Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2023/0105/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Үлэмж овгийн ******** ********т холбогдох 2339000000155 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

(Яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

******** нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн арын өрөөнд хохирогч ********тэй ...нартай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ 2022 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө ********г архинд согтсон байдлыг далимдуулан, түүний эзэмшлийн iphone 11 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж, түүнд 1.350.000 /Нэг сая гурван зуун тавин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Үүнд: Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

 

Эрүүгийн 2339000000155 дугаартай хэргээс:

-Хохирогч ********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ууж байхад зарим нэг хүмүүс явцгаагаад 04 цагийн үед туслах багшийн нөхөр А, ********, М, О нар үлдсэн. Би ууж байгаад согтоод унтаад өгсөн унтахаас өмнө гар утас байсан хамгийн сүүлд 03 цаг 30 минутад гар утсаараа чат бичиж байснаа санаад байгаа... 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Засаг даргын тамгын газрын ажилтан Шгээр ID кодоо өгч гар утасныхаа байршлыг харуулахад Засаг даргын тамгын газрын ойролцоо заагаад байна гэж байсан тэрнээс хойш унтарчихсан юм уу, яасан юм байршлаа заахаа больсон... Ямар ч байсан хүнд гар утсаа өгөөгүй... Ягаан өнгийн Iphone 11 маркийн гар утас, хагарч цуурсан зүйлгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар хуудас/,

 

-Гэрч Г.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сумын ******** фэйсбүүкээр чат бичиж гар утсаа алга болгочихлоо ID-гаар нь хайгаад өгөх боломж байна уу гэсэн тухайэ үедээ ********гийн алга болгосон гар утсандаа ашиглаж байсан ID-г нь өөрийн гар утсандаа хийж "Find my phone"-оор нь хайж үзэхэд хамгийн сүүлд Баян-Овоо сумын төв дээр буюу Засаг даргын тамгын газрын ойролцоо зааж байсан тэгээд ********г тэр хавьдаа очоод үз гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

-Гэрч Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 04 цагийн үед Ганганчимэгтэй хамт цэцэрлэгээс гарч гэр лүүгээ харьсан. Намайг анх өрөөнд сууж байхад ******** утсаа оролдоод сууж байсан. ...Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ...******** надаас миний гар утсыг хараагүй биз гэж асууж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

-Гэрч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар хуучин цэцэрлэгийн ард талын хяналтын камергүй өрөөнд ороод архи ууцгаасан. ...Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ...******** ажилдаа ирээгүй болохоор утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

-Гэрч Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 02-03 цагийн үед гэр лүүгээ харьсан тэгэхэд ******** утсаа оролдоод байж байсан. Маргааш нь ...миний гар утас байна уу би утсаа олдоггүй гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

-Гэрч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагийн үед ...******** манай хөдөө гэрийн утас руу залгаад гар утсаа хаячихсан байна та хараагүй биз, машинд чинь унагаагүй байна уу үзээд өгөөч гээд залгаад асуусан..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, 

 

-Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...Ямар ч байсан бид нарыг уугаад сууж байхад ******** гар утсаараа оролдоод байж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

-Гэрч Н.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын үед хөдөө гэртээ байж байтал саахалт айлын ******** гэх залуу манайхаар орж гараад явдаг байсан манай гэрт Юнителийн сүлжээ барьдаг байсан болохоор манайхаар орж утсаараа фейсбүүк ордог байсан. Нэг өдөр манайд ирээд өдрийг нь сайн санахгүй байна 12 дугаар сарын 20-ны өдрийн үед байх миний гар утас ягаан өнгөтэй болохоор өнгө нь таалагдахгүй байна хүнд захисан чинь ийм ягаан өнгөтэй утас явуулчихаж хоёулаа солих уу гэсэн тэр үед ********ын утсыг сонирхож үзэхэд Iphone 11 маркийн ягаан өнгийн гар утас байсан би зөрүү өгч чадахгүй шүү гэтэл за яахав яахав чиний утас Iphone XR юм чинь зүгээр солино гээд сольсон. ...******** гар утсаа солихдоо миний гар утас байгаа юм аваад удаагүй байгаа л гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

-Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШД-55 дугаартай "iphone 11 маркийн гар утсыг 1.350.000 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 41-45 дугаар хуудас/ зэрэг болно.

 

1.Гэм буруугийн талаар:

1.1.Шүүгдэгч ******** Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн арын өрөөнд хохирогч ********тэй ...нартай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ 2022 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө ********г архинд согтсон байдлыг далимдуулан, түүний эзэмшлийн iphone 11 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар авч, хулгайлж, түүнд 1.350.000 /Нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулж Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-Хохирогч ********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ууж байхад зарим нэг хүмүүс явцгаагаад 04 цагийн үед туслах багшийн нөхөр А, ********, М, О нар үлдсэн. Би ууж байгаад согтоод унтаад өгсөн унтахаас өмнө гар утас байсан хамгийн сүүлд 03 цаг 30 минутад гар утсаараа чат бичиж байснаа санаад байгаа... 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Засаг даргын тамгын газрын ажилтан Шгээр ID кодоо өгч гар утасныхаа байршлыг харуулахад Засаг даргын тамгын газрын ойролцоо заагаад байна гэж байсан тэрнээс хойш унтарчихсан юм уу, яасан юм байршлаа заахаа больсон... Ямар ч байсан хүнд гар утсаа өгөөгүй... Ягаан өнгийн Iphone 11 маркийн гар утас, хагарч цуурсан зүйлгүй..." гэх мэдүүлэг,

 

-Гэрч Г.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сумын ******** фэйсбүүкээр чат бичиж гар утсаа алга болгочихлоо ID-гаар нь хайгаад өгөх боломж байна уу гэсэн тухайэ үедээ ********гийн алга болгосон гар утсандаа ашиглаж байсан ID-г нь өөрийн гар утсандаа хийж "Find my phone"-оор нь хайж үзэхэд хамгийн сүүлд Баян-Овоо сумын төв дээр буюу Засаг даргын тамгын газрын ойролцоо зааж байсан тэгээд ********г тэр хавьдаа очоод үз гэж хэлсэн..." гэх мэдүүлэг,

 

-Гэрч Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 04 цагийн үед Ганганчимэгтэй хамт цэцэрлэгээс гарч гэр лүүгээ харьсан. Намайг анх өрөөнд сууж байхад ******** утсаа оролдоод сууж байсан. ...Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ...******** надаас миний гар утсыг хараагүй биз гэж асууж байсан..." гэх мэдүүлэг,

 

-Гэрч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар хуучин цэцэрлэгийн ард талын хяналтын камергүй өрөөнд ороод архи ууцгаасан. ...Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ...******** ажилдаа ирээгүй болохоор утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан..." гэх мэдүүлэг,

 

-Гэрч Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 02-03 цагийн үед гэр лүүгээ харьсан тэгэхэд ******** утсаа оролдоод байж байсан. Маргааш нь ...миний гар утас байна уу би утсаа олдоггүй гэж байсан..." гэх мэдүүлэг,

 

-Гэрч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагийн үед ...******** манай хөдөө гэрийн утас руу залгаад гар утсаа хаячихсан байна та хараагүй биз, машинд чинь унагаагүй байна уу үзээд өгөөч гээд залгаад асуусан..." гэх мэдүүлэг, 

 

-Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...Ямар ч байсан бид нарыг уугаад сууж байхад ******** гар утсаараа оролдоод байж байсан..." гэх мэдүүлэг,

 

-Гэрч Н.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын үед хөдөө гэртээ байж байтал саахалт айлын ******** гэх залуу манайхаар орж гараад явдаг байсан манай гэрт Юнителийн сүлжээ барьдаг байсан болохоор манайхаар орж утсаараа фейсбүүк ордог байсан. Нэг өдөр манайд ирээд өдрийг нь сайн санахгүй байна 12 дугаар сарын 20-ны өдрийн үед байх миний гар утас ягаан өнгөтэй болохоор өнгө нь таалагдахгүй байна хүнд захисан чинь ийм ягаан өнгөтэй утас явуулчихаж хоёулаа солих уу гэсэн тэр үед ********ын утсыг сонирхож үзэхэд Iphone 11 маркийн ягаан өнгийн гар утас байсан би зөрүү өгч чадахгүй шүү гэтэл за яахав яахав чиний утас Iphone XR юм чинь зүгээр солино гээд сольсон. ...******** гар утсаа солихдоо миний гар утас байгаа юм аваад удаагүй байгаа л гэж байсан..." гэх мэдүүлэг,

 

-Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШД-55 дугаартай "iphone 11 маркийн гар утсыг 1.350.000 төгрөгөөр үнэлсэн" шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

1.2.Шүүгдэгч ********ын Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн арын өрөөнд хохирогч ********тэй ...нартай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ 2022 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө ********г архинд согтсон байдлыг далимдуулан, түүний эзэмшлийн iphone 11 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар авч, хулгайлж, түүнд 1.350.000 /Нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байна.

 

Иймд   шүүгдэгч   ********ыг   Эрүүгийн   хуулийн  тусгай  ангийн  17.1  дүгээр  

зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч ********ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ********гийн өмчлөх эрхэд буюу хохирогчийн өмчлөлийн iphone 11 маркийн гар утас алдагдаж 1,350,000 /Нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

1.4.Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх бөгөөд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

2.Гэм хор, хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.

           

2.1.Шүүгдэгч ******** энэ хэргийн хохирогч ********н өмчлөх эрхэд халдаж, түүний өмчлөл, эзэмшлийн iphone 11 маркийн гар утсыг ********гийнх гэж мэдсээр байж хулгайлж өмчлөх эрхэд нь 1,350,000 /Нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан байна.

 

2.2.Хавтас хэргийн 112 дугаар хуудаст авагдсан хохирогч ********н “...******** миний бие нь 11-р сарын 25-нд шилжих шөнө iphone 11 маркийн гар утсаа хулгайд алдсан тул гар утсыг Довчиндугар овогтой ******** нь авсан байна. Утсыг 3-р сарын 30-ны өдөр буцааж авсан тул гомдол санал байхгүй...” гэх хүсэлтийг Хэнтий аймгийн Прокурорын газарт хандан гаргасан нотариатаар баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан байна.

 

Иймд шүүгдэгч ********ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

3.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

3.1.Гэмт  хэрэг  үйлдсэн  хүнд  эрүүгийн   хариуцлага   хүлээлгэхэд   гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн  хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

3.2.Шүүгдэгч ********т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөрдөн байцаалтад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо хохирогчид сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;”, 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн;” гэж тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

3.3.Шүүгдэгч ********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч ********ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй болохыг дурдуулах саналтай байна...” гэх дүгнэлт, санал,

 

Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд: “...хэлэх үг байхгүй...” гэсэн мэдүүлэг, тайлбар гаргасан.

 

Шүүгдэгч ********ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор  уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч ********ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч ********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (Хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********т оногдуулсан 240 (Хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоож, хэрэв шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулав.

 

Шүүгдэгч ********т оногдуулсан 240 (Хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Хэнтий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

4.Бусад асуудлаар:

Энэ хэрэгт шүүгдэгч ******** цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Үлэмж овгийн ******** ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1

дэх хэсэгт зааснаар 240 (Хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ********т шүүхээс оногдуулсан 240 (Хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ********т оногдуулсан 240 (Хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.    

 

5.Шүүгдэгч ********т шүүхээс оногдуулсан 240 (Хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            6.Энэ хэрэгт шүүгдэгч ******** цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР