Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/90

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга М.Баярмэнд                     

улсын яллагч  Б.*******

шүүгдэгч  Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******ад холбогдох 2323000360110 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.    

 Шүүгдэгч: Мон Улсын иргэн,  ******* оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн,******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ******* аймгийн *******, *******ийн *******ний газрын ийн ахлах мэргэжилтэн, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын ын багийн гийн хэсэг тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн ******* /РД:/

Шүүгдэгч Д.******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ийн бэрхшээлтэй иргэний ийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний төсөлд  гийн ын нэр дээр хуурамч баримт бүрдүүлэн өгч, хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдүүлж, хуурамч болохыг нь мэдсээр байж ашигласан.

Мөн тус арга хэмжээний комиссын хурлын шийдвэрийг үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ, батлан даалтын гэрээ байгуулж, улмаар 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ийн сангаас иргэн Д.ын дансанд шилжүүлсэн 8.000.000 (найман сая) төгрөгөөс 3.000.000 (гурван сая) төгрөгийг тус өдөр өөрийн арилжааны Хаан банкин дахь тоот харилцах дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгож, төсөвт 8.000.000 (найман сая) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Д.*******ын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан “ нийтийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хуурамч баримт, бичиг ашигласан” гэмт хэрэгт тус тус  гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                           

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг  гэм буруутайд тооцсон талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс ******* аймгийн ******* *******ний газрын ийн ийн төсөл хөтөлбөр ээр ажилд орсон болох нь хэрэгт авагдсан ******* аймгийн ******* ******* *******ний газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар тогтоогдсон байна.

Д.******* ******* аймгийн ******* ******* *******ний газрын ийн ахлах ээр  ажиллаж байхдаа буюу 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийн төрсөн эгч ийн ын хамтран амьдрагч гийн ыг ******* аймгийн ******* сумын багт оршин суудаг гэсэн тодорхойлолтыг хуурамчаар гаргуулж, Д.ыг  ийн чадвараа 70 хувиар алдсан гэсэн ийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон актыг хуурамч гэдгийг мэдсээр байж дээрх хуурамч баримтуудыг ашиглан ******* аймгийн ******* *******ний газартай ийг дэмжих сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ийг дэмжих санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулан 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Д.т 8000000 төгрөгийг олгуулж,  өөрөө 3,000,000 төгрөгийг авч ашигласан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.  Тухайлбал :

Иргэний нэхэмжлэгч Б.ын  “... 2022 онд олгогдсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд санхүүгийн дэмжлэг нь Засгийн газрын тусгай сангаас жил бүр төсөвлөгддөг ******* ийг дэмжих сангаас олгогддог. Зээлийг олгохдоо тусгай шалгуур шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид олгодог. Тахир дутуугийн тэтгэмж авдаггүй, ийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт тогтоолгоогүй иргэнд зээл олгох боломжгүй. Хэрэв олгосон бол уг зээлийг зориулалтын бусаар олгосон гэсэн үг. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгоно. Учирсан хохирол болох 8,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлгээр,

******* аймгийн ******* сумын багийн засаг дарга Д.ын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай “Манай багийн иргэн регистрийн дугаартай овогтой нь ам бүл 3 хүүхдүүдийн хамт ын хороо хэсгийн тоотод оршин суудаг үнэн болно...” гэсэн албан бичиг, дээрх албан бичиг хуурамч, Д. нь ******* аймгийн ******* сумын багт оршин суудаггүй тухай мэдүүлсэн гэрч Д.ын “... овогтой , ийн нарыг бол танихгүй... регистрийн дугаартай овогтой нь манай ******* аймгийн ******* сумын багийн иргэн биш бөгөөд Улаанбаатар хотын дүүргийн хаягтай хүн байна. ... " овогтой нь ам бүл 3. Хүүхдүүдийн хамт ын хороо хэсгийн тоотод оршин суудаг нь үнэн болно" гэсэн тодорхойлолт худлаа тодорхойлолт байна...” гэсэн мэдүүлгээр,

******* аймгийн ******* ******* *******ний газар болон иргэн Д. нарын хооронд байгуулагдсан гэрээнд батлан даагчаар гарын үсэг зураагүй талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч Э.ын “... овогтой нь манай аав Д.ын төрсөн дүү байгаа юм. Д. ах 2022 оны 04 дүгээр сард зээл хөөцөлдөж байгаа, нийгмийн төлдөг хамтран зээлдэгч хэрэгтэй байна, чамд ямар ч үүсэхгүй гээд ******* 1517 гэх мэйл рүү иргэний үнэмлэхийн зураг, нийгмийн Даатгалын лавлагааг явуулчих гэсэн би зөвшөөрөөд явуулсан. Ах нь ажил хөөцөлдөж байгаа юм, тус болчих үүсэхгүй гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр,

*******, ******* *******ний газраас 2022 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн иргэн Д.тай байгуулсан Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ,

Д. нь тахир дутуугийн тэтгэвэр авдаггүй тухай тэмдэглэсэн ******* аймгийн ийн ын ийн 03 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай албан бичгийн хавсралт,

******* аймгийн ийн ын ийн 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай “...Д.  нь ийн чанар алдалтын хувь хугацаа тогтоогоогүй байна...” гэсэн албан бичиг,

******* аймгийн ийн ын ийн 03 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаартай “...гийн (РД:) нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус ийн дэргэдэх Эмнэлэг ийн магадлах комиссын хурлаар ийн чанар алдалтын хувь хэмжээг тогтоолгохоор ороогүй байна...” гэх албан бичгээр,

Д.аас Д.*******ын эзэмшлийн Хаан банкны тоот дансны руу 3,000,000 төгрөг шилжин орсныг нотолсон дансны хуулга, уг дансны орлого зарлагын гүйлгээнд 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлийн  “...ийн ******* /РД:/ нь дугаарын данс эзэмшдэг. Дүгнэлт ийн ******* /РД: / нь дугаарын дансны гүйлгээг шалгаж үзлэг хийхэд 2022.07.08-ны 3,000,000 төгрөгийн орлого хийгдэж 1,900,000 төгрөг зарлагаар гаргасан байв. Мөн 2022.07.14-ний өдөр 1,000,000 төгрөгийн орлого орсон байв. Бусад гүйлгээ нь гэмт хэргийн талаарх гомдолд ач холбогдолгүй гүйлгээ хийгдсэн байна...” гэсэн хэсгээр тус тус тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүгдэгч Д.******* нь Д.ын оршин суугаа газрын тодорхойлолт, мөн ийн чадвар алдсан хувь хэмжээ тогтоосон актын хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан ******* аймгийн ******* *******ний газартаа гэрээ байгуулан Д.т зээл гаргуулж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг хангаж байна.

 Мөн Д.******* хуурамч баримт ашиглан бусадтай гэрээ байгуулах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгож, түүний үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд  хохирол учирч  болохыг урьдчилан мэдсэн атлаа шунахай сэдэлтээр хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектийг нийтийн албан тушаалтан гэж тодорхойлсон ба Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус хамаарна гэж заажээ.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.8-д ” хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал” төрийн захиргааны албан тушаалд хамаарахаар заасан ба Д.*******ын ажиллаж байсан ******* аймгийн ******* ******* *******ний газрын төсөл хөтөлбөр мэргэжилтэн төрийн захиргааны албан тушаалтанд хамаардаг нийтийн албан тушаалтан байна.

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь хууль болон эрх зүйн актаар олгогдсон эрхийн хэмжээгээр хязгаарлагддаг.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж, 3.1.3-д  "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” ойлгоно гэж тус тус заажээ.

Шүүгдэгч нь Д.******* нь  өөрийн албан тушаалын байдлаа ашиглан ******* аймгийн ******* *******ний газартай ийг дэмжих сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ийг дэмжих санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулан 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Д.т 8,000,000 төгрөгийг олгуулж,  өөрөө 3,000,000 төгрөгийг авч ашигласан нь Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулах, тэдгээрийг бэлтгэх оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэснийг зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг ямагт хүндэтгэн хувийн ашиг сонирхлоос ангид тэгш шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Д.*******ын дээрх үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т  заасан "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг; хэлнэ гэсэн шинжийг хангаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд түүнийг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хуурамч баримт бичиг ашиглах, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ““нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас нийт 8000000 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлоос шүүгдэгч  917500 төгрөгийг төлсөн нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх тул түүнээс 7082500 төгрөгийг гаргуулж ******* аймгийн ******* *******ний газарт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.******* нь өөрт  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх  зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн тэрээр хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд тэрээр хувиараа эрхэлж байгааг харгалзан түүний хохирол төлөх тухай илэрхийлэл нь бодитой байна гэж шүүхээс үзлээ.

Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:         

Шүүгдэгч Д.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.          

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох гэм буруутай хүн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан үеийн хуулиар тогтооно” гэж заасан байна.

Гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих, зорчих эрх хязгаарлах ялаас хөнгөн төрлийн ял болох торгох ялыг сонгон оногдуулах боломжтой байсан

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялд өөрчлөлт орж торгох ялыг хассан байна.

Иймд прокурор ялын саналаа Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гаргасан нь  хууль ёсны байна гэж үзлээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох  ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял нь Мон Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн бөгөөд шүүгдэгч  тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр  дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж  шийдвэрлэлээ.         

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд           

Мон улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч  баримт бичиг ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,900,000 /таван сая есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан 5900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,900,000 /таван сая есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн  хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.  

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь 5900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,900,000 /таван сая есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.*******аас 7,082,500 төгрөгийг гаргуулж ******* аймгийн ******* ******* *******ний газарт олгосугай.

 8. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.НАНДИНЦЭЦЭГ