| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 109/2022/0014/З |
| Дугаар | 109/ШШ2022/0008 |
| Огноо | 2022-04-05 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 109/ШШ2022/0008
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Ч.У-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Н.С, санхүүгийн хяналт шалгалтын байцаагч, дотоод аудитор Б.Э нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ч.У-гаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.У шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэндээ: Нэхэмжлэгч Ч.У миний бие Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Н.С, санхүүгийн хяналт шалгалтын байцаагч, дотоод аудитор Б.Э нарт холбогдуулан Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17/02/17/03/53, 17/02/17/03/54 тоот актуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаны улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзэж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Тус шүүх иргэн Ч.У-гаас Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Н.С, санхүүгийн хяналт шалгалтын байцаагч, дотоод аудитор Б.Э нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17/02/17/03/53, 17/02/17/03/54 тоот актуудын Ч.Уд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Н.С, санхүүгийн хяналт шалгалтын байцаагч, дотоод аудитор Б.Э нарт холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
3. Маргааны үйл баримтаас үзэхэд: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас тус аймгийн Эрдэнэбулган сумын Ирээдүй бага сургууль, цэцэрлэгт санхүүгийн хяналт шалгалт хийж, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17/02/14/03/53 дугаартай актаар “ Төлбөр хариуцагч шийдвэр гаргасан Ирээдүй цогцолборын ... нягтлан бодогч Ч.Угаар 3.224.989 төгрөг, мөн өдрийн 17/02/17/03/54 дугаартай актаар “ ... Төлбөр хариуцагч шийдвэр гаргасан Ирээдүй цогцолборын ... нягтлан бодогч Ч.Угаар 720.845 төгрөгийг ...” төлүүлэхээр тогтоожээ. /х.х-н 12-15/
4. Иргэн Ч.У нь дээрх актын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд гомдол гаргаж, тус газраас 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 61 дүгээр албан бичгээр 17/02/14/03/53, 17/02/17/03/54 дугаартай актуудыг үндэслэлтэй байна гэх хариу өгсөн байна. /х.х-н 11/
5. Улмаар иргэн Ч.У-гаас 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.
6. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.У нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байна. /х.х-н 23/
7. Тодруулбал, нэхэмжлэгч Ч.У миний бие Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Н.С, санхүүгийн хяналт шалгалтын байцаагч, дотоод аудитор Б.Э нарт холбогдуулан Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17/02/17/03/53, 17/02/17/03/54 тоот актуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаны улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзэж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ... , нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзах”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзаж болно.”, 66.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.”, 66.4. дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.”, 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй байна.
9. Иймд нэхэмжлэгч Ч.Уг Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Н.С, санхүүгийн хяналт шалгалтын байцаагч, дотоод аудитор Б.Э нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17/02/17/03/53, 17/02/17/03/54 тоот актуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
10. Түүнчлэн нэхэмжлэгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсгийн 4.1.6., 10 дугаар зүйлийн 10.12. дахь хэсгийн 10.12.2., 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.У нь Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Н.С, санхүүгийн хяналт шалгалтын байцаагч, дотоод аудитор Б.Э нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17/02/17/03/53, 17/02/17/03/54 тоот актуудын Ч.Уд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Ч.У-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Н.С, санхүүгийн хяналт шалгалтын байцаагч, дотоод аудитор Б.Э нарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА