| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0096/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/98 |
| Огноо | 2023-07-03 |
| Зүйл хэсэг | 28.5.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр,
Гэрч Б.*******,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2307000000157 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* Улсын иргэн, 2******* төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 5, ээж, эгч, дүү нарын хамт *******, *******, ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ын ******* //,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би тухайн үед ажиллаж байгаад цалин мөнгө муу болохоор нь ажлаасаа хэлэхгүй гарсан. Ажилдаа очихгүй байх хугацаанд надад албан тоот ирснийг мэдээгүй. Гэрийнхэн маань надад хэлээгүй. Тэгээд би мэдээгүй байсан тул ажилдаа очоогүй.” гэв.
Гэрч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Намайг 11 дүгээр сарын дундуур зэвсэгт хүчний 350 дугаар ангийн гэрээт цэргийн албан хаагчдын сургалтад дээр салааны ахлахаар томилсон. Намайг ирсэн үед түрүүч Б:******* нь байхгүй байсан. Тэрнээс хойш нэг өдөр ирсэн. Тэгээд өвчтэй гэдэг шалтгаанаар ирээгүй алга болсон. Яагаад ирэхгүй байгаа талаар нь ээжээс нь асуусан. Өвчтэй байсан үеийнхээ баримтыг авчирч ирж өгөөгүй байсан тул ээжтэй нь уулзаж, Эрүүгийн хуулийн тусгай анийн 28 дугаар зүйлд заасны дагуу цэргийн албанаас оргон зайлах үндэслэл, ахлах даргын өгсөн үүрэг даалгаврыг дахин танилцуулж, мэдэгдэж ажилдаа ирэхийг шаардсан байгаа. Ажилдаа ирэх үүрэг өгсөн боловч ажилдаа ирээгүй. Тэрнээс хойш ерөөсөө уулзаагүй байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн 07 дугаартай албан бичиг, ангийн захирагчийн Б/144 дугаартай тушаалын хуулбар /хх-5-7/, гэрээт албан хаагчаар ажиллах гэрээ /хх-8-9/, 112 дугаартай мэдэгдэх хуудас, ирцийн бүртгэл /хх-10-12/, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.ийн мэдүүлэг /хх-16-17,20/, М.оос гаргаж өгсөн цэргийн дүрэмт хувцасны эдлээгүй хувцасны төлбөрийн жагсаалт /хх-47/, гэрч Б.*******гийн мэдүүлэг /хх-22/, яллагдагч Б.*******ий мэдүүлэг /хх-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх хуудас /хх-34//хх 50/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч: “...Хавтаст хэрэгт цугларсан буюу шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар зэвсэгт хүчний 350 дугаар ангийн 2 дугаар салааны 1 дүгээр тасгийн ахлах түрүүч Б.******* нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан үйл баримт нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хуульд цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийн үндсэн шинжүүдийг зааж өгсөн. Энэ гэмт хэрэг нь санаатай гэмт хэрэг. Тусгай субъектээс үйлдэгддэг гэмт хэрэг. Үйлдлийнхээ хувьд цэргийн анги, байгууллага, алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан, эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй үйлдлүүдийг тусгасан байдаг. Б.*******ий хувьд цэргийн анги, алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан үйлдэл гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж ойлгож байна. Гэрээт цэргийн албан хаагчаар түрүүч цолтойгоор алба хааж байсан. Гэрээт цэргийн албан хаагч бол Цэргийн албаны тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цэргийн жинхэнэ албан хаагчид орж байгаа. Тиймээс субъектын шинжийг хангаж байна гэж дүгнэсэн. Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, мөн 350 дугаар ангийн иргэний нэхэмжлэгч М.оос нэхэмжилсэн 638.300 төгрөгийг 350 дугаар цэргийн ангид төлөх төлбөртэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Б.*******ий хууль ёсны эрх ашгийг хамгаалж шүүхийн шатанд өмгөөлөгчөөр оролцож байна. Гэмт хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн талаар маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийн тухайд нэхэмжилсэн мөнгөн дүнг төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Хохирол төлбөр гарсан талаар яллах дүгнэлт гардаж аваад мэдсэн тул өнөөдрийн байдлаар төлж чадаагүй байгаа. Бүрэн төлөхөө илэрхийлж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.******* нь хороо, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хоёрдугаар салааны нэгдүгээр тасагт түрүүч цолтой, ахлах буудагчаар 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар цэргийн гэрээт алба хааж байх хугацаандаа 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийг ангид алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан болох нь:
/хх-33/
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч М.ийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 350 дугаар ангийн захирагчийн Б/144 дугаартай тушаалаар томилогдсон ахлах буудагч, түрүүч Б.******* нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй хэл сураггүй алга болсон. Түүний ээж П.Сүрэнтуяад 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.*******ийг ажилдаа ирэхгүй бол цэргийн ангиас оргон зайлсан гэмт хэргээр цагдаагийн байгууллагад хандах болно гэдгийг мэдэгдсэн. Б.*******ий нэр дээрх данс тооцоотой өвлийн гутал, өвлийн хүрэм, өвлийн малгай, футволк, хээрийн зуны китель, өмд, ноосон цамц, ноосон малгай зэрэг хувцасны үнэ 638,306 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
/хх-16/
3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.*******гийн өгсөн: “...би хороо, , аар ажилладаг. Б.******* нь 2022 оны 12 дугаар сард ямар ч шалтгаангүйгээр ажилдаа огт ирэхгүй, ажил таслаад алга болчихсон. Түүнийг алга болсон цагаас эхлээд холбоо барихаар гар утас руу нь залгахаар миний дууг таньчхаад утсаа таслаад унтраачихдаг. Гэрт нь очихоор гэртээ байдаггүй, ээж нь “ажилдаа явлаа гэж хэлээд гэрээсээ гарсан. Би бол ажилдаа явсан л гэж ойлгосон. Гэртээ ирэхгүй байгаа” гэж хэлж байсан. Тухайн үед Б.*******ий ээжид “хэрвээ танай хүү яаралтай анги байрлалдаа ирэхгүй бол цэргийн ангийн зүгээс хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч шалгуулах болчхоод байна гэж хэлээд хууль танилцуулж хэлсэн...” гэх мэдүүлэг,
/хх-24/
4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-34/
5. Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/144 дугаар Бие бүрэлдэхүүний бүртгэлд авч, цалинжуулах тухай тушаал,
/хх-6-7/
6. Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр алба хаах 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээ,
/хх-8-9/
7. Зэвсэгт хүчний 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 112 дугаар мэдэгдэх хуудас,
/хх-10/
8. Цэргийн гэрээт алба хаагчдын 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын ирцийн бүртгэл,
/хх-11-12/
9. ******* улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 180 дугаар Цэргийн нийтлэг дүрмүүдийг шинэчлэн батлах тухай зарлиг,
/хх-45-46/
10. Цэргийн гэрээт алба хаагчийн цэргийн дүрэмт хувцасны эдлээгүй хувцасны төлбөр
/хх-49/
11. Шүүгдэгч Б.*******ий хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-37-43/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/144 дугаар Бие бүрэлдэхүүний бүртгэлд авч, цалинжуулах тухай тушаалаар Б.*******ийг хоёрдугаар салааны нэгдүгээр тасагт ахлах буудагчаар томилсон байх тул цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэх үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй байхад дур мэдэн ажлын байраа орхиж явсан, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр цэргийн албанаас зайлсхийсэн болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цэргийн алба хаагч, ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгч Б.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.ийн нэхэмжилсэн цэргийн дүрэмт хувцасны эдлээгүй хувцасны төлбөр болох 638,300 төгрөгийг төлөхөөр шүүхийн хэлэлцүүлэгт завсарлага авсан хэдий ч хохирол төлбөр төлөгдөөгүй шүүх хуралдаанд төлөхөө илэрхийлж бэлэн мөнгөөр авч ирсэн ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цэргийн алба хаагч, ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан” гэм буруутайд тооцож түүнд 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 10 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ