Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 109 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 2307001640213 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******т төрсөн, 21 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ийн мэргэжилтэй, ******* ХХК-д ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт *******, *******,*******- тоотод оршин суух хаягтай,

Урьд Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-т зааснаар хялбаршуулсан журмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар улсын яллагчтай тохиролцож шийтгүүлж байсан,

******* овогт *******ы ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны явцад хохирогч Г.ын нүүрэн тус газарт цохиж биед хамар ясны хугарал, хамарт шарх, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: Хохирогч В.ы мэдүүлэг/хх-6-10/, гэрч Х.ы мэдүүлэг /хх-17/, гэрч П.гийн мэдүүлэг /хх-21/, гэрч Н.ын мэдүүлэг /хх-22-23/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 018 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-27-28/, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн "Аюулын зэргийн үнэлгээ" хийсэн тэмдэглэл /хх-55-57/, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хохирогч В.ы Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвд үзүүлсэн талаарх эмчийн дүгнэлтийн хуулбар /хх-26/, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 57 минутанд Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-113-114/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч  А.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Найзуудаараа тэрэлжийн амралтад очсон. Тэнд хоол унд хийж идээд пиво уусан. Шөнийн 00 цагт гэр амралтын хэдэн хүмүүс ирсэн. Тэгээд бөөндөө хамт сагс тоглож байгаад 01 цагийн үед салцгаасан. Тэд нар хоорондоо юм ярьж байхад манай найз өөр дээрээ тусгаж аваад нэг хүнтэй нь муудалцсан. Би Т. гэдэг залууг нэг билүү хоёр удаа нүүрэн тус газарт нь цохисон. Тэгээд салцгаасан. Хэн нь мэдэгдэхгүй нэг хүн цагдаа дуудсан байсан. Цагдаагийн гадаа ирээд учир зүйгээ ололцоод салсан...” гэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд А.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны явцад хохирогч Г.ын нүүрэн тус газарт цохиж биед хамар ясны хугарал, хамарт шарх, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-4-6/

  1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор Г.ын өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 03-04 цагийн орчимд а, хоёрыг маргалдаад байхаар нь салгах гээд дундуур нь ороход дээгүүрээ шалдан, бүдүүн гэдэстэй, хоёр гар нь шивээстэй залуу миний нүүр хэсэгт хүчтэй нэг удаа юугаар цохисныг мэдэхгүй миний араас татаж ирээд цохичихсон. Миний хамраас цус гараад шүд аман дотор уначихсан...” гэх мэдүүлэг,

/хх-10-11/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ж.ын өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 43,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг тухайн гэмт хэргийн буруутай этгээд буюу яллагдагчаас гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

/хх-16/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.гийн өгсөн: “...зодуулсан гээд байгаа залуугийн амнаас цус гарчихсан гар руугаа нулимсан чинь шүд нь цусан дээр нь ирснийг нь харсан, өөр зодуулж цохиулсан хүн байгаагүй, тэр зодсон хүнийг хараагүй. Тэр залуу А.*******ыг цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

/хх-24/

  1. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 207 дугаар “...Г.ын биед хамар ясны хугарал, хамарт шарх, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Хамар ясны хугарал, хамрын шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр саринуулах, нэг шүдний хугарал гэмтэл нь 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд бага хэмжээгээр нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-29-30/
  2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-43/,

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоол

/хх-45-48/

  1. Хохирол төлбөртэй холбоотой баримтууд

/хх-51/

  1. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-54-62/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэсэг бүлгээрээ явж байгаад маргаж, улмаар хохирогч Т.ын нүүрэн тус газар нэг бус удаа цохисны улмаас түүний шүд нь хугарч, хамарт нь шарх буюу бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна. Мөрдөн байцаалтын шатанд өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгдөг. Шүүхийн шатанд ч мөн энэ талаараа хэлж байна. Шүүгдэгч А.*******ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.ын зүгээс хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй хэдий ч тэрээр 1,000,000 төгрөгийг хохирогч Т.д өгсөн талаар хохирогч мэдүүлэг дээрээ дурддаг. Мөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг прокурорын хяналтын шатанд төлж барагдуулсан нөхцөл байдлаас дурдахад шүүгдэгч А.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хэрэг бүртгэлийн ажиллагаа хийгдэж дуусгаж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал ирүүлэхэд тэрээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор тухайн хүсэлтийг хүлээн авч нөхцөл байдал хангагдсан гэж үзэж хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх тогтоол гаргаж хэргийг дахин мөрдөн байцаалтын ажиллагаа руу явуулж мөрдөн байцаалтын ажиллагааг 48 цагийн дотор хийж дуусгаж, хэргийг прокурорт шилжүүлэх саналтай ирүүлсэн. Хэргийг хянах явцад шүүгдэгчийн хувийн байдал, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан, хохирол төлөгдсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял дээр тохиролцсон. Иймд дээрх саналаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүйг болохыг тус тус дурдуулах саналтай байна.гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч А.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Т.ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.******* нь хохирогч Т.ын биед биед хамар ясны хугарал, хамарт шарх, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 207 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.  

Тиймээс шүүгдэгч А.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.*******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.ын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд  оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж хуульд заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 109 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж прокурортой тохиролцон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Гэтэл шүүгдэгч А.******* нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор хялбаршуулсан журмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох  ялаар шийтгүүлсэн.

Мөн 2023 онд хялбаршуулсан журмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар дахин прокурортой тохиролцсон нь өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийлгүйгээр дахин санаатай  гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх үндэслэл хангагдахгүй байна.

 

Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд шийдвэрлэв.

 

Иймд А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ирүүлсэн ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүгдэгч нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ