| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0101/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/104 |
| Огноо | 2023-07-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,
Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
Хохирогч С.*******,
Шинжээч А.Лхамжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналтай ******* овогт *******гийн д холбогдох эрүүгийн 2307000000167 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ******* төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *******, *******, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******гийн /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э. нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 40 минутын орчим хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрт хохирогч С.*******ийг “100 төгрөг өгсөнгүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, нуруу хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 06 сарын 04-ний өдөр Э. нь сэтгэцийн хувьд өвчтэй байна. F20 6 онош буюу шизофрени энгийн хэлбэр өвчтэй байна тус өвчнөөр 2016оноос өвдөж эхэлсэн байна. №6035 шинжээчийн дүгнэлт /хх-21-22/, Э.ий сэтгэцэд хийсэн шүүх сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс гаргасан дүгнэлт /хх-54-60/, Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хохирогч С.гийн эрүүл мэндэд зарцуулсан үзлэг эмчилгээнд зарцуулагдсан мөнгөний баримт /хх-131/, иргэний нэхэмжлэгч Ж. нь мэдээлэлд дурдсанаар 1,334,100 төгрөг нэхэмжилсэн баримт /хх-75-76,79/, хохирогчоос нэхэмжилж байгаа мөнгөн дүн баримт /хх-89/, шүүхэд нэмж гаргаж өгч байгаа нэг ширхэг баримт толгойн томографын баримт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6035 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-21/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Э. багаасаа л ийм байсан байнга утсаар тоглоом тоглодог байсан, хамгийн сүүлд цэрэг татлагын үеэр Налайхын сэтгэцийн эмч оношилж байсан. Тоглож байхдаа ээжийнхээ толгойг хүртэл хага цохиж байсан. Миний өөрийн төрсөн хүүхэд учраас хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсонд маргах зүйл байхгүй. Хохирогчоос нэхэмжилж байгаа хохирлыг нөхөн барагдуулна. Эмнэлэгт хэвтээд гарсны дараагаар биеийн байдал нь хэд хоногийн хугацаанд гайгүй болдог. Байнгын эмийн хэрэглээний хүчээр гайгүй явдаг. Э. хий юм хараад гэмтэл өөртөө гэмтэл учруулж байсан тохиолдол байсан. Жилдээ 2-3 удаа эмнэлэгт хэвтэж байсан..” гэв.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хорооны автобусны буудлын хойд талд байрладаг хэмээх нэртэй хүнсний дэлгүүрт 09 цаг 20 минутын орчимд ороод 2ширхэг алим авчхаад хариулт мөнгөө авч байхад миний баруун гар талаас нэг залуу зуун төгрөг өгчих гээд дээрэлхүү чанга дуугаар хэлсэн. Би зуун төгрөг байхгүй гэтэл тэгвэл 500 төгрөг өгчих гэсэн мөн 5 ширхэг алтан навч аваад өг гэхэд нь би худалдагчаас алтан навч гэдэг тамхи хэд вэ гэж асууж байхад гэнэт миний баруун талаас хоёр удаа цохиод авсан тэгээд би хажуу тийшээ унаад муужраад ухаан алдах шахсан. Намайг унасан байхад дээрээс хэд хэдэн удаа цохиод байх шиг байсан би тухайн үед шоконд ороод зарим зүйлсийг сэргээд харахад тэр залуу явчихсан байсан бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн. Би хохирол төлбөрт 2,290,100 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэв.
Шинжээч А.Лхамжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шизофрени гэх өвчин эдгэрэх боломжгүй. Тодорхой хэмжээний засрал авч болно. Гэхдээ засрал авах боломж маш бага. Залуу насандаа туссан бол цаашдаа улам хүндрэх байдалтай байдаг. Энэ хүн над дээр 6 дахь удаагаа над дээр ирж хэвтсэн удаа дараа ирж байгаа учраас ямар нэгэн том хэмжээний гэмт хэрэг хийх байдалд орохыг үгүйсгэхгүй. Жилд нэг удаадаа зургаан сарын хугацаанд хэвтэн эмчлүүлэх боломжтой байдаг. Энэ хугацаанд сэтгэцийн байдал сайжирна гэсэн баталгаа бол байхгүй. Эхлэл үеэсээ төгсгөл үе рүүгээ орж байгаа учраас ямар ч эдгэрэх боломжгүй. 28 хоноод санхүүжилт нь орж ирдэг тэгэхээр нэг жилийн хугацаанд нийт зургаан сараас илүү хэвтэх боломжгүй. Цаашдаа энэ хүн маань 100% хүний асаргаанд орно. Сэтгэл хөдлөлгүй болох, хайрлах сэтгэлгүй болох, хэргийн хор уршгийг мэдрэх чадваргүй, нийгэмд дасан зохицох чадваргүй, төгсгөлдөө орвол баас шээстэйгээ зууралдаад маш хүнд нөхцөл байдалд ордог. ...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Э.ий холбогдсон хэрэгт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх дээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э. нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 40 минутын орчим хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрт хохирогч С.*******ийг “100 төгрөг өгсөнгүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, нуруу хэсэгт өшиглөж түүний биед тархи доргилт, баруун дээд, доод зовхи, баруун дал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэм бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор С.*******ийн өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр үл таних залуу 100 төгрөг эгчих гэж дээрэлхүү чанга дуугаар хэлсэн. Тэгэхээр нь би 100 төгрөг байхгүй гэж хэлэхэд нөгөө залуу 5 ширхэг алтан навч аваад өг гэхээр нь худалдагчаас алтан навч хэд вэ гэж асууж байхад гэнэт миний нүүр цохисон....” гэх мэдүүлэг,
/хх-5/
3. Мөрдөн байцаалтад гэрчээр П.ы өгсөн: “...20 орчим насны залуу маш хурдан нөгөө эмэгтэйг 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Тэгтэл нөгөө эмэгтэй газар унасан. Тэгтэл тэр залуу гараад зугтахад нь нөгөө эмэгтэйг хартал нүднээс нь цус гараад байхаар нь би цагдаа, эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг,
/хх-9/
4. Мөрдөн байцаалтад гэрчээр Ш.гийн өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр манай дэлгүүрээр 40 орчим насны эмэгтэй үйлчлүүлж байсан. Тэгтэл манай дэлгүүрээр хааяа орж ирээд байдаг 20 орчим насны залуу орж ирээд тэр эмэгтэйгээс 100 төгрөг өгчих гээд гуйгаад байсан. Тэр эмэгтэй цүнхээ ухаж байтал тэр залуу эмэгтэйн нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд тэр эмэгтэй газар унахад нөгөө залуу эмэгтэйн дээрээс гараараа цохиод өшиглөөд байсан. Дэлгүүрт , нар байсан. Бид нар боль гэхэд та нарыг ална гээд орилоод байсан болохоор ойртоогүй. Тэгээд тэр залуу удалгүй гараад явсан...” гэх мэдүүлэг,
/хх-11/
4. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагчаар М.*******гийн өгсөн: “...манай хүү Э. нь 2015, 2016 онд Налайх дүүргийн цэрэг татлагын комиссоор ороход сэтгэцийн эмч нь өөрчлөлттэй гэж хэлсэн. 2016 онд манай хүү ээжийнхээ толгойг хагалсан. Түүнээс хойш байнга эмчийн хяналтад байгаа. Хамгийн сүүлд нарийн мэргэжлийн эмч оношлохдоо шизоприн гэж оношилсон...” гэх мэдүүлэг,
/хх-16/
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч О.Нансалмаагийн 6035 дугаартай: “С.*******ийн биед тархи доргилт, баруун дээд, доод зовхи, баруун дал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт,
/хх-21-22/
6. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн: “Э. нь сэтгэцийн хувьд өвчтэй байна. Э. нь F20.6 шизофрений энгийн хэлбэр өвчнөөр 2016 оноос өвдөж эхэлсэн байна. Э.д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ 6 сарын хугацаатай албадан эмчилгээнд хамруулах саналтай байна....” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-54-60/
7. Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 34/49 дугаар албан бичиг, хавсралт, баримт,
/хх-74-76/
8. Хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой баримтууд,
/хх-90/
10. Шүүгдэгч Э.ий хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 64-73, 80-82/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд гэм буруу болон эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан С.*******ийн мэдүүлгүүд, Гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6035 дугаартай Шинжээч эмчийн дүгнэлт, Хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн албан бичиг, Өвчний түүх , Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн шүүх эмгэг судлалын дүгнэлт, Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэрэг нотлох баримтуудаар , шүүгдэгч Э. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь Э. нь хэрэг хариуцах чадваргүй гэж шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр F20-ын 6 буюу энгийн шизофрени гэх өвчтэй, тухайн хэрэг болох өдөр энэ өвчин нь хөдөлсөн байсан. Мөн хэрэг хариуцах чадваргүй, мэдүүлэг өгөх чадваргүй, гэсэн дүгнэлт гарсан. Мөн дүгнэлтдээ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ 6 сарын хугацаагаар хэрэглэх саналыг гаргасан. Уг саналаар шүүгдэгч Э.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ зургаан сарын хугацаагаар авхуулах санал гаргаж байна. Мөн хохирогчоос нийт 2,290,100 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс эмнэлгийн баримтад 233,100 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын хяналтын шатанд гаргаж өгсөн. Үүн дээр нэмээд 146,000 төгрөгийн баримтыг нэмж өгсөн. Энэ үнийн дүнгээр 379,100 төгрөгийг Хууль ёсны төлөөлөгчөөс хохирогчид олгуулах саналтай байна. Хохирогчийн хувьд цалинтай холбоотой нэхэмжлэлийн гаргаж өгөх боломжгүй байна гэж үзэж байна. Мөн иргэний нэхэмжлэгч аас эмчилгээ үзлэгт хэвтэн эмчлүүлэх төлбөрт эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн 1,331,400 төгрөг нэхэмжилсэн баримтын хувьд шинжлэн судлагдсан нотлох баримтын хувьд үнэлэх боломжтой гэсэн үндэслэлтэй байгаа учраас энэ мөнгөн дүнг хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх санал гаргаж байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Прокуророос гаргасан дүгнэлттэй холбогдуулан Э.ийг зургаан сарын хугацаанд албадан эмчлүүлэх саналыг дэмжиж байна. Гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг шүүгдэгчийн төлөөлөгч төлнө гэсэн түүнтэй санал нэг байна. Хохирогч С.******* эмчилгээний зардал 379,000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн байна. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг бүрдүүлж өгөх үүргээ огт гүйцэтгээгүй байна гэж үзэж байгаа. Тиймээс эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж байгаа мөнгийг хэрэгсэхгүй болгож нотлох баримтаа бүрдүүлээд жич нэхэмжлэх эрхийг үлдээх нь зөв гэж үзэж байна. Яагаад гэвэл иргэн төрийг төлөөлж хохирол хор уршгийг нэхэмжилж байгаа бол тодорхой хэмжээний зардал задаргаа, үүнтэй холбоотой өмгөөлөгчөөс асуух асуулт хүсэл байсан тэгсэн хэдий ч хуралдаанд ирсэнгүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэний нэхэмжлэлийн хувьд энэ нэхэмжлэлээ шаардахдаа шаардлага хангах хэмжээний нотлох баримттай ирж байхыг бас шаардаж байгаа. Мөн шүүх хуралдаанд удаа дараа ирдэггүй гэх мэт асуудалд тодорхой хэмжээнд хариуцлагатай хандах үүднээс шүүхээс тодорхой шийдвэр гаргаж өгөөч гэх саналыг мөн гаргаж байна.” гэх,
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Э. нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч С.*******ийн нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж, нуруу хэсэг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд, доод зовхи, баруун дал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э. нь хохирогч С.*******ийн нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж, нуруу хэсэг рүү нь өшиглөсөн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 6035 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Иймд Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Э.ий үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч 2,290,100 төгрөгийг,
иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1,331,400 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна. Хохирогчийн нэхэмжилсэн 2,290,100 төгрөгөөс хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 379,100 төгрөгийг иргэний хариуцагч М.*******гаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Харин иргэний нэхэмжлэгч Ж. нь шүүх хуралдаанд биечлэн ирээгүй, мөн нэхэмжлэлтэй холбоотой гаргаж өгсөн баримт нь хуульд нийцэхгүй байх тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,331,400 төгрөгийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзэн цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч Э.ий үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт /хх54-60/, өвчний түүх /хх-64-69/ зэрэг нотлох баримтуудаар F20.6 шизофрени гэх сэтгэцийн эмгэгтэй байдал нь тогтоогдож байх ба гэмт хэргийн улмаас учрах хохирол, нийгмийн аюулыг бодитоор төсөөлж өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй, өөрөөр хэлбэл сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг бүрэн ухамсарлах чадваргүй байжээ.
Иймд шүүгдэгч Э.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан талуудын дүгнэлт, хэргийн оролцогчийн тайлбарыг үндэслэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 6 /зургаа/ сарын хугацаагаар авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт Э. нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ