Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч Э.*******, түүний өмгөөлөгч Э.*******,

Шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Г. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 71 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 1807004350121 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, *******,*******,******* тоотод оршин суух,

урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж дээрх ялаас хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 07 дугаар сарын 08 өдөр ялын хугацаа дууссаж суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 6,480,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж уг ялыг цагдан хоригдсон 62 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140,400 төгрөг болгож дээрх ялыг эдэлсэнд тооцсон,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасны дагуу 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 05 сар 21 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, уг ялыг цагдан хоригдсон  171 хоногийг ял эдэлсэн хоногт оруулан тооцож дээрх ялыг бүрэн эдэлсэнд тооцсон.

******* овогт *******гийн ******* /РД:*******/.

 

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.******* нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө хороонд байрлах “” тоосгоны үйлдвэрийн хашаанаас цахилгаан тэргэнцэр, мотор, моторын тэргэнцэр зэрэг эд зүйлийг улсын дугаартай Портор загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-42-44/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-45-46/, гэрч н.ын мэдүүлэг /хх-53-54/, гэрч н.ын мэдүүлэг /хх-62-63/, гэрч н.ын мэдүүлэг /хх-68-69/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-89-91/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: бичгийн баримтууд /хх-77-80/, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-84/, шүүгдэгч О.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-104/, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 152 дугаартай шийдвэр /хх-130-136/, мөн шүүх хуралдаанд 3 хуудас бичгийн нотлох баримтыг шинээр гаргаж өгч байна. Уг баримтыг шинжлэн судална. Шүүгдэгчийн 4 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Э.*******д хохирлын зарим хэсэг болох 1,000,000 төгрөгийг хохирогчид хүүлээлгэн өгсөн тухай баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүгдэгч О.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт: “...*******гийн ******* би 2018 оны 07 сарын 13-ний шөнө н.ын машиныг гуйж хохирогч Э.*******ий моторыг авахаар н., н. нарыг  гуйж энэ хэргийг үйлдсэн нь үнэн. Тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Тухайн үед ганц бие байсан. Өмнөговь аймагт том машины засвар гагнуурын ажил хийдэг байсан. Мөн эхнэр хүүхэдтэй болоод өөрийн хүсэлтээр Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэргээ хүлээж өөрийн биеэр ирсэн. Анх миний хэрэг дээр ажиллаж байсан байцаагч, хохиролгүй хоёр хэрэг байна. “Чи энэ хэргийн авчих, хохиролгүй юм чинь асуудалгүй” гэж хэлсэн. Би хүний хэрэг авч чадахгүй гээд айгаад хөдөө явсан. Би сард 3,000,000 төгрөгийн цалин авдаг. Цалин 15 хоногт 1 удаа буудаг. Үлдсэн хохирлыг маш хурдан төлж барагдуулна. Надад өөрийн гэсэн данс байхгүй. Эхнэрийн дансаар цалингаа авдаг. Эхнэрийн дансаар хохирлыг шилжүүлнэ. Эхлээд ын гэрт очоод дуудаж гаргаж ирсэн. Урдаас падны арам, мотор хоёр байна ачилцаад ирье гэж хэлсэн. Хулгайн юм биш биз дээ гэхээр нь хулгайн зүйл биш гэсэн... ” гэв.

 

            Хохирогч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2 тонн шахуу нойтон тоосго ачаад зөөдөг. Жин нь 170, 180 кг байх. Тоосго зөөдөг тэргэнцрийг би очиж авсан. Энэ зүйлийг портер дээр ачигдана. Гэхдээ ганцаараа ачиж чадахааргүй хүнд. Баюун дээр тавьдаг том винтлятор. Дээд талынх нь 780 кг жинтэй мотор. Үүнийг 3, 4 хүн өргөж дийлэхгүй кранаар өргөдөг. Үүний тагийг нь хагалаад эвдээд ачаад явсан байсан. Жижиглээд хагалаад хэмхлээд дотор зэс ороомгийг авсан байсан. Үүнийг надад хүлээлгэж өгсөн. Нийт 3 зүйл байгаагаас хоёрыг нь авсан. Тоосго зөөдөг цахилгаан тэргэнцэр, мотор, винтлятор сэнс. 1,400,000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь 780 кг жинтэй том мотор. Энэ мотор доторх эд зүйлийг эвдэж авсан. О.*******тай би уулзсан. 2018 онд байх. Түүнээс хойш уулзаагүй. Цагдаа дээр очихоор ******* ирээгүй байна гэдэг байсан. Үнэлгээний хувьд ******* бас мэдэж байгаа. Одоо эхнэр хүүхэдтэй болоод амьдрах гэж хичээж байна гэж бодсон.  Сая 06 дугаар сард шүүх рүү хэрэг шилжих гэж байгаа гээд надад хэлсэн. 1,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 400,000 төгрөгийг хугацаа хэлээд өөрөө өгье гэж хэлсэн...” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд О.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.******* нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө хороонд байрлах “” тоосгоны үйлдвэрийн хашаанаас цахилгаан тэргэнцэр, мотор, моторын тэргэнцэр зэрэг эд зүйлийг улсын дугаартай Портор загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан болох нь:

  1. Хэргийн газарт 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-42-46/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар О.ын өгсөн: “...2018 оны 07 дугаар сард “” тоосгоны үйлдвэрийн хажуугаар явж байгаад ямар ч эзэнгүй ашиглахаа больсон пад, арам, мотор зэргийг янзалж бэлдээд ачихад бэлэн болгоод Н.ынд очсон. Тэгээд хулгайн эд зүйл бол би явахгүй гэж хэлэхээр нь би хулгайн юм бишээ минийх гэж хэлээд дагуулж гараад бид хоёрт машин хэрэг болоод Б. ахынд очоод машиныг нь гуйгаад хулгайн эд зүйл биш, минийх гэж хэлээд гарсан. Тэгээд бид гурав тоосгоны үйлдвэрт очоод бэлдэж тавьсан падны 4 ширхэг рам, сэнс, мотор зэргийг ачаад “” дэлгүүрийн урд талын түүхий эд авах газарт маргааш нь 240,000 төгрөгөөр тушагаад од 100,000 төгрөг, ахад 40,000 төгрөгийг өгөөд би өөрөө 100,000 төргийг аваад бид нар салсан...” гэх мэдүүлэг,

/хх-104-105/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.*******ий өгсөн: “...4 ширхэг пад /рам/, баюуны сэнс, 132 киловаттын моторыг задлаад доторх зэсийг нь авчихсан байсан. 60 вольтын цахилгаан тэргэнцэр  пад 4 ширхэг, нэг ширхэгийг нь 1,180,000 төгрөгөөр, 132 квт-ын 1480 эргэлттэй 780 кг жинтэй моторыг 9,000,000 төгрөгөөр, 7,5 квт-ын 2480 эргэлттэй моторын сэнсийг 2016 оны 08 дугаар сард 400,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан...” гэх мэдүүлэг,

/хх-51-52/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.ын өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ******* манай гэрт ирээд урд хужаагийн тоосгоноос орой юм ачилцаад өг би бэлдээд тавьчихсан байгаа гэхээр нь би “хулгайн юм биш биз” гэхэд “хулгайн юм бишээ, би юу гэж чамайг тийм юманд хутгах юм, чамд хамааралгүй ээ чи зүгээр ажилцаад өг” гэхээр нь би зөвшөөрөөд *******, ах бид гурав тоосгоны үйлдвэр рүү явсан. Тэгээд тэнд очоод 4 ширхэг рам, том сэнэс зэргийг ачаад ахын түүхий эд авдаг хашаанд буулгасан. Маргааш нь *******ас ажлын хөлс гэж авсан. Би өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг,

/хх-53-54/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын өгсөн: “...2018 оны хавар ******* надаар хулгайн эд зүйл тээвэрлүүлсэн асуудал байгаа. Тухайн үед ыг өөрийнхөө юмыг авч байна гэж бодож байсан. Тэгтэл сүүлд нь хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн. Тухайн үед тоосго зөөвөрлөдөг тэрэгний төмөр рам буюу 4 ширхэг пад, моторын сэнс 1 ширхэгийг тус тус хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг,

/хх-65/

 

  1. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоол,

/хх-77/

 

  1. Дамно ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн НА-18-313, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн НД-23-74 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан,

/хх-83-84, 89-91/

 

  1. Шүүгдэгч О.ын хувийн байдалтай холбоотой баримтууд,

/хх-107-117/

 

  1. Шүүгдэгч О.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас, шүүхийн шийдвэрүүдийн хуулбар /хх-118-144/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн зүгээс “...шүүгдэгч С. нь 2022 оны 09-р сарын 12-ны өдрөөс 2022 оны 10-р Гэм буруугийн дүгнэлт хэлэхээс өмнө хэдэн зүйлийг хэлэх нь зүйтэй байх. Энэ хэрэг 2018 онд гараад өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хууль хяналтын байгууллага хуулийн хүрээнд ажиллаагүй нь харагдсан. Холбогдогч, шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдуулж энэ хэрэг илрэхэд асуудал гарсан. Шүүгдэгч нь банкны бичиг баримтаар банкаар үйлчлүүлдэггүй, тодорхой оршин суугаа хаяггүй, эрхэлсэн ажилгүй байсан. Огт эрэн сурвалжлах ажиллагаа хийгээгүй гэж хэлэхэд өрөөсгөл болно. Баримтжуулсан зүйлс хэрэгт байхгүй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад н., н., н.******* гэсэн 3 хүнийг холбогдуулж шалгасан. н., н. нар энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үйл баримт бүрэн гүйцэд нотлогдон тогтоогдохгүй байсан.

Учир нь шүүгдэгч н.******* нь мэдүүлгээсээ буцсан, бусад байдлаар энэ хоёр хүнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэдгийг тогтоох боломжгүй болсон. Хэрэгт авагдсан шинжлэн судалсан нотлох баримтууд, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч О.ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар “” тоосгоны үйлдвэрийн хашаанаас цахилгаан тэргэнцэр, мотор, моторын тэргэнцэр зэрэг эд зүйлийг улсын дугаартай Портор загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд дээрх зүйл ангиар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирол хор уршгийн хувьд 3 төрлийн эд зүйлс хулгайлагдсан асуудал яригддаг. Үүнээс 2-ыг нь биет байдлаар хүлээлгэж өгсөн, 1,440,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Түүнээс 1,000,000 төгрөгийг шүүх хурал эхлэхээс өмнө хохирогчид хүлээлгэж өгсөн. Үлдсэн 440,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байгаа. Иймд нийт 7,440,000 төгрөгийн хохирол учирснаас 440,000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн болохыг дурдаж, шийдвэрлүүлэх дүгнэлтийг тус тус гаргаж байна...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...2018 оны 07 дугаар сарын 13-с 14-нд шилжих шөнө “Монгол Стандарт” тоосгоны үйлдвэрээс нэр бүхий 3 эд зүйлийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан гэрч нарын мэдүүлэг, холбогдогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруу дээр маргасан зүйлгүй. Прокурорын зүйлчилсэн зүйл хэсэгтэй маргахгүй байгаа нь шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг харуулж байна. Шүүгдэгч ын үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал, хохирол төлбөр 1,000,000 төгрөгийг төлсөн байдал зэргийг харгалзан үзнэ үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Тиймээс шүүгдэгч О.ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэнд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******д 7,440,000 төгрөгийн хохирол учирсан ба 6,040,000 төгрөгийн хохирлыг биет байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж, 1,000,000 төгрөгийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө төлж, үлдэх төлбөр 400,000 төгрөгийг шүүгдэгч нь хохирол төлөх завсарлага авч, хохирогчид төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:

Улсын яллагч:Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, гэм буруугийн дүгнэлтийг гаргах нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч О.ын хувьд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлд түүний гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх,  хөнгөрүүлэх нөхцөл  байдлыг  харгалзан үзэж, шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар  2 жил 6 сарын хорих ял оногдуулж, дээрх хорих ялыг өршөөл үзүүлэх тухай хуулийн 7дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон өршөөх  дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч О.ын үйлдэл өршөөл үзүүлэх хамрах хүрээнд хамаарч байгаа тул О.*******д өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Тэрээр шүүгдэгч О.******* нь 2 хоног буюу 48 цаг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан байгаа үүнийг Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эдлэх ёстой ялаас нь хасах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн мөрдөн байцаалтын шатанд О.******* нь тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогддог бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл бусдын өмчлөл байсан тул  улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийн үнэлгээг хийлгэсэн. Эрүүгийн хулийн  5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 9,000,000 төгрөгийн хөрөнгө хураалгах албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж үзэж, Эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд гаргасантай холбогдуулж шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардал тодорхойлогдоогүй  байна.” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч: “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтэй санал нэг байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс шүүгдэгч О.ыг  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1,400,000 төгрөгийг хохирогчид төлүүлэхээр болсон. Уг төлбөрийг шүүгдэгч О.ын зүгээс хохирогчид бүрэн төлж барагдуулсан тул төлөх төлбөргүй болохыг дурдан шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч О.******* нь 2018 онд гэмт хэрэгт холбогдсон хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн хүсэлтээр шүүхэд хандаж хэрэг шийдвэрлэх шатандаа орсон. Гэмт хэрэг гарснаас хойш өөрийн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж, ухаарч, гэмшиж,  гэмт хэргийн улмаас учрах хор уршгийг ойлгосон. Гэр бүлтэй болж, эхнэр 4 хүүхдийн эцэг болсон. Энэ нөхцөл байдлыг хохирогч харж үзэж, эрүүгийн хариуцлагын хувьд хөнгөрүүлж өгөөч гэсэн байр суурийг илэрхийлсэн. Шүүгдэгч О.ын хувьд Эрүүгийн ерөнхий хуулийн 6, 5 дугаар зүйлийн 1 дэх  зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, Шүүгдэгч О.ын гэм буруугаа ойлгосон үйлдэл зэргийг харгалзан үзэж, нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон сольж өгнө үү. Шүүгдэгч О.******* нь Сонгино-Хайрхан дүүрэгт оршин суудаг бөгөөд тус дүүрэгтэй ажил хөдөлмөр эрхэлдэг тул тухайн дүүргээс гаргахгүйгээр зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү” гэх тайлбар дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

 

Харин шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч О.ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус зааснаар өршөөл үзүүлэх хэргийн хүрээнд хамарч байх тул шүүгдэгч О.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулж, уг хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаар ялаар сольж шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна”, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж тус тус заасны дагуу гэмт хэрэг үйлдэгдэхэд ашигласан Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийг 9,000,000 төгрөгөөр үнэлсэн тул уг мөнгийг шүүгдэгч О.*******ас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч О.******* нь энэ   хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон 48 цаг буюу 2 хоногтой, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Түүнчлэн хохирогч нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хулгайн хэрэг гарсан талаарх гомдол мэдээллийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гаргасан ба тус хэлтсийн мөрдөгч 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хэргийн газарт үзлэг хийж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогчоор тогтоож, мэдүүлэг авч, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүгдэгч О.ыг сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, сэжигтний мэдүүлэг авсан атлаа

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаяр нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2 сар, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 2 сар, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 1 сар, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 сар, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 1 сар, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 2 сар, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 2 сар,

Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Гантулга нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 2 сар, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1 сар, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 1 сар, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 1 сар, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 1 сар, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 3 сар,

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Батхишиг нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 3 сар,

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэн нь 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 1 сар, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 3 сар, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 1 сар, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 1 сар, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 3 сар,

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Гэрэлчимэг нь 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 сар, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 2 сар, 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 2 сар, 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 сар, 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 сар,

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл нь 2021 оны 10 дугаар сарын 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 3 сар,

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 2 сар, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 2 сар, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 2 сар, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 2 сар, 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 3 сар, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 3 сар, 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 сар, нийт 57 сарын хугацаагаар Хэрэг бүртгэлтийн хугацааг удаа дараа нэг үндэслэлээр сунгаж, прокурор 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгаа нь хяналт бүрэн тавиагүй зэрэг байдлыг цаашид анхаарах.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.******* нь “...О.*******тай би уулзсан. 2018 онд байх. Түүнээс хойш уулзаагүй. Цагдаа дээр очихоор ******* ирээгүй байна гэдэг байсан. Үнэлгээний хувьд ******* бас мэдэж байгаа. Одоо эхнэр хүүхэдтэй болоод амьдрах гэж хичээж байна гэж бодсон.  Сая 06 дугаар сард шүүх рүү хэрэг шилжих гэж байгаа гээд надад хэлсэн. 1,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 400,000 төгрөгийг хугацаа хэлээд өөрөө өгье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүх хянан шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч О.*******д 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.ын цагдан хоригдсон 48 цаг буюу 2 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хорих ялын 1 /нэг/ хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 /нэг/ хоногоор тооцож 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.ыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр *******,*******,*******  тоотод оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 жил 8 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 7.5 дугаар зүйлийн 4 дэх эсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.*******ас 9,000,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

  1. Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон 2 хоногтой, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх 9,000,000 төгрөгийн төлбөртэй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ