Б.Батчимэг нь “энэ гэмт хэрэгт А.Аын үйлдэл холбоотой” гэх дүгнэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Шүүгдэгч О.М нь “Гор газ” ХХК-ний АХЦС-14 Чойр салбарын эрхлэгч болох нь “Гор газ” ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/127 дугаартай “Ажилд томилох тухай” захиралын тушаалаар тогтоогдож байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Албан тушаалын байдлаа ашиглаж” гэдэгт тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий шатахуун түгээс станцын түгээгч нарт үүрэг чиглэл өгөх этгээд нь энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний субъектэд хамаардаг.
Мөн шүүгдэгч О.М нь “Гор газ” ХХК-ний АХЦС-14 Чойр салбарын эрхлэгч болсноор “Гор газ” ХХК-ний АХЦС-14 Чойр салбарын эд хөрөнгө болон түлшийг захиран зарцуулах эрхтэй болсон байна.
Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг. Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгодог.
Харин гэрч А.Аын хувьд “Гор газ” ХХК-ний түлшийг итгэмжлэн хариуцахаар гэрээ хийгээгүй этгээд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э-н мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул өмгөөлөгч Б.Батчимэгийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч О.М нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл “Гор газ” ХХК-ний АХЦС-14 Чойр салбарт эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс “Газ Ойл” ХХК-д 47 677 003 төгрөгийн түлш болон бэлэн орлогыг, “Гор газ” ХХК-ний бараа материалаас 668 147 төгрөгийн эд хөрөнгийг завшиж, нийт 48 363 150 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А, гэрч Г.Б, А.А, Х.Н, А.Д, О.Н Н., Б.М, Т.М нарын мэдүүлэг, Монголтакс ТМЗ ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт, “Бодьтусгал-аудит” ХХК-ийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаартай Санхүү бүртгэлийн мэргэжшсэн шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч О.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч О.М болон түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч О.М албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч болох “Газ Ойл” ХХК-д 47 677 003 төгрөгийн түлш, “Гор газ” ХХК-ний бараа материалаас 668 147 төгрөгийн эд хөрөнгө, нийт 48 363 150 /дөчин найман сая гурван зуун жаран гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч О.М нь мөрдөн байцаалтын шатанд 12 300 000 /арван хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн байна.
Шүүгдэгч О.М“Гор газ” ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/127 дугаартай “Ажилд томилох тухай” захиралын тушаалаар “Гор газ” ХХК-ний АХЦС-14 Чойр салбарын эрхлэгчийн албан тушаалд томилсон, мөн мөрдөн байцаалтын шатанд “Гор газ” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2/464 дугаартай албан бичгийн дагуу А.Эг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Мас 36063150 /гучин зургаан сая жаран гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч буюу “Гор Газ” ХХК-нд олгож шийдвэрлэв.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч О.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Баттулга эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч О.М зүгээс хохирол төлөх талаар санал гаргахгүй байна. Шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч О.М нь бидэн дээр ирж цалингүй ажил хийж хохирол төлье, эсхүл хуваарь гаргаж байгаад хохирол төлье гэх асуудал ярьсан. Бидний зүгээс үүнийг зөвшөөрөөгүй. Энэ бол хохирол төлөх санаачлага биш. Мөн сая хохирол төлөхөөр завсарлага авах талаар хэлэхэд завсарлага авахгүй гэж байна. Мөн хохирол төлөх асуудал ярихаар А.Ааас авч байж төлнө гэдэг зүйл ярьж байна. А.Аын асуудлыг тусад нь шалгуулж болно. Харин шүүгдэгч О.М нь байгууллагын эд хөрөнгийг завшсан болох нь тогтоогдсон тул түүнд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч О.М өмгөөлөгч Б.Батчимэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч О.Мд хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Учир нь О.М нь хүүхдээрээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаж үзээд торгох ялын доод хэмжээгээр оногдуулж, уг ялыг хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч О.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч О.М үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч О.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Түүнчлэн шүүгдэгч О.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Гор Газ” ХХК-нд 48 363 150 /дөчин найман сая гурван зуун жаран гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 12 300 000 /арван хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн байдлыг харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч О.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч О.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.
Шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц-Уовогт О М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч О.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Мас 36 063 150 /гучин зургаан сая жаран гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч буюу “Гор Газ” ХХК-нд олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ