| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2023/0070/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/62 |
| Огноо | 2023-08-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Д.Гнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д Г холбогдох эрүүгийн 2317000000073 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ....... дүгээр баг, Аяганы хонхорын ...... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д Г/РД:ЕЙ/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Д.Гнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Гнь согтуугаар 2023 оны 07 дугаар сарын 09-ний өглөө Сүмбэр сумын 3 дугаар баг, Тагтын гудамжинд байрлах дэлгүүрийн гадаа М.Н ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр түлхэж унагах, нүүрэн тус газар гараараа цохих, цээж хэсэгт өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн талын 5, 6 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч Д.Г үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 36-37 хуудас/
2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 2 хуудас/
3. Хохирогч М.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өглөө 06 цагийн үед манайд Д.Ггэх хүн Г гэх хүнтэй манай гэрт ирсэн. Тухайн үед Д.Г манай гэрт нөхөр зодоод байгаа гэж хэлээд Д.Гманайд хоносон байсан. Д.Гирэхдээ Хараа нэртэй 0.75 литрийн савлагаатай 1 шил архийг авчирсан. Тухайн үед бид 4 цуг тэр архийг уусан. Надаас архины мөнгө Д.Гнэхсэн. Мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд бид 4 манай гэрээс гараад гэрийн баруун талд байдаг дэлгүүр орсон. Тэгтэл Д.Г3000 төгрөг гаргаж ирээд надаас ахиад архины мөнгө нэхээд байхаар нь би 6000 төгрөг нэмээд дэлгүүр ороод Хараа нэртэй 0.33 литрийн савлагаатай 1 шил архи авсан. Авсан архийг хамт явж байсан залуу нь аваад яваад өгсөн. Тэгээд бид 3 араас нь явж байтал Д.Гнамайг дэлгүүрийн зүүн урд талд намайг түлхэж унагаасан. Тэгээд миний зүүн талын цээж хэсэгт 1 удаа өшиглөсөн. Гараараа маш олон удаа цохисон. Намайг зодуулж байхад Д.Гсалгах гээд байсан би зодуулаад гэртээ очсон тэгээд цусаар бөөлжсөн. Тухайн үед их цус гарсан. Миний бие өвдөөд хөдөлж болохгүй байсан. Би босож чадахгүй 3 хоног гэртээ хэвтсэн.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13-14 хуудас/
4. Гэрч Д.Гнь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би Нын ахын гэрт хоносон. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 06 цагийн үед Д.Гах Хараа нэртэй 0.75 литрийн 1 шил архитай Г ахтай цуг орж ирсэн. Д.Гах, Э ах, Г ах бид 4 хувааж уусан. Тэгээд 08 цагийн үед дэлгүүр онгойхоор нь бид хэд дэлгүүр орж 0.75 литрийн 1 шил архи аваад явж байтал Д.Гах, Н ах 2-ыг юунаас болж зодсон талаар сайн мэдэхгүй. Д.Гах, Н ахыг барьж авч унагааж ноцолдоод нүүр хэсэг рүү гараараа цохисон. Мөн газар унагааж хөлөөрөө өшиглөөд, дээрээс нь гараараа нэлээн хэдэн удаа цохиод байсан. Тэгтэл Н ах гэрлүүгээ яваад өгсөн. Зодуулсны дараа Н ахыг хамар эсвэл амнаас нь цус гараад байсан. Тэр 2-ыг салгах гэтэл би тухайн үед дийлээгүй. Юунаас болж зодсон талаар би сайн мэдэхгүй. Гэнэт Н ахыг цохиод унагаасан. Н ах Ганхүү ахыг цохисон зүйл байхгүй. Тухайн үед эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандсан зүйл байхгүй. ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-17 хуудас/
5. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 193 дугаар дүгнэлтэнд: “М.Нбиед зүүн талын 5,6 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023 оны 07 дугаар сарын 09-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна”
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 22 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Д.Г дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Д.Гнь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гарган оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Гнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Гнь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Хохирогч М.Н эмчилгээний зардал 96 237 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Д.Гнь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д Гхүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г 3 /гурван/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гоногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Гнь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан,эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ
.