| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0080/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/105 |
| Огноо | 2023-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,
Улсын яллагч Г.Баясгалан /томилолтоор/,
Хохирогч О.*******,
Иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргал,
Шинжээч Р.Ням-Осор,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэгшжаргал,
Шүүгдэгч З.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 78 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот, *******т төрсөн, *******, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний их сургуулийн оюутан, ам бүл 6, аав, ээж, ах, эгч, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт Ухаа ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо *******, 6 дугаар хороо, Бэгдү хотхоны од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ын ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч З.******* нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 04-05 цагийн хооронд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэрэлж шугуй” амралтын газрын 2 номерын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас О.*******тай маргалдан нүүрэн тус газарт нь 2 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Хохирогч О.*******ын мэдүүлэг /хх-5/, гэрч Э.Өрнөхтайваны мэдүүлэг /хх-7-8/, гэрч н.ийн мэдүүлэг /хх-10/, гэрч ын мэдүүлэг /хх-16/, гэрч Н.Гантулгын мэдүүлэг /хх-17/, шинжээчийн дүгнэлт /хх-20-21/, шинжээч Р.Ням-Осорын мэдүүлэг, хохирогч О.*******ын хохирлын баримт /хх-80-82/, налайх дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн №42 дугаартай албан бичиг /хх-84-85/, ял шийтгэлийн хуудас /хх-62/,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: З.*******гийн оршин суугаа хорооны тодорхойлолт, 478,000 төгрөгийг шилжүүлсэн баримт, З.*******гийн эрүүл мэндийн байдалтай холбоотой шинжилгээний дүгнэлт, Улсын Нэг дүгээр төв эмнэлгийн н.Хишигжаргал эмчийн З.*******тэй холбогдох дүгнэлт, Шүүгдэгч З.*******гийн охинтойгоо хамт амьдардаг эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч З.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...3 дугаар сарын 27 өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө н., н. бид гурав тэрэлж шугуй амралтад амарч байсан. Орой 11 цагийн үед н. н.Өрнөхтайван гэх найзыгаа дуудаад ирэхдээ *******, болон Ганаа гэх найзтайгаа гурвуулаа ирсэн ирэхдээ нэг виски, нэг шил вино, 4 шил пивотой ирсэн авчирсан архинаас бид нар уугаагүй өөрсдөө ууссан. Тамхилъя гээд , *******тай хамт гарсан гарснаас хойш нэг цагийн хугацаанд хоорондоо муудалцаад дээр доороо ороод байсан. Тэр хоёр орж орон дээр хэвтсэн тэр үед н.Ганаа унтаж байсан. н.******* хоймрын орон дээр хэвтэж байсан. н.Өрнөхтайван н. бид гурав ширээ тойроод юм яриад сууж байсан. Тухайн үед ******* босож ирж агсраад надтай муудалцсан тухайн үед намайг алгадсан тэгээд зууралдаад орон дээр унахад нь хоёр удаа нүүр лүү нь өшиглөсөн...” гэв.
Хохирогч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....3 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө намайг гэртээ унтаж байхад н., н. хоёр гэрээс дуудсан би гараад очиход тэрэлж лүү машин бариад өг гэсэн. Ямар зорилготой явж байсныг би мэдээгүй тэрэлжид очсон хойноо мэдсэн н.Өрнөх-тайвны харьцдаг гэх охин дээр ирж байсныг мэдсэн. Би та хоёрыг буулгачхаад машиныг чинь унаад буцаад харина гэж хэлсэн тухайн үед заа гэж хэлсэн. н.тэй уулзаад үлдэхээр болоод авчирсан юмаа уугаад байж байсан. Энэ хэрэгт Намайг н.ыг шахсан гээд байгаа, н. н.ыг эмэгтэй хүмүүс уугаад байхад чи яагаад ууж болдоггүй юм гээд энэ хоёр маргалдсан байгаа. Би н.ыг дагуулж гараад одоо битгий маргалдаа харанхуй шөнө уур амьсгалаа эвдээд маргалдаад хэрэггүй өглөө болтол эндээ байж байгаад явъя гэж хэлсэн. н.тай ярилцаж байхад би 21 дүгээр хорооллынх гэсэн зүйл ярьсан тухайн үед нь би ч гэсэн 21 хорооллынх гээд маргалдаад нэгэнтэйгээ барьцалдаад хэн хэн нь доошоо унасан гэхдээ тухайн үед хэн хэнийгээ цохиж ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Тухайн үед цас орсон байсан учраас хэн хэн нь халтираад унацгаасан. Тэгээд босож ирээд хоорондоо эвлэрээд гэр лүү орцгоосон. Гэрт орж ирээд яг юу болсноо сайн санахгүй байгаа н., н.******* хоёр хоорондоо маргалдаад байсан би н.ыг өмөөрсөн байдалтай н.*******төй маргалдсан намайг алгадсан гээд байгаа тухайн үед би алагдаагүй наагуур нь гар яваад өнгөрсөн,тэгээд нэг мэдэхэд нүүрэн дээр дэвсээд байсан тухайн үед би сэрэхдээ орон дээр биш газар сэрсэн байгаа. Миний шил байхгүй байсан ухаан ороод харахад тухайн үед бүгд сэрүүн байсан. Би утсаа аваад ах луугаа залгах гэсэн боловч н. өгөхгүй байсан. Утсаа авах гэсэн урдаас шоолоод инээгээд байсан би утсаа аваад ах луугаа залгатал холбогдохгүй байсан тэгээд дүү лүгээ залгаад би хүнд зодуулчихлаа гээд хэлсэн тэгээд налайх дүүрэгт ирээд мэдүүлэг өгсөн байгаа...” гэв.
Шинжээч Р.Ням-Осор шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хамар ясны хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, дээд уруулд шарх, зүүн хавирганы нуманд цус хуралт, уг гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байгаа. Хатуу мохоо зүйлийн цохилтоор ерөнхий хөдөлмөрийн чадамж алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа. Ялтасгүй яс буюу хамрын яс нь дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар эрүүл мэнд сарниулахгүй 14 хоногийн дотор эдгэдэг учраас би үүнийг гэмтлийн хөнгөн зэрэгт үзэж байгаа. Эмчилгээний хугацаа хамаарахгүй зөвхөн тухайн гэмтэл эрүүл мэндийг сарниулж байгаа хугацааг авч үзнэ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: “...******* нь 3 дугаар сарын 28-ний өдөр гавлын ясны гэмтлийн улмаас Налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөс 161,000 төгрөгийн зардал, Гэмтэл согог судлалаас 168,000 төгрөг гэмтлийн яаралтай тусламжуудыг авсан байгаа, 3 дугаар сарын 31-ны өдөр улсын Нэг дүгээр төв эмнэлэгт хамрын гэмтэл хугарал гэх оношоор амбулаторийн үзлэгийг тус тус авсан. Хавтаст хэрэгт бүртгэгдсэн 337,000 төгрөгийг нөхөн төлүүлэх саналтай байгаа...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд З.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч З.******* нь 2023 оны 03 дугаар сарын 27-ноос 28-ны өдөрт шилжих шөнийн 04-05 цагийн хооронд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэрэлж шугуй” амралтын газрын 2 номерын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас О.*******тай маргалдан нүүрэн тус газарт нь 2 удаа өшиглөж биед нь хамар ясны хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, буйланд шарх, баруун талын хөхлөг сэртэн, зүүн хавирганы нумд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
/хх-5/
/хх-7/
/хх-10/
/хх-15/
/хх-87/
/хх-20-21/
/хх-65-69/
/хх-61/
/хх-80-82/
/хх-83-84/
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч З.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч О.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.******* нь хохирогч О.*******ын нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 132 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагч “...Налайх дүүргийн 6 дугаар хороонд үйлчилгээ явуулдаг Тэрэлж шугуй нэртэй амралтын газарт шүүгдэгч болон түүний найз нэг эрэгтэй, нэг эмэгтэй болон тэдэн дээр ирсэн О.*******, н.Өрнөхтайван, н. гэсэн хүмүүс ирж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас О.******* болон н. нарын дунд хэрүүл маргаан үүссэн байдаг. Гэхдээ бие биеийнхээ биед халдсан зүйл бол байхгүй байдаг. Шөнийн 04 цагийн үед О.******* болон З.******* нар хэрүүл маргаан үүсгэсэн байдаг. Уг маргаанаас болоод хохирогч О.******* түрүүлж З.*******г алгадсан. Үүний хариуд шүүгдэгч З.******* нь хохирогчийн нүүрэн тус газар олон удаагийн давтамжтай өшиглөсөн байдаг. Гэм буруугийн санаатай үйлдлээр үйлдэгдсэн үйлдлээс шалтгаалж хохирогч О.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон дээрх дурдсан бичгийн нотлох баримтын хүрээнд тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч З.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Хохирол, хор уршигтай холбоотой хавтаст хэрэгт нийт 477,746 төгрөгийн баримтууд авагдсан байгаа. Үүнийг шүүгдэгчийн зүгээс гэм буруу дээрээ маргахгүйгээр тухайн хохирлыг шүүх хуралдааны өмнө төлж барагдуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд 5,000,000 төгрөгийн хагалгаа, 56,500 төгрөгийн эмийн баримт, 134,000 төгрөгийн бензиний баримт, 186,000 төгрөгийн шинжилгээтэй холбоотой баримт зэргийг гаргаж өгсөн. Улсын яллагчийн зүгээс баримтаар тогтоогдож байгаа баримыг дурдвал 56,500 төгрөгийн эмнэлгийн баримт, 136,000 төгрөгийн бензиний баримт, 5,000,000 төгрөгийн хагалгааны баримт, 186,000 төгрөгийн шинжилгээтэй холбоотой баримт нь тухайн төлбөрийг хийсэн эсэх нь тодорхойгүй. Хагалгаа болон шинжилгээг хэдэн цагт хийсэн гэх холбогдох баримт авагдаагүй учраас энэ хоёр баримтыг нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна гэж үзэж жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна. Иргэний нэхэмжлэгийн 336,000 төгрөг нь нотлогдож байгаа учраас шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй...” гэх,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өнөөдрийн шинээр гаргаж өгсөн хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэсэн саналтай байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэгшжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... З.*******гийн гэм буруугийн тал дээр бол маргаж оролцохгүй. Гэмт хэргийн улмаас үүссэн 477,746 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Юу мед эмнэлгийн ямар хагалгааг яаж хийсэн талаарх тодорхой баримт байхгүй байна. Мэс засалд орсон гэх эмнэлгийн карт байхгүй байна. 5,000,000 төгрөгийн хувьд тамга тэмдэггүй и баримтын сугалааны бүртгэлгүй, НӨАТ төлөлтийн шивэлт хийгдээгүй зэрэг асуудлууд байгаа. Шинжилгээний хувьд лабораторийн нэр өөрчлөгдсөн. Мөн тухайн хагалгаа нь хэргээс болж үүссэн гэмтэл юм уу, эсвэл хэргээс өмнө авч байсан гэмтэл юм уу гэдгийг нотлох хэмжээний хууль зүйн дүгнэлт өгөх хэмжээний нотлох баримт бүрдээгүй байгаа учраас хохирлыг гаргуулах үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулахаар нэхэмжилсэн 336,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Тиймээс шүүгдэгч З.*******гийн гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч З.*******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч З.******* нь хохирогч О.*******ын биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь хамрын мэс заслын 5,000,000 төгрөг, 14 хоногийн хугацаанд хүний машин гуйж эмнэлэгт очиж боолт хийлгэж байсны бензиний мөнгө, эм тариа авсан зардал нийлээд 5,200,000 төгрөгийг,
мөн иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргал нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 337,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгчээс баримтаар нэхэмжилсэн шатахуун, эмчилгээний зардалд нийт 175,700 төгрөгийг гаргуулж хохирогчид, 337,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэв.
Харин хохирогч нь энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэгдээгүй хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:
Улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээний хүрээнд шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах Эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах хоёр нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 болон 1.4 дэх заалтад заасан буюу гэмт хэрэг үйлдсэний дараах хохирлыг төлж барагдуулсан, мөн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж энэ гэмт хэрэг гарсан. Эсрэгээрээ эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд охинтойгоо хоёулаа өрх толгойлон амьдардаг, *******, оюутан хүн байна. Түүний хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогчид учирсан хохирол хор уршгийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож үүнийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ хэрэгт эд мөрий баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй гэдгийг тус тус дурдъя...” гэх,
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй санал нэг байна..” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Эрүүл мэндийн байдлын хувьд бөөрний буглаа, үрэвслээс шалтгаалаад хоёр удаа хагалгаанд орсон баруун бөөрний 70 хувийг авсан. Сар бүр эмчийн хяналтад байдаг. Дээрээс нь ой найман сартай охины хамт байдаг өрх толгойлсон эмэгтэй. Одоо 9 дүгээр сараас хуучин ажилладаг байсан ажилдаа эргээд орно, мөн хичээлдээ орохоор байгаа. Өмнө нь үйлдэж байсан гэмт хэргийн хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар орж ирэхгүй гэж дүгнэж байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сонгох санкцаас хамгийн хөнгөн төрлийн ял болох торгох ялыг оногдуулж өгөөч гэх асуудлыг улсын яллагч гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 600 нэгжийг 450 нэгж болгож 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгөөч гэх саналыг гаргаж байна...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч З.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч З.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч З.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч О.******* нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ