Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2020/00513

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сары19 өдөр

                         181/ШШ2020/00513

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: У.Ө-ын   нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н Ш Ш Г Г т холбогдох

 

            Н Ш Ш Г Г  нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж хууль зөрчсөн буруутай болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн 2019  оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 13897 тоот шүүгчийн захирамжийг биелүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Өнөрбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У.Ө  нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19-443 A тоот хаягт байрлах Г-2204006414 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дугаартай 542 м.кв газрыг өмчилдөг байсан. 2007 оны 09 дүгээр 18-ны өдөр Батсүх гэгч хүнээс 5,000,000 төгрөг зээлж газраа барьцаалсан. Гэтэл надад мэдэгдэлгүйгээр намайг оролцуулалгүйгээр шүүхийн шийдвэр гарч тэр шийдвэрийн дагуу миний газар дуудлага худалдаанд орж Түвшинзаяа нь Заяа гэдэг хүний нэр дээр шилжүүлж Заяа нь Морнинг стар лэнд ХХК-д худалдсан байдаг.

Миний бие 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1322 тоот шийдвэр гаргах үед шүүх хуралд оролцоогүй, мэдээгүй байсан гэдгийг нотолсоноор 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1322 тоот шийдвэр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болж биелэгдсэн шийдвэрийг цуцлах захирамж гарсан. Ингээд хууульд заагдсаны дагуу Н Ш Ш Г Г т хандан “Дуудлага худалдааг хүчингүй болгосон тогтоол” гаргаж Улсын бүртгэлийн ерөнхий газарт албан тоот бичиж өгөхийг хүсэж гомдол гаргасан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга хурандаа Ч.Оюунцэцэг гэдэг хүн “Дуусгавар болсон гүйцэтгэлийн ажиллагаанд шүүхийн шийдвэрээр дахин гүйцэтгэл явуулж болохгүй хуультай” гэсэн утгатай шүүх, хуулийг доромжилсон хариу өглөө.

Мөн Баянзүрх дүүргийн шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 17850 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 18529 тоот захирамжууд гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-ийг үндсэлэж харьяалал зөрчсөн гэж нэхэмжлэл буцаасан учир Сүхбаатар дүүргийн Иргэний шүүх харьяалалаар маргах эрхгүй гэж энэхүү нэхэмжлэлээ гаргаж байх тул мөн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж дахин нэхэмжлэл гаргаж байх тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломж олгож иргэний хэрэг үүсгэж шалгаж өгнө үү.

Иймд Н Ш Ш Г Г   нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж хууль зөрчсөн буруутай болохыг тогтоолгож, БЗД-ийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний Дугаар101/Ш32019/13897 тоот шүүгчийн захирамжийг биелүүлэхийг даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1322  дугaap шийдвэрээр У.Ө , С.Шийпэл, Д.Уламнэмэх нараас 53.988.820 төгрөг гаргуулж С.Батсүхэд олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн барьцааны гэрээний барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19-443А тоотод байрлалтай нэгж талбарын 18645310488435 дугаартай улсын бүртгэлийн Г- 1124006414 дугаар бүхий 542 м.кв газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангaxaap шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолыг 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үүсгэсэн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, консулын 19-443А тоот газрыг битүүмжилж хураан, 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулж ялагчаар Л.Түвшинзаяа тодорч 54.020.000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болж төлбөрийг тушаан өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.

Төлбөрийн мөнгийг төлбөр авагч С.Батсүхэд шилжүүлж, зөрүү 398,381 төгрөгийг төлбөр төлөгч У.Ө ын итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Чимгээд шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаар тогтоолоор дуусгавар болгосон.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар худалдан борлуулсан газар нь бусдад дамжин худалдагдаж өөр өмчлөгчтэй болсон тул гүйцэтгэсэн шийдвэрийг цуцлах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

  

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч У.Ө  нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Н Ш Ш Г Г  нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж хууль зөрчсөн буруутай болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн 2019  оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 13897 тоот шүүгчийн захирамжийг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэрээр У.Ө , Д.Уламнэмэх, Д.Шийдэл нараас 53,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Батсүхэд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйл Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 19-443А-д байрлалтай, нэгж талбарын 18645310488435  дугаартай, улсын бүртгэлийн Г-2204006414 дугаар бүхий 542 м.кв газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Тус шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 5425 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарч, 2011 оны 9 дүгээр сарын 01-ний 465 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол”-р шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол”-оор Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 19-443А-д байрлалтай, нэгж талбарын 18645310488435  дугаартай, улсын бүртгэлийн Г-2204006414 дугаар бүхий 542 м.кв газрыг 53,612,910 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулж, Л.Түвшинзаяа 54,020,000 төгрөгөөр худалдан авсан байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 103 дугаар тогтоолоор “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлсүгэй” гэж, мөн тус шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 13897 дүгээр “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар “Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаар биелэгдсэн шийдвэрийг цуцалсугай” гэж тус тус шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нь “2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэр шийдвэрийг хүчингүй болгож, биелэгдсэн шийдвэрийг цуцалсан байхад хариуцагч Н Ш Ш Г Г  нь ажиллагаа дуусгавар болсон гэх үндэслэлээр бидний хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа тул Н Ш Ш Г Г  нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж хууль зөрчсөн буруутай болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн 2019  оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 13897 тоот шүүгчийн захирамжийг биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэж, хариуцагч “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгэх хуудсыг үндэслэн явагддаг бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гүйцэтгэх хуудас бичиж ирүүлээгүй, мөн ажиллагаа дуусгавар болсон тул дахин ажиллагаа явуулах боломжгүй” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлнэ.” гэж заажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4/764 тоот мэдэгдэх хуудсаар “...2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тул таны  хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье” гэж нэхэмжлэгч У.Ө т хариу өгчээ.

 

Н Ш Ш Г Г  нь гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх хуулийн зохицуулалттай байхад ажиллагаа явуулахаас татгалзсан хариу өгч байгаа нь хуульд нийцэхгүй байна.

 

Хариуцагч нь гүйцэтгэх хуудас бичигдээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй ба гүйцэтгэгдсэн шүүхийн шийдвэр хүчингүй болсон тохиолдолд гүйцэтгэх хуудас бичигдэхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн тогтоол, биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай захирамжийг үндэслэн Н Ш Ш Г Г  нь хуульд заасан ажиллагааг явуулах үүрэгтэй.

 

Иймд, гүйцэтгэсэн шийдвэр хүчингүй болсон тохиолдолд хуульд заасан ажиллагааг гүйцэтгэхээс татгалзаж байгаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйлдлийг хууль зөрчсөн болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Харин,  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019  оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 13897 тоот шүүгчийн захирамж нь заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээг хэрэглэсэн нэг бүрчилсэн зохицуулалтын акт бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамжийг Н Ш Ш Г Г  нь биелүүлэх үүрэгтэй.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, болон захирамжийг дахин биелүүлэхийг даалгах боломжгүй тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д  зааснаар гүйцэтгэсэн шийдвэр хүчингүй болсон бол хуульд заасан ажиллагааг гүйцэтгэхээс татгалзаж байгаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйлдлийг хууль зөрчсөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 2019  оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 13897 тоот шүүгчийн захирамжийг биелүүлэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР