Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/62

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, Улсын яллагч Н.Бадам, Шүүгдэгч *******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт *******ад холбогдох 2333000340068 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэй, Дархан-Уул аймаг Дархан өртөөнд тээш ачигч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум Хараа 0-р баг 0-00 тоотод оршин суух, Боржигин овогт ******* /РД:****/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны шөнийн 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын багийн нутагт байрлах "Их нүүдэл" амралтын газарт иргэн *******г зодож зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алим, зүүн эгэмд цус хуралт, хүзүүнд зулгарал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав: Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны шөнийн 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын багийн нутагт байрлах "Их нүүдэл" амралтын газарт иргэн *******г зодож зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алим, зүүн эгэмд цус хуралт, хүзүүнд зулгарал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 1.Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажлынхаа хүмүүстэй зугаалгаар яваад “****” нэртэй амралтын газар очоод өдөр нь хоолондоо ороод караокедчихаад би шөнө 01 цагт амрах гээд байрлаж байсан гэртээ ороод унтах гээд хэвтэж байтал гаднаас хамт ажилладаг ******* ажлын 2 охинтой орж ирээд хувцас ухаад тамхи хайгаад цүнх ухаад байсан. Тэгээд би сэрээд босоод суутал орны хажууд байсан ширээн дээр миний цүнхэнд, байсан мэрси шоколад задалчихсан байхаар нь би *******ыг чи зөвшөөрөлгүй миний юманд хүрээд дураараа юм бэ гэсэн чинь намайг хулгайч гэж хэллээ гээд намайг орны толгой мөргүүлээд, хулдаасан дээр чирж буулгахаар нь би чи намайг зодох гээд байгаа юм уу? тэгвэл зод зод гэсэн чинь надаар зодуулчхаад мөнгө нэхэх гэж байгаа биз гээд намайг орон дээр гаргаад миний цамцны хоолойгоор боочхоод тавихгүй байсан чинь хамт явж байсан ажлын 2 эмэгтэй салгах гээд салгаж чадаагүй юм. Би боолгосон чигээрээ сууж байтал *******ын хажуугаар ******* орж ирээд миний зүүн нүд рүү 1 удаа цохичихсон. Би өөрийгөө хянах чадвартай байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. ******* бол архи нээх уугаагүй пиво уугаад байсан, ******* нэлээд согтуу байсан. Би ажил дээрээ хамгийн дотно байдаг найзууд байгаа юм. Миний хүзүү цулгарч, зүүн нүд гэмтсэн, 2 эгэм хөхөрсөн. Орны толгой мөргөсөн болохоор толгойны ар хэсэг хавдсан байсан. Мөн хоолой боосноос болж хүзүү хэсэгт зулгаралт үүссэн. Миний зүүн нүдрүү гараараа нэг удаа цохисон. Одоо миний нүд зүүн талын нүд харахгүй байгаа. Үзүүлсэн чинь нүдний эмнэлэг гэмтлээс болоод яс гэмтсэн, болор цайрсан байна гэсэн. Болорын мэс засалд ор, 0.5 хувь харж байна гэсэн. Би 2021 онд нүд улайгаад байхаар нь Болор Мэлмий эмнэлэгт нүдээ үзүүлж нүдний эмтэй, өрөвсөл дардаг дусаагуур авч байсан юм. Би зүүн талын нүдээ ер нь жаахан муу хардаг юм байна гэж боддог байсан. Гэхдээ одоогийнх шиг бол биш. Одоо зүүн талын нүд маань бүрсийгээд байгаа. Хохирлоо барагдуулмаар байна. Мэс засалтай холбоотой эмнэлгийн төлбөр болон эмнэлгээр үзүүлсэн зардал гээд төлүүлж хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг (ххийн 21-23-р хуудас), 2.Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажлын хамт олноороо салхинд гараад Их нүүдэл амралтын газар очоод ууж байгаад орой караокед орчихоод гэр лүү ортол *******, ******* нар унтаж байсан. Бид нар унтах гээд орсон юм. ******* өмнө нь надад хувцасны халаасанд тамхи байгаа гэж хэлсэн юм. Тэгээд халаасыг нь ухаад үзтэл тамхи байхгүй болохоор нь цүнх нь онгорхой байхаар нь цүнхийг онгорхой байсныг манай ажлынхан бүгд мэдэж байсан. Өдөржин л онгорхой байсан юм. Гэтэл ******* босож ирээд ******* луу уурлаад байсан. Миний дүү эр хүн ийм өчүүхэн байдаггүй юм шүү гээд байн байн давтаж хэлээд ******* бас та яагаад ингээд байгаа юм гээд хоорондоо маргалдаад байсан. ******* хүн хүн рүү агсраад байсан. Гэтэл гаднаас ******* орж ирээд та хэд юу болоод байгаа юм бэ яагаад маргалдаад байгаа юм бэ? гээд инээгээд орж ирсэн чинь ******* *******ыг бас доромжлоод гуйлгачин минь чи амжихгүй шүү гэж хэлсэн чинь ******* уурлаад нэг цохих шиг болсон тэгээд ******* хойшоогоо ор лугаа суучихсан. Би буланд сууж байсан болохоор хаашаа цохисныг нь сайн хараагүй. Гэхдээ тийм аймар хүчтэй цохиогүй байх. Амнаас нь жаахан цус гарчихсан байсан. Тэгээд маргалдаад агсраад байхаар нь бид нар 3 гэр авсан байсан болохоор хүнгүй нэг гэртээ *******г оруулах гэтэл орохгүй гээд ******* та яагаад байгаа юм бэ гээд тайвшруулаад юм яриад сууж байсан чинь өөдөөс нь нулимчихсан чинь амнаас нь цус гарч байсан болохоор цустай шүлс бие дээр нь наалдчихсан. Тэгтэл ******* уурлаад *******г өмсөж байсан цамцаар нь хоолойг нь боосон. Тэгээд ******* яваад эрхлэгчийг дуудаад дагуулаад ирсэн. Тэгээд тэд нар нийлээд намайг зодчихлоо гэсэн. Тэгээд эрхлэгч *******г аргалаад унтуулъя гээд аваад гарсан. Удалгүй бид нар унтах гээд байж байтал ******* хаана байна гээд эрхлэгч хайгаад байсан. Тухайн үед цагдаа дуудахаар явсан байх. Удалгүй цагдаа ирээд *******, *******, ******* нарыг аваад цагдаа руу явсан. Сайн мэдэхгүй байна. Би тэр анзаарч хараагүй юм байна. Нэг удаа цохисон байх. Гэхдээ тийм айхтар бол зодоогүй. ******* нь нэлээд согтолттой байсан. Харин ******* нь хэсэг унтаад сэрсэн болохоор согтолт нь гайгүй байсан. ******* архи бараг уугаагүй байсан болохоор зүгээр байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас), 3. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажлын хамт олноороо салхинд гараад Их нүүдэл амралтын газар очоод ууж байгаад орой караокед орчхоод гэр лүү ортол *******, ******* нар унтаж байсан. Бид нар унтах гээд орсон юм. ******* тамхи хайж байснаа *******гийн цүнхнээс мэрси гаргаж ирээд ширээн дээр тавьсан. Би нойр хүрээд байхаар нь унтсан юм. Гэтэл хүмүүс хоорондоо маргалдаад байх шиг болохоор нь сэрээд хартал *******, ******* 2 маргалдаж байсан. Гэтэл гаднаас ******* орж ирээд та хэд юу болоод байгаа юм бэ яагаад маргалдаад байгаа юм бэ? гээд орж ирсэн чинь ******* *******ыг бас доромжлоод гуйлгачин минь чи амжихгүй шүү гэж хэлсэн чинь ******* уурлаад нэг цохих шиг болсон. Амнаас нь жаахан цус гарчихсан байсан. Тэгээд маргалдаад агсраад байхаар нь бид нар хүнгүй нэг гэртээ *******г оруулах гэтэл орохгүй гээд байхаар нь яах гээд байгаа юм бэ гэсэн чинь би явахгүй гээд байгаад байсан. ******* *******г аргалаад та яагаад байгаа юм бэ гээд юм яриад сууж байсан чинь өөдөөс нь нулимчихсан. Амнаас нь цус гарч байсан болохоор цустай шүлсээр нулимчих шиг болсон. Тэгсэн чинь ******* цамцаар нь хоолойг нь боогоод байсан. Тэгээд ******* эрхлэгчийг дуудаад ирчихсэн. Эд нар намайг нийлээд зодчихлоо гэсэн байсан. Эрхлэгч би аргалаад унтуулъя гээд аваад гарсан. Бид нар унтах гээд байж байтал ******* олдохгүй байна гээд байсан. Цагдаа дуудахаар явсан юм шиг байна лээ. Удалгүй цагдаа ирээд *******, *******, ******* 3-ыг аваад явсан. Сайн мэдэхгүй байна. Би тэр талаар анзаараагүй. Мэдэхгүй байна. Нэг удаа цохисон байх. ******* нь нэлээд согтолттой байсан, ******* нь унтаад сэрсэн болохоор гайгүй байсан. ******* нь бараг зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38-39-р хуудас), 4.Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажлын хамт олноороо салхинд гараад Их нүүдэл амралтын газар очоод ууж байгаад орой караокед орчхоод гэр лүү ортол ******* ах унтаж байхаар нь би тамхи асуутал гадуурх хувцас гээд юм ярих шиг болохоор нь гадуур хувцсанд нь үзтэл байхгүй байхаар нь онгорхой цүнхэнд нь үзтэл байхгүй байсан. Цүнхэнд нь нэг мэрси шоколад байхаар нь аваад задлаад ажлынхандаа өгчихсөн юм. Угаасаа өөрөө хамт олондоо өгнө гэж байсан болохоор нь задлаад өгчихсөн юм. Тэгсэн чинь босож сууж байснаа намайг өчиггүй пиздаа юмаа гэхээр нь би та яагаад уурлаад байгаа юм бэ гэсэн чинь гуйлгачин гээд хараагаад инээгээд байсан. Тэгэхээр нь би орон дээр гараад дээр нь гарч суугаад цамцных нь захаар хоолойг нь боочихсон юм. Гэтэл хамт байсан Энхжин, Жавзансүрэн 2 салгаад байж байтал гаднаас ******* ах орж ирээд намайг боль гээд загнахаар нь та наадхаа хараач ингээд хараагаад хүн доромжлоод байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд байж байтал ******* ахиад намайг гуйлгачин гэсэн чинь ******* ах ******* ахыг яагаад байгаа юм гэсэн чинь ахиад гуйлгачин гээд хараасан чинь ******* ах уурлаад тэр 2 маргалдсан. Би цаана буланд орон дээр доошоо хараад сууж байсан. Тэгээд тэр 2-ыг хамт байсан хүмүүс салгасан. Тэгээд тайвшираад ярилцах гэтэл ******* ах миний өмнөөс нулимхаар нь би орноос татаж буулгаад чирээд гарах гэтэл баганаас зуурчихаад гарахгүй байсан. Тэгэхээр нь орхичихсон юм. Тэгээд гутлыг нь үүдэнд гаргаад та яв гээд тавьчихсан юм. Тэгээд ******* тэнд байсан хүүхнүүдтэй маргалдаж байгаад гараад явчихсан. Цохиогүй. Хоолойг нь л цамцаар нь боосон. Сайн мэдэхгүй байна. Би өөрөө ууртай сууж байсан болохоор анзаараагүй ээ. Мэдэхгүй байна. Хоорондоо маргалдаж л байсан. Дараа нь ******* ах *******г алгадсан талаар сонссон. Над руу ******* нулимхад амнаас нь цус гарч байсан болохоор би над руу сая цустай шүлсээрээ нулимчихлаашдээ гэж хэлсэн чинь ******* ах алгадчихсан гэж байсан. Нэлээд уусан. ******* ах бол өөр газар унтаж байсан юм. Маргаан болсон чинь сэрээд ороод ирсэн юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас), 5.Зөрчлийн талаар амар болон харилцаа холбоны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1-р хуудас), 6.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч П.Одмаагийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 534 дугаартай дүгнэлтэд: 1.*******-н биед зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алим, зүүн эгмэнд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт ( хх-ийн 8-9-р хуудас), 7.Шинжээч П.Одмаагаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Мохоо зүйл гэдэгт нь ир үзүүргүй зүйлээс бусад нь хамаарна. Дээрх гэмтлүүд нь гараар, цохих, маажих, үрэгдэх, унах үед үүсэх боломжтой. Дээрх зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Үүссэн цус хуралт, зулгаралтууд нь хэмжээ нь жижигхэн нийлээд биеийн бүх гадаргуугийн 1%-г эзлэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх мэдүүлэг ( хх-ийн 30-31-р хуудас), 8.Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 5 сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан сумын Их нүүдэл амралтын газар ажлаараа ирээд караокед ууж идээд дараа нь байрлах гэртээ ууж идсэн. Би өглөө буусан тул нойр хүрээд унтаад өгсөн. Унтаад сэрэхэд нэлээн орой болсон байсан. Нөгөө хэдийг караокед байгаа юм болов уу гээд очиход байхгүй гэрт байсан. Гэрт ороход *******, ******* нар маргалдаж байсан. Би дундуур нь ороод *******ыг яагаад байгаа юм бэ гэхэд би яагаач үгүй, *******г та харалдаа гэсэн. Гэтэл ******* *******ын нүүр лүү нулимсан. Чи яаж байгаа юм бэ хөгшөөн гээд *******гийн хажууд суухад чи амжихгүй шүү гуйлгачин минь гэхээр нь ам хавьцаа нь цохисон. Дараа нь манайхан боль гээд салгасан. Гаднаас ажлын эгч орж ирсэн. ******* гутал хувцсаа аваад гараад явсан. 1, 2 цагийн дараа ******* цагдаатай хамт ирсэн. Ирж мэдүүлэг аваад хэн зодолдсон бэ, *******, ******* гэж хэн бэ гэхээр нь босоод машинд суугаад Хөтөлийн цагдаа руу явсан. Эмчилгээний зардлын хувьд утас нь холбогдохгүй байсан тул цалин авч байсан данс руу нь нэхэмжилсэн мөнгийг нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60/, Иргэний оршин суугаа газрын лавлагаа /хх-ийн 61/, Улаанбаатар Төмөр Замын Дархан өртөөний орлогч даргын тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 62-63/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65/, Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 68/ Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээч гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв. Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулан шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны шөнийн 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын багийн нутагт байрлах "Их нүүдэл" амралтын газарт иргэн *******г зодож зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алим, зүүн эгэмд цус хуралт, хүзүүнд зулгарал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1/, Хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн 21-22/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч П.Одмаагийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 534 дугаартай дүгнэлт /хх-ийн 8-9/, Шинжээч П.Одмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /ххийн 30-31/, Гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 34-35/, Гэрч гийн мэдүүлэг /хх-ийн38-39/, Гэрч Б.*******ын мэдүүлэг /хх-ийн 42-43/, Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрх зүйн дүгнэлт: Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэжээ. Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эрүүл мэндэд халдсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн 2. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Хохирогчийн биед учирсан зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алим, зүүн эгэмд цус хуралт, хүзүүнд зулгарал бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч *******ын хохирогчийн зүүн нүдрүү цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв. Иймд шүүгдэгч *******ыг бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Прокуророос шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна. Хохирол хор уршигийн талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 190,000 нэхэмжилсэн ба шүүгдэгч 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хохирогчийн 5031462689 тоот дансанд төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-26-27/, /хх-ийн 93/ Хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мэс засалтай холбоотой төлбөр гаргуулна гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилсан. Шүүгдэгч *******ад хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын хүрээнд мөн хуулийн 1. зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн хариуцлага хүлээлгэнэ. Шүүхээс эрүүгийн хариуцалаг хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзсэнийг дурдах нь зүйтэй. Бусад асуудал: Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигин овогт *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ад Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихийг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч хохирогчид 190,000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг хохирогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА .