| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0096/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/119 |
| Огноо | 2023-05-03 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0096/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,
Хохирогч ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *********өд холбогдох 2339000290023 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
********* нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд өөрийн эхнэр болох хохирогч *********тай маргалдаж улмаар түүнийг цохих болон тохойлдох идэвхтэй үйлдлээр халдан довтолж зодсоны улмаас хохирогч *********ын биед эрүүний ясны далд хугарал /баруун зүүн/ ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал 2 нүд, хацар, шанаа, эрүүний хэсгүүдийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бүлэглэж Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох
баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…О гэх айл руу очих замд эхнэр бид 2 маргалдаж байсан. Оийнд очиход 2, 3 хүн байсан. Нэг том пиво хувааж уусан. Оийнд Г байсан. Г манай хүнийг хэл амаар доромжиллоо гэхээр нь 2,3 цохисон. Цохихын хувьд цохисон. Хаана нь цохисноо сайн мэдэхгүй байна. Урд гэрийн баруун талд дээшээ хараад хэвтэж байсан. Г машинтайгаа явсан байсан. Бид 2 Оийнд хоноод, ********* толгой өвдөөд байна гээд өглөө бид 2 гэр рүүгээ явсан. Түргэн дуудъя гээд эмч дуудаж үзүүлсэн. Маргааш нь *********ийн бие нь өвдөөд болдоггүй гээд Г руу ярихад их эмч Аг авчирсан. Хөдөө гэрт бид байсан. *********ийг ямар ч байсан сум руу авч явахгүй бол болохгүй гээд эмнэлэгт ирж 2 хоносон. Тэгээд аймаг руу ирж 3 хоног эмнэлэгт үзүүлээд тэгээд Улаанбаатар хот руу эмчилгээнд 2 сар гаран явсан. Гт та эмчилгээний зардлыг өгөөч гэхэд ах нь 2 хуваагаад өгье гэж хэлсэн ...” гэв.
Хохирогч ********* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...байхгүй...” гэв.
Эрүүгийн 2339000290023 дугаартай хэргээс:
-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, /хх-ийн 07 дугаар хуудас/,
-Хохирогч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед миний хамраас цус гарсан байсан, миний нөхөр ********* бид хоёр ирэх замдаа муудалцаж маргалдсан юм тэгэхэд ********* миний хамар луу тохойгоороо нэг удаа цохисон тэгээд миний хамраас цус гарсан байсан юм. ...********* бид хоёр Баян-Адарга сумаас гараад хөдөө явах замдаа хоорондоо үг зөрж маргалдаж байтал ********* нь миний нүүр рүү нэг удаа тохойгоороо цохисон юм тэгээд би машинаасаа бууж хамрынхаа цусыг 00 цаасаар арчиж арилгахад нүүр ам маань цус болсон байдалтай байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр хуудас/,
“...Баян-Адарга сумын Жаргалант 2 дугаар баг, хөдөө гэрээсээ өөрийн хувийн эзэмшлийн extral маркийн саарал өнгийн 25-10 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2022 оны 11.11- ний өдөр нөхөр *********ийн хамтаар найз эмэгтэй болох Нгийн гэрт нь явж очсон. Н нөхөр бид 2-ыг гэртээ ирлээ гээд 2 литрийн 1 том пиво гаргаж дайлсан. Тухайн үед нөхөр ********* машин жолоодож явсан тул аяганд хийж өгсөн пивоноос нь уугаагүй, амсаад уруул хүргээд тавиад байсан. Н бид 2 тэр пивийг нь хувааж уусан. Тэгээд Сгийн гэрээс гурвуулаа хамтдаа Баян-Адарга сумын төв рүү манай машинтай явсан. Баян-Адарга сумын төв ороод дэлгүүрээс 2 том пиво нөхөр бид 2 худалдаж авсан. Энэ үед 16 цаг болж байсан. Тухайн үед нөхөр *********ийн зүүн гар талд машины урд талын жолоочийн хажуу талын суудалд Н суугаад, би арын суудалд суугаад явж байсан. Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт явж байхдаа замдаа нөхөр ********* миний хамгийн бага эмэгтэй дүүг нь Баян-Адарга сумын харьяат Ч гэх залуутай суулгана гэж хэлэхээр нь би үгүй суулгахгүй гэсэн. Гэтэл нөхөр ********* суулгана гэх зэргээр хоёулаа хэсэг маргасан. Тэгээд 2 км орчим явж байгаад машинаа зогсоосон. Би Н нөхөр 2-той юм ярих гээд урд 2 суудлын гол хэсэг рүү толгойгоо ойр*********ах үед урд 2 суудлын голын зайгаар нөхөр ********* зүүн гараа Мөргөө арагш болох нь таарч хамрын үзүүр хэсэг рүү тохойгоороо хүрчихсэн чинь миний хамраас нь цус гарсан. Тэр үед гэнэт миний уур хүрч чи миний хамраас цус гаргачихлаа гээд нөхөр *********өд уурласан. Тэгэхэд нөхөр ********* би санаандгүй л тохойгоороо хамарт чинь хүрчихлээ шүү дээ гээд байхаар нь хамраасаа гарсан цусыг гараараа арчиж байгаа нь гээд 2 хацартаа түрхчихсэн байсан юм билээ. Тэгээд хөдлөөд дахиад баруун хойш 1 км орчим яваад манай нөхөр *********ийн төрсөн эгч О, хүргэн ах О нарын гэрт нь очсон. Оийнх урд хойд хэсэгтээ 2 монгол гэрийг нийлүүлэн барьсан байсан. Гэрийнх нь Турд хаалгаар эхний гэрт ороод дотуураа дамжаад хойд хэсгийнх нь гэр лүү ордог байдлаар барьсан гэрт байсан. "Гэрт нь ороход хүргэн О, эгч О, малчин нь болох Г гурав урд Гэртээ байж байсан. Тэднийд ороод авч очсон 2 том пивоо нөхөр ********* тэнд ууна гэхээр нь би дахиад нөхөр *********өд хандан чи миний хамраас цус гаргасан биз дээ гэж уурлаад би тэгвэл явлаа гээд нөхөр ********* рүү дайрсаар байгаад машиных нь түлхүүрийг булаагаад арахад эгч О, малчин Г нар намайг нөхөр *********өөс холдуулаад бариад Гурд гэрт нь үлдсэн. Хүргэн ах О, нөхөр *********, найз эмэгтэй Н нар 2 том пивоо бариад хойд талынх нь гэрт нь орцгоосон. Бид нарыг очихоос өмнө нь О, малчин Гтайгаа 2 том пиво хувааж уусан гэж малчин Г нь өөрөө надад хэлсэн. Гэтэл намайг гэр лүүгээ явлаа, харилаа гэхэд нөхөр *********ийн төрсөн эгч нь болох О чамайг юу гэж пиво уусан байхад чинь машинтай явуулж байдаг юм гээд манай машины түлхүүрийг надаас авчихсан. Тэгэхээр нь би явна гэж уурлаж байгаад О эгчээс нь машиныхаа түлхүүрийг булаагаад авчихсан. Намайг урд гэрээс нь гараад явах гэхэд малчин Г нь барьж аваад миний тухайн үед өмсөж байсан ягаан цамцны маань захаар хоолойг маань боогоод газар хулдаасан дээр дээшээ харуулан хэвтүүлээд өөрөө миний дээр сууж байгаад миний зүүн хацарт маш хүчтэй 2 удаа гараа зангидаж байгаад цохисон. Дараа нь дахиад миний баруун хацар луу гараа зангидаж байгаад маш хүчтэй 1 удаа цохисон. Намайг Г миний дээр гараад миний эрүү нүүр рүү олон удаа цохиж зодож байхыг нөхөр *********ийн төрсөн эгч О хараад хүрч ирээд надаас Гыг салгаад 2 удаа алгадаад гаргаад явуулсан. Тэгээд намайг газар урд гэрийнх нь баруун хэсгийн ширээний өмнө хулдаасан дээр ёолоод уйлаад хэвтэж байхад О эгч хойд гэр лүүгээ ороод нөхөр О, миний найз эмэгтэй Н нөхөр ********* гурвыг Г муу хулгайч чинь *********ыг зодоод нүдчихлээ шүү дээ гэж хэлээд дуудаж оруулж ирсэн. Тэгээд тэд нар намайг босгоод хойд гэрийнх нь баруун орон дээр нь хэвтүүлсэн. Эгч О Баян-Адарга сумын эмч А руу залгаад хувиараа дуудлага өгсөн. Эмч Аг хэсэг хугацааны дараа У эгч хүү Бгийн хамтаар машинаар Оийнд авчирсан. ...хүргэн Оийн малчин Г эрүү нүүр рүү нь 2-3-н удаа маш хүчтэй олон удаа цохиж эрүүний маань яснуудыг хугалж, цуулсан, хацрын маань яс нь үйрч, эрүү ам, хацар, нүүр нүд нь нилэнхүйдээ хөхөрч хавдсан гэдгийг манай нөхрийн төрсөн эгч О урд гэрт би болон Гтай хамт байсан тул харсан. Харсан учраас О, Н бид нарыг хойд гэрт пиво уугаад сууж байхад орж очоод Г муу хулгайч чинь *********ыг зодоод нүдчихлээ шүү дээ гэж хэлсэн байгаа юм. Намайг 2022.11.11-ний орой Г гэх хүн л зодож миний биед хүнд гэмтэл учруулж хохироосон. Миний нөхөр ********* намайг зодож цохиогүй. Миний нөхөр *********өд эхнэрийнхээ биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх зүйл ангиар ял сонсгож байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний нөхөр ********* ямар ч гэмт хэрэг үйлдээгүй, ямар ч гэм буруугүй байж Гын намайг зодож миний биед нь хунд гэмтэл учруулсан хэргийн өмнөөс эрүүгийн хариуцлага, ял шийтгэл хүлээлгэх гэж байгааг би хувьдаа зөвшөөрөхгүй байна. Намайг Оийн малчин Г эрүү нүүр рүү нь 2-3-н удаа маш хүчтэй цохиж зодож биед маань хүнд гэмтэл санаатай учруулсан тул Гт холбогдох хэргийг үнэн зөвөөр нь шалгаж, миний нөхөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би маш их гомдолтой байна...” /хх-ийн 30-34 дүгээр хуудас/,
-Гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ны орой манай гэрт миний нөхөр О, тус дэв гэх газарт нутагладаг сумын 4 дүгээр багийн иргэн Г нарын хамт гэртээ байж байтал 17:00 цагийн орчимд манай нөхрийн төрсөн дүү ********* түүний эхнэр *********, найз Н нарын хамт манайд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн тухайн үед ирэхдээ ********* нь хамраас нь цус гарсан зүүн шанааны хэсэгтээ хавдсан байдалтай ирсэн. Манайд ирэхдээ ********* түүний нөхөр ********* нар нь хоорондоо хэрэлдэж байсан. Тэгтэл ********* өөрийн нөхөр *********ийг нүүр рүү нь маажих гэж дайраад байсан. Тэгтэл ********* уурлаж өөрийн эхнэр ********* руу зодох гэж дайрсан тэгэхээр нь манай нөхөр О, Н нар дундуур нь орж салгаад манай хойд талын залгаа гэрт орсон тэгтэл ********* араас нь орж ирээд би *********ийг ална гээд агсраад байхаар нь би дундуур нь орж *********ийг урд гэр рүү оруулсан чинь урд гэрт байсан манай нөхрийн найз Гыг чи гуйлгачин минь чи айлын барлаг биз дээ гээд нэг удаа алгадаж зууралдахаар нь Г цээж рүү нь түлхэж өөрөөсөө холдуулсан. Тэгтэл ********* машинаа унаж явна гээд халааснаасаа машиныхаа түлхүүрийг гаргаад ирэхээр нь би машиных нь түлхүүрийг аваад нуучихсан. Тэгээд удаагүй байж байтал сумын эмнэлгийн машин ирж *********, ********* нарыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
“...********* түүний эхнэр *********, найз Н нарын хамт манайд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн тухайн үед ирэхдээ ********* нь хамраас нь цус гарсан зүүн шанааны хэсэгтээ хавдсан нүд нь цус хурж улаан болсон байдалтай ирсэн. Манайд ирэхдээ ********* түүний нөхөр ********* нар нь хоорондоо хэрэлдэж байсан. Тэгтэл ********* нь өөрийн нөхөр *********ийн үснээс нь 2 удаа чирээд зулгаагаад байсан нуур руу нь маажих гэж дайраад байсан мөн ойр хавьд байсан эд зүйлсийг авч шидээд байсан. Тэгтэл ********* уурлаж өөрийн эхнэр ********* руу зодох гэж дайрсан тэгэхээр нь манай нөхөр О болон найз Н нар дундуур нь орж салгаад манай хойд талын залгаа гэрт орсон тэгтэл ********* араас нь орж ирээд би *********ийг ална гээд агсраад байхаар нь би дундуур нь орж *********ыг урд гэр рүү оруулсан чинь миний халаасанд байсан *********ийн унаж ирсэн машины түлхүүрийг надаас авах гэж ноцолдоод байсан тэгж байгаад халааснаас түлхүүрээ аваад гараад зугтсан тэр үед Г хараад сууж байсан тэгээд би Гт хандаж яваад түлхүүрийг нь аваарай согтуу машин барьж явах гээд байна гэж хэлтэл Г ардаас нь гараад тэврээд орж ирсэн тэр үед ********* нь Гыг чи муу намайг машин барьж явах гэж байхад хорьдог хэн бэ ? Чи муу ямар сайндаа айлын барлаг хийгээд явж байдаг юм бэ? арчаагүйдээ ингэж явж байгаа биз дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 дугаар хуудас/,
-Гэрч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр манай найз ********* нь нөхөр *********ийн хамт манайд ирсэн тэгээд манайд бид гурав, нийслэл нэртэй 2,5 гр пиво уусан тэгээд бид хэд *********ийн машинтай сумын төв орно гээд хөдөлсөн тэгээд машинд явж байгаад гэнэт маргаад эхэлсэн тухайн үед би юунаас болж маргаад байгааг нь сайн мэдээгүй. ********* гэнэт *********ийг үсдэж цохиод байсан тэгсэн ********* машинаа зогсоож байгаад авгайгаа машинаас буулгаж ирээд цохисон би яг тухайн үед харанхуй болсон байсан учир яг хаана нь цохиж байгааг хараагүй. Би бууж салгах гэсэн дийлдэхгүй байсан болохоор нь хүнд хэлнэ гээд буцаад замаараа алхаж байхад араас машинтайгаа ирээд бид О гэх хүргэн ахынд нь очсон. Тэгээд гэрт нь ороод харахад хамрын цус гарсан байсан анзаарч сайн хараагүй ээ. Айлд очоод ********* нь нөхөр *********ийг ална гээд дайрсан тэгсэн ********* нь цохих гэхэд нь О бид хоёр *********ийг аваад залгаа гэрт нь орсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
-Гэрч А.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би Хэнтий аймаг Баян-Адарга сумын "Жаргалант 2 дугаар багийн нутаг 2 дугаар нарсны дэв гэх газарт нутагладаг 2022 оны 11 дүгээр сарын 11-ны орой манай гэрт миний эхнэр О, тус сумын 4 дүгээр багийн иргэн Г нарын хамт байж байхад орой 17:00 цагийн үед хадам дүү ********* нь эхнэр *********, найз Н нарын хамт манайд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн тухайн үед ирэхдээ ********* нь хамраас цус гарсан зүүн шанааны хэсэгтээ хавдсан, баруун нүд нь жоохон хавантай улайсан байдалтай манайд орж ирсэн тэгтэл ********* нь өөрийн нөхөр *********ийг нүүр рүү нь маажих гэж дайраад үснээс нь зулгаагаад байсан тэгэхээр нь *********ийг эхнэрээс нь салгаад, Нгийн хамт хойд талынх нь залгаа гэр рүү нь аваад орсон. ...манайд ирэхдээ ********* нэлээн согтуу байсан юу болсон талаар асуухад ********* намайг зодсон гэж ярьж байсан. ...********* нь хамраас цус гарсан, зүүн шанаа хэсэгтээ хавдсан, баруун нүд нь жоохон хавантай улайсан байдалтай нэлээн согтуу ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
-Гэрч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Баян-Адарга сумын 2 дугаар багийн малчин тус сумаас баруун хойш хоёр нарсны дэв гэх газар нутагладаг О гэх айлд очиж малын баас цэвэрлэж өгөөд оройн 17 цагийн орчимд Оийнд түүний эхнэр болох О нарын хамт байж байхад Н гэх эмэгтэй хүн зүүн урд зүгээс явган гүйж ирсэн мөн араас нь ********* машинтайгаа хажууд нь түүний эхнэр ********* нар ирсэн. Тухайн үед ********* түүний эхнэр *********, мөн Н нар согтуу ирсэн, тэгтэл ********* нь нөхөр ********* рүү дайрч давшлан намайг ийм болтол зодож нүдсэн чамайг ална гээд агсраад ноцолдсон, тухайн үед *********ийн өргөмөл эгч болох О нь салгах гээд дундуур нь орж ноцолдсон тэгээд дийлдэхгүй болохоор нь би нийлж салгах гэж ноцолдсон бараг нэг цаг орчим хугацаанд ноцолдсон байх. Тэгж байгаад салгаад *********ийг хойд талд нь байсан залгаа гэр рүү оруулсан О, Н нар хамт орсон би *********ыг бариад урд талын гэрт үлдсэн хажууд *********ийн өргөмөл эгч О үлдсэн надтай хамт *********ыг барилцаад зогсож байсан. ...*********ын хамраас цус гарсан, мөн хоёр шанаа нь хавдаж хөхөрсөн, баруун нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай ирсэн. Анх ирэхдээ ********* нь ********* намайг ийм болтол зодчихлоо гэж хэлж ирсэн. ...Би тухайн үед *********, түүний эхнэр ********* нар хоорондоо маргалдаад ноцолдоод байхаар дундуур нь салгах гэж орсон тэгтэл ********* дийлдэхгүй орилж хашхираад миний өөдөөс чи гуйлгачин айлын барлаг хийдэг, хөгийн амьдарч яваа биз дээ гэх мэтээр хэл амаар доромжлоод гартаа таарсан зүйлээр цохиж балбаад байсан би өөдөөс нь ямар нэгэн зүйл хэлээгүй харин өөрөөсөө холдуулах гээд баруун гарын хаа алгаар цээж рүү нь нэг удаа түлхсэн. Түүнээс өөр би иргэн *********ыг зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
“...Баян-Адарга сумын 2 дугаар багийн малчин тус сумаас баруун хойш хоёр нарсны дэв гэх газар нутагладаг О гэх айлд очиж малын баас цэвэрлэж өгөөд оройн 17 цагийн орчимд Оийнд түүний эхнэр болох О нарын хамт байж байхад Н гэх эмэгтэй хүн зүүн урд зүгээс явган гуйж ирсэн мөн араас нь ********* машинтайгаа хажууд нь түүний эхнэр ********* нар ирсэн. Тухайн үед ********* түүний, эхнэр *********, мөн Н нар согтуу ирсэн, тэгтэл ********* нь нөхөр ********* рүү дайрч давшлан намайг ийм болтол зодож нүдсэн чамайг ална гээд агсраад ноцолдсон, тухайн үед *********ийн өргөмөл эгч болох О нь салгах гээд дундуур нь орж ноцолдсон тэгээд дийлдэхгүй болохоор нь би нийлж салгах гэж ноцолдсон бараг нэг цаг орчим хугацаанд ноцолдсон байх. Тэгж байгаад салгаад *********ийг хойд талд нь байсан залгаа гэр рүү оруулсан О, Н нар хамт орсон би Оийн хамт *********ыг бариад урд талын зогсож байсан. ...Би тухайн үед *********, түүний эхнэр ********* нар хоорондоо маргалдаад ноцолдоод байхаар дундуур нь салгах гэж орсон. Мөн О эгчийн халааснаас машины түлхүүр аваад гараад явсан тэгээд би ардаас нь гарч тэвэрч оруулсан тэгтэл ********* надад хандаж чи намайг машин барьж явуулахгүй гэж хорьдог хэн бэ хэж хэлээд дийлдэхгүй орилж хашхираад миний өөдөөс чи гуйлгачин айлын барлаг хийдэг, хөгийн амьдарч яваа биз дээ гэх мэтээр хэл амаар доромжлоод гартаа таарсан зүйлээр цохиж балбаад байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 121-122 дугаар хуудас/
-Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Ж.Ариунзаяагийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 767 дугаартай “...*********ын биед баруун нүдний алимны салст, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг болон баруун, зүүн эрүүний хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой..." гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 44-47 дугаар хуудас/,
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 99-101 дүгээр хуудас/,
-Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Ж.Ариунзаяагийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 767 дугаартай "...*********ын биед эрүүний ясны далд хугарал /баруун зүүн/ ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, 2 нүд, хацар, шанаа, эрүүний хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх эрүүний ясны далд хугарал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 114-118 дугаар хуудас/,
-Хохирогч *********ын 2023 оны02 дугаар сарын 02-ны өдрийн Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Од гаргасан өргөдөл, гомдол /хх-ийн 93-96 дугаар хуудас/,
-Яллагдагч *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баян-Адарга сумын Жаргалант 2 дугаар баг, хөдөө гэрээсээ өөрийн хувийн эзэмшлийн extral маркийн саарал өнгийн 25-10 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2022 оны 11.11-ний өдөр эхнэр *********ын хамтаар найз эмэгтэй болох Нгийн гэрт нь явж очсон Н эхнэр ********* бид 2-ыг гэртээ ирлээ гээд 2 литрийн 1 том пиво гаргаж дайлсан. Би тухайн үед машин жолоодож явсан тул аяганд хийж өгсөн пивоноос нь уугаагүй, амсаад уруул тавиад байсан. Н, ********* нар хувааж уусан. Тэгээд Нгийн гэрээс гурвуулаа хамтдаа Баян-Адарга сумын төв рүү манай машинтай явсан. Баян-Адарга сумын тов ороод дэлгүүрээс 2 том пиво эхнэр бид 2 худалдаж авсан. Энэ үед 16 цаг болж байсан. Тухайн үед миний зүүн гар талд машины урд талын жолоочийн хажуу талын суудалд Н суугаад, эхнэр ********* арын суудалд суугаад явж байсан. Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт явж байхдаа замдаа би эхнэр *********ын хамгийн бага эмэгтэй дууг нь Баян-Адарга сумын харьяат Ч гэх залуутай суулгана гэж хэлэхэд эхнэр ********* маань үгүй суулгахгүй гэсэн. Тэгэхээр нь би суулгана гэх зэргээр хоёулаа хэсэг маргасан. Тэгээд 2 км орчим явж байгаад машинаа зогсоогоод урд 2 суудлын голын зайгаар гараа оруулаад арын суудал дээр орхисон байсан тамхиа авах гээд гараа арагш нь болготол эхнэр 2 суудлын голоод урагшаа болох нь таараад эхнэрийн хамарт нь би тохойгоороо хүрчихсэн чинь хамраас нь цус гарсан. Гэтэл эхнэр намайг чи миний хамраас цус гаргачихлаа гээд уурласан. Тэгээд би санаандгүй л тохойгоороо хамарт чинь хүрчихлээ шүү дээ гэхэд хамраасаа гарсан цусыг гараараа арчиж байгаа нь гээд 2 хацартаа түрхчихсэн. Тэгээд хөдлөөд дахиад баруун хойш 1 км орчим яваад манай төрсөн эгч О, хүргэн О нарын гэрт нь очсон. Оийнх урд хойд хэсэгтээ 2 монгол гэрийг нийлүүлэн барьсан байсан. Гэрийнх нь урд хаалгаар эхний гэрт ороод дотуураа дамжаад хойд хэсгийнх нь гэр лүү ордог байдлаар барьсан гэрт байсан. Гэрт нь ороход хүргэн О, эгч О, малчин нь болох Г гурав урд гэртээ байж байсан. Тэднийд ороод эхнэр ********* дахиад надад хандан чи миний хамраас цус гаргасан биз дээ гэж уурлаад над руу дайрсаар байгаад надаас машины түлхүүр булаагаад авахад нь эгч О малчин Г нар эхнэр *********ыг бариад урд гэрт үлдсэн. Би О Н нартай 2 том пивоо бариад хойд талынх нь гэрт нь ороод пивоо задлаад гурвуулаа хуваагаад уугаад суусан. Бид нарыг очихоос өмнө нь О малчин Гтайгаа 2 том пиво хувааж уусан ярьж байсан. Хүргэн О, найз эмэгтэй Н бид гурвыг пивоо уугаад сууж байтал эгч О урд гэрээсээ хойд гэртээ орж ирээд Г муу хулгайч чинь *********ыг зодоод нүдчихлээ шүү дээ гэж хэлэхээр нь О, Н бид гурав Оийн урд гэрт нь ороод харахад эхнэр ********* урд гэрийнх нь баруун талд байдаг ширээний зүүн хэсэгт газар хулдаасан дээр дээшээ хараад ёолоод уйлаад хэвтэж байсан. Тэгээд бид нар *********ыг босгоод хойд гэрийнх нь баруун орон дээр нь хэвтүүлсэн. Эгч О Баян-Адарга сумын эмч А руу залгаад хувиараа дуудлага өгсөн. Эмч Аг хэсэг хугацааны дараа У эгч хүү Бгийн хамтаар машинаар Оийнд авчирсан А эмч ирээд эхнэр *********ын даралтыг нь үзээд өвчин намдаах тариа хийгээд явсан. Тэр орой Нг гэр лүүгээ харина гээд явсан. Тэр орой эхнэр ********* бид 2 Оийнд хоносон боловч Оийн малчин Гт зодуулсны улмаас эхнэр *********ын нүүр ам эрүү нь өвдөж янгинаад, хацар нүүр нь битүү хөхөрч хавдаад өвчин намдаах эм уусан боловч өвдөлт нь зүгээр болохгүй өвдөж хоносон. Нүүр нүд. хацар эрүү нь нилэнхүйдээ хөхөрч хавдаад өвдөөд болохгүй байсан учир 2022.11.12-ны өдөр Дээс хойш хөдөө гэртээ эхнэр бид 2 очиж хоносон боловч өвдөөд ерөөсөө болохгүй байсан тул 2022.11.13-ны 09-н цагийн үед би Оийн малчин Г луу залгаад чиний зодсон миний эхнэр *********ын маань бие нь өвдөөд, эрүү ам, нүүр нүд нь хавдаад ерөөсөө зүгээр болохгүй өвдөөд маш хүнд байна, чи яадаг ч байсан эмч олж ирж биеийг нь үзүүлээ гэхэд Г за ойлголоо гээд өөрөө машин олоод бүтэн сайн өдөр байсан ч гэсэн А эмчийг дахиад манай гэрт авчирсан. Эмч манай гэрт ирээд эхнэр *********ын биеийг нь үзэж байхад нь эмч А бид 2-ын даргад эхнэр Гт хандан чи яалаа гэж намайг биедээ ийм аймаар гэмтэл автал нь зодож байгаа юм бэ гэхэд Оийн малчин Г "чи намайг янз бүрээр хэл амаар биз дээ, хохино, хүний дотор юу байгааг та нар хэлж мэдэх юм уу, би чамайг бараг алчих ч байсан юм бил үү яаж мэдэж байгаа юм бэ" гэж хэлсэн. дайраа Тэгээд эмч А эхнэр *********ыг Баян-Адарга сумын төв рүү аваад явахаар болсон би өөрийнхөө машиныг жолоодоод, эмч А, эхнэр ********* нарыг суулгаад Баян-Адарга сумын төв рүү явсан. Араас Г машинтайгаа дагаад явсан. Энэ үед эмч А надад хандан та эхнэрээ ямар аймаар болгоо вэ гэж асуусан. Тэгэхэд нь манай эхнэр ********* эмч Ад хандан манай нөхөр намайг зодож цохиогүй ээ, араас машинтайгаа яаж байгаа энэ Г намайг зодож цохиод ийм аймаар гэмтээчхээд байгаа юм аа хэлсэн. Би эмч Ад хандан би эхнэрээ ийм аймаар гэмтээгээгүй араас явж байгаа Г манай эхнэрийг Оийн гэрт нь зодоод ийм аймаар болтол нь гэмтээчхээд байгаа юм. Тэгээд Г таныг дуудаж авчирч манай эхнэрийг үзүүлээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Баян-Адарга сумын төвд ирээд эхнэрийг маань манай төвийн гэрт нь орондоо хэвтэж бай, эмнэлэгт ор байхгүй ор гарахаар нь хэвтүүлье гэж хэлээд үлдээгээд явсан. Үүний дараа аймгийн төвд аймгийн цагдаагийн газарт ажилладаг цагдаагийн дэслэгч Гандаваа руу ********* эгчийг чинь Г гэх хүн зодоод маш хүнд гэмтээчихлээ. Баян-Адарга сумын эмнэлэгт нь ор байхгүй гээд гэртээ хэвтэж байна гэж утсаар хэлсэн. Гэтэл А эмч тэр оройдоо эргэж ирээд аймгийн Эрүүл мэндийн төвөөс байн байн утсаар яриад болохгүй байна гээд эхнэр *********ыг Баян-Адарга сумын эмнэлэгт хэвтүүлсэн. Дараа Нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт ирж 2 хоног Э эмчид үзүүлж эмчилгээ хийлгэсэн боловч эрүү нүүрний яснуудын олон тооны хугараг, цуурал гэмтэлтэй учраас яаралтай Улаанбаатар хот руу шилжүүлэх шаардлагатай гэсэн тул аймгийн эмнэлэгт 2 хоног хэвтэж эмчлүүлсэн төлбөр болох 200 гаран мянган төгрөгийг төлөөд би өөрийнхөө машинд эхнэрээ суулгаад, Нэгдсэн эмнэлгийн сувилагчийн хамтаар хотод очиж гэмтэлд хэвтсэн. Гэмтэлд 14 хоног эхнэр маань хэвтэж эрүү нүүрний тасагт, эрүүний ясны хугарал, цууралтай хүнд гэмтлийн улмаас хагалгаанд орж биеэ эмчлүүлсэн. Би байнга хамт байж 4 хоног сахиж байсан. Оийн малчин Г манай эхнэрийг 2022.11.11-ний орой Оийн урд гэрт нь зодсоноос болж Баян-Адарга сумын эмнэлэг, аймгийн Нэгдсэн эмнэлэг Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон нийт зардал нь одоо 12.000.000 төгрөгийн зардал мөнгө манай гэр бүлийн зүгээс гараад байна. Оийн малчин Гт маш гомдолтой байна. Миний хувьд 2022.11.11-ний өдөр эхнэрээ зодож биед нь ямар нэгэн гэмтэл учруулсан асуудал байхгүй, үүнийг манай эхнэр *********, Н нар мэднэ, манай эхнэрийг Оийн малчин Г эрүү нүүр рүү нь 2-3-н удаа маш хүчтэй олон удаа цохиж эрүүнийх нь яснуудыг хугалж, цуулсан, хацрынх нь яс нь үйрч эрүү ам хацар нүүр, нүд нь нилэнхүйдээ хөхөрч хавдсан гэдгийг төрсөн эгч О урд гэрт эхнэр *********, Г нартай хамт байсан тул харсан. Харсан учраас О, Н бид гурвыг хойд гэрт пиво уугаад сууж байхад орж ирээд Г муу хулгайч чинь *********ыг зодоод нүдчихлээ шүү дээ гэж хэлсэн. Ороод харахад үнэхээр цохиж зодоод гэмтээчихсэн байсан. Намайг эхнэрийнхээ биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх зүйл ангийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй, ямар ч гэм буруугүй байж Гын манай эхнэрийг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан хэргийн өмнөөс эрүүгийн хариуцлага ял шийтгэл хүлээмээргүй байна. Манай эхнэр ********* намайг Оийн малчин Г эрүү нүүр рүү нь 2-3-н удаа маш хүчтэй цохиж зодож биед нь хүнд гэмтэл учруулсан болохыг хэлж мэдүүлсэн байх ёстой...” /хх-ийн79-84 дүгээр хуудас/,
-2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд оролцогчоос гаргасан хүсэлтэд “...танилцсан. Би эхнэр *********ийн биед хүндэвтэр гэмтэл учруулаагүй...” /хх-ийн 117 дугаар хуудас/,
-2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгч *********өд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэлд ...танилцаад гаргасан хүсэлт: “...тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” /хх-ийн 133 дугаар хуудас/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1.Шүүгдэгч ********* нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд өөрийн эхнэр болох хохирогч *********тай маргалдаж улмаар түүнийг цохих болон тохойлдох идэвхтэй үйлдлээр халдан довтолж зодсоны улмаас хохирогч *********ын биед эрүүний ясны далд хугарал /баруун зүүн/ ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал 2 нүд, хацар, шанаа, эрүүний хэсгүүдийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, /хх-ийн 07 дугаар хуудас/,
-Хохирогч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед миний хамраас цус гарсан байсан, миний нөхөр ********* бид хоёр ирэх замдаа муудалцаж маргалдсан юм тэгэхэд ********* миний хамар луу тохойгоороо нэг удаа цохисон тэгээд миний хамраас цус гарсан байсан юм. ...********* бид хоёр Баян-Адарга сумаас гараад хөдөө явах замдаа хоорондоо үг зөрж маргалдаж байтал ********* нь миний нүүр рүү нэг удаа тохойгоороо цохисон юм тэгээд би машинаасаа бууж хамрынхаа цусыг 00 цаасаар арчиж арилгахад нүүр ам маань цус болсон байдалтай байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр хуудас/,
-Гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ны орой манай гэрт миний нөхөр О, тус дэв гэх газарт нутагладаг сумын 4 дүгээр багийн иргэн Г нарын хамт гэртээ байж байтал 17:00 цагийн орчимд манай нөхрийн төрсөн дүү ********* түүний эхнэр *********, найз Н нарын хамт манайд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн тухайн үед ирэхдээ ********* нь хамраас нь цус гарсан зүүн шанааны хэсэгтээ хавдсан байдалтай ирсэн. Манайд ирэхдээ ********* түүний нөхөр ********* нар нь хоорондоо хэрэлдэж байсан. Тэгтэл ********* өөрийн нөхөр *********ийг нүүр рүү нь маажих гэж дайраад байсан. Тэгтэл ********* уурлаж өөрийн эхнэр ********* руу зодох гэж дайрсан тэгэхээр нь манай нөхөр О, Н нар дундуур нь орж салгаад манай хойд талын залгаа гэрт орсон тэгтэл ********* араас нь орж ирээд би *********ийг ална гээд агсраад байхаар нь би дундуур нь орж *********ийг урд гэр рүү оруулсан чинь урд гэрт байсан манай нөхрийн найз Гыг чи гуйлгачин минь чи айлын барлаг биз дээ гээд нэг удаа алгадаж зууралдахаар нь Г цээж рүү нь түлхэж өөрөөсөө холдуулсан. Тэгтэл ********* машинаа унаж явна гээд халааснаасаа машиныхаа түлхүүрийг гаргаад ирэхээр нь би машиных нь түлхүүрийг аваад нуучихсан. Тэгээд удаагүй байж байтал сумын эмнэлгийн машин ирж *********, ********* нарыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
“...********* түүний эхнэр *********, найз Н нарын хамт манайд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн тухайн үед ирэхдээ ********* нь хамраас нь цус гарсан зүүн шанааны хэсэгтээ хавдсан нүд нь цус хурж улаан болсон байдалтай ирсэн. Манайд ирэхдээ ********* түүний нөхөр ********* нар нь хоорондоо хэрэлдэж байсан. Тэгтэл ********* нь өөрийн нөхөр *********ийн үснээс нь 2 удаа чирээд зулгаагаад байсан нуур руу нь маажих гэж дайраад байсан мөн ойр хавьд байсан эд зүйлсийг авч шидээд байсан. Тэгтэл ********* уурлаж өөрийн эхнэр ********* руу зодох гэж дайрсан тэгэхээр нь манай нөхөр О болон найз Н нар дундуур нь орж салгаад манай хойд талын залгаа гэрт орсон тэгтэл ********* араас нь орж ирээд би *********ийг ална гээд агсраад байхаар нь би дундуур нь орж *********ыг урд гэр рүү оруулсан чинь миний халаасанд байсан *********ийн унаж ирсэн машины түлхүүрийг надаас авах гэж ноцолдоод байсан тэгж байгаад халааснаас түлхүүрээ аваад гараад зугтсан тэр үед Г хараад сууж байсан тэгээд би Гт хандаж яваад түлхүүрийг нь аваарай согтуу машин барьж явах гээд байна гэж хэлтэл Г ардаас нь гараад тэврээд орж ирсэн тэр үед ********* нь Гыг чи муу намайг машин барьж явах гэж байхад хорьдог хэн бэ ? Чи муу ямар сайндаа айлын барлаг хийгээд явж байдаг юм бэ? арчаагүйдээ ингэж явж байгаа биз дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 дугаар хуудас/,
-Гэрч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр манай найз ********* нь нөхөр *********ийн хамт манайд ирсэн тэгээд манайд бид гурав, нийслэл нэртэй 2,5 гр пиво уусан тэгээд бид хэд *********ийн машинтай сумын төв орно гээд хөдөлсөн тэгээд машинд явж байгаад гэнэт маргаад эхэлсэн тухайн үед би юунаас болж маргаад байгааг нь сайн мэдээгүй. ********* гэнэт *********ийг үсдэж цохиод байсан тэгсэн ********* машинаа зогсоож байгаад авгайгаа машинаас буулгаж ирээд цохисон би яг тухайн үед харанхуй болсон байсан учир яг хаана нь цохиж байгааг хараагүй. Би бууж салгах гэсэн дийлдэхгүй байсан болохоор нь хүнд хэлнэ гээд буцаад замаараа алхаж байхад араас машинтайгаа ирээд бид О гэх хүргэн ахынд нь очсон. Тэгээд гэрт нь ороод харахад хамрын цус гарсан байсан анзаарч сайн хараагүй ээ. Айлд очоод ********* нь нөхөр *********ийг ална гээд дайрсан тэгсэн ********* нь цохих гэхэд нь О бид хоёр *********ийг аваад залгаа гэрт нь орсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
-Гэрч А.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би Хэнтий аймаг
Баян-Адарга сумын "Жаргалант 2 дугаар багийн нутаг 2 дугаар нарсны дэв гэх газарт нутагладаг 2022 оны 11 дүгээр сарын 11-ны орой манай гэрт миний эхнэр О, тус сумын 4 дүгээр багийн иргэн Г нарын хамт байж байхад орой 17:00 цагийн үед хадам дүү ********* нь эхнэр *********, найз Н нарын хамт манайд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн тухайн үед ирэхдээ ********* нь хамраас цус гарсан зүүн шанааны хэсэгтээ хавдсан, баруун нүд нь жоохон хавантай улайсан байдалтай манайд орж ирсэн тэгтэл ********* нь өөрийн нөхөр *********ийг нүүр рүү нь маажих гэж дайраад үснээс нь зулгаагаад байсан тэгэхээр нь *********ийг эхнэрээс нь салгаад, Нгийн хамт хойд талынх нь залгаа гэр рүү нь аваад орсон. ...манайд ирэхдээ ********* нэлээн согтуу байсан юу болсон талаар асуухад ********* намайг зодсон гэж ярьж байсан. ...********* нь хамраас цус гарсан, зүүн шанаа хэсэгтээ хавдсан, баруун нүд нь жоохон хавантай улайсан байдалтай нэлээн согтуу ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
-Гэрч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Баян-Адарга сумын 2 дугаар багийн малчин тус сумаас баруун хойш хоёр нарсны дэв гэх газар нутагладаг О гэх айлд очиж малын баас цэвэрлэж өгөөд оройн 17 цагийн орчимд Оийнд түүний эхнэр болох О нарын хамт байж байхад Н гэх эмэгтэй хүн зүүн урд зүгээс явган гүйж ирсэн мөн араас нь ********* машинтайгаа хажууд нь түүний эхнэр ********* нар ирсэн. Тухайн үед ********* түүний эхнэр *********, мөн Н нар согтуу ирсэн, тэгтэл ********* нь нөхөр ********* рүү дайрч давшлан намайг ийм болтол зодож нүдсэн чамайг ална гээд агсраад ноцолдсон, тухайн үед *********ийн өргөмөл эгч болох О нь салгах гээд дундуур нь орж ноцолдсон тэгээд дийлдэхгүй болохоор нь би нийлж салгах гэж ноцолдсон бараг нэг цаг орчим хугацаанд ноцолдсон байх. Тэгж байгаад салгаад *********ийг хойд талд нь байсан залгаа гэр рүү оруулсан О, Н нар хамт орсон би *********ыг бариад урд талын гэрт үлдсэн хажууд *********ийн өргөмөл эгч О үлдсэн надтай хамт *********ыг барилцаад зогсож байсан. ...*********ын хамраас цус гарсан, мөн хоёр шанаа нь хавдаж хөхөрсөн, баруун нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай ирсэн. Анх ирэхдээ ********* нь ********* намайг ийм болтол зодчихлоо гэж хэлж ирсэн. ...Би тухайн үед *********, түүний эхнэр ********* нар хоорондоо маргалдаад ноцолдоод байхаар дундуур нь салгах гэж орсон тэгтэл ********* дийлдэхгүй орилж хашхираад миний өөдөөс чи гуйлгачин айлын барлаг хийдэг, хөгийн амьдарч яваа биз дээ гэх мэтээр хэл амаар доромжлоод гартаа таарсан зүйлээр цохиж балбаад байсан би өөдөөс нь ямар нэгэн зүйл хэлээгүй харин өөрөөсөө холдуулах гээд баруун гарын хаа алгаар цээж рүү нь нэг удаа түлхсэн. Түүнээс өөр би иргэн *********ыг зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
“...Баян-Адарга сумын 2 дугаар багийн малчин тус сумаас баруун хойш хоёр нарсны дэв гэх газар нутагладаг О гэх айлд очиж малын баас цэвэрлэж өгөөд оройн 17 цагийн орчимд Оийнд түүний эхнэр болох О нарын хамт байж байхад Н гэх эмэгтэй хүн зүүн урд зүгээс явган гуйж ирсэн мөн араас нь ********* машинтайгаа хажууд нь түүний эхнэр ********* нар ирсэн. Тухайн үед ********* түүний, эхнэр *********, мөн Н нар согтуу ирсэн, тэгтэл ********* нь нөхөр ********* рүү дайрч давшлан намайг ийм болтол зодож нүдсэн чамайг ална гээд агсраад ноцолдсон, тухайн үед *********ийн өргөмөл эгч болох О нь салгах гээд дундуур нь орж ноцолдсон тэгээд дийлдэхгүй болохоор нь би нийлж салгах гэж ноцолдсон бараг нэг цаг орчим хугацаанд ноцолдсон байх. Тэгж байгаад салгаад *********ийг хойд талд нь байсан залгаа гэр рүү оруулсан О, Н нар хамт орсон би Оийн хамт *********ыг бариад урд талын зогсож байсан. ...Би тухайн үед *********, түүний эхнэр ********* нар хоорондоо маргалдаад ноцолдоод байхаар дундуур нь салгах гэж орсон. Мөн О эгчийн халааснаас машины түлхүүр аваад гараад явсан тэгээд би ардаас нь гарч тэвэрч оруулсан тэгтэл ********* надад хандаж чи намайг машин барьж явуулахгүй гэж хорьдог хэн бэ хэж хэлээд дийлдэхгүй орилж хашхираад миний өөдөөс чи гуйлгачин айлын барлаг хийдэг, хөгийн амьдарч яваа биз дээ гэх мэтээр хэл амаар доромжлоод гартаа таарсан зүйлээр цохиж балбаад байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 121-122 дугаар хуудас/
-Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Ж.Ариунзаяагийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 767 дугаартай “...*********ын биед баруун нүдний алимны салст, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг болон баруун, зүүн эрүүний хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой..." гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 44-47 дугаар хуудас/,
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 99-101 дүгээр хуудас/,
-Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Ж.Ариунзаяагийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 767 дугаартай "...*********ын биед эрүүний ясны далд хугарал /баруун зүүн/ ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, 2 нүд, хацар, шанаа, эрүүний хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх эрүүний ясны далд хугарал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүх хуралдаанд талуудаас шүүгдэгч нарын гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргаж оролцов.
Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч ********* нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд өөрийн эхнэр болох хохирогч *********тай маргалдаж улмаар түүнийг цохих болон тохойлдох идэвхтэй үйлдлээр халдан довтолж зодсоны улмаас хохирогч *********ын биед эрүүний ясны далд хугарал /баруун зүүн/ ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал 2 нүд, хацар, шанаа, эрүүний хэсгүүдийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан нь ...шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. ...Иймд шүүгдэгч *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг гэм буруутайд тооцуулах саналтай байна...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр шүүх хуралдаанд: “...Энэхүү шүүх хуралдаанд гэм буруугийн эсрэг байр суурьтай оролцож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримт шинжлэн судлах, хохирогчоос дахин мэдүүлэг авах, яллагдагчийн мэдүүлэг, аймгийн Прокурорын газар гаргасан гомдол, мөрдөн байцаалтын шатанд хэлж, мэдүүлэг өгч удаа дараа гомдол гаргаж, хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хариу өгөхгүй Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх зүйл ангиар ялыг хүндрүүлж байгаад гомдолтой байна. Г хүн зодоогүй гэдгийг *********, хохирогч хэлсэн. Мөрдөгч Н.Номинтунгалаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэрч, хохирогч нарын мэдүүлэгт ноцтой зөрүү байгаа тохиолдолд Г, хохирогч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авч өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан боловч энэ ажиллагааг хийгээгүй. Миний үйлчлүүлэгч ********* өөрийн эхнэр *********ын биед хүндэвтэр хохирол учруулсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч гэм буруугүй хүнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна...”,
Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд “...үнэн зөвөөр нь энэ хэргийг шүүж өгөөч...”,
Хохирогч ********* шүүх хуралдаанд “...хэлэх үг байхгүй...” гэж тус тус мэтгэлцдэг.
1.2.Шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэсэн үндэслэл:
Шүүгдэгч ********* нь гэм буруугийн хувьд маргаж, хохирогч *********ын эрүүл мэндэд эрүүний ясны далд хугарал /баруун зүүн/ ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал 2 нүд, хацар, шанаа, эрүүний хэсгүүдийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирлыг учруулаагүй гэж мэтгэлцдэг боловч хавтаст хэргийн 10-12, 129-130 дугаар хуудаст тус тус авагдсан гэрч Оийн мэдүүлэгт: “...тухайн үед ирэхдээ ********* нь хамраас нь цус гарсан зүүн шанааны хэсэгтээ хавдсан байдалтай ирсэн. Манайд ирэхдээ ********* түүний нөхөр ********* нар нь хоорондоо хэрэлдэж байсан...”, “...Манайд ирэхдээ ********* түүний нөхөр ********* нар нь хоорондоо хэрэлдэж байсан. Тэгтэл ********* нь өөрийн нөхөр *********ийн үснээс нь 2 удаа чирээд зулгаагаад байсан нуур руу нь маажих гэж дайраад байсан мөн ойр хавьд байсан эд зүйлсийг авч шидээд байсан. Тэгтэл ********* уурлаж өөрийн эхнэр ********* руу зодох гэж дайрсан тэгэхээр нь манай нөхөр О болон найз Н нар дундуур нь орж салгаад манай хойд талын залгаа гэрт орсон тэгтэл ********* араас нь орж ирээд би *********ийг ална гээд агсраад байхаар нь би дундуур нь орж *********ыг урд гэр рүү оруулсан...” хавтаст хэргийн 13-15 дугаар хуудаст авагдсан гэрч Д.Нгийн “...********* гэнэт *********ийг үсдэж цохиод байсан тэгсэн ********* машинаа зогсоож байгаад авгайгаа машинаас буулгаж ирээд цохисон би яг тухайн үед харанхуй болсон байсан учир яг хаана нь цохиж байгааг хараагүй. Би бууж салгах гэсэн дийлдэхгүй байсан болохоор нь хүнд хэлнэ гээд буцаад замаараа алхаж байхад араас машинтайгаа ирээд бид О гэх хүргэн ахынд нь очсон....”, хавтаст хэргийн 16-17 дугаар хуудаст авагдсан гэрч А.Оийн “...********* нь эхнэр *********, найз Н нарын хамт манайд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн тухайн үед ирэхдээ ********* нь хамраас цус гарсан зүүн шанааны хэсэгтээ хавдсан, баруун нүд нь жоохон хавантай улайсан байдалтай манайд орж ирсэн тэгтэл ********* нь өөрийн нөхөр *********ийг нүүр рүү нь маажих гэж дайраад үснээс нь зулгаагаад байсан тэгэхээр нь *********ийг эхнэрээс нь салгаад, Нгийн хамт хойд талынх нь залгаа гэр рүү нь аваад орсон. ...манайд ирэхдээ ********* нэлээн согтуу байсан юу болсон талаар асуухад ********* намайг зодсон гэж ярьж байсан. ...********* нь хамраас цус гарсан, зүүн шанаа хэсэгтээ хавдсан, баруун нүд нь жоохон хавантай улайсан байдалтай нэлээн согтуу ирсэн...”, хавтаст хэргийн 18-20 дугаар хуудаст авагдсан гэрч Г.Гын “...*********ын хамраас цус гарсан, мөн хоёр шанаа нь хавдаж хөхөрсөн, баруун нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай ирсэн. Анх ирэхдээ ********* нь ********* намайг ийм болтол зодчихлоо гэж хэлж ирсэн. ...Би тухайн үед *********, түүний эхнэр ********* нар хоорондоо маргалдаад ноцолдоод байхаар дундуур нь салгах гэж орсон тэгтэл ********* дийлдэхгүй орилж хашхираад миний өөдөөс чи гуйлгачин айлын барлаг хийдэг, хөгийн амьдарч яваа биз дээ гэх мэтээр хэл амаар доромжлоод гартаа таарсан зүйлээр цохиж балбаад байсан би өөдөөс нь ямар нэгэн зүйл хэлээгүй харин өөрөөсөө холдуулах гээд баруун гарын хаа алгаар цээж рүү нь нэг удаа түлхсэн. Түүнээс өөр би иргэн *********ыг зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлгүүдээр тус тус няцаагдаж байна.
1.2.Шүүгдэгч ********* нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд өөрийн эхнэр болох хохирогч *********тай маргалдаж улмаар түүнийг цохих болон тохойлдох идэвхтэй үйлдлээр халдан довтолж зодсоны улмаас хохирогч *********ын биед эрүүний ясны далд хугарал /баруун зүүн/ ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал 2 нүд, хацар, шанаа, эрүүний хэсгүүдийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байна.
Иймд шүүгдэгч *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч *********ийн хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *********ын эрүүл мэндэд эрүүний ясны далд хугарал /баруун зүүн/ ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал 2 нүд, хацар, шанаа, эрүүний хэсгүүдийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч *********өд хохирогч *********ын эрүүл мэндэд эрүүний ясны далд хугарал /баруун зүүн/ ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал 2 нүд, хацар, шанаа, эрүүний хэсгүүдийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.
2.2.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны явцад хохирогч ********* хохирол, хор уршигтай холбоотой баримт бүрдүүлж хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч *********ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч *********өд хуульд заасан ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
3.3.Шүүгдэгч *********өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Чулуунпүрэв: “...шүүгдэгч *********өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх саналтай байна..”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр шүүх хуралдаанд: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх тул ялын талаар санал хэлэхгүй...”,
Хохирогч ********* шүүх хуралдаанд: “...Г гэдэг хүнд гомдолтой байна...”,
Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд: “...хүний өмнөөс ял авч байгаадаа маш их гомдолтой байна...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.4.Шүүхээс шүүгдэгч *********ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч *********өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (Нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *********өд оногдуулсан 1 (Нэг) жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ********* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (Нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *********өд оногдуулсан 1 (Нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ********* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *********өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн түүний эдлэх ялыг тоолсугай.
6.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *********өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР