Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/123

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2023/0106/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч З.Наранчимэг,

Шүүгдэгч ************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигин овгийн ************холбогдох 2339000000192 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

(Яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

            ************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч ************“Та одоо хөгшрөх болоогүй юу таны үе чинь өнгөрсөн ш дээ” гэж хэлэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт нь аягаар цохиж, ************гийн биед духанд шарх, уруулд зулгаралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ************шүүх  хуралдаанд  мэдүүлэхдээ:  …Мэдүүлэг өгөхгүй... гэв.

Эрүүгийн 2339000000192 дугаартай хэргээс:

 

-2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,

 

-Хохирогч ************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ ажиллаа хийгээд байж Байсан чинь миний утас руу залгаад гэртээ байна уу гээд над руу анх утсаар ярьсан. Тэгээд утсаар яриад манайд ирсэн манайд ирэх дээ нэг шил 0.5 ийн архитай 2.5-н литр нийслэл пивотой ирээд бид гурав хувааж уусан. ************, Б, бид 3 хувааж уугаад сууж байтал ************ над руу гэнэт томроод та одоо хөгшрөх болоогүй юу таны үе чинь өнгөрсөн ш дээ гэх мэтээр үгээр дайрч доромжилж байгаад гэнэт цайны аягаар миний толгой тус газарт цохиж миний зүүн талын хөмсөгний дээр духны хэсэгт цохиж толгой хагалсан. Тэгээд би ************ыг түлхэж унагаад чи ахыгаа арай барах болоогүй шүү гэж хэлсэн. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 дүгээр хуудас/,

 

-Гэрч Ц.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн үед би хашаан дотроо өөрийн эзэмшлийн машины янзлаад байж байхад манай сумын хоёр залуу болох ************, Б хоёр хашааны хаалгаар орж ирэхдээ 2,5 литрийн савлагаатай нийслэл нэртэй том 1 ширхэг пиво аваад орж ирж байсан. Тэгээд надтай мэндлээд А ахтай уулзаад байшингийн баруун талд А ах. ************, Б гурав авчирсан нийслэл нэртэй пивыг нь уугаад юм ярьцгаагаад сууж байсан. Тэр үед би машинаа янзлаад байж байсан юм тэгээд төд удалгүй ************ гэх залуу чанга дуугаар та дийл хүү би дийл хүү гээд чангаар орилоод байсан тэгсэн гэнэт нэг юм тас гээд чанга дуугарсан би тэгээд гайхаад хартал байшингийн баруун талаар А ах толгойн зүүн дээд хэсгээ баруун гараараа дараад цус нь гарсан байдалтай гараад ирсэн. Тэгээд би юу болов гэж А ахаас асуухад ************ ууж байсан пивоны стаканаар цохичихлоо гээд гарч ирсэн. Тэгээд би ************аас чи яаж байгаа юм А ахыг цохидог нь гэж асуухад юм дуугараагүй тэгээд би ************ыг чи одоо манай хашаанаас яв гээд би хөөгөөд явуулсан. Тэгээд Бийг би янз бүрийн асуудал болчих вий чи араас нь очиж найзыгаа гэрт нь хүргэж өг гээд явуулсан юм аа. Тэгээд А ах эмнэлэгт очиж толгойн зүүн талын дээд хэсэгт 5 ширхэг оёдол тавиулсан юм аа. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

 

-Гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн үед хүү Агийн хамт гэрийнхээ эд зүйлсийг анзлах гээд байж байхад гаднаас манай сумын ************, Б гэх 2 залуу 2,5 литрийн 1 том нийслэл нэртэй пиво бариад ирсэн. Тэгээд тэр гурав баруун талд гараад хөөрөлдөөд сууж байсан тэр үед нь би очоод та нар битгий архи дарс уугаад бай хүн уруу татаад гэж хэлээд явсан юм аа. Тэгээд би түлээ авахаар гадаа гарахад явж байхад байшингийн баруун талд Агийн толгойн зүүн дээд хэсгээс их хэмжээний цус гарч байсан. Тэгээд би юу болов нанчилдаа юу хэн цохисон талаар асуухад Б гэх залуу ************, А ахын тус газарт нь ууж байсан пивоны стаканаар цохичихсон гэж надад хэлсэн. Тэгээд би Б, ************, хоёрыг та хоёр одоо яв гээд хөөгөөд явуулсан юм аа. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

 

-Гэрч Ж.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр жижүүр эмчээр ажиллаж байхад 15 цагийн үед хүнд зодуулсан гээд манай сумын иргэн А ирсэн тухайн үед А гэх хүний толгойн зүүн дээд хэсэгт язарсан ил шархтай ирсэн. Тэгээд тухайн А гэх хүний толгойд 4-5 см урттай зүсэгдсэн байсан учир шарханд цэвэрлэгээ хийж 5 ширхэг оёдол тавьж даралттай цэвэр боолт хийж эмчилгээ бичиж өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр

хуудас/,

 

-Эд зүйл, эд мөрийн хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтуяагийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181 дугаартай “...************гийн биед духанд шарх, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. ...Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 49-52 дугаар хуудас/ зэрэг болно.

 

1.Гэм буруугийн талаар:

 

1.1.Шүүгдэгч ************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч ************“Та одоо хөгшрөх болоогүй юу таны үе чинь өнгөрсөн ш дээ” гэж хэлэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт нь аягаар цохиж, ************гийн биед духанд шарх, уруулд зулгаралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

-Хохирогч ************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ ажиллаа хийгээд байж Байсан чинь миний утас руу залгаад гэртээ байна уу гээд над руу анх утсаар ярьсан. Тэгээд утсаар яриад манайд ирсэн манайд ирэх дээ нэг шил 0.5 ийн архитай 2.5-н литр нийслэл пивотой ирээд бид гурав хувааж уусан. ************, Б, бид 3 хувааж уугаад сууж байтал ************ над руу гэнэт томроод та одоо хөгшрөх болоогүй юу таны үе чинь өнгөрсөн ш дээ гэх мэтээр үгээр дайрч доромжилж байгаад гэнэт цайны аягаар миний толгой тус газарт цохиж миний зүүн талын хөмсөгний дээр духны хэсэгт цохиж толгой хагалсан. Тэгээд би ************ыг түлхэж унагаад чи ахыгаа арай барах болоогүй шүү гэж хэлсэн. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч Ц.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн үед би хашаан дотроо өөрийн эзэмшлийн машины янзлаад байж байхад манай сумын хоёр залуу болох ************, Б хоёр хашааны хаалгаар орж ирэхдээ 2,5 литрийн савлагаатай нийслэл нэртэй том 1 ширхэг пиво аваад орж ирж байсан. Тэгээд надтай мэндлээд А ахтай уулзаад байшингийн баруун талд А ах. ************, Б гурав авчирсан нийслэл нэртэй пивыг нь уугаад юм ярьцгаагаад сууж байсан. Тэр үед би машинаа янзлаад байж байсан юм тэгээд төд удалгүй ************ гэх залуу чанга дуугаар та дийл хүү би дийл хүү гээд чангаар орилоод байсан тэгсэн гэнэт нэг юм тас гээд чанга дуугарсан би тэгээд гайхаад хартал байшингийн баруун талаар А ах толгойн зүүн дээд хэсгээ баруун гараараа дараад цус нь гарсан байдалтай гараад ирсэн. Тэгээд би юу болов гэж А ахаас асуухад ************ ууж байсан пивоны стаканаар цохичихлоо гээд гарч ирсэн. Тэгээд би ************аас чи яаж байгаа юм А ахыг цохидог нь гэж асуухад юм дуугараагүй тэгээд би ************ыг чи одоо манай хашаанаас яв гээд би хөөгөөд явуулсан. Тэгээд Бийг би янз бүрийн асуудал болчих вий чи араас нь очиж найзыгаа гэрт нь хүргэж өг гээд явуулсан юм аа. Тэгээд А ах эмнэлэгт очиж толгойн зүүн талын дээд хэсэгт 5 ширхэг оёдол тавиулсан юм

аа. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн үед хүү Агийн хамт гэрийнхээ эд зүйлсийг анзлах гээд байж байхад гаднаас манай сумын ************, Б гэх 2 залуу 2,5 литрийн 1 том нийслэл нэртэй пиво бариад ирсэн. Тэгээд тэр гурав баруун талд гараад хөөрөлдөөд сууж байсан тэр үед нь би очоод та нар битгий архи дарс уугаад бай хүн уруу татаад гэж хэлээд явсан юм аа. Тэгээд би түлээ авахаар гадаа гарахад явж байхад байшингийн баруун талд Агийн толгойн зүүн дээд хэсгээс их хэмжээний цус гарч байсан. Тэгээд би юу болов нанчилдаа юу хэн цохисон талаар асуухад Б гэх залуу ************, А ахын тус газарт нь ууж байсан пивоны стаканаар цохичихсон гэж надад хэлсэн. Тэгээд би Б, ************, хоёрыг та хоёр одоо яв гээд хөөгөөд явуулсан юм аа. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч Ж.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр жижүүр эмчээр ажиллаж байхад 15 цагийн үед хүнд зодуулсан гээд манай сумын иргэн А ирсэн тухайн үед А гэх хүний толгойн зүүн дээд хэсэгт язарсан ил шархтай ирсэн. Тэгээд тухайн А гэх хүний толгойд 4-5 см урттай зүсэгдсэн байсан учир шарханд цэвэрлэгээ хийж 5 ширхэг оёдол тавьж даралттай цэвэр боолт хийж эмчилгээ бичиж өгсөн...” гэх мэдүүлэг,

 

-Эд зүйл, эд мөрийн хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтуяагийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181 дугаартай “...************гийн биед духанд шарх, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.  ...Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт  авагдсан  нотлох  баримтуудаар нотлогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

 

1.2.Шүүгдэгч ************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч ************“Та одоо хөгшрөх болоогүй юу таны үе чинь өнгөрсөн ш дээ” гэж хэлэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт нь аягаар цохиж, ************гийн биед духанд шарх, уруулд зулгаралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байна.

Иймд шүүгдэгч З.************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт  үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч З.************ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ************гийн эрүүл мэндэд духанд шарх, уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

1.4.Шүүгдэгч ************шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2.Гэм хор, хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.

 

2.1.Шүүгдэгч ************нь энэ хэргийн хохирогч ************гийн эрүүл мэндэд духанд шарх, уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан байна.

 

2.2.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ************ нь хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй боловч энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 2,500,000 (Хоёр сая таван зуун мянга) төгрөгийг нэхэмжилдэг.

 

Иймд шүүхээс хохирогч ************г гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжилсэн 2,500,000 (Хоёр сая таван зуун мянга) төгрөгийг энэ талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

3.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч З.************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

3.1.Гэмт  хэрэг  үйлдсэн  хүнд  эрүүгийн   хариуцлага   хүлээлгэхэд гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.

 

3.2.Шүүгдэгч З.************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч З.************ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, учирсан хохирол зэргийг харгалзан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, энэхүү 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч ************нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар Хэнтий аймгийн Батширээт сум 70 жил гэсэн бичигтэй цайны шинжтэй цагаан өнгийн хагарсан аягыг хураан авсан бөгөөд битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн байцаах ажиллагаанд гаргасан зардалгүй зэргийг дурдуулах саналтай...”,

 

Шүүгдэгч ************шүүх хуралдаанд: “...Хэлэх үг байхгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

3.3.Шүүгдэгч З.************д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

3.4.Шүүхээс шүүгдэгч З.************ын үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) нэгж буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.************д шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.

 

4.Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ************энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн Батширээт сум 70 жил гэсэн бичиглэл бүхий дүрс логотой цагаан өнгийн хагарсан аягыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар  зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигин овгийн Зоригтбаатарын ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч З.************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.************д оногдуулсан600 (Зургаан зуу) нэгж буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5  дахь  хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч З.************д оногдуулсан 600 (Зургаан зуу) нэгж буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

 

            5.Шүүгдэгч З.************д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ************энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Батширээт сум 70 жил гэсэн бичиглэл бүхий дүрс логотой цагаан өнгийн хагарсан аягыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

7.Хохирогч ************ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжилсэн 2,500,000 (Хоёр сая таван зуун мянга) төгрөгт холбогдох баримтаа хавтаст хэрэгт гаргаж ирүүлээгүй байх ба цаашид энэ талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР