Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/112

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0018/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Эаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч Б.Ганзориг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэг, 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох 2039000000164 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

 

Холбогдсон хэргийн талаар:

(Яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн орчимд Хэнтий аймаг Хэрлэн сум 2 дугаар баг Булаг 1-14а тоотод Э.Л “малгайн дээгүүр алхаж гарлаа” гэж хэлсэн үгэнд дургүйцэж, түүний хоолойн тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсний улмаас Э.Л эрүүл мэндэд төвөнхийн мөгөөрсний /бөгж мөгөөрсний ар өргөн хэсгийн/ хугарал, бамбай мөгөөрс, таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн 1.8х1.5 см цусан хураа бүхий хүнд хохирол учруулсныг Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт,

 

******* нь Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №б/223 дугаартай тушаалаар “мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмчээр” томилогдон, яаралтай түргэн тусламжийн жижүүр эмчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг 55 минут өнгөрч байхад Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт бусдад хоолой /төвөнх/ хэсэгт өшиглүүлж, амьсгал бүтэлтэд орж, ухаангүй байдалтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн Э.Л нарийн мэргэжлийн буюу чих, хамар, хоолойн эмчид үзүүлээгүй, багажийн шинжилгээ хийгээгүй, амьсгалын замыг шалгаагүй, Э.Лгийн биеийн байдлыг зөв үнэлээгүй, “архины хурц хордлого, комын байдалтай” гэж оношилж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Э.Л нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 13 цаг 50 минутад нас барсан гэх үйлдлийг Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд:

 

Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”,

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Тухайн үед 23 цаг 50 минутын үед хүнд өвчин ирсэн гэх дуудлагаар хүлээн авах дээр очсон. Үйлчлүүлэгч асуултад хариулах боломжгүй, хэвтсэн байдалтай, амин үзүүлэлтүүдийг нь үзэхэд даралт нь 160-180 хооронд, амьсгалын зам 20-40 хооронд тогтворгүй байсан тул яаралтай эрчимт эмчилгээний тасагт авсан. Даралтыг нь бууруулах, амин үзүүлэлтүүдийг нь тогтворжуулах үйлдлүүдийг хийсэн. Үйлчлүүлэгчийн зүрх зогсож, яаралтай арга хэмжээ авсан боловч нас барсан...”,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд: “...Талийгаач миний амьдралын түшиг тулгуур, ноён нуруу минь байсан. Надад маш харамсалтай байна. Би хүүгээ сэтгэлээсээ явуулж чадахгүй байна. Хийсэн үйлдээ ухаараад, би буруу зүйл хийчихлээ гэж харамсахгүй байгаа Э эмчид гомдож байна. Мэдүүлэг, дүгнэлтэд эмчийн буруутай үйлдэл гэж гарч ирсэн байхад өөрийгөө буруутай гэж бодохгүй байна. Би хоёуланд нь харамсаж байна. Өөрсдөө адилхан үр хүүхэдтэй хүмүүс. Би хүнд өвчтэй хүн зовж, ядарч байна. Хүүхдээ маш их санаж байна. Э эмчтэй ярьж тохирсон зүйл байгаа. Э эмчээс 5 000 000 төгрөг нэхэмжилсэн надад өгөөгүй байгаа. Шүүх үүнийг шийдвэрлэж өгнө үү. Би эх хүн, миний ач зээ, үр хүүхэд цаашид яаж явахыг мэдэхгүй байна. Зүгээр хонь төхөөрсөн үйлдэл биш, эрдэнэт хүний амь нас хохирчхоод байна. Би маш их тэвчээр, хатан ухаан гаргаж энэ 2 хүнийг уучилж байна. Энэ хүмүүс нялх хүүхэдтэй, өөрсдөө ч нялхаараа миний хүүхэдтэй чацуу. Энэ 2 хүний ялыг хэлтрүүлж өгнө үү. Би өнөөдөр яагаад хар хувцас өмссөн бэ гэхээр хүүгээ сүүлчийн удаа үдэж, сэтгэлээсээ явуулж, энэ хэргийг шийдэх гэж ирсэн. Э эмчлэх эрхийг битгий хасаарай. Энэ хүнийг битгий шоронд хийгээрэй гэж гуйж байна. Миний хүүхдийн амь 5 000 000 төгрөг өгөөд босож ирэхгүй. Тийм учраас хүний амьдралыг сүйрүүлж, зовоомооргүй байна. Миний амьдрал сүйрснээрээ энэ хорвоо дуусаг. Би дахин 2 хүний амьдралыг сүйрүүлмээргүй байна. Миний 2 ач өнчин хоцорсонд нь би харамсаж байна...” гэх мэдүүлгийг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн 2039000000164 дугаартай хэргээс:

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач Э.Л миний ууган хүү. ...надтай цуг амьдарч байсан. ...Ямар нэгэн хууч өвчин байхгүй, эрүүл чийрэг хүн байсан. ...2020 оны 07 дугаар сарын 02-ны 13 цагийн үед манай охин О над руу утсаар яриад ах Л бие муу байна. Эмнэлэгт байна гэж байсан. Ингээд би гэртээ ирэхэд охин надад ах нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би охин О хамт Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн 103 дээр хүрээд очсон. Тэгээд охин маань ах хаана байна гэсэн чинь сувилагч юм уу асрагч юм уу нэг хүүхэн, сэхээнд байгаа 13 цаг 50 минутад нас барсан гэж хэлсэн. ...Э гэдэг эмч надад Баянхутагийн У гэдэг хүн хүүг чинь эмнэлэгт авчирч өгсөн. Ирэхдээ ухаангүй, бүтэн бүтэлттэй, бүтэлтээс болж хамаг бие нь хөхөрсөн байдалтай орж ирсэн шүү гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

-Гэрч Р.Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 01-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Т 09 цаг өнгөрч байхад идэх юм архи аваад ирнэ гээд манай гэрээс гарсан. Би гэртээ ганцаараа үлдсэн. Т 11 цаг өнгөрч байхад нэг танихгүй залуугийн хамт орж ирсэн. Тэр залуу нь Баянхутаг сумынх гэж байсан. Т  750 граммтай монгол стандарт нэртэй архи нэг ширхэг бэлэн гоймонтой ирсэн. Т  хамт ирсэн залуу нь цээж нүцгэн малгай куртик хоёроо бариад, цамцандаа архиа боогоод орж ирсэн. ...Т орж ирээд өрөөний урд талын орон дээр суусан, нөгөө залуу нь газар суусан. Тэгээд архиа задлаад тэр хоёр нэг нэг хундага архи уугаад сууж байтал гаднаас Боо ганцаараа орж ирсэн. ...Тэгсэн нөгөө Т ирсэн залуу Б хандаж та эр хүний малгайн дээгүүр гараад яаж байгаа юм миний малгайг дээш авчихгүй яасан юм бэ гэж хэлсэн. Б орон дээрээс босож ирээд чи муу өөрөө малгайгаа аваач гээд нөгөө танихгүй залуугийн хоолой хэсэгт нэг удаа өшиглөсөн. Т бид хоёр Б барьж авсан. Тэгээд хэрүүл маргаан зогссон. Нөгөө залуу газар унаад босож ирээд хана түшээд хаалгаар гарсан. Гадаа гараад огиод байх шиг байсан. Би цонхоор харахад нөгөө залуу хий огиод байсан. Т гэрээс гараад орж ирэхдээ нөгөө залуугийн төвөнх нь цаашаа орсон юм шиг байна дуугарч чадахгүй байна, тэнэг пизда хүн алах нь уу гээд Б загнасан. Б чимээгүй байсан. Нөгөө залуугийн хоолой нь хачин дуугараад байсан сүүлдээ дуугарч чадахгүй байсан. Би тэгэхээр нь өөрийн гар утсаар 103-т дуудлага өгсөн. Төвөнх нь цаашаа орсон юм шиг байна гэж эмнэлгийн 103-ын утас авсан хүнд хэлэхэд яаралтай аваад ир гэж хэлсэн. Би тэгээд Б, Т нарт эмнэлэг наад хүнээ аваад ир гэнээ гэж хэлсэн. Т, Б хоёр гэрээс гараад удалгүй машинтай манай хашаанд орж ирсэн. Манай баруун талын хашаанд байдаг Г машинтайгаа ирсэн байсан. Тэгээд Б, Т бид гурав нөгөө залууг машинд суулгаж өгсөн. Б жолоочийн хажуу талын суудалд суугаад  Т нөгөө залуугийн хамт арын суудалд суугаад эмнэлэг явсан. Тэгээд 1 цаг орчмын дараа Т, Б хоёр өөр машинтай ирсэн. ...Тэгээд Б сууж байсан орон дээрээсээ босож ирээд урдаас нь хойд зүгт буюу нөгөө залуугийн эгц өөдөөс нь нэг удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. ...Боос архи үнэртэж байсан...Тэр залуу мөн архи уучихсан байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43-45 дугаар хуудас/,

 

-Гэрч Г.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өглөө би 09 цаг өнгөрч байхад сэрсэн. Би тэгээд 09 цагийн орчим цагаан баавгай дэлгүүрээс 750 граммтай монгол стандарт нэртэй архи авсан. Би тэгээд буцаад Ү гэр лүү явсан. ...Ү гэрт ороход араас Л орж ирсэн тэгээд бид гурвыг сууж байхад Б араас орж ирсэн. Л малгайгаа газар тавьсан байсан. Б гэрт орж ирэхдээ  Лгийн малгай дээгүүр алхаад орон дээр суусан. Л малгай дээгүүр явдаг хэн вэ гэж хэлсэн. Л газар сууж байсан. Б орон дээр сууж байгаад босож ирээд Лгийн хоолой хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн Л төвөнх цаашаа орчихлоо гэж хэлсэн. Л миний амыг барьж байгаад миний гэдэс дээр хэд цохиод өгчих гэж хэлсэн. Би яасан юм гэхэд Л төвөнх цаашаа орлоо гэж хэлсэн. Намайг хүмүүс У гэж дууддаг юм. У ам барьж байгаад цохичихвол төвөнх гараад ирдэг юм гэж Л хэлсэн. Л та эмнэлэг дуудаад өгчих эсвэл ээж рүү залгаад өгчих У ахаа гэж хэлсэн. Ү утсаар эмнэлэгт дуудлага өгсөн. Эмнэлэг хүнээ аваад ир гэж хэлсэн. Би тэгээд Үын баруун талын хашаанд байдаг Г гэх хүнтэй очиж уулзаад хүний биеэ өвдөөд байна. Түргэн тусламж дуудахаар өөрсдөө хүнээ аваад ир гээд байна гэж хэлсэн. Тэгээд машинд Л суулгаад ...аваад явсан. ...Л малгайн дээгүүр явлаа гэхэд чи муу юу гээд хуцаад байгаа юм гээд Б Л өшиглөсөн. Ү бид хоёр Б г яаж байгаа юм гээд цааш нь болгосон. Дахиж бол тэр хоёр маргалдаагүй. Л ийн хоолой хэрчигнэж дуугараад байсан. Дуу нь цаашаа орсон байсан. ...Б архи уучихсан согтуу орж ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50-52 дугаар хуудас/,

 

“...Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хэрлэн сум 1 дүгээр багт байдаг Цагаан баавгай гэх дэлгүүр рүү орох гэж байхад урд зүгээс Л бага зэрэг архи уучихсан байсан. ...бид хоёр Ү гэрт очсон. Л тухайн үед халуун байна гээд цээж нүцгэн явж байсан. ...Б буйдан дээрээс босож ирээд Л ийн баруун талаас нь буюу хажуу талаас нэг удаа л өшиглөсөн. ...Л нь малгайн дээгүүр явлаа гэж Б хэлсэн. Энэ үед Б чи өөрөө малгайгаа аваач гээд өшиглөсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

 

“...Би Б гэх эмчид наад хүний чинь хоолой төвөнх нь цаашаа орсон шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 56 дугаар хуудас/,

 

-Гэрч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байсан. Хашаан дотроо байж байхад өдөр 13 цаг өнгөрч байхад Т, ******* гэх залуугийн хамт орж ирсэн. Ү гэрт байгаа хүнийг эмнэлэгт хүргэж өгөөч ээ гэж гуйсан. ...Т, ******* 2 танихгүй залууг түшээд гарч ирсэн. ...бие нь муу байсан залуу замд унтах гээд нүдээ аниад байсан. ...Тэр залуу хааяа нэг үг хэлээд байх шиг байсан, гэхдээ дуу нь сонсогдохгүй байсан. Тэд нараас архи үнэртэж байсан. ...Тэр залуу сонин дуугараад байсан. Нүүр хэсгийг нь харахад бол гэмтэл шархгүй байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 57-58 дугаар хуудас/,

 

-Гэрч Б. Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хийж байх үед 11 цаг 55 минутын үед шокийн байдалтай 40 орчим насны эрэгтэй хүн хүнээр түшүүлсэн байдалтай орж ирсэн. Энэ үед яаралтай тусламжийн орон дээр хэвтүүлж хүчилтөрөгч өгч, ******* эмчийг дуудсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

“...Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хүлээн авахын сувилагчийн үүргийг хуваарийн дагуу гүйцэтгэж байсан. Тэр өдөр намайг яаралтай тусламжийн тасгийн өвчтөн хүлээн авах өрөөндөө байж байтал нэг эрэгтэй хүнийг хоёр эрэгтэй хүн хоёр талаас нь түшээд хүлээн авахын өрөөнд ороод ирсэн. Тэгэхээр алив энэ ор руу хэвтүүл гээд хамгийн урд талын орон дээр хэвтүүлсэн. Тэгээд өвчтөнийг хүргэж ирсэн хоёр хүн өвчтөнийг орон дээр цээжээр нь хагас хэвтүүлээд хоёр хөлийг нь орон дээр дээш нь тавиагүй гараад явсан. Тэгэхээр нь би өөртөө туслуулах гээд нөгөө хоёр хүнийг араас нь хүүе ээ ахаа орон дээр өргөлцөөд өг гэж хэлсэн. Тэгэхэд нэг нь эргэж орж ирсэн. ...Ингээд би тэр өвчтөнд хүчил төрөгч өгөөд тэр хоорондоо цуг гарч байсан их эмч Э утсаар дуудсан. ...Тэгээд Э эмч уян зүүгээ аваад зүрхний бичлэг цусны шинжилгээ хий гэсний дагуу эмчилгээг хийсэн. ...Тэгээд тэр хүнтэй Э эмч асуулга асуусан. Би бол тэр хүнээс энэ хүнийг хэн гэдэг юм бэ гэхэд Л гэж байсан. Тэгээд би эмчилгээгээ хийж байсан. Манай эмч Э яриад байсан. Яг юу ярьсныг нь бол би мэдээгүй. Э эмч нөгөө хүнтэй уулзаад л байсан. Тэгээд нөгөө хүн нь нэг харахад хүлээн авахын өрөөнөөс гараад явсан байсан. Би Л гэдэг өвчтөнд эмчийн зааврын дагуу зүүн гарт нь натри Маннитол, Витамин В-1, витамин С, Пирацетам, Фуросамид шингэн залгасан, баруун гарт нь бас уян зүүн аваад рингер дусал залгасан. ...Өвчтөнийг мөн хүлээн авахын өрөөнд байхад ЭХО-д харуулсан. Ц эмч хэвлийг хараад, яаралтай тусламжийн хуудас дээр ЭХО-оор харсан талаар тэмдэглэгээ хийсэн. ...Тэгээд тасгийн эрхлэгч Э орж ирсэн. Тэгээд хүнд хүн байна эрчимт эмчилгээний тасаг руу оруул гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 82-83 дугаар хуудас/,

 

- Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дуудлага авах өрөөнд диспетчер их эмчийн үүргээ гүйцэтгэж ажилласан. ...Нэг хүн залгаад 5 хоног архи уусан, хоолой нь эвгүй болоод байна гэж утсаар хэлсэн. Дуудлага авах тохиолдолд өвчтөний овог, нэр, нас, хүйс, гэрийн хаяг, мөн дуудлага өгсөн хүний нэр албан тушаалыг тэмдэглэж авдаг. Надад дуудлага өгсөн хүн эдгээр мэдээллээс алийг нь ч хэлээгүй утсаар яриад шууд зовууриа хэлээд тасалчихсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

-Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад яаралтай тусламжийн  тасгийн хүлээн авахаар өдөр ороход 40-өөд насны биеийн байдал хүнд эрэгтэй хүн байсан. Тэгээд энэ яасан хүн бэ гэж эмч Э сувилагч Ц нараас асуухад хүнд хүн байна, эрчимт эмчилгээний тасагт оруул гэж хэлсэн. Тэгээд эмч сувилагч нь ортой нь түрээд эрчимт эмчилгээний тасагт оруулсан. Эрчимт эмчилгээний тасагт 2 ширхэг амьсгалын аппарат байдаг юм. Нэг аппарат нь хүнд өвчтөнд зохиомол амьсгалын аппаратад холбосон байсан учраас  халдвартын тасагт Ковид 19-тэй холбоотой аваачсан байсан тул уг аппаратыг авч ирэхээр хүн явуулж нааш нь зөөлгөж байхад Э.Л гэх эрэгтэй нас барсан. Биед ил харагдах гэмтэл шархгүй. Архи үнэртсэн байдалтай байсан. Э.Лд дусал зохиомол хүчилтөрөгч өтгөрүүлэгчээр 5 литр хүчилтөрөгч өгч байсан. Ингээд маргааш нь Э.Лгийн яаралтай тусламжийн хуудсыг үзэж танилцахад Э.Лд цусны ерөнхий шинжилгээ био химийн шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг хэвлийн эхо хийгдсэн боловч рентген  зураг, компьютер томографын шинжилгээ хийгдээгүй байсан. Онош нь Архины хурц хордлого комын байдалтай гэж оношилсон байсан. Яаралтай тусламжийн хуудас дээр ирсэн цаг 11 цаг 55 минут, нас барсан нь 13 цаг 50 минут гэж тэмдэглэсэн байсан. Намайг хүлээн авах дээр очиход Э.Л ухаангүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хуудас хх-ийн 79-81 дүгээр хуудас/,

 

“...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өвчтөн Э.Л нь ухаангүй хүнээр түшүүлж орж ирсэн байсан. Манай сувилагч хүлээн авч эмч Эыг утсаар хажуу өрөөнөөс дуудсан байдаг. Эмч Эыг ирж үзлэг хийдэг өвчтөн .Э.Л нь асуусан асуултад хариулахгүй ухаангүй байсан тул эрэмбэлж ангилалт ялгалт хийх ёстой. Шаардагдах яаралтай тусламж үзүүлнэ. Амин үзүүлэлтүүдийг тогтворжуулах арга хэмжээг авна. Яг энэ үед бол онош нь чухал биш байдаг. Амь насыг нь аврахад юуг хийж болох уу тэр арга хэмжээг авах ёстой....” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 107-108 дугаар хуудас/,

 

-Гэрч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг нь хариуцан ажилладаг. ...Нэгдсэн эмнэлэг дээр суурин 1 рентген, зөөврийн 1 рентген тоног төхөөрөмж байна. ...Хүний ясыг хардаг. ...2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Компьютер томограф хэвийн ажиллаж байгаа даа...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

-Гэрч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...рентген болон компьютер томографикийн шинжилгээ хийх цаг хугацаа байсан. ...оношлох боломжтой...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

-Шинжээч эмч Б.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх төвөнхийн мөгөөрсний /бөгж мөгөөрсний ар өргөн хэсгийн/ хугарал гэмтэл үүссэний улмаас бамбай таглаа мөгөөрсний үүдэвч хэсэгт цусан хураа гэмтэл үүссэн байна. Төвөнх нь амьсгал болон дуу авиа гаргах үүрэгтэй эрхтэн. Бамбай  мөгөөрсний доод хэсэгт дууны хөвч байрладаг. Э.Лгийн бамбай мөгөөрс, таглаа мөгөөрсний үүдэвч хэсэгт үүссэн цусан хураа гэмтэл нь  амьсгалын зам /төвөнх/-д саад учруулсан байна. Цусан хураа гэмтэл үүсэхээс өмнө болон үүсэх тэр хугацаанд ярих болон дуу авиа гаргах боломжтой. Цусан хураа үүсэх хугацаа нь харилцан адилгүй байдаг. ...Талийгаачийн биед учирсан гэмтлийг оношилж эмчилгээ хийгдсэн тохиолдолд амь аврагдах байсныг үгүйсгэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 88-89 дүгээр хуудас/,

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Өын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 66 дугаартай “...Талийгаач Э.Лгийн цогцост төвөнхийн мөгөөрсний /бөгж мөгөөрсний ар өргөн хэсгийн/ хугарал. Бамбайн мөгөөрс таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн 1.8х1.5 см цусан хураа, зүүн талын жолоо булчин, төвөнх, залгиур хоолой, мөгөөрсөн хоолойн орчмыэдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Талийгаачийн цогцост зүрхний булчингийн эмгэгшил булчингийн ширхгийн  фибрилляци артехиосклероз, элэгний өөхлөлт дунд зэрэг, бөөрний сувганцрын уургийн хувирал зэрэг архаг хууч өвчин тогтоогдсон нь үхэлд нөлөөлөөгүй байна. ...Талийгаачийн цусанд 3.6% спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байжээ. ...Талийгаач нь төвөнхийн мөгөөрсний /бөгж мөгөөрсний ар өргөн хэсгийн/ хугарал бамбай мөгөөрс, таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн цусан хураа гэмтлийн улмаас амьсгалын замд саад учран механик амьсгал бүтэлтэд орж нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /1 дүгээр хх-ийн 96-102 дугаар хуудас/,

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Өын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай “...Дээрх төвөнхийн мөгөөрсний хугарал, бамбайн мөгөөрс, таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн 1.8х4.5 см цусан хураа, зүүн талын жолоо булчин, төвөнх, залгиур хоолой, мөгөөрсөн хоолойн орчмын эдийн цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /1 дүгээр хх-ийн 105-109 дүгээр хуудас/,

 

-Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.У, Г.Э, Т.А нарын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1103 дугаартай “...Амь хохирогч Э.Лд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг нь дуудлагаар болон үзүүлэхээр ирсэн өвчтөнийг хүлээн авах ангилах журмын дагуу зохих үйлчилгээг холбогдох журмын дагуу үзүүлээгүй байна. ...Дуудлагад эрэмбэлэн ангилалт хийгээгүй, дуудлагыг бүртгэж аваагүй нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/294 тоот тушаалаар батлагдсан Түргэн тусламжийн үйлчилгээг зохион байгуулах үлгэрчилсэн журам”-ын 5-р хэсэгт заасан эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн өгүүлэмжтэй бол дуудлага өгсөн байршилд 20 минутаас хэтрэхгүй хугацаанд тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэх зохицуулалт хийнэ гэсэн заалтыг зөрчсөн байна. ...Төвөнхийн мөгөөрсний /бөгж мөгөөрсний ар өргөн хэсгийн/ хугарал гэмтлийг авсан хүнийг цаг алдалгүй нарийн мэргэжлийн чих хамар хоолойн эмчид үзүүлж, цагаан мөгөөрсөн хоолойг дурандах рентген КТГ-д харж оношлох боломжтой ба яаралтай журмаар цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавьж, мэс заслын эмчилгээ хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. ...Төвөнхийн мөгөөрс хугарсан хүн гэмтэл авсан даруйдаа юм ярих боломжтой боловч гэмтсэн хэсэгт цус хуралт нэмэгдэх, хавагнах, төвөнхийн мэдрэл саажих зэрэг шалтгааны улмаас богино хугацааны дараа юм ярих чадваргүй болно. ...Амь хохирогч Э.Лгийн төвөнхийн мөгөөрсний хугарал нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байх бөгөөд хуучин гэмтэл тогтоогдоогүй байна....” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /1 дүгээр хх-ийн 138-145 дугаар хуудас/,

 

-Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үед Эийн Л 39 настай, эрэгтэй, хүлээн авах дээр ирсэн. Тухайн үед цуг явсан хүмүүс эмнэлэгт хүргэж ирсэн. Намайг эмчийн өрөөний хүлээн авахын өрөөнд ирэхэд үйлчлүүлэгч Л гэх хүнийг хүлээн авахын өрөөний орон дээр хэвтүүлсэн байсан. Цуг яваа бололтой хун хүлээн авахын өрөөний үүдний коридорт зогсож байсан.Тэгээд намайг үйлчлүүлэгчийг үзээд, сувилагчид хүчилтөрөгч өг, судас авах уян зуу тавь, шинжилгээнүүдийг бүрдүүл гэж хэлээд, авчирсан хүнээс асуумж тодруулах гэхэд тэр хүн нь яваад өгсөн байсан.Архины хурц гун хордлого гэсэн онош тавьсан. Тэгээд хордлого тайлах эмчилгээ хийсэн. Э.Л 10 цаг 50 минутад ирээд 12 цаг 10 минутад нас барсан. Би зохих журмын дагуу эмчилгэ хийсэн, би цаашид өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 204 дүгээр хуудас/,

 

“...Би 2020 оны 07 дугаар сарын 2-ны өдөр ажлын байран дээрээ байхад хамт гарч байсан сувилагч Ц над руу утсаар яриад хүлээн авахын өрөөнд яаралтай хүрээд ир, хүнд хүн ирсэн гэж хэлсэн. Тэгээд би 103-ын эмчийн өрөөнөөс Хүлээн авахын өрөөнд ирэхэд хүлээн авахын өрөөнд байрлуулсан хоёр орны урд талын орон дээр эрэгтэй, ухаангүй орчиндоо ямар нэгэн харьцаа байхгүй, асуусан асуултад хариулт өгөхгүй байсан. ...Би үзлэг хийгээд Э.Лд хүчил төрөгч өгөөд, зүүн гарт нь уян зүү авхуулаад, архины хордлого тайлах эмчилгээг эхлүүлсэн. Эмчилгээнд 500 мл-ийн рингер дусал, 500 мл натри, 500 мл манитол дусал, зүрх судас дэмжих кокорбоксилза тариа, дексаметазони, фуросенид тариаг хийсэн. Өвдөлт намдаах аналгин тариагаар хийсэн. Тарианууд бол уян зүүгээр дамжуулж аажмаар үргэлжлүүлэн хийсэн. Энэ нь өвчтөнийг хүлээн авснаас хойш 15-20 минутын дотор хийсэн. Дусал тарианаас хойш 30-40 минут дусал хийж байсан. Тариа, дусал хийж байх хооронд цусны дэлгэрэнгүй, биохимийн шинжилгээ авсан, хэвлий хэсгийг ЭХО-д харуулсан... Өвчтөн /амь хохирогч/ Э.Лд ил харагдах гэмтэл шарх харагдаагүй болохоор нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлага байхгүй гэж үзсэн юм. Нарийн мэргэжлийн эмчийг дуудаж үзүүлэх боломж байсан....Би өвчтөн Э.Лд эмчилгээг эхлүүлснээс хойш хажууд хянаад байхдаа хүлээн авах дээр үзүүлэхээр ирсэн хоёр эмэгтэйд үзлэг хийж өгсөн. Энэ эмнэлгийн байгууллагаас иргэдийг чирэгдүүлэхгүй гэсэн үүднээс үзлэг хийж байсан. Харин Э.Лтэй зэрэгцэж үзүүлэхээр ирсэн өвчтөнд үзлэг хийгээгүй. Э.Лг байнга өөрөө биеийн байдлыг хянаж байсан... Би хүлээн авах дээр ирж үзүүлсэн хүмүүст өвчтөнийг эрэмбэлэн ангилах ажлыг хийсэн. Э.Л улаан өнгөөр, О.А, Н.Б гэх хүмүүсийг ногооноор ангилсан. Улаан өнгийн ангилалт амь насанд аюултай эрсдэлтэйд тооцно....” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 106 дугаар хуудас/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ч.Э, Н.Э, О.Б, Т.Э, О.Н нарын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 688 дугаартай “...Төвөнхийн мөгөөрсний хугарал гэмтэл авсан хүнийг цаг алдалгүй нарийн мэргэжлийн чих хамар хоолойн эмчид үзүүлж, цагаан мөгөөрсөн хоолойг дурандах, рентген, КТГ-д харж оношлох боломжтой. Талийгаач нь эмнэлэгт яаралтай тусламжаар ирээгүй, өвчин эмгэг, гэмтлийн талаар асуумж өгөх боломжгүй, хүнд зэргийн согтолттой байсан нь эмч бүрэн оношлоход төвөгтэй байжээ. ...Эмч ******* нь талийгаачийн гэмтлийг оношлоогүй байна. ...Төвөнхийн мөгөөрсний хугарал гэмтлийг цаг алдалгүй эрт оношлох тусам амь насыг аврах боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /4 дүгээр хх-ийн 55-62 дугаар хуудас/,

 

-Яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлсэн тухай хуудас, холбогдох материал /2 дугаар хх-ийн 45-72 дугаар хуудас/,

 

-2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 24-29 дүгээр хуудас/,

 

-2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 131-135 дугаар хуудас/,

 

-Ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 244-өөс 2 дугаар хх-ийн 1 дүгээр хуудас/,

-Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаал, хөдөлмөрийн гэрээ /2 дугаар хх-ийн 07-11 дүгээр хуудас/,

 

-Хохирлын баримт /2 дугаар хх-ийн 22-39 дүгээр хуудас/,

 

 -Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ТЭ/180/2022/ШЦТ/35 дугаартай “...Хүлээн авахаар орж ирэх цаг хугацаанд мэдээгүй байсан. Хоолойндоо өшиглүүлсэн байж магадгүй гэхээр нь ерөнхийдөө архи уусан байдалтай хүмүүс толгой болон мөчиндөө гэмтэл авах магадлалтай байдаг. ...Хоолойг тэмтэрч үзэхэд төвөнхийн хөдөлгөөний шалгаж үзэхэд ил шарх хаван хавдрын зүйл байгаагүй. ...Зөвшөөрч байна. ...Хүлээн авахын эмч хоолой төвөнх нь цааш чихэгдсэн гэдгийг хүлээн авахын эмч хэлсэн үү? Эмч биш сувилагч хэлсэн...” /3 дугаар хх-ийн 193-213 дугаар хуудас/,

 

-Э.Л 39 настай эрэгтэй цогцсын гэрэл зургийн үзүүлэлт №66 /1 дүгээр хх-ийн 92-95 дугаар хуудас/,

 

-Эмчилгээний чанарын улсын байцаагч Н.Зоригтбаатарын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “...Өвчтөн Э.Лд эмнэлгийн тусламжийг зохих хугацаанд нь үзүүлсэн байна. ...Өвчтөн э.Лг эмчлэхдээ эмчилгээний дүрэм, заавар, стандарт зөрчөөгүй байна. ...Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт дуудлага ирсэн талаар бүртгэл байхгүй, утсаар хэлсэн, нэр хаягаа хэлээгүй учир диспетчер эмч тухайн үед дуудлагад эмч, машинтайгаа явж байсан тул яаралтай өөрсдийн унаагаар аваад ир гэж хэлсэн байна. Дуудлагад эрэмбэлэн ангилалт хийгээгүй, дуудлагыг бүртгэж аваагүй нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/294 тоот тушаалын 6.1.4 заалтыг зөрчсөн байна...” /1 дүгээр хх-ийн 127 дугаар хуудас/,

 

-Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/294 дугаартай “Журам батлах тухай” тушаал, 1 дүгээр хавсралт “Түргэн тусламжийн үйлчилгээг зохион байгуулах үлгэрчилсэн журам” /1 дүгээр хх-ийн 146-163 дугаар хуудас/,

 

-Яаралтай тусламжийн хуудас /2 дугаар хх-ийн 45-50 дугаар хуудас/,

 

-Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/293 дугаартай “Журам батлах тухай” тушаал, 1 дүгээр хавсралт “Эмнэлгийн яаралтай тусламжид үйлчлүүлэгчийг эрэмбэлэх заавар” /2 дугаар хх-ийн 98-102 дугаар хуудас/,

 

-Шинжээч Г.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Рентгенээр цагаан мөгөөрсөн хоолойн хугарал гэмтлийг оношлох боломжтой. ...Ухаангүй байгаа хүнд багажийн шинжилгээ хийх боломжтой...” /3 дугаар хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

-Эрүүл мэндийн яамны дэргэдэх Яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /4 дүгээр хх-ийн 88-98 дугаар хуудас/ зэрэг болно.

 

1.Гэм буруугийн талаар

 

1.1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн орчимд Хэнтий аймаг Хэрлэн сум 2 дугаар баг Булаг 1-14а тоотод Э.Лтэй “малгайн дээгүүр алхаж гарлаа” гэж хэлсэн үгэнд дургүйцэж, түүний хоолойн тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсний улмаас Э.Лгийн эрүүл мэндэд төвөнхийн мөгөөрсний /бөгж мөгөөрсний ар өргөн хэсгийн/ хугарал, бамбай \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\мөгөөрс, таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн 1.8х1.5 см цусан хураа бүхий хүнд хохирол учруулсан нь Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах,

 

Шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №б/223 дугаартай тушаалаар “мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмчээр” томилогдон, яаралтай түргэн тусламжийн жижүүр эмчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг 55 минут өнгөрч байхад Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт бусдад хоолой /төвөнх/ хэсэгт өшиглүүлж, амьсгал бүтэлтэд орж, ухаангүй байдалтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн Э.Лд багажийн шинжилгээ хийгээгүй, амьсгалын замыг шалгаагүй, нарийн мэргэжлийн буюу чих, хамар, хоолойн эмчид үзүүлээгүй, Э.Лгийн биеийн байдлыг зөв үнэлээгүй, “архины хурц хордлого, комын байдалтай” гэж оношилж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч Э.Л нас барсан нь Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач  Э.Л миний ууган хүү. ...надтай цуг амьдарч байсан. ...Ямар нэгэн хууч өвчин байхгүй, эрүүл чийрэг хүн байсан. ...2020 оны 07 дугаар сарын 02-ны 13 цагийн үед манай охин Үэ над руу утсаар яриад ах Лгийн бие муу байна. Эмнэлэгт байна гэж байсан.  Ингээд би гэртээ ирэхэд охин надад ах нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би охин Үийн хамт Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн 103 дээр хүрээд очсон. Тэгээд охин маань ах хаана байна гэсэн чинь сувилагч юм уу асрагч юм уу нэг хүүхэн, сэхээнд байгаа 13 цаг 50 минутад нас барсан гэж хэлсэн. ...Э гэдэг эмч надад Баянхутагийн Уулаа гэдэг хүн хүүг чинь  эмнэлэгт авчирч өгсөн. Ирэхдээ ухаангүй, бүтэн бүтэлттэй, бүтэлтээс болж хамаг бие нь хөхөрсөн байдалтай орж ирсэн шүү гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч О.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 01-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Т 09 цаг өнгөрч байхад идэх юм архи аваад ирнэ гээд манай гэрээс гарсан. Би гэртээ ганцаараа үлдсэн.  Т 11 цаг өнгөрч байхад нэг танихгүй залуугийн хамт орж ирсэн. Тэр залуу нь Баянхутаг сумынх гэж байсан. Т 750 граммтай монгол стандарт нэртэй архи нэг ширхэг бэлэн гоймонтой ирсэн. Ттай хамт ирсэн залуу нь цээж нүцгэн малгай куртик хоёроо бариад, цамцандаа архиа боогоод орж ирсэн. ...Т орж ирээд өрөөний урд талын орон дээр суусан, нөгөө залуу нь газар суусан. Тэгээд архиа задлаад тэр хоёр нэг нэг хундага архи уугаад сууж байтал гаднаас Боо ганцаараа орж ирсэн. ...Тэгсэн нөгөө Ттай ирсэн залуу Бод хандаж та эр хүний малгайн дээгүүр гараад яаж байгаа юм миний малгайг дээш авчихгүй яасан юм бэ гэж хэлсэн. Боо орон дээрээс босож ирээд чи муу өөрөө малгайгаа аваач гээд нөгөө танихгүй залуугийн хоолой хэсэгт нэг удаа өшиглөсөн. Т бид хоёр Боог барьж авсан. Тэгээд хэрүүл маргаан зогссон. Нөгөө залуу газар унаад босож ирээд хана түшээд хаалгаар гарсан. Гадаа гараад огиод байх шиг байсан. Би цонхоор харахад нөгөө залуу хий огиод байсан. Т гэрээс гараад орж ирэхдээ нөгөө залуугийн төвөнх нь цаашаа орсон юм шиг байна дуугарч чадахгүй байна, тэнэг пизда хүн алах нь уу гээд Боог загнасан. Боо чимээгүй байсан. Нөгөө залуугийн хоолой нь хачин дуугараад байсан сүүлдээ дуугарч чадахгүй байсан. Би тэгэхээр нь өөрийн гар утсаар 103-т дуудлага өгсөн. Төвөнх нь цаашаа орсон юм шиг байна гэж эмнэлгийн 103-ын утас авсан хүнд хэлэхэд яаралтай аваад ир гэж хэлсэн. Би тэгээд Б Т нарт эмнэлэг наад хүнээ аваад ир гэнээ гэж хэлсэн. Т, Б хоёр гэрээс гараад удалгүй машинтай манай хашаанд орж ирсэн. Манай баруун талын хашаанд байдаг Г машинтайгаа ирсэн байсан. Тэгээд Б, Т бид гурав нөгөө залууг машинд суулгаж өгсөн. Б жолоочийн хажуу талын суудалд суугаад Т нөгөө залуугийн хамт арын суудалд суугаад эмнэлэг явсан. Тэгээд 1 цаг орчмын дараа Т, Б хоёр өөр машинтай ирсэн. ...Тэгээд Б сууж байсан орон дээрээсээ босож ирээд урдаас нь хойд зүгт буюу нөгөө залуугийн эгц өөдөөс нь нэг удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. ...Боос архи үнэртэж байсан...Тэр залуу мөн архи уучихсан байх шиг  байсан...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч Г.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өглөө би 09 цаг өнгөрч байхад сэрсэн. Би тэгээд 09 цагийн орчим цагаан баавгай дэлгүүрээс 750 граммтай монгол стандарт нэртэй архи авсан. Би тэгээд буцаад Үын гэр лүү явсан. ...Үын гэрт ороход араас Л орж ирсэн тэгээд бид гурвыг сууж байхад Б араас орж ирсэн. Л малгайгаа газар тавьсан байсан. Б гэрт орж ирэхдээ Лгийн малгай дээгүүр алхаад орон дээр суусан. Л малгай дээгүүр явдаг хэн вэ гэж хэлсэн. Л газар сууж байсан. Б орон дээр сууж байгаад босож ирээд Лгийн хоолой хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн Л төвөнх цаашаа орчихлоо гэж хэлсэн. Л миний амыг барьж байгаад миний гэдэс дээр хэд цохиод өгчих гэж хэлсэн. Би яасан юм гэхэд Л төвөнх цаашаа орлоо гэж хэлсэн. Намайг хүмүүс Уулаа гэж дууддаг юм. Уулаа ам барьж байгаад цохичихвол төвөнх гараад ирдэг юм гэж Л хэлсэн. Л та эмнэлэг дуудаад өгчих эсвэл ээж рүү залгаад өгчих Уулаа ахаа гэж хэлсэн. Ү утсаар  эмнэлэгт дуудлага өгсөн. Эмнэлэг хүнээ аваад ир гэж хэлсэн. Би тэгээд Үын баруун талын хашаанд байдаг Г гэх хүнтэй очиж уулзаад хүний биеэ өвдөөд байна. Түргэн тусламж дуудахаар өөрсдөө хүнээ аваад ир гээд байна гэж  хэлсэн. Тэгээд машинд Лг суулгаад ...аваад явсан. ...Л малгайн дээгүүр явлаа гэхэд чи муу юу гээд хуцаад байгаа юм гээд Б Лг өшиглөсөн. Ү бид хоёр Быг яаж байгаа юм гээд цааш нь болгосон. Дахиж бол тэр хоёр маргалдаагүй. Лгийн хоолой хэрчигнэж дуугараад байсан. Дуу нь цаашаа орсон байсан. ...Б архи уучихсан согтуу орж ирсэн...” гэх мэдүүлэг,

 

“...Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хэрлэн сум 1 дүгээр багт байдаг Цагаан баавгай гэх дэлгүүр рүү орох гэж байхад урд зүгээс Л бага зэрэг архи уучихсан байсан. ...бид хоёр Үын гэрт очсон. Л тухайн үед халуун байна гээд цээж нүцгэн явж байсан. ...Б буйдан дээрээс босож ирээд Лгийн баруун талаас нь буюу хажуу талаас нэг удаа л өшиглөсөн. ...Л нь малгайн дээгүүр явлаа гэж Бод хэлсэн. Энэ үед Бол чи өөрөө малгайгаа аваач гээд өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

“...Би Боо гэх эмчид наад хүний чинь хоолой төвөнх нь цаашаа орсон шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байсан. Хашаан дотроо байж байхад өдөр 13 цаг өнгөрч байхад Т, *******оо гэх залуугийн хамт орж ирсэн. Үын гэрт байгаа хүнийг эмнэлэгт хүргэж өгөөч ээ гэж гуйсан. ...Т, ******* 2 танихгүй залууг түшээд гарч ирсэн. ...бие нь муу байсан залуу замд унтах гээд нүдээ аниад байсан. ...Тэр залуу хааяа нэг үг хэлээд байх шиг байсан, гэхдээ дуу нь сонсогдохгүй байсан. Тэд нараас архи үнэртэж байсан. ...Тэр залуу сонин дуугараад байсан. Нүүр хэсгийг нь харахад бол гэмтэл шархгүй байсан..." гэх мэдүүлэг,

 

-Гэрч Б.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хийж байх үед 11 цаг 55 минутын үед шокийн байдалтай 40 орчим насны эрэгтэй хүн хүнээр түшүүлсэн байдалтай орж ирсэн. Энэ үед яаралтай тусламжийн орон дээр хэвтүүлж хүчилтөрөгч өгч, ******* эмчийг дуудсан... гэх мэдүүлэг,

 

“...Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хүлээн авахын сувилагчийн үүргийг хуваарийн дагуу гүйцэтгэж байсан. Тэр өдөр намайг яаралтай тусламжийн тасгийн өвчтөн хүлээн авах өрөөндөө байж байтал нэг эрэгтэй хүнийг хоёр эрэгтэй хүн хоёр талаас нь түшээд хүлээн авахын өрөөнд ороод ирсэн. Тэгэхээр алив энэ ор руу хэвтүүл гээд хамгийн урд талын орон дээр хэвтүүлсэн. Тэгээд өвчтөнийг хүргэж ирсэн хоёр хүн өвчтөнийг орон дээр цээжээр нь хагас хэвтүүлээд хоёр хөлийг нь орон дээр дээш нь тавиагүй гараад явсан. Тэгэхээр нь би өөртөө туслуулах гээд нөгөө хоёр хүнийг араас нь хүүе ээ аха орон дээр өргөлцөөд өг гэж хэлсэн. Тэгэхэд нэг нь эргэж орж ирсэн. ...Ингээд би тэр өвчтөнд хүчилтөрөгч өгөөд тэр хоорондоо цуг гарч байсан их эмч Эыг утсаар дуудсан. ...Тэгээд Э эмч уян зүүгээ аваад зүрхний бичлэг цусны шинжилгээ хий гэсний дагуу эмчилгээг хийсэн. ...Тэгээд тэр хүнтэй Э эмч асуулга асуусан. Би бол тэр хүнээс энэ хүнийг хэн гэдэг юм бэ гэхэд Л гэж байсан. Тэгээд би эмчилгээгээ хийж байсан. Манай эмч Этой яриад байсан. Яг юу ярьсныг нь бол би мэдээгүй. Э эмч нөгөө хүнтэй уулзаад л байсан. Тэгээд нөгөө хүн нь нэг харахад хүлээн авахын өрөөнөөс гараад явсан байсан. Би Л гэдэг өвчтөнд эмчийн зааврын дагуу зүүн гарт нь натри Маннитол, Витамин В-1, витамин С, Пирацетам, Фуросамид шингэн залгасан, баруун гарт нь бас уян зүүн аваад рингер дусал залгасан. ...Өвчтөнийг мөн хүлээн авахын өрөөнд байхад ЭХО-д харуулсан. Ц эмч хэвлийг хараад, яаралтай тусламжийн хуудас дээр ЭХО-оор харсан талаар тэмдэглэгээ хийсэн. ...Тэгээд тасгийн эрхлэгч Эрдэнэцэцэг орж ирсэн. Тэгээд хүнд хүн байна эрчимт эмчилгээний тасаг руу оруул гэсэн...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч Ж.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дуудлага авах өрөөнд диспетчер их эмчийн үүргээ гүйцэтгэж ажилласан. ...Нэг хүн залгаад 5 хоног архи уусан, хоолой нь эвгүй болоод байна гэж утсаар хэлсэн. Дуудлага авах тохиолдолд өвчтөний овог, нэр, нас, хүйс, гэрийн хаяг, мөн дуудлага өгсөн хүний нэр албан тушаалыг тэмдэглэж авдаг. Надад дуудлага өгсөн хүн эдгээр мэдээллээс алийг нь ч хэлээгүй утсаар яриад шууд зовууриа хэлээд тасалчихсан... гэх мэдүүлэг,

 

-Гэрч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад яаралтай тусламжийн тасгийн хүлээн авахаар өдөр ороход 40-өөд насны биеийн байдал хүнд эрэгтэй хүн байсан. Тэгээд энэ яасан хүн бэ гэж эмч Э сувилагч Ц нараас асуухад хүнд хүн байна, эрчимт эмчилгээний тасагт оруул гэж хэлсэн. Тэгээд эмч сувилагч нь ортой нь түрээд эрчимт эмчилгээний тасагт оруулсан. Эрчимт эмчилгээний тасагт 2 ширхэг амьсгалын аппарат байдаг юм. Нэг аппарат нь хүнд өвчтөнд зохиомол амьсгалын аппаратад холбосон байсан учраас халдвартын тасагт Ковид 19-тэй холбоотой аваачсан байсан тул уг аппаратыг авч ирэхээр хүн явуулж нааш нь зөөлгөж байхад Э.Л гэх эрэгтэй нас барсан. Биед ил харагдах гэмтэл шархгүй. Архи үнэртсэн байдалтай байсан. Э.Лд дусал зохиомол хүчилтөрөгч өтгөрүүлэгчээр 5 литр хүчилтөрөгч өгч байсан. Ингээд маргааш нь Э.Лгийн яаралтай тусламжийн хуудсыг үзэж танилцахад Э.Лд цусны ерөнхий шинжилгээ био химийн шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг хэвлийн эхо хийгдсэн боловч рентген зураг, компьютер томографын шинжилгээ хийгдээгүй байсан. Онош нь Архины хурц хордлого комын байдалтай гэж оношилсон байсан. Яаралтай тусламжийн хуудас дээр ирсэн цаг 11 цаг 55 минут, нас барсан нь 13 цаг 50 минут гэж тэмдэглэсэн байсан. Намайг хүлээн авах дээр очиход Э.Л ухаангүй байсан...” гэх мэдүүлэг,

 

“...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өвчтөн Э.Л нь ухаангүй хүнээр түшүүлж орж ирсэн байсан. Манай сувилагч хүлээн авч эмч Эыг утсаар хажуу өрөөнөөс дуудсан байдаг. Эмч Эыг ирж үзлэг хийдэг өвчтөн .Э.Л нь асуусан асуултад хариулахгүй ухаангүй байсан тул эрэмбэлж ангилалт ялгалт хийх ёстой. Шаардагдах яаралтай тусламж үзүүлнэ. Амин үзүүлэлтүүдийг тогтворжуулах арга хэмжээг авна. Яг энэ үед бол онош нь чухал биш байдаг. Амь насыг нь аврахад юуг хийж болох уу тэр арга хэмжээг авах ёстой....” гэх мэдүүлэг,

 

-Гэрч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг нь хариуцан ажилладаг. ...Нэгдсэн эмнэлэг дээр суурин 1 рентген, зөөврийн 1 рентген тоног төхөөрөмж байна. ...Хүний ясыг хардаг. ...2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Компьютер томограф хэвийн ажиллаж байгаа даа...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...рентген болон компьютер томографикийн шинжилгээ хийх цаг хугацаа байсан. ...оношлох боломжтой...” гэх мэдүүлэг,

 

-Шинжээч эмч Б.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх төвөнхийн мөгөөрсний /бөгж мөгөөрсний ар өргөн хэсгийн/ хугарал гэмтэл үүссэний улмаас бамбай таглаа мөгөөрсний үүдэвч хэсэгт цусан хураа гэмтэл үүссэн байна. Төвөнх нь амьсгал болон дуу авиа гаргах үүрэгтэй эрхтэн. Бамбай мөгөөрсний доод хэсэгт дууны хөвч байрладаг. Э.Лгийн бамбай мөгөөрс, таглаа мөгөөрсний үүдэвч хэсэгт үүссэн цусан хураа гэмтэл нь амьсгалын зам /төвөнх/-д саад учруулсан байна. Цусан хураа гэмтэл үүсэхээс өмнө болон үүсэх тэр хугацаанд ярих болон дуу авиа гаргах боломжтой. Цусан хураа үүсэх хугацаа нь харилцан адилгүй байдаг. ...Талийгаачийн биед учирсан гэмтлийг оношилж эмчилгээ хийгдсэн тохиолдолд амь аврагдах байсныг үгүйсгэхгүй...” гэх мэдүүлэг,

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Өын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 66 дугаартай “...Талийгаач Э.Лгийн цогцост төвөнхийн мөгөөрсний /бөгж мөгөөрсний ар өргөн хэсгийн/ хугарал. Бамбайн мөгөөрс таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн 1.8х1.5 см  цусан хураа, зүүн талын жолоо булчин, төвөнх, залгиур хоолой, мөгөөрсөн хоолойн орчмын эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Талийгаачийн цогцост зүрхний булчингийн эмгэгшил булчингийн ширхгийн фибрилляци артехиосклероз, элэгний өөхлөлт дунд зэрэг, бөөрний сувганцрын уургийн хувирал зэрэг архаг хууч өвчин тогтоогдсон нь үхэлд нөлөөлөөгүй байна. ...Талийгаачийн цусанд 3.6% спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байжээ. ...Талийгаач нь төвөнхийн мөгөөрсний /бөгж мөгөөрсний ар өргөн хэсгийн/ хугарал бамбай мөгөөрс, таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн цусан хураа гэмтлийн улмаас амьсгалын замд саад учран механик амьсгал бүтэлтэд орж нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд,

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Өын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай “...Дээрх төвөнхийн мөгөөрсний хугарал, бамбайн мөгөөрс, таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн 1.8х4.5 см цусан хураа, зүүн талын жолоо булчин, төвөнх, залгиур хоолой, мөгөөрсөн хоолойн орчмын эдийн цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд,

 

-Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.У, Г.Э, Т.А нарын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1103 дугаартай “...Амь хохирогч Э.Лд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг нь дуудлагаар болон үзүүлэхээр ирсэн  өвчтөнийг хүлээн авах ангилах журмын дагуу зохих үйлчилгээг холбогдох журмын  дагуу үзүүлээгүй байна. ...Дуудлагад эрэмбэлэн ангилалт хийгээгүй, дуудлагыг  бүртгэж аваагүй нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/294 тоот тушаалаар  батлагдсан Түргэн тусламжийн үйлчилгээг зохион байгуулах үлгэрчилсэн журам”-ын 5-р хэсэгт заасан эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн өгүүлэмжтэй бол дуудлага өгсөн байршилд 20 минутаас хэтрэхгүй хугацаанд тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэх  зохицуулалт хийнэ гэсэн заалтыг зөрчсөн байна. ...Төвөнхийн мөгөөрсний /бөгж  мөгөөрсний ар өргөн хэсгийн/ хугарал гэмтлийг авсан хүнийг цаг алдалгүй нарийн мэргэжлийн чих хамар хоолойн эмчид үзүүлж, цагаан мөгөөрсөн хоолойг дурандах рентген КТГ-д харж оношлох боломжтой ба яаралтай журмаар цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавьж, мэс заслын эмчилгээ хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. ...Төвөнхийн мөгөөрс хугарсан хүн гэмтэл авсан даруйдаа юм ярих  боломжтой боловч гэмтсэн хэсэгт цус хуралт нэмэгдэх, хавагнах, төвөнхийн мэдрэл саажих зэрэг шалтгааны улмаас богино хугацааны дараа юм ярих чадваргүй болно. ...Амь хохирогч Э.Лгийн төвөнхийн мөгөөрсний хугарал нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байх бөгөөд хуучин гэмтэл  тогтоогдоогүй байна....” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд,

 

-Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үед Эийн Л 39 настай, эрэгтэй, хүлээн авах дээр ирсэн. Тухайн үед цуг явсан хүмүүс эмнэлэгт хүргэж ирсэн. Намайг эмчийн өрөөний хүлээн авахын өрөөнд ирэхэд үйлчлүүлэгч Л гэх хүнийг хүлээн авахын өрөөний орон дээр хэвтүүлсэн байсан. Цуг яваа бололтой хун хүлээн авахын өрөөний үүдний коридорт зогсож байсан.Тэгээд намайг үйлчлүүлэгчийг үзээд, сувилагчид хүчилтөрөгч өг, судас авах уян зуу тавь, шинжилгээнүүдийг бүрдүүл гэж хэлээд, авчирсан хүнээс асуумж тодруулах гэхэд тэр хүн нь яваад өгсөн байсан.Архины хурц гун хордлого гэсэн онош тавьсан. Тэгээд хордлого тайлах эмчилгээ хийсэн. Э.Л 10 цаг 50 минутад ирээд 12 цаг 10 минутад нас барсан. Би зохин журмын дагуу эмчилгэ хийсэн, би цаашид өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг,

 

“...Би 2020 оны 07 дугаар сарын 2-ны өдөр ажлын байран дээрээ байхад хамт гарч байсан сувилагч Ц над руу утсаар яриад хүлээн авахын өрөөнд яаралтай хүрээд ир, хүнд хүн ирсэн гэж хэлсэн. Тэгээд би 103-ын эмчийн өрөөнөөс Хүлээн авахын өрөөнд ирэхэд хүлээн авахын өрөөнд байрлуулсан хоёр орны урд талын орон дээр эрэгтэй, ухаангүй орчиндоо ямар нэгэн харьцаа байхгүй, асуусан асуултад хариулт өгөхгүй байсан. ...Би үзлэг хийгээд Э.Лд хүчил төрөгч өгөөд, зүүн гарт нь уян зүү авхуулаад, архины хордлого тайлах эмчилгээг эхлүүлсэн. Эмчилгээнд 500 мл-ийн рингер дусал, 500 мл натри, 500 мл манитол дусал, зүрх судас дэмжих кокорбоксилза тариа, дексаметазони, фуросенид тариаг хийсэн. Өвдөлт намдаах аналгин тариагаар хийсэн. Тарианууд бол уян зүүгээр дамжуулж аажмаар үргэлжлүүлэн хийсэн. Энэ нь өвчтөнийг хүлээн авснаас хойш 15-20 минутын дотор хийсэн. Дусал тарианаас хойш 30-40 минут дусал хийж байсан. Тариа, дусал хийж байх хооронд цусны дэлгэрэнгүй, биохимийн шинжилгээ авсан, хэвлий хэсгийг ЭХО-д харуулсан... Өвчтөн /амь хохирогч/ Э.Лд ил харагдах гэмтэл шарх харагдаагүй болохоор нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлага байхгүй гэж үзсэн юм. Нарийн мэргэжлийн эмчийг дуудаж үзүүлэх боломж байсан....Би өвчтөн Э.Лд эмчилгээг эхлүүлснээс хойш хажууд хянаад байхдаа хүлээн авах дээр үзүүлэхээр ирсэн хоёр эмэгтэйд үзлэг хийж өгсөн. Энэ эмнэлгийн байгууллагаас иргэдийг чирэгдүүлэхгүй гэсэн үүднээс үзлэг хийж байсан. Харин Э.Лтэй зэрэгцэж үзүүлэхээр ирсэн өвчтөнд үзлэг хийгээгүй. Э.Лг байнга өөрөө биеийн байдлыг хянаж байсан... Би хүлээн авах дээр ирж үзүүлсэн хүмүүст өвчтөнийг эрэмбэлэн ангилах ажлыг хийсэн. Э.Л улаан өнгөөр, О.А, Н.Б гэх хүмүүсийг ногооноор ангилсан. Улаан өнгийн ангилалт амь насанд аюултай эрсдэлтэйд тооцно....” гэх мэдүүлэг,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ч.Э, Н.Э, О.Б, Т.Э, О.Н нарын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 688 дугаартай “...Төвөнхийн мөгөөрсний хугарал гэмтэл авсан хүнийг цаг алдалгүй нарийн мэргэжлийн чих хамар хоолойн эмчид үзүүлж, цагаан мөгөөрсөн хоолойг дурандах, рентген, КТГ-д харж оношлох боломжтой. Талийгаач нь эмнэлэгт яаралтай тусламжаар ирээгүй, өвчин эмгэг, гэмтлийн талаар асуумж өгөх боломжгүй, хүнд зэргийн согтолттой байсан нь эмч бүрэн оношлоход төвөгтэй байжээ. ...Эмч ******* нь талийгаачийн гэмтлийг оношлоогүй байна. ...Төвөнхийн мөгөөрсний хугарал гэмтлийг цаг алдалгүй эрт оношлох тусам амь насыг аврах боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд,

 

-Яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлсэн тухай хуудас, холбогдох материал,

 

-2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

-2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

-Ажлын байрны тодорхойлолт,

 

-Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаал, хөдөлмөрийн гэрээ,

 

-Хохирлын баримт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн  хүрээнд  хэргийг  хянан  шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас шүүгдэгч нарын гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргаж оролцов.

 

Улсын яллагч Б.Ганзориг шүүх хуралдаанд: “...******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг Булаг 1-14а тоотод Э.Лтэй “малгайн дээгүүр алхаж гарлаа” гэж хэлсэн үгэнд дургүйцэж, түүний хоолойн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөсний улмаас Э.Лгийн эрүүл мэндэд төвөнхийн мөгөөрсний хугарал, бамбай мөгөөрс, таглаа мөгөөрсний үүдэвч хэсэгт цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож байна. Хэргийн материалд авагдсан гэрч Ү, Т, Гын мэдүүлэг зэргээр Бын үйлдэл нь талийгаач Лгийн хоолойнд учирсан буюу бамбайн мөгөөрсөн хоолойн хугаралт гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой. Б нь хохиролд хүргэх үйлдлийг санаатай хийж гүйцэтгэсэн учир гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна.

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Эмнэлгийн байгууллагад хүргэгдэж ирсэн. Өөрөөр хэлбэл 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг 50 минутад эмнэлгийн тусламж авахаар ирсэн. Хоолойндоо гэмтэлтэй байна гэдгийг гэрч, тухайн үеийн жижүүрт гарч байсан эмч Адъяасүрэн, Т нар мэдүүлэг өгдөг. 11 цаг 56 минутад Э тухайн өвчтөнийг хүлээж аваад архины хурц хордлого гэж эмчилгээ хийсэн. Харин оношийг тогтоогоогүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт өвчин эмгэг, гэмтэл бэртэл, оношлох, эмчлэх, сувилах, зэрэг үйлчилгээг үзүүлнэ гэж заасан байдаг. Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-д үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах, эдгээр хуулийг биелүүлээгүйн улмаас гэмт хэргийн шинжийг хангаж байна. Тийм учраас гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирлын хувьд 19 900 0000 төгрөгийн баримт байгаа. Үүнийг шүүгдэгч нар нөхөн төлсөн...”,  

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйчилсэнд манай талаас ямар нэгэн маргаан байхгүй. Түүнийг эрхийг зөрчсөн ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй гэж үзэж байна. Тийм учраас *******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулахад ямар нэгэн маргаан байхгүй. Хохирлын 17 600 000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй,  хохирлыг төлж барагдуулсан гэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцож байгаа учраас бусдад төлөх төлбөргүй зэргээр тооцож өгнө үү гэсэн хүсэлтэй байна...”,

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Э.Гат шүүх хуралдаанд: “...Б.Эын өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүх хуралдаанаас эхэлж оролцсон. Өнөөдрийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, хохирогч гэрч нарын мэдүүлэг зэрэгт үндэслэн дараах дүгнэлтийг хийж байна. Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэсэн улсын яллагчийн санал, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч гэмтэл гарсны дараа нэгдсэн эмнэлэгт ирсэн гэж байна. Цаг хугацаа, биеийн байдал, тусламж үйлчилгээ үзүүлсэн эсэх, зохистой үзүүлсэн эсэхийг хууль зүйн ойлголтоор Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн талаарх асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг мөр тогтоож чадаагүй. Сүүлд гаргасан шинжээчийн мэргэжлийн салбар дүгнэлтээр гэм буруугүй гэж үзэж болох боловч улсын яллагчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалд байгаа ажиллагааг хийсэн нотлох баримтыг үнэлэхгүйгээр Б.Эыг Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Б.Эыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал хангалттай тохирсон. Энэ гэмт хэргийн хувьд эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үүднээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эыг гэмт хэрэг бүрэлдэхүүнгүй үйлдсэн гэх тохиолдолд хохирогчийн нас барсны шалтгаан, гэм буруутай үйлдлийн шалтгаант холбоо нь шүүгдэгч Бод хамаарах бөгөөд энэ тохиолдолд эрүүгийн хуулийг хүндрүүлэн хэрэглэх нөхцөл байдал үүссэн. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн тухай хуульд зааснаар гэм буруугийн шүүх хуралдаанаар хэрвээ эрүүгийн хуулийг хэрэглэхэд зүйчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдал үүсвэл прокурорт хэргийг буцаах үндэслэл гарч ирэх учаас хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Эыг өмнө нь гэм буруутай гэж үзэж байсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагаа болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан өнөөдрийн шүүх хуралдаанаар няцаагдсан гэж үзэж үндэслэлтэй байна. 1103 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гэм буруутай гэж үзсэн нь ямар А 294 стандарт журмыг зөрчсөн. Гэтэл энэ тушаалыг биелүүлэх субъект биш байсан. Дуудлага хүлээж авах буюу Хэнтий аймгийн эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай газар дээр нь хүргэх, эмнэлэгт хүрэх хугацаанд түргэн тусламжийн үйлчилгээг хүргэх харилцааг зохицуулсан тушаалыг зөрчсөн гэж ойлгож гэм буруутайд тооцох үндэслэл болсон. Үхлийн шалтгаан болон гэмтлийн хувьд урьд гаргасан шинжээчийн дүгнэлт нь анагаах ухааны үүднээс ингэсэн бол амь аврагдах боломжтой гэсэн ерөнхий зүйлийг агуулаагүй дүгнэлт гаргасан. Бодит байдал дээр нөхцөл байдлын талаар үнэлэлт, дүгнэлт өгсөн нарийн мэргэжлийн шинжээч оролцоогүй дүгнэлтийг үндэслэсэн байсан. Энэхүү дүгнэлтийн агуулгыг шинжээч Эаатар нь гэм буруутайд тооцож болохгүйгээр тайлбарласан гэж ойлгож байна. Уг дүгнэлтэд рентген шинжилгээ хийсэн бол оношлох боломжтой гэж мэдүүлэг өгч, дүгнэлт гаргасан боловч энэ талаар комисст оролцсон Амартүвшин шинжээч нь рентгенээр оношлогдох боломжтой гэх хариултаар няцаагдсан. Рентгенээр мөгөөрс харагдахгүй гэж тайлбарласан. 1120 дугаартай шинжээчийн дүгнэлтээр зөвхөн задлан шинжилгээ хийлгэсэн 66 дугаартай дүгнэлтийг судалсан байсан. Яаралтай тусламжийн хуудас, бусад нөхцөл байдлуудын эмнэлгийн бичиг баримтууд, фото зургуудыг судлаагүй. 1103 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч нар дүгнэлт гаргах шаардлагатай бусад материал хийхдээ шинжээч томилсон эхээс шаардаж авах хэрэгтэй гэсэн үүргийн хүрээнд дүгнэлт гаргаагүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу эргэлзээгүй нотлох баримтад тооцох боломжгүй болсон. Нарийн мэргэжлийн шинжээч нарын дүгнэлтээр биеийн байдлыг үнэлэх, эрэмбэлэн ангилах буюу садын тушаалаар батлагдсан 293 дугаартай журмыг зөрчөөгүй гэдэг дүгнэлт гарсан. Мэргэжлийн хяналтын байцаагч Зоригтбаатарын гаргасан дүгнэлтээр эмнэлгийн тусламж үзүүлэхдээ яаралтай тусламжийн тасагт стандарт журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Эдгээр нотлох баримтуудаар Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Хэрэв шүүх хуульд заасан үндэслэл байна гэж үзвэл Эод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаах боломжтой гэж үзэж байна. Учир нь эрүүгийн хуулийг хүндрүүлэх нөхцөл байдал гарсан гэж үзэж байна...”,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд: “...Энэхүү хэргийн гол маргаан бүхий зүйл нь амь хохирогчийн үхэлд тухайн эмч эмчилгээ хийсэн, амь хохирогчийн үйлдэлд нэгдсэн эмнэлгийн эмч Э гэх хүний буруутай ажиллагаа байгаа эсэх, хэрвээ буруутай ажиллагаа байвал ямар ял оногдуулах уу гэдэг эргэлзээ бүхий асуудлыг шалгах гэж 2 жил 10 сарын хугацааг өнгөрөөлөө. Энэ хэргийг шалгах явцад хэрэгт Б гэх хүн 100 хувь буруутай үйлдлээс энэ хэрэг төгссөн гэж үзэж, цааш шалгах явцад Э гэдэг эмчийн буруутай үйл ажиллагаа байгаа гэх асуудал яригдаж, мэдлэг бүхий мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргасан байгаа. Удаа дараагийн дүгнэлт гарах болгонд эргэлзээтэй нөхцөл байдлууд үүсэж байсан. Давж заалдах шатны шүүхээр эцсийн байдлаар дүгнэлт гарах шаардлагатай байна, өмнөх шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй байна, нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна гэдэг байдлаар дахин дүгнэлт гарсан. Чих, хамар, хоолойн эмч ирээд оношлоод, хагалгаа хийсэн тохиолдолд энэхүү асуудал шийдэгдэх боломжтой байсан. Төвөнх хугарсан тохиолдолд хэвлийн, гэмтлийн эмч ирж оношилгоо хийж, хагалгаа хийхгүй. Задлан шинжилгээгээр төвөнх хугарсан байна. Тийм учраас чих хамар хоолойгоор мэргэшсэн, мэсийн эмч ирж оношилгоо, хагалгаа хийж байж амь насыг нь аврах асуудал яригдана. Түүнээс өмнө Э оношилгоо хийн А293-г зөрчсөн юм уу, оношилгоо хагалгаа хийхэд ямар хэмжээний хугацаа шаардах вэ, багаж хэрэгсэл нь бэлэн байгаа эсэх маргааныг Эын өмгөөлөгч үүсгэж, эцсийн байдлаар дүгнэлт гарсан учир энэ хэргийн эцсийн байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Э хүүгийнхээ амь насыг бусдын гарт алдсан ч гэсэн ээж хүн хатан ухаан гаргаж шүүгдэгч нарт гомдол саналгүй гэж хэлж байна. Улсын яллагч, өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөгдсөн гэж яриад байгаа боловч энэ нь хор уршиг юм. Хор уршиг хэзээ ч арилахгүй. 19.000.000 төгрөгийн төлбөрийн асуудал нь оршуулгын зардал юм. Э, Эийн хооронд 5.000.000 төгрөгийг өгөх талаар ярилцсан байна. Энэ талаар баримт байхгүй. 5.000.000 төгрөгийг Э сайн дураараа төлнө гэдгээ илэрхийлж, хүлээн зөвшөөрсөн учраас энэхүү мөнгийг миний үйлчлүүлэгчид гаргуулж өгнө үү...”,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд: “...Энэхүү хэргийн гол маргаан бүхий зүйл нь амь хохирогчийн үхэлд тухайн эмч эмчилгээ хийсэн, амь хохирогчийн үйлдэлд нэгдсэн эмнэлгийн эмч Э гэх хүний буруутай ажиллагаа байгаа эсэх, хэрвээ буруутай ажиллагаа байвал ямар ял оногдуулах уу гэдэг эргэлзээ бүхий асуудлыг шалгах гэж 2 жил 10 сарын хугацааг өнгөрөөлөө. Энэ хэргийг шалгах явцад хэрэгт Б гэх хүн 100 хувь буруутай үйлдлээс энэ хэрэг төгссөн гэж үзэж, цааш шалгах явцад Э гэдэг эмчийн буруутай үйл ажиллагаа байгаа гэх асуудал яригдаж, мэдлэг бүхий мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргасан байгаа. Удаа дараагийн дүгнэлт гарах болгонд эргэлзээтэй нөхцөл байдлууд үүсэж байсан. Давж заалдах шатны шүүхээр эцсийн байдлаар дүгнэлт гарах шаардлагатай байна, өмнөх шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй байна, нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна гэдэг байдлаар дахин дүгнэлт гарсан. Чих, хамар, хоолойн эмч ирээд оношлоод, хагалгаа хийсэн тохиолдолд энэхүү асуудал шийдэгдэх боломжтой байсан. Төвөнх хугарсан тохиолдолд хэвлийн, гэмтлийн эмч ирж оношилгоо хийж, хагалгаа хийхгүй. Задлан шинжилгээгээр төвөнх хугарсан байна. Тийм учраас чих хамар хоолойгоор мэргэшсэн, мэсийн эмч ирж оношилгоо, хагалгаа хийж байж амь насыг нь аврах асуудал яригдана. Түүнээс өмнө Э оношилгоо хийн А293-г зөрчсөн юм уу, оношилгоо хагалгаа хийхэд ямар хэмжээний хугацаа шаардах вэ, багаж хэрэгсэл нь бэлэн байгаа эсэх маргааныг Эын өмгөөлөгч үүсгэж, эцсийн байдлаар дүгнэлт гарсан учир энэ хэргийн эцсийн байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Э хүүгийнхээ амь насыг бусдын гарт алдсан ч гэсэн ээж хүн хатан ухаан гаргаж шүүгдэгч нарт гомдол саналгүй гэж хэлж байна. Улсын яллагч, өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөгдсөн гэж яриад байгаа боловч энэ нь хор уршиг юм. Хор уршиг хэзээ ч арилахгүй. 19.000.000 төгрөгийн төлбөрийн асуудал нь оршуулгын зардал юм. Э, Эийн хооронд 5.000.000 төгрөгийг өгөх талаар ярилцсан байна. Энэ талаар баримт байхгүй. 5.000.000 төгрөгийг Э сайн дураараа төлнө гэдгээ илэрхийлж, хүлээн зөвшөөрсөн учраас энэхүү мөнгийг миний үйлчлүүлэгчид гаргуулж өгнө үү...” гэж тус тус мэтгэлцдэг.

 

1.2.Шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэсэн үндэслэл:

Шүүгдэгч ******* нь хохирогч Э.Лгийн хоолойн тус газар хөлөөрөө 1 удаа өшиглөж түүний эрүүл мэндэд нь төвөнхийн мөгөөрсний /бөгж мөгөөрсний ар өргөн хэсгийн/ хугарал бамбай мөгөөрс, таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулсан,

 

Шүүгдэгч *******ыг Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №б/223 дугаартай тушаалаар “мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмчээр” томилогдон, яаралтай түргэн тусламжийн жижүүр эмчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг 55 минут өнгөрч байхад Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн  яаралтай тусламжийн тасагт бусдад хоолой /төвөнх/ хэсэгт өшиглүүлж, амьсгал бүтэлтэд орж, ухаангүй байдалтай  эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар Э.Лд багажийн шинжилгээ хийгээгүй, амьсгалын замыг шалгаагүй, нарийн мэргэжлийн буюу чих, хамар, хоолойн эмчид үзүүлээгүй, Э.Лгийн биеийн байдлыг зөв үнэлээгүй, “архины хурц хордлого, комын  байдалтай” гэж оношилж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Э.Лгийн амь нас хохирсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдож байна.  

 

Эрүүгийн 2039000000164 дугаартай хэргийн 4 дүгээр хавтаст хэргийн 88-95 дугаар хуудаст авагдсан Эрүүл мэндийн яамны дэргэдэх Яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хэргийн үйл баримт, бодит байдал зэрэгтэй харьцуулан судалсны үндсэнд тус шинжээчийн дүгнэлт хэргийн бодит байдалтай уялдаагүй гэж дүгнэсэн тул шүүх хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Э.Гат шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, өвчнийг оношлох боломжгүй байсан гэж дүгнэж байгаа боловч гэрч Г.Т хохирогч Э.Лгийн биеийн байдлын талаар шүүгдэгч *******од хэлсэн талаар “…Би Боо гэх эмчид наад хүний чинь хоолой төвөнх нь цаашаа орсон шүү гэж хэлсэн…” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан бөгөөд хохирогчийн хоолойд гэмтэл учирсан болон амь насанд аюул учирч болох эсэхийг асуулга, амин үзүүлэлтүүдийг хянах, багажийн шинжилгээ хийж оношлох, нарийн мэргэжлийн буюу чих, хамар, хоолойн эмчид үзүүлэх, эмчлэх боломжтой байхад уг үүргээ биелүүлэлгүй, албан ажилдаа хариуцлагагүй хандаж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч амь насаа алдсан байх тул шүүгдэгч *******ыг Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд ******* нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Э.Лг үл ялих зүйлээр шалтаглан түүний хоолой тус газарт өшиглөж, төвөнхний мөгөөрсийн хугарал, бамбай мөгөөрс, таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн 1.8х1.5 см цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь гэрч Р.Ү, Г.Т, Ц.Э, Ч.Б нарын мэдүүлэг, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 66 дугаартай дүгнэлт, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт, Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1103 дугаартай дүгнэлт, мөн хүрээлэнгийн шинжээч нарын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 688 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч *******ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Лгийн эрүүл мэндэд төвөнхийн мөгөөрсний /бөгж мөгөөрсний ар өргөн хэсгийн/ хугарал бамбай мөгөөрс, таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн цусан хураа бүхий хүнд гэмтэл учирсан, шүүгдэгч *******ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Лгийн амь хохирсон нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

2.Гэм хор, хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.

           

2.1.Шүүгдэгч ******* энэ хэргийн хохирогч Э.Лгийн эрүүл мэндэд төвөнхийн мөгөөрсний /бөгж мөгөөрсний ар өргөн хэсгийн/ хугарал бамбай мөгөөрс, таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулсан хохирол, харин шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №б/223 дугаартай тушаалаар “мэдээгүйжүүлэлт, эрчимт   эмчилгээний эмчээр” томилогдон, яаралтай түргэн тусламжийн жижүүр эмчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг 55 минут өнгөрч байхад Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн  яаралтай тусламжийн тасагт бусдад хоолой /төвөнх/ хэсэгт өшиглүүлж, амьсгал бүтэлтэд орж, ухаангүй байдалтай  эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар Э.Лд нарийн мэргэжлийн буюу чих, хамар, хоолойн эмчид үзүүлээгүй, багажийн шинжилгээ хийгээгүй, амьсгалын замыг шалгаагүй, Э.Лгийн биеийн байдлыг зөв үнэлээгүй, “архины хурц хордлого, комын  байдалтай” гэж оношилж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Э.Лгийн амь хохирсон байна.

 

2.2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Лгийн амь нас хохирсны улмаас оршуулгын зардалд 15,552,117.0 (Арван таван сая таван зуун тавин хоёр мянга нэг зуун арван долоо) төгрөг, өмгөөллийн хөлсөд 2,500,000.0 (Хоёр сая таван зуун мянга) төгрөг, нийт 18,052,117.0 (Арван найман сая тавин хоёр мянга нэг зуун далан долоо) төгрөгийн зардал гарсан нь баримт тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч *******оос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т хохиролд 2-р хавтаст хэргийн 34-39 дүгээр хуудаст 7,000,000 (Долоон сая) төгрөг, 2-р хавтаст хэргийн 113 дугаар хуудаст 6,700,000 (Зургаан сая долоон зуун мянга) төгрөг, 3-р хавтаст хэргийн 43 дугаар хуудсын ар талд 5,000,000 (Таван сая) төгрөг, 3-р хавтаст хэргийн 181 дүгээр хуудаст 100,000 (Нэг зуун мянга) төгрөг, 3-р хавтаст хэргийн 187 дугаар хуудаст 100,000 (Нэг зуун мянга) төгрөг тус тус төлсөн талаар мөнгөн шилжүүлгийн болон дансны хуулга баримтаар хэрэгт авагдсан байна. Мөн шүүхээс шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч *******оос 17,600,000 (Арван долоон сая зургаан зуун мянга) төгрөг, шүүгдэгч *******оос 2,160,000 (Хоёр сая нэг зуун жаран мянга) төгрөг төлөгдсөн талаар тодруулахад хүлээн зөвшөөрдөг тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* энэ гэмт хэргийн улмаас цаашид учирч болох хохирол, хор уршгийн талаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

3.Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй байна.

           

3.2.Шүүгдэгч *******, ******* нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

3.3.Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Ганзориг шүүх хуралдаанд: “...шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,  шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ...саналтай байна ...” гэх дүгнэлт, санал,

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд: “...хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрдөг, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшдэг. ...яг амь насыг хохироосон үйлдлийг хийсэн хүн нь ******* гэж тогтоогдлоо. ...Миний хувьд шударга ёсны зарчмын хувьд энэ хоёр хүнд хоёуланд ижил ял оногдуулж өгөөч. ...*******од 2 жилийн хорих ял оногдуулж өгөөч ...”,

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Э.Гат шүүх хуралдаанд: “...нэмэгдэл ялыг буюу эрх хасах ялыг  1 жилээр тогтоох, ...хорих ялын хэмжээний хувьд бол ...2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөлийн тухай хуулиар бол энэ 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах ялаас 2 жилийг хасах өршөөн хэлтрүүлэх заалт байгаа. ...энийг үндэслэлтэй тул 2 жилийн хорих ял оногдуулах боломжтой гэж үзэж байна...”,

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...эгчээсээ уучлалтыг дахин дахин гуйж байна...”,

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд “...маш их гэмшиж байна...”,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд “...Г ******* ч тэр, ******* ч тэр 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн тухай хуульд аль аль нь хамаарагдаж байна...”,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд: “...*******ын эрхийг нь битгий хасаасай, ...хөнгөн ялаар яллаж өгөөч ээ...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцэх бөгөөд шүүхээс шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 (Нэг) жилийн хугацаагаар эмчлэх эрхийг хасаж, 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******од оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял,  *******од оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

 Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/, … Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх /Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж зааснаар шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялаас 2 (Хоёр) жилийг хасаж, шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялаас 2 (Хоёр) жилийг хасаж шийдвэрлэв.

 

4.Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч ******* 255 (Хоёр зуун тавин тав) хоног цагдан хоригдсон, шүүгдэгч ******* 74 (Далан дөрөв) хоног цагдан хоригдсон, шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* 17,600,000 (Арван долоон сая зургаан зуун мянга) төгрөг, ******* 2,160,000 (Хоёр сая нэг зуун жаран мянга) төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигин овгийн Цэвээний Быг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,

 

-Халх овгийн Гэрэлцогтын Эыг Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,

 

-Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 (Нэг) жилийн хугацаагаар эмчлэх эрхийг хасаж, 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******од оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******од оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4.Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялаас 2 (Хоёр) жилийг, шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялаас 2 (Хоёр) жилийг тус тус хасаж, өршөөн хэлтрүүлсүгэй.

 

5.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч ******* 255 (Хоёр зуун тавин тав) хоног цагдан хоригдсон, шүүгдэгч ******* 74 (Далан дөрөв) хоног цагдан хоригдсон, шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* 17,600,000 (Арван долоон сая зургаан зуун мянга) төгрөг, шүүгдэгч ******* 2,160,000 (Хоёр сая нэг зуун жаран мянга) төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас цаашид учирч болох хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР