Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

           

 

           

 

 

 

 

Ж.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 117 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сумын Хайрхан багийн 5-7 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ПЮ78070218, Захнайм овогт Ж.Н,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сум, Хайрхан багийн 6-3 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ПЭ76032117, Хөх овогтой Х.Г,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сум, Тахилт багийн 8-2 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ПЮ73092172, Баажаа овогтой П.О,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сум, Тахилт багийн 8-8 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ПЭ84122616, Хулан цувдаг овогтой М.Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, Тахилт багийн 10-30 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ПВ70093011, Хөхүүрт овогтой М.О,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, БЯЦО ХХК-ийн 12 айлын орон сууцны 2 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ПЮ70060217, Харахас овогтой Х.С,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, Наран багийн 11-14 тоотод оршин суух, 1948 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ПЮ48031379, Хойд овогтой Ж.Д,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, Жаргалан багийн 2-60-41 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ПЮ59030711, Алаг Адуу овогтой Б.Ц,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, Баатархайрхан багийн Тулгын 2-30 айлын орон сууцны 4 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ПЮ70031972, Тайчууд овогтой Н.Э,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, Магсаржав багийн 3-60-9 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ПЮ71022511, Холдон овогтой С.Э,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, Бугат багийн 1-10 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ХН74081876, Боржигин овогтой Эрдэнэдагвын Энхтайван,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, Хайрхан багийн 1-3 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ПЗ71111401, Боржигин овогтой Б.Б,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, Их монгол 35 айлын орон сууцны 31 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ПЮ73090877, Боржигон овогтой Ц.Б,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, 1 дүгээр баг, 10-05 тоотод оршин суух, 1953 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ПЮ53071534, Хос алтай овогтой Жадамбын Олдох нарт холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Хуягбаатар, Б.Батгэрэл, онлайнаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: “Цаст Алтайн жинчид” ХХК-ийн дүрэм болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох 1,077 хувь, нийт 57,081 хувийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч Ж.Н, Х.Г, М.Э, П.О нар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Ховд аймагт том оврын ачаа тээврийн машинаар хувиараа тээвэрлэлт эрхлэн ажилладаг жолооч нар нэгдсэн зохион байгуулалтад орж, эрх ашгаа хамгаалж ажиллах талаар жолооч нараас санал ихээр гарч, нэр бүхий жолооч нар аймгийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт тавьж түүний хурлын танхимыг ашиглах зөвшөөрөл авч, 2009 оны 5 дугаар сарын 09-ний өдөр жолооч нарын хурал зохион байгуулсан.

Энэ хурлаас “Цаст Алтайн жинчид” ХХК-ийг байгуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэж, жолооч нараас хөрөнгө оруулах, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүнтэй байхаар тохиролцоод, Х.С, Ж.Д, Ж.О, Б.Ц, М.О, Н.Э, С.Э, Н.Г, Э.Э нарт тус компанийг албан ёсоор үүсгэн байгуулж, бүргүүлэх ажлыг даалгаж, тэдгээр 9 хүнийг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхаар санал нэгтэй тохиролцсон.

Гэхдээ энэхүү хурлаас албан ёсны бичгийн шийдвэр гараагүй. Асуудлыг хэлэлцээд санал хураагаад тарсан. Энэ хурлын шийдвэрийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх 9 гишүүн 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулах хурал хийж, компанийн дүрэм баталж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, гүйцэтгэх захирлаа томилж, албажуулан баталгаажуулсан.

2012 оны 2 дугаар сарын 13-ны өдөр нэр бүхий 74 жолооч тус бүр 300.000 төгрөг нийлүүлэн компанийн үндсэн хөрөнгийг бий болгож, хувьцаа эзэмшигчид болсон бөгөөд компанийг үүсгэн байгуулах болон дараа Мо Эн Ко ХХК-тай гэрээ байгуулах явцад дээрх 9 хүнээс гарсан зардлыг хувьцаа эзэмшигч /хувь нийлүүлэгч/ бид гаргаж өгсөн.

Гэтэл “Цаст алтайн жинчид” ХХК-ийн дүрмийг анх 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улсын бүртгэлд бүргүүлэхдээ дээрх 9 хүнийг үүсгэн байгуулагч гэж бүртгүүлснийг залруулан тус 9 хүнийг 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэж бүртгүүлсэн байсан.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь хувьцаа эзэмшигчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн ямар нэгэн шийдвэр, тогтоолгүйгээр 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 05 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гэх хуульд үл нийцэх дүрмийг бүртгүүлсэн байсныг хожим хувьцаа эзэмшигч бид мэдсэн.

Уг дүрэмд Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүнийг компанийн нийт хувьцаа эзэмшигч байх, эрх барих дээд байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байх гэсэн заалтуудыг оруулж, нийт хувьцаа эзэмшигч жолооч нарын эрх ашгийг хохироосноос гадна Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг зөрчсөн байна.

Энэ байдлыг мэдээд нийт хувьцаа эзэмшигч бид Төлөөлөн удирдах зөвлөлд энэ байдлыг залруулах шаардлага хүргүүлсэн боловч Ж.Д, Б.Ц, Н.Э, С.Э, Н.Г нарын 5 хүн 74 хүний хамтран байгуулсан дундын өмч болох “Цаст алтайн жинчид” ХХК-ийг хууль бусаар авахын тулд дээрх ажиллагаагаа хууль ёсны гэж үзээд үл зөвшөөрч, нийт хувьцаа эзэмшигчдийг хохироож байгаад гомдолтой байна.

Иймд нэр бүхий 65 иргэн биднийг “Цаст алтайн жинчид” ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Н, Х.Г, М.Э, П.Онар 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Цаст алтайн жинчид” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүнд холбогдуулан тус компанийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлага болох “Цаст Алтайн жинчид” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай” гэснийг болон “65 хүн биднийг тус компанийн хувьцаа эзэмшигч мөн болохыг яаралтай тогтоож өгнө үү” гэснийг эрх ашиг, сонирхол нь зөрчигдсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргахад итгэмжлэл олгосон нэр бүхий 58 иргэний болоод бид өөрсдийгөө нэмээд 62 хүн болж байгаа бөгөөд үүнээс “Цаст Алтайн жинчид” ХХК-д хувь нийлүүлээгүй Г.Магсар, С.Эрдэнэбат, Г.Мөнгөнхүү, М.Дашцэрэн, Н.Ариунболд, Г.Анхбаяр, Д.Төртогтох нар болон нэр нь давхардсан Д.Баяр-Эрдэнэ, Б.Ганчөдөр нарыг хасаад 53 иргэний эрх ашиг, сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг “Цаст Алтайн жинчид” ХХК-ийн дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох 1,077 хувь, нийт 57,081 хувийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх гэж тодруулан өөрчилж байна.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Хариуцагч Ж.Д, Н.Э, С.Э, Ц.Болдбаатар, Б.Ц нар манай компани нь 2010 оны 10 дугаар сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр Х.С, Ж.Д, Ц.Болдбаатар, Б.Ц, М.О, Н.Э, С.Э, Н.Г, Э.Энарын хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдаж, албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн этгээдийн эрх, үүрэг үүссэн юм.

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс манай компанийн дүрэм, үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 4068777 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.

Төрөөс хуулийн этгээдийн улсын бүртгэлийг захиргааны байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчимтай болохыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад тусгасан.

Тэр ч утгаараа “Цаст Алтайн жинчид” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нар анхнаасаа тодорхой байсан бөгөөд одоо ч тодорхой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

Хариуцагч М.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Учир нь “Мо Эн Ко” ХХК нь Хөшөөтийн нүүрсийг экспортод гаргахаар аймаг орон нутагтай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний нэг нөхцөлд Ховд аймгийн хүнд даацын тээвэрчдээр тээвэрлэлтийн 30 хувийг гүйцэтгүүлэх шаардлага тавигдсан.

Иймээс Ховд аймгийн тээвэрчид зохион байгуулалтад орж, компани байгуулсан ба анх 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр компанийн дүрмийг Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүнтэйгээр баталж, улсын бүртгэлд бүргүүлэх гэтэл Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар компанийн үүсгэн байгуулагчдын тоо 50-аас дээшгүй байна гэсэн заалтад нийцүүлэхийн тулд тухайн үед 120 хүн бүртгэлтэй байсныг төлөөлж, 9 хүн үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн.

Энэ үед би Х.Ганхуяг, Х.Ганбат, Х.Ганболд, Э.Энхбат, З.Мягмарсүрэн, М.Э, П.Осор, Д.Энгээ, З.Банзрагч нарыг төлөөлж, үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн.

Ер нь үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн 9 хүн над шиг ах дүү, найз нөхдийгөө төлөөлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бид 9 хүн үүсгэн байгуулагч дангаараа биш бөгөөд бүх тээвэрчид компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид юм.

2012 онд нийт гишүүдийн хурлыг хийж, компанийн хувьцаа эзэмшигчид хувь тэнцүү 300.000 төгрөгийг өгч, 4 хоногийн дотор компанийн нягтлан бодогчид хураалгасан.

Харин хувьцаа эзэмшигчдийг бүртгүүлээгүйгээс маргаан үүсэж, уг дүрмээ шинэчлэн баталж, уг дүрмийн хавсралтад хувьцаа эзэмшигчдийн нэрсийг гарган баталгаажуулсан боловч Улсын бүртгэлийн хэлтэст бүргүүлэхдээ хавсралтаа бүртгүүлэхгүй орхигдуулсан. 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Цаст Алтайн жинчид” ХХК-ийн дансанд хувь нийлүүлэгч тус бүр 10-12 сая 800 мянган төгрөгийг хийж, мөн өдөртөө 362.000.000 төгрөгийг байршуулсан.

Энэ нь 2014 онд компани сэргэж, үйл ажиллагаагаа дахин хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, хувьцаа эзэмшигчид 100 хувийн хөрөнгө оруулалт хийсэн нь 74 хувьцаа эзэмшигчтэй компани болохыг давхар нотолж байна.

Тус компани улс хоорондын ачаа тээвэрлэлт, гаалийн итгэмжлэгдсэн тээвэрчийн эрхийг авахын тулд хууль ёсны дагуу компанийн нэр бүхий 26 хувь нийлүүлэгч нь өөрийн өмчлөлийн 100, 100 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслээ компанийнхаа нэр дээр шилжүүлсэн.

Гэтэл бүх ажил эхэлсний дараа ичгүүргүйгээр Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 хүний компани гээд зогсож байгаа хүмүүс, маргааш энэ бидний өмч гээд зогсохгүй гэх баталгаа алга байна.

 Дээрх үндэслэлүүдээс үзэхэд удаа дараа хөрөнгө оруулалт хийсэн компанийн нийт хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэл гаргасан 65 хүн гэдэг нь тодорхой харагдаж байна” гэжээ.

Хариуцагч Х.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... “Цаст Алтайн жинчид” ХХК нь хувь нийлүүлэгч, тээвэрчдийн төлөө байгуулагдсан. Цаашид энэ утгаараа оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулна гэдэгт итгэж байна. Ховд аймгийн хүнд даацын тээвэрчид аймаг орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд нэгдэн нийлж, Хөшөөтийн нүүрс тээвэрлэлтэд оролцохын тулд компани болон түүнийг өөрсдийн хувь нийлүүлэгчдийн хурлаар удирдан чиглүүлж байгааг дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Хариуцагч Э.Эшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Цаст алтайн жинчид” ХХК-ийг 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Х.С, Ж.Д, Ж.О, Б.Ц, М.О, Н.Г, Н.Э, С.Э, Э.Энарын 9 хүн албан ёсоор үүсгэн байгуулж, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн. Үүнээс хойш 2012 он хүртэл 9 хүн компанийн санхүүжилтийг хийж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.С Хөшөөтийн уурхайтай нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. 2012 оны 2 дугаар сараас эхлэн Хөшөөтийн уурхайд гадаад тээвэрлэлт эхэлсэнтэй уялдаж Ховд аймгийн нийт тээвэрчид гадаад тээвэрлэлтэнд явахын тулд оролцоотой байх үүднээс түс бүр 300.000 төгрөгийг хугацаа товлон цуглуулж, мөнгөө өгсөн тээвэрчдийг компанид оролцоотойг хавсралтаар баталж, дүрэмд оруулахыг зөвшөөрсөн.

2012 оны 6 дугаар сард гадаад тээвэр зогсож, компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. 2014 онд Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэлт дахин эхэлсэн тул “Цаст Алтайн жинчид” ХХК-нд 36 машиныг түрээсээр авах тендерийн урилга “Мо Эн Ко” ХХК-иас ирсэн. Үүнээс шалтгаалж машины түрээсийн барьцаа болох шинэ машинд 10.000.000 төгрөг, хуучин машинд 7.000.000 төгрөг, мөн ажил эрхлэх хүртэл машин тус бүрт гарах зардал 3.000.000 төгрөг хурааж тендерт оролцсон.

“Мо Эн Ко” ХХК нь Ховд аймгийн 5 компанийг тендерт шалгаруулж, 15 машиныг “Цаст Алтайн жинчид” ХХК-д өгсөн. Барьцаа өгсөн жолооч нар сугалаа сугалж, 15 жолооч тус бүр нэг машин авсан. Эдгээр жолооч нар компанид хураамжаа төлөөд үлдсэн тээврийн хөлсөө өөрсдөө авдаг. Тендерийн урилга ирсэнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төвөөс тусгай зөвшөөрөл авах болсон тул “Цаст Алтайн жинчид” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байх шаардлага гарахад Э.Эминий бие 70.000.000-100.000.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг тээврийн хэрэгслээ “Цаст Алтайн жинчид” ХХК-д шилжүүлсэн байдаг.

Компанийн тухай хуульд зааснаар бид анхнаасаа хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулсан учир хичнээн эдгээр жолооч нараас хөрөнгө татсан боловч тухайн хөрөнгийг компанийн дансанд оруулахгүйгээр зарцуулсан. Би ямар ч 10 хүнийг төлөөлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагч Ц.Болдбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие “Цаст Алтайн жинчид” ХХК-ийг 2009 онд үүсгэн байгуулах бүхий л ажилд тасралтгүй оролцож, 2010 онд компанийг байгуулж, түүнээс хойш тасралтгүй ажиллаж байгаа билээ. Энэ компанид менежер, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга зэрэг ажил, алба хашиж байсан. 2012 онд Хөшөөтийн уурхай ажиллаж эхлэхэд компанид санхүү, мөнгө дутагдаж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан.

Ингээд жолооч нарыг компанид оролцоотой болгоё гэж яриад Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гарч, үүсгэн байгуулагч нар жилийн эцсийн ашгийн 30 хувийг, 300.000 төгрөг өгсөн хүмүүс 70 хувийг үүсгэн байгуулагч нар хийхээр 2 тал тохироцсон. Гэтэл өнөөдрийн байдлаар нэг, хоёр хүний ашиг сонирхол, шунал тачаалаас болж энэ асуудал үүсээд байгаа. Би анх удаа энэ хэргээр шүүхэд ирлээ.

Монгол Улсад Компанийн хууль, компанийн дүрэм, Улсын бүртгэлийн газар гэж байгаа, хэрэгжиж байгаа тул хууль тогтоомжид заасны дагуу шүүхийн байгууллагад үнэн мөнөөр нь шийдэж өгнө гэдэгт гүнээ итгэж байна” гэжээ.

Хариуцагч Б.Ц, С.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэр бүхий 5 жолоочийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. “Цаст Алтайн жинчид” ХХК нь 2010 онд 9 хүний бүрэлдэхүүнтэй дүрмийн сангаа өөрсдөө хувиараа гаргаад Монгол Улсын хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн “Цаст Алтайн жинчид” ХХК-ийг байгуулан гэрчилгээ авсан юм.

Гэтэл хууль бус захирал М.О гэдэг хүн нэхэмжлэл бичүүлж байгаа нь ямар ч хуулийн үндэслэлгүй юм. Энэ М.О нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүний нэг. Тус компани 2012 онд нүүрсний тээвэр хийх жолооч нараас гэрээ хийж, 300.000 төгрөг авсан нь үнэн болно. Одоо энэ нэхэмжлэл гаргасан жолооч нарын хөрөнгө оруулалт хийсэн гэх тоо бол өөрсдийн машины үнэ, тээврийн хөлсөө компанид хөрөнгө оруулсан мэтээр бичсэн байна.

Жолооч нар тээврийн хөлсөө өөрсдөө бүрэн авч, запас сэлбэг, шатахуун, татвар гэх мэт бүх зардлаа өөрсдөө хариуцдаг. Харин компани машин тус бүрээс тонн тутамд 3.000 – 2.000 төгрөгийн хураамж авдаг. “Цаст Алтайн жинчид” ХХК-ийг олон түмний нэр барьж ах дүү, хамаатан садан, найз нөхөд хэдэн хүмүүс хуйвалдаж, тус компанийг луйвардаж авах гэсэн санаа юм. Өнгөрсөн 2015 оны 4 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэлх 2 жилийн ажлын зураг харагдаж байна.

Энэ хугацаанд “Цаст Алтайн жинчид” ХХК-ийн хууль бус захирал М.О компанийн хөрөнгө мөнгийг ганцаараа дур мэдэн захиран зарцуулж, хувьдаа ашиглаж байгаа нь тодорхой юм. Энэ нь тооцоогоор гарах болно. Одоо энэ хүн “Төгрөгийн гол” ХХК-ийг хувиараа байгуулаад “Цаст Алтайн жинчид” ХХК-ийн хашаа дотор хамт байж байна. ... Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Ц, Ч.Болдбаатар нарын тайлбартай санал нэг байгаагаа илэрхийлэв. С.Э” гэжээ.

Хариуцагч Ж.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэлсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ж.Ннарын нэхэмжлэлтэй, “Цаст Алтайн жинчид” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар татагдан хэргийн материалтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. “Цаст Алтайн жинчид” ХХК-ийн үүсгэн байгуулагдсан зорилго гэвэл Ховд аймгийн хүнд даацын тээвэрчид Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэх зорилгоор аж ахуйн нэгж, компани болон үүсгэн байгуулагдсан.

 Ингээд улсын бүртгэлд бүртгүүлэхэд зайлшгүй үүсгэн байгуулагч байх ёстой гэсэн шаардлагын дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон 9 хүнээ үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн. Миний хувьд өөрийн хүүхэд О.Батмонгол, төрсөн дүү Ж.Баатаржав, дүүгийн хүүхэд Б.Энхзориг, Б.Ганзориг болон хөрш Энгээ, түүний хүү Э.Банзрагч гэх мэт 10 хүнийг төлөөлж компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд сонгогдсон.

Харин тэтгэврийн нас болж Улаанбаатар хот руу шилжих шалтгаанаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаа 2012 онд Ц.Болдбаатарт өгөөд явсан. Түүнээс хойш компанийн үйл ажиллагаанд оролцоогүй. Компани үйл ажиллагаагаа эхлэхдээ бүх тээвэрчдээс 300.000 төгрөг авч эхэлсэн. Тийм учраас энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Хариуцагч Б.Баярмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:“... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээний дагуу хариуцагчаар оролцож байна. “Цаст Алтайн жинчид” ХХК нь 2010 оны 10 дугаар сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдаж, албан ёсоор улсын бүртгэлд бүргүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс дэлгэрэнгүй лавлагаа хавсаргаж өгсөн бөгөөд 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4068777 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ байна.

2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн захирамжаар улсын бүртгэгч П.Алтанцэцэг нь лавлагаа гаргаж өгсөн байна. Төрөөс хуулийн этгээдийн улсын бүртгэлийг захиргааны байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй болохыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т тодорхой хуульчилсан байна.

“Цаст Алтайн жинчид” ХХК нь 2014 онд “Мо Эн Ко” ХХК-тай 15 ширхэг Норд бенз маркийн машинуудыг 4 жилийн хугацаатай гэрээгээр авч ажиллуулсан. 2014 онд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.О байсан. 2015 оны 1 дүгээр сард “Цаст алтайн жинчид” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Н.Э сонгогдсон. 2015 оны 3 дугаар сард М.О нь “Цаст алтайн жинчид” ХХК-ийн тамгыг сейф эвдэж аваад, өөрийгөө захирал гэж нэрлэх болж, удаа дараа хууль бус үйлдлүүд хийх болсны нэг жишээ энэ юм. Нэхэмжлэгч нар 70.000.000-100.000.000 төгрөгийн үнэтэй 17 автомашинаа “Цаст Алтайн жинчид” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн гэжээ. Гэтэл бодит байдалд Автотээврийн төвөөс авсан лавлагаагаар “Цаст Алтайн жинчид” ХХК-д бүртгэлтэй 22 ширхэг Howo, Shaahi, Hyundai, Nortnbenz, Beiben, Toyto, Ssangyong автомашинууд нь “Мо Эн Ко” ХХК-ийн өмчлөлийн автомашинууд бөгөөд “Мо Эн Ко” ХХК болон “Цаст Алтайн жинчид” ХХК-иудын хооронд 4 жилийн хугацаатай автомашин түрээслэх гэрээгээр авч ажиллуулж байна. Энэ мэтчилэн нэхэмжлэгч нар шүүхэд үнэн зөв нэхэмжлэл гаргах ёстой байтал зориудаар М.Ог дагаж худал, хуурмаг зүйлс их бичжээ.

Нэхэмжлэгч нар нь “Цаст Алтайн жинчид” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодон ажилладаг юм. Эдгээр жолооч нар зөвхөн хөлсөөр ажилладаг этгээдүүд болохоос, хувьцаа эзэмших эрхтэй хүмүүс биш юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.Д, Б.Баярмаа, Б.Ц, Ц.Болдбаатар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Н.Э, С.Э болон хариуцагч Б.Баярмаа, С.Э, Н.Э, Ж.Д, өмгөөлөгч Ж.Энхжаргал нараас 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус компани нь 2010 оны 10 дугаар сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан ба албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсэн, өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Мөн улсын бүртгэлээр “Цас алтайн жинчид” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь үүсгэн байгуулагч Ж.Д юм. Тус компанийн хөрөнгийн хэмжээ нь 1.008.000 төгрөг ба нэг бүр нь 1.000 төгрөгийн нэрэлсэн үнэ бүхий 108 ширхэг энгийн хувьцаатай. 9 гишүүн тус бүр 112 ширхэг буюу 112.000 төгрөгийн үнэ бүхий 11,1 хувийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй. Компанийн дүрмийн 7.1-т “Компанийн эрх барих дээд байгууллага төлөөлөн удирдах зөвлөл байна” гэж, 7.2-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захирлыг томилох эрхтэй” гэж, 7.4-т “Компанийн менежментийн багийн орон тоо цалин, санхүүгийн холбогдолтой дүрэм журмыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож өгнө” гэж, 7.9-т “Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн олонхийн саналаар гүйцэтгэх захирлыг сонгоно” гэж, 7.10-т “Эрх бүхий харилцаанд компанийг төлөөлөх гэрээ, хэлцэл байгуулах, компанийн гүйцэтгэх захирал батлах, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хариуцана” гэж тус тус заасан. Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан үндэслэлээр компанийн дүрэм батлагдсан. Иймд нэхэмжлэгч нарын тодруулан өөрчлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 117 дугаар шийдвэрээр:

“ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3, 12 дугаар зүйлийн 12.2, 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг баримтлан хариуцагч М.О, Х.С, Ж.Д, Б.Ц, Н.Э, С.Э, Э.Энхтайван, Б.Баярмаа, Н.Болдбаатар, Ж.О нарт холбогдох, ““Цаст Алтайн жинчид” ХХК-ийн дүрэм болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох 1,077 хувь, нийт 57,081 хувийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай” нэхэмжлэгч Ж.Н, Х.Г, П.Осор, М.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж.” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 117 дугаар шийдвэрийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гардан авч танилцаад эс зөвшөөрч дараах гомдолыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: 1 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гээд ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас "Нэхэмжлэгч 4 иргэн нийт 61/53/ хүнийг төлөөлөх эрхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхгүй" гэж маргаж, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлэх саналыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа өнгөрч, удааширсан байдлыг харгалзан шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно гэж дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хуульд заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгч захирамж гаргаж шийдвэрлэхээр байна.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа өнгөрсөн, удааширсан байдлыг харгалзан хэргийг эцэслэн шийдвэрлэх талаар хуулинд зохицуулалт байхгүй ба шийдвэрийн дээрх үндэслэл нь хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг зааж чадаагүйгээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

2. Маргааны үйл баримт, хууль зүйн үндэслэлийн талаар. а/ Шүүх Цаст Алтайн жинчид" ХХК-ний хувийн хэргээс үзэхэд ...2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс Ж.Оыг хасч, Ц.Болдбаатарыг нэмж бүртгэсэн бүртгэл тус тус хийгджээ” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Ховд аймгийн тээвэрчдийн холбооны дэргэдэх "Цаст Алтайн жинчид “ ХХК-ний 2012 оны 08 сарын 29-ны өдрийн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн дүрмэнд Ц.Болдбаатар нь компаний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн болохоос компаний төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр бүртгэгдээгүй юм.

Уг нь компаний төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 2012 оны 03 сарын 21-ний өдрийн 12024 дугаартай хурлын тэмдэглэл болон 2012 оны 08 сарын 09-ны өдрийн 009 дугаартай Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, Хуулийн этгээдийи үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтанд агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл /1-р х/х-н 159-р хуудас / зэргээс харахад компаний төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс Ж.Оыг хасаж; Ц.Болдбаатарыг нэмж оруулах хүсэлтийг гаргаж байсан боловч энэхүү өөрчлөлтийг хийлгүй компаний дүрмийг бүхэлд нь өөрчилж Ж.Оыг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс нь хасаж, Ц.Болдбаатарыг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр хэнийг нь ч бүртгээгүй байдаг.

 Гэтэл шүүхээс Ц.Болдбаатарыг компаний төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр бүртгүүлсэн гэж дүгнэж байгаа нь ИХШХШТХ-н 40-р зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна.

б/ Шүүхээс хүн тус бүр 300,000 төгрөгийг компанид "хөрөнгө оруулсан" гэх боловч тухайн мөнгийг компанийн санхүүгийн анхан шатны бүртгэлд бүртгээгүй аливаа аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, орлого. зарлага, ажил үйлчилгээний талаарх бүх мэдээллийг тусгасан байх үүрэгтэй боловч энэхүү үүргээ "Цаст алтайн жинчид" ХХК биелүүлээгүй ба хэрэгт компанийн тухайн үеийн санхүүгийн ямар нэгэн баримт авагдаагүй байх бөгөөд тухайн 22,000,000 төгрөгийг хэний шийдвэрийн үндсэн дээр юунд зарцуулсан нь тодорхойгүй байна, нэр бүхий 74 иргэний тус бүрийн 300,000 төгрөгийг "Цаст Алтайн жинчид" ХХК-ний үйл ажиллагаанд зориулан оруулсан хөрөнгө оруулалт гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь илт хууль бус үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "анхан шатны баримт' гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт цугларсан "Мөнгө өгсөн баталгаа" гэх баримт нь анхан шатны баримтад хамаарахаар байна.

Тээвэрчдээс хүн тус бүрийн 300,000 төгрөг хурааж компаний хувьцааны 70 хувийг хувь нийлүүлсэн тээвэрчид эзэмших, 30 хувийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд эзэмших шийдвэрийг 2012 оны 02 сарын 05-с 09-ний өдрүүдэд хуралдсан "Цаст Алтайн жинчид" ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөл, нийт тээвэрчдийн хамтарсан хурлаар хэлэлцэн шийдвэрлэж мөнгийг Одсүрэн, Болдбаатар нар хурааж авахыг олонхийн саналаар баталсан болох нь хавтаст хэргийн 57-30 дугаар хуудсанд цугларсан нотлох баримтууд, компанийн 2012 оны 08 сарын 29-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн дүрмийн 14.3, 14.4 дэх заалтуудаар нотлогддог.

Дээрх "Цаст Алтайн жинчид" ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нийт тээвэрчдийн хамтарсан хуралдаанаас гарсан шийдвэр нь Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.2-д заасны дагуу хувьцаа нэмж гаргах замаар компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу нэр бүхий 74 иргэн тус бүр 300,000 төгрөгийн хувь нийлүүлсэн нь Компанийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “ Зарласан хувьцаанаас хувьцаа эзэмшигчдийн худалдан авч эзэмшсэн хэсгийг эргэлтэд гаргасан хувьцаа гэнэ” гэж заасны дагуу хувьцаа эзэмших эрхтэй юм.

Нэхэмжпэгч нараас цуглуулан авсан мөнгийг "Цаст Алтайн жинчид" ХХК-нийг үүсгэн байгуулахтай холбогдсон зардал болох 2010 оноос хойш гаргасан зардлууд компаний улс хоорондын ачаа тээвэрлэх тусгай зөвшөөрөл хөөцөлдөхтэй холбоотой гарсан зардал, компанийн өр, компаний үйл ажиллагаа явуулахтай холбоотой зардлуудад зарцуулсан болох нь "ЦАЖ" ХХК-д 2012 оны 02 сарын 13-с 15-ны өдрүүдэд бэлэн мөнгө өгсөн иргэдийн жагсаалт / шүүхийн шийдвэрт тусгагдаагүй /,

Гэрч Б.Оюун, хариуцагч М.О, Х.С нарын мэдүүлгүүдээр нотлогддог ба хэргийн зохигчид энэ талаар маргадаггүй бөгөөд энэ нь нийтэд илэрхий, нотлох шаардлагагүй үйл баримт юм.

Нэхэмжлэгч нар нь компанийг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг төлснийхөө хувьд Компаний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасны дагуу хувьцаа эзэмших эрхтэй юм.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д .Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна.

Мөн хуулийн 13 дугаар зүйлийн13.4-д .Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага. аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна.

14 дүгээр зүйлийн 14.3. Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ:

14.3.1.анхан шатны баримт бүрдүүлэх;

14.3.2.журналд бичих;

14.3.3.дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх;

14.3.4.ажил, гүйлгээний мэдээ гаргах;

14.3.5.санхүүгийн тайлан гаргах.

14.4.Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ:

14.4.1.аж ахуйн бүх ажил, гүйлгээ;

14.4.2.бүх херөнгө, хөрөнгө оруулалт, авлага:

14.4.3.бүх өр төлбөр;

14.4.4.аж ахуйи үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр;

14.4.5.бүх орлого гэж заажээ.

“Цаст Алтайн жинчид" ХХК-ний гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нарын дээрх хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй нэхэмжлэгч нарын тус компанид хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалт болох хүн тус бүрийн 300,000 төгрөгийг компанийн санхүүгийн тайландаа тусгаагүй буруутай үйлдлийг нэхэмжлэгч нарт хамаатуулан тэднийг тухайн хөрөнгө оруулалтыг аж, ахуйн нэгжийн санхүүгийн тайланд тусгахыг шаардаагүй гэж буруутган нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 в/Ховд аймгийн тээвэрчдийн зөвлөгөөний шийдвэр, нийт тээвэрчдийн саналыг үндэслэн Аймгийн тээвэрчдийн холбооны дэргэд 2010 оны 10 сарын 18-ны өдрийн 1 дугаартай тогтоолын дагуу 2010 оны 10 сарын 26-ны өдөр байгуулагдсан Цаст алтайн жинчид" ХХК-ний дүрмээр Ц.Болдбаатараас бусад хариуцагч нар нь компаний үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн ба 2011 оны 03 сарын 25-ны өдрийн компаний дүрмээр дээрх иргэд нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр бүртгэгдсэн байдаг. Компаний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д "Компаний хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компаний дүрэмд тусгасан байна" 62 дугаар зүйлийн 62.1-д “Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ", 62.1.7.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох; 75 дугаар зүйлийн 75.1-д Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна. гэж заажээ.

Өөрөөр хэлбэл “Цаст Алтайн жинчид" ХХК нь Ховд аймгийн нйит тээвэрчдийн зөвлөгөөний шийдвэрээр үүсгэн байгуулагдаж, компаний төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр сонгогдсон нэр бүхий эдгээр иргэд нь Ховд аймгийн тээвэрчдийн төлөөлөл болон компаний ТУЗ-н гишүүнээр сонгогдсон болох нь нотлогдож байгаа юм.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан өргөдөл гаргах эрх бүхий этгээд болох хэргийн хариуцагч нар нь компаний мэдээлэлд өөрчлөлт оруулахад шаардагдах баримт бичгийг бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад өргөдлөө гаргахгүй байгаа эс үйлдэхүйгээс болж нэхэмжлэгч нарын хувьд компанид хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хувьцааг эзэмших эрх нь зөрчигдөж байгааг шүүх анхаарч үзэлгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 117 дугаартай шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, Х.Г, П.Осор, М.Э, тэдгээрийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарын давж заалдах гомдлын агуулга: “....бид Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 117 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа "Цаст Алтайн Жинчид" ХХК-ний хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа "Цаст Алтайн Жинчид ХХК-нд 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300 000 төгрөгт ногдох 1.077 хувь, нийт 57, 081 хувийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх “ гэж тодруулан өөрчилсөн.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна", шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэх хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна

Учир нь Ховд аймгийн тээвэрчид нэгдсэн зохион байгуулалтанд орж 2009 оны 05 сарын 11-ны өдөр хуралдаж, Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны дэргэд компани байгуулахаар хүн тус бүр 5000 төгрөг хураалгаж. Х.С, Ж.Д , С.Баянмөнх зэрэг хүмүүст уг асуудлыг хариуцуулсан байдаг.

Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны дэргэд "Цаст Аптайн Жинчид" ХХК-ийг байгуулан 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ингэж бүртгэлжүүлэхдээ 9 хүний компани болгож бүртгүүлсэн байсан бөгөөд улмаар 2012 онд компаний дүрмийг шинэчлэн батлуулахдаа компанид хувь оруулсан тээвэрчид буюу хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваах болон хувь оруулсан тээвэрчдийн нэрсийг хавсралтаар оруулан батлуулах асуудлыг баталгаажуулсан.

2012 оны дүрмийн 14.3-д "...Хувь оруулсан тээвэрчдийн нэрсийг компаний дүрэмд хавсралтаар оруулна", мөн 14.4-д "Компаний үүсгэн байгуулагч 9 гишүүн нь хувь хүртэхдээ тээвэрчдээс хуримтлуулан авсан мөнгөөр үйл ажиллагааг санхүүжүүлж, жилийн эцэст орсон орлого болон санхүүжилтээс илүү гарсан хуримтлалыг Төлөөлөн удирдах зөвлөлд 30%, хувь оруулсан тээвэрчидэд 70%-иар тооцож олгоно" гэж тодорхой заалт оруулсан.

Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны дэргэдэх "Цаст Алтайн Жинчид" ХХК-нд 2012 оны 02 сарын 13-ны өдөр нэр бүхий 74 жолоочоос тус бүр 300 000 төгрөгний хөрөнгийг хувь нийлүүлсэн байдаг.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар болон зохигчдын хэн аль нь 300 000 төгрөгний хувь нийлүүлсэн асуудлаар маргаагүй бүгд хүлээн зөвшөөрсен.

Түүнчлэн компаний нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Оюуны шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгээр 300 000 төгрөгийг хурааж, "Мөнгө өгсөн баталгаа гэх баримтыг олгосон нь нотлогдон тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүх "...Өөрөөр хэлбэл, аливаа аж ахуй нэгж, байгууллага нь өөрийн санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, орлого, зарлага, ажил үйлчилгээний талаарх бүх мэдээллийг тусгасан байх үүрэгтэй боловч энэхүү үүргээ "Цаст Алтайн Жинчид" ХХК биелүүлээгүй..." гэж дүгнэсэн.

Түүнчлэн анхан шатны шүүхээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйл, 5 дугаар зүйлүүдийн зохицуулалтын агуулгыг дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх "...хөрөнгө оруулалтыг аж ахуй нэгжийн санхүүгийн тайланд тусгахыг шаардсан байх ба нэр бүхий 74 иргэний тус бүрийн 300 000 төгрөгийг "Цаст Алтайн Жинчид" ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан оруулсан хөрөнгө оруулалт гэж үзэх боломжгүй байна" гэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбаруудыг хэрхэн үгүйсгэсэн, энэ нийт 22 000 000 төгрөгний хөрөнгийг юу гэж үзэх нь ойлгомжгүй дүгнэлт хийсэн.

Харин нэхэмжлэгч нар "Цаст Алтайн Жинчид" ХХК хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг хуулийн дагуу шаардсан бөгөөд эрх ашиг сонирхолыг хохироосон байхад шүүх зөрчигдсөн эрхийг сэргээхийг ямар үндэслэлээр хэрхэн үгүйсгэсэн нь тодорхойгүй байна.

Компаний тухай хуулийн дугаар зүйлийн 3.2-д "Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох...", 3.3-д "Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсзн эрх эдэлнэ" мөн 30 дугаар зүйлийн 30.1-д "Тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэх бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд тухайн компанийн зарласан болон эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй" гэх зохицуулалтаар "Цаст Аптайн Жинчид" ХХК-нд 300 000 төгрөгний хөрөнгийн хувь нийлүүлсэн жолооч тус бүр уг компаний хувьцаа эзэмшигч болох эрх зүйн үндэслэл болж байгаа юм.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон асуудал нь "Цаст Алтайн Жинчид" ХХК-ний ТУЗ нь Компаний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д "Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгасан байна", 31 дœгээр зүйлийн 31.2-д "Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж болно: 31.2.1 нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах" гэх заалтуудыг биелүүлээгүйгээс хувьцаа эзэмшигч 53 хувь нийлүүлсэн тээвэрчдийн эрх ашиг сонирхол хохирсон тул шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлэх юм.

Иймд Улсын бүртгэлийн хувийн хэрэг болон "Цаст Алтайн Жинчид" ХХК-ний дүрэм, зохигчдын тайлбараар 300 000 төгрөгний хөрөнгөөр хувь нийлүүлсэн тээвэрчид нь хувьцаа эзэмшигч байх үндэслэл бөгөөд энд нэгэнт тус бүхийн 300 000 төгрөгийг буюу 22 000 000 төгрөгийг дүрмийн санд өөрчлөлт оруулсан асуудлыг шалгах шаардлагагүйгээр нэхэмжлэгч нарыг хувь нийлүүлсэн гэж үзэн хувьцаа эзэмшигчээр тогтоох эрх зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл компаний дүрмээр 108 ширхэг энгийн хувьцаа байгаа бөгөөд энэ хувьцааг нэмэгдүүлээгүй, харин компаний өөрийн хөрөнгө нь 22 000 000 төгрөг болж нэмэгдсэнийг Улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь хуулийг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон

Гэтэл анхан шатны шүүх үндэслэлгүйгээр нотлох баримтыг буруу үнэлсэн бөгөөд нотлох баримтанд үндэслэсэн шийдвэрийг гаргасангүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Хэдийгээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтуудад "Нийт тээвэрчдийн гаргасан санал", :'Нийт тээвэрчдийн хурлын шийдвэр" гэж, мөн компаний дүрмийн 14.3-т "Хувь оруулсан тээвэрчдийн нэрсийг компаний дүрэмд хавсралтаар оруулна: гэж, мөн 14.4-т "...тээвэрчдээс хуримтлуулсан мөнгөөр үйл ажиллагааг санхүүжүүлж, жилийн эцэст Төлөөлөн удирдах зөвлөлд 30 хувь, хувь оруулсан тээвэрчидэд 70 хувиар тооцож олгоно хэмээн тус тус бичигдсэн байх боловч үүнийг албан ёсоор компанийн хөрөнгө оруулагч. эсхүл хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлээгүй нөхцөлд шүүх хүлээн авах үндэслэлэлгүй байна гэж дүгнэсэн атлаа ямар үндэслэлээр Улсын бүртгэлд хүчин төгөлдөр байгаа барммтуудыг үгүйсгэсэн нь тодорхойгүй, үндэслэлгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйл, 40 дугээр зүйл 40.2. 40.3 дах заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна

Дээрхи компаний дүрмийг Иргэний хэрэг шүүхзд хянан шийдвэрлзх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт бөгөөд үүнийг шүүх ямар үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэдгээ тайлбарласангүй, шүүхийн шийдвэр ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх Компаний дүрмийн 14.3-д заасан хавсаралтыг компаний үндсэн баримт бичигт хавсаргагдаагүй, Улсын бүртгэлд бүртгэгдэгүй хэмээн тайлбарласан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд үүнээс болж зөрчигдсөн эрхийг сэргээхээр нэхэмжлэл гаргасан асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдууллаа.

Түүнчлэн анхан шатны шүүх 9 хувьцаа эзэмшигч нар компаний дүрмийн 14.3-т заасан шаардлагыг хангуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй байгаа учир... хэмээн дүгнэсэн нь Үндсэн хууль, Иргэний хууль болон Иргэний хэрзг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дүгнэлт гэж үзэж байна.

Тиймээс анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа хувь нийлүүлж: хөрөнгө оруулсан тээвэрчдийн эрх ашгийг хохироосон нотлох баримтанд үндэслээгүй хэт нэг талд үйлчилсэн гэж үззх үндэслэл болж байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зуйлд заасан нотлох баримт хзрэгт хангалттай цугларсан, Иргзний хзрэг шүүхэд нянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд үндэслэл журмын дагуу цуглуулсан баримтуудыг анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг буруу үнэлж, нотлох баримтыг үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 117 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан магадлал гаргаж өгнө үү.

 

Нэхэмжлэгчдийн өмгөөлөгч Б.Батгэрэлийн давж заалдах гомдлын агуулга: “Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 117 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн заалттай нийцээгүй гэж үзэж байна.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар: Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Ж.Н, Х.Г, П.Осор, М.Э нарыг "нийт 61/53/ хүнийг төлөөлөх эрхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхгүй байна" гэсэн дүгнэлтийг хийж Ж.Н, Х.Г, П.Осор, М.Э нарын 4 иргэнийг шүүхэд нэхэмжпэл гаргасан гэж үзэн хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь 1-р хавтас хэргийн 223-224 дүгээр талд авагдсан итгэмжлэлд нэр дурдагдсан 54 иргэн /жагсаалтын 8-д байгаа Б.Ганчөдөр 21-д дахин бичигдсэн/ тухайн итгэмжлэлээр эрх олгогдсон 4 иргэн нийт 58 иргэний анхны нэхэмжлэлийн шаардлага ""Цаст Алтайн Жинчид ХХК-ний хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай' байсан.

Тус итгэмжлэлийн үнэн зөвийг Ховд аймгийн тойргийн 173 дугаартай нотариатч Т.Өнөр гэрчилсэн байдаг ба тухайн нотариатчийн үйлдэл хууль бус байсан гэх түүнийг хүчингүй болгосон ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй.

Шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхгүй байна гэж дүгнээд тодруулан өөрчилсөн “ Цаст Алтайн Жинчид" ХХК-ийн дүрэм болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 53 хуний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох 1.077%, нийт 57.081 хувийн саналын эрх бухий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай" нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн Ж.Нямзундуй, Х.Гантөмөр, П.Осор, М.Эрдэнэчулуун нарт хамааралтай байна гэж үзсэн.

Хэрэв нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг анхны нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхгүй гэж үзэж байгаа бол шүүх "Цаст Алтайн Жинчид" ХХК-ний хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай" шаардлага бүхий нэр бүхий жолооч нарын нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.

2017 оны 3 сарын 17-ны өдөр олгогдсон итгэмжлэл нь /1-р хавтас 223-224 дэх тал/ Иргэний хуулийн 64 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасныг үндэслэж олгогдсон байх ба Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д "төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно" гэж заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д "нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй" гэж заасан байх ба Ж.Нямзундуй, Х.Гантөмөр, П.Осор, М.Эрдэнэчулуун нар нь өөрийн болон нэр бүхий жолооч нарын нэрийн өмнөөс зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч байна.

Зохигчийн хувьд эдэлбэл зохих эрхээ эдэлсэн байх бөгөөд тухайн итгэмжлэлд хэргийн оролцогчийн эдэлбэл зохих бүх эрх, үүргийг шилжүүлсэн байна.

Энэ тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардпагыг өөрчлөх бүрэн эрхтэй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

2. Маргааны үйл баримт хууль зүйн үндэслэлийн талаар:

Ховд аймагт том оврын машинаар тээвэр хийдэг жолооч нар нэгдсэн зохион байгуулалтанд орохоор анх 2009 оны 5 сарын 9-ны өдөр жолооч нарын хурал зохион •» байгуулсан. Тухайн хурлаар Х.С, Ж.Д, Ж.О, Б.Ц, М.О Н.Э, С.Э, Н.Г, Э.Энарын 9 хүнийг компаниа байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах эрх олгож төлөөлөл болгосон.

Улмаар 2010 оны 10 сарын 18-ны өдөр компани үүсгэн байгуулах хурал хийж, дүрмээ баталж, ТУЗ-ын гишүүдийг сонгож гүйцэтгэх захирлаа томилсон.

"Цаст Алтайн Жинчид" ХХК-ны 2010 оны 10 сарын 18-ны 1 дугаартай хурлын тогтоол/1-р хавтас 139 дахь талд / нь Ховд аймгийн Тээвэрчдийн зөвлөгөөний шийдвэр, нийт тээвэрчдийн саналыг үндэслэсэн байх ба аймгийн тээвэрчдийн холбооны дэргэдэх тээвэрчдийн саналаар ЦАЖ ХХК-ийг үүсгэн байгуулжээ.

Цаст Алтайн Жинчид ХХК-ны дүрмийг анх Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дээрх нэр бүхий 9 хүнийг үүсгэн байгуулагч гэж бүртгүүлснийг 2011 оны 3 сарын 25-нд ТУЗ-ын гишүүн гэж залруулсан байдаг.

\Үүний дараагаар 2012 оны 8 сарын 29-ны өдрийн 05 тоот тогтоолын 1-р хавсралтаар баталсан гэх дүрмийг Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн дүрмээр Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүн л компанийн нийт хувьцаа эзэмшигч байх, эрх барих дээд байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байх гэсэн өөрчлөлтийг оруулсан.

Гэтэл Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д "Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна" гэж хуульчилжээ. Хариуцагч нарын хувьд хуулийн дээрх зохицуулалтыг зөрчиж өөрсдөдөө давуу эрх бий болгосон.

Цаст Алтайн Жинчид ХХК нь ямар замаар байгуулагдсан, тухайн компаний үндсэн хөрөнгө хэрхэн бий болсон, компанийн хувьцааг хэн хэдэн хувиар хэрхэн эзэмших ёстой вэ гэдэгт шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй гэж үзэж байна. Анх нэр бүхий 74 жолооч тус бүр 300.000 төгрөг нийлүүлж уг компаний үндсэн хөрөнгийг бий болгосон байх ба энэхүү мөнгийг "Цаст Алтайн Жинчид" ХХК-ны нягтлан бодогч Б.Оюун хүлээн авсан байдаг.

Ингэхдээ компанийн санхүүгийн тэмдэг дарагдсан мөнгө өгсөн баталгаа бүхий баримтыг үйлдсэн байх ба тухайн хөрөнгө нь Цаст Алтайн Жинчид" ХХК-ны үйл ажиллагааны эргэлтэнд орсон гэдэг нь хариуцагч М.Одсүрэнгийн тайлбар, Х.Силамын сэжигтнээр өсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

Нэхэмжлэл гаргасан нэр бүхий 53 жолоочийн "Цаст Алтайн Жинчид" ХХК-д оруулсан хөрөнгө оруулалт нь шууд хэлбэрээр тогтоодсон байхад шүүх "санхүүгийн тайланд тусгагдаагүй байна" гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д "Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйрэр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно" гэж заасан байх ба нэхэмжлэгч нарын хувьд "Цаст Алтайн Жинчид" ХХК-д хувь нийлүүлж тухайн компаний үндсэн хөрөнгийг бий болгосноор хувь нийлүүлсэн хэмжээнд ногдох хувьцаа эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй нь "Цаст Алтайн Жинчид" ХХК-д хувь нийлүүлсэн жолооч нарын хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

2012 оны 8 сарын 29-ны өдрийн дүрмийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн атлаа уг дүрмийн 14.3-д заасан хавсралтаа бүртгүүлээгүй нь хувь нийлүүлсэн тээвэрчдийн эрхийг зөрчиж байгаа юм.

Гэтэл анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйн улмаас нэхэмжлэгч нарын хууль эрх ашиг давхар зөрчигдөхөд хүрч байна.

Иймд хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шœœхийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 117 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг болон тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: “Нэхэмжлэгч Ж.Ннарын 2018 оны 03 сарын 14-ны өдрийн гаргасан Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 117 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолтой танилцаад, хариуцагч Э.Энхтайван, Н.Э, С.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, өмгөөлөгч Ж.Энхжаргал бид дараах хариу тайлбарыг гаргаж байна.

 Нэхэмжлэгч Ж.Ннарын нэхэмжпэлтэй, хариуцагч Э.Энхтайван, Н.Энхтбр, С.Э нарт холбогдуулан, "Цаст Алтайн Жинчид" ХХК-ний хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжпэлийн шаардлагыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Цаст Алтайн Жинчид" ХХК-ний дүрэм болон тус компанйин Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 3007000 төгрөгт ногдох 1.077 хувь нийт 57,081 хувийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 117 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

Нэг: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.2.1-т шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үрэгтэй гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нар "Бид компанид хөрөнгө оруулсан тул түүнд ногдох ашиг авах, хувьцаа эзэмших эрхтэй" гэжээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "Хөрөнгө оруулалт" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг хэлнэ., мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хууль тогтоомжоос хориглосноос бусад салбар, үйлдвэрлэл, үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийж болно..., мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т Хөрөнгө оруулагч дангаараа болон бусад хөрөнгө оруулагчтай хамтран аж ахуйн нэгж байгуулах эрхтэй, мөн хуулийн 5.1.2-т Хөрөнгө оруулагч хувьцаа, өрийн бичиг, бусад төрлийн үнэт цаасыг худалдан авахаар хөрөнгө оруулалт хийж болно" гэжээ.

Нэхэмжлэгч нар нь "Цаст Алтайн Жинчид" ХХК-тай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодон ажилладаг. Эдгээр жолооч нар нь зөвхөн хөлсөөр ажилладаг этгээдүүдээс болохоос, хувьцаа эзэмших эрхтэй хүмүүс биш юм. Үүнээс үзэхэд Монгол Улсын иргэн тус улсад аливаа хэлбэрээр хөрөнгө оруулж, аж ахуйн нэгж байгууллах, түүний үнэт цаас, хувьцааг худалдан авч болох боловч тухайн хөрөнгө оруулалтыг аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд тусгахыг шаардсан байх ба нэхэмжлэгч нар тус бүрийн 300.000 төгрөгийг "Цаст Алтайн Жинчид" ХХК-ний үйл ажиллагаанд зориулсан хөрөнгө оруулалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Ж.Ннар нь "Цаст Алтайн Жинчид" ХХК-ийг үүсгэн байгуулахад хөрөнгө оруулаагүй, мөн хувьцаа эзэмшигч биш болох нь Компанийн тухай хуулийн 1-дугаар зүйлийн 12.2-т компаниас гаргасан хувьцааг Монгол Улсын иргэн, гадаад иргэн, харъяалалгүй хүн эзэмших эрхтэй, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т компаний хувьцаа нь компанид хөрөнгө оруулсан, түүнийг үндэслэж санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмгшигчийн эрхийг гэрчилнэ...гэж заасан бөгөөд нэр бүхий 53 иргэнийг иЦаст Алтайн Жинчид"ХХК-ний хувьцаа зэмшигч гэдгийг нотлох баримт байхгүй, мөн улсын бүртгэлд бүртгээгүй тул тэднийг хувьцаа эзэмшигч гэдгийг тогтоох, 57,081 хувийн хувьцаа эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл Цаст Алтайн Жинчид ХХК-ний хувьцаа эзэмшигч биш болох нь нотлогдон тогтоож байгаа бөгөөд нэхэмжпэгч нарын эрх, хууль ёсны ашиг нь зөрчигдөөгүй. Хоёр: Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ...гэжээ. Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д Жомпанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгасан байна..." гэх хуулийн заалтын дагуу Цаст Алтайн Жинчид ХХК-ний дүрмийн 5.2.1-т зааснаар Х.С, Ж.Д, Ц.Болдбаатар, Б.Ц, М.О, Н.Э, С.Э, Н.Гатулга, Э.Энар нь хувьцаа эзэимшигч болох нь нотлогдон тогтоогдож байгаа. Ховд аймгийн тээвэрчдийн холбооны дэргэдэх "Цаст Аптайн Жинчид" ХХК-ний дүрмийн 5.2 Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 1,008,000 төгрөг ба нэг бүр нь 1000 төгрөгний нэрлэсэн үнэ бүхий 108 ширхэг знгийн хувьцаа байна.

Улсын бүртгэийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.12-д Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаатны овог, эцэг, эхийн нэр, албан тушаал, иргэний үнэмлэх, бичиг баримт болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаарыг бүртгүүлсэн байхаар зохицуулсан. Цаст Алтайн Жинчид ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу захирлаар улсын бүртгэлд Ж.Д бүртгэлтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2017 оны 11 сарын 14-ны өдрийн 1350 дугаартай албан бичгээр нотлогдон тогтоодсон. Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т: Гүйцэтгэх удирдлага нь гэрээ, хэлцэл хийх гэрээ байгуулах компанийг төлөөлөх зэргийг компаний нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулж болно гэж заасан.

 "Цаст Алтайн Жинчид" ХХК нь 2010 оны 10 сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр Х.С, Ж.Д, Ц.Болдбаатар, Б.Ц, М.О, Н.Э, С.Э, Н.Г, Э.Энарын хувьцаа эзэмшигчтэйгээр байгуулагдаж албан ёсоор бүртгүүлж хуулийн этгээдийн эрх авсан бөгөөд өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй, Манай компани үүсгэн байгуулах баримт бичиг улсын бүртгэлээр Цаст Алтайн Жинчид ХХК-ийг итгэмжпэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь үүсгэн байгуулагч Ж.Д юм.

Улсын бүртгэлын албан ёсны бүртгэлд тусгагдсан төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирал Ж.Дгийн үйл ажиллагаа түүний гарын үсэг зурсан гэрээ, хэлцлийг хууль ёсны гэж үзнэ. 2010 оноос хойш нэг ч удаа захирал өөрчгөгдөөгүй Хариуцагч М.О нь нэхэмжпэгч нартаа нэг хүсэл зорилготой байгаа бөгөөд "Цаст Алтайн Жинчид" ХХК-ны дүрмийн 7, төлөөлөн удирдах зөвлөл эрхийн 7.1-т Компаний эрх барих дээд байгууллага төлөөлөн удирдах зөвлөл байна. 7.2-т Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захирлыг томилох, 7.4-т компани мөнежмөнтийн багийн орон тоо цалин санхүүгийн холбогдолтой дүрэм журмыг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож өгнө. 7.9-т Компаний төлөөлөн удирдах зөвлөлийн олонхийн саналаар гүйцэтгэх захирлыг сонгоно. 7.10-т Эрх бүхий харилцаанд компанийг төлөөлөх гэрээ, хэлцэл байгуулах компаний гүйцэтгэх захирал батлах түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хариуцна гэж заажээ.

Цаст Алтайн Жинчид ХХК-ний дүрмийн 7.4-т Компаний менөжмөнтийн багийн орон тоо, цалин санхүүгийн холбогдолтой дүрэм журмыг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож өгөх ёстой байтал томилогдсон шийдвэргүй өөрийгөө захирал гэж нэрлэсэн М.О нь дур мэдэн "Цаст Алтайн Жинчид" ХХК-ний хувьцаа эзэмшигчээр нэр бүхий 65 хүнийг бүртгүүлэх гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

"Цаст Алтайн Жинчид" ХХК-ний 9 хувцаа эзэмшигч нар өөрсдөө оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувьцаа эзэмшигч байх бөгөөд тэд өөрсдөө шийдвэр гаргаж, нэмж хувьцаа эзэмшигч оруулах, эсхүл хувьцаа эзэмшигчээс хасах шийдвэрийг гаргах эрхтэй учир Иргэний хуулийн 183 дугаар зүйл Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "Улсын бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв байх" зарчмын дагуу хэрэгжсэн.

Гурав: Нэхэмжлэгч гэх 65 хүн бүгдээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зэрэг оролцох боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар Ж.Ннарыг төлөөлүүлэн оролцуулж байна гэоэн атлаа анх шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ 65 хүн гарын үсэг зурсан байдаг. Хэрэв тухайн нэхэмжлэгч 4 төлөөлж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Нэхэмжэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсэг зурна... гэж заасны дагуу гарын үсгээ зурах естой байсан. Гэтэл 65 иргэн бүгд зурсан нь Ж.Ннарт итгэмжпэл олгосон гэх нотлогдон тогтоогдохгүй байна. Мөн анх итгэмжлэл олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Иргэний хуулийн 62-70 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.7, 25.2.1-25.2.6-д заасан дагуу олгогдоогүй учир нэхэмжпэгч 4 иргэн нэхэмжпэлийн шаардлагыг тодруулан өөрчлөх эрхгүй юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатарын гаргасан гомдолд "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа өнгөрсөн, удааширсан байдлыг харгалзан хэргийг эцэслэн шийдвэрлэх талаар хуулинд байхгүй ба шийдвэрийн дээрх үндэслэл нь хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг зааж чадаагүйгээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдзэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-ыг зөрчсөн байна... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-т Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг шийдвэр гэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ.., мөн хуулийн 71.2-т Энэ хуулийн 71.1-т заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвөлгөөнөөс нэг удаа 30 хүртэл хугацаагаар сунгана. гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ,.... гэжээ.

 Дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжпэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын агуулга нь хууль зүйн үндэслэлгүй болох нь нотлогдон тогтоогдож байна. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шийдвэрийн үндэслэх хэсгийг хуулийн дагуу гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхино уу” гэжээ.

Хариуцагч Х.С итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч М.О би нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, Х.Г, П.Осор, М.Э, тэдгээрийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, Д.Хуягбаатар, нарын Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 117 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Учир нь Ховд аймгийн тээвэрчид нэгдсэн зохион байгуулалтанд орж 2009 оны 05 сарын 11-ны өдөр хуралдаж, Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны дэргэд компани байгуулахаар хүн тус бүр 5000 төгрөг хураалгаж, Х.С, Ж.Д, С.Баянмөнх зэрэг хүмүүст уг асуудлыг хариуцуулсан. Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны дэргэдэх "Цаст Алтайн Жинчид" ХХК-ийг байгуулан 2010 оны 10 сарын 28-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Компаний тухай хуулиар үүсгэн байгуулагч нь 50 хүнээс ихгүй байхаар заасан тул тухайн үед 1 хүний ард гэр нь ойролцоо байдаг болон хамаатан садан, найз нөхөд гэсэн хүмүүс байхаар тооцоолон үүсгэн байгуулагчаар 9 хүн төлөөлөн Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ингээд үүсгэн байгуулагч 9 хүн дахин бүртгүүлсэн дүрмээр ТУЗ-ын гишүүн болсон бөгөөд бид 9 хүний хариуцлагаар нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна.

Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны дэргэдэх "Цаст Алтайн Жинчид" ХХК-нд 2012 оны 02 сарын 13-ны өдөр нэр бүхий 74 жолоочоос тус бүр 300 000 төгрөгний хөрөнгийг хувь нийлүүлсэн асуудлаар маргаагүй бүгд хүлээн зөвшөөрч байгаа.

2012 онд компаний дүрмийг шинэчлэн батлуулахдаа компанид хувь оруулсан тээвэрчид буюу хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваах болон хувь оруулсан тээвэрчдийн нэрсийг хавсралтаар оруулан батлуулах асуудлыг хуралдаж баталгаажуулсан боловч тээвэрчдийн нэрс бүхий хавсралтыг Улсын буртгэлд бүртгүүлээгүй нь мөн л тухайн үеийн компаний удирдлага, ТУЗ-ын буруутай үйл ажиллагаа юм. 2012 оны дүрмийн 14.3-д "...Хувь оруулсан тээвэрчдийн нэрсийг компаний дүрэмд хавсралтаар оруулна", мөн 14.4-д "Компаний үүсгэн байгуулагч 9 гишүүн нь хувь хүртэхдээ тээвэрчдээс хуримтлуулан авсан мөнгөөр үйл ажиллагааг санхүүжүүлж, жилийн эцэст орсон орлого болон санхүүжилтээс илүү гарсан хуримтлалыг Төлөөлөн удирдах зөвлөлд 30%, хувь оруулсан тээвэрчидэд 70%-иар тооцож олгоно" гэж тодорхой заалт оруулан нэрсээ хавсралтаар гаргаж ТУЗ-ын дарга баталгаажуулсан.

Тиймээс нэхэмжлэгч нарын "Цаст Алтайн Жинчид" ХХК хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг хуулийн дагуу шаардбан бөгөөд эрх ашиг сонирхолыг нь ТУЗ-ын гишүүн 9 хүн хохироосон гэж үзэж байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардпагын гол үндэслэл болсон асуудал нь "Цаст Алтайн Жинчид" ХХК-ний ТУЗ нь Компаний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д "Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгасан байна", 31 дүгээр зүйлийн 31.2-д "Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж болно: 31.2.1.нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах" гэх заалтуудыг биелүүлээгүйгээс хувьцаа эзэмшигч 53 хувь нийлүүлсэн тээвэрчдийн эрх ашиг сонирхол хохирсон тул шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлэх юм.

Иймд Улсын бүртгэлийн хувийн хэрэг болон "Цаст Алтайн Жинчид" ХХК-ний дүрэм, зохигчдын тайлбараар 300 000 төгрөгний хөрөнгөөр хувь нийлүүлсэн тээвэрчид нь хувьцаа эзэмшигч байх үндэслэл бөгөөд энд нэгэнт тус бүрийн 300 000 төгрөгийг буюу 22 000 000 төгрөгийг дүрмийн санд өөрчлөлт оруулсан асуудлыг шалгах шаардлагагүйгээр нэхэмжлэгч нарыг хувь нийлүүлсэн гэж үзэн хувьцаа эзэмшигчээр тогтоох эрх зүйн үндэслэлтэй. Түүнчлэн анхан шатны шүүх ...9 хувьцаа эзэмшигч нар компаний дүрмийн 14.3-т заасан шаардпагыг хангуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй байгаа учир... хэмээн дүгнэсэн нь Үндсэн хууль, Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дүгнэлт гэж үзэж байна.

Тиймээс анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа хувь нийлүүлж, хөрөнгө оруулсан тээвэрчдийн эрх ашгийг хохироосон нотлох баримтанд үндэслээгүй хэт нэг талд үйлчилсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримт хэрэгт хангалттай цугларсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд үндэслэл журмын дагуу цуглуулсан баримтуудыг анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг буруу үнэлж, нотлох баримтыг үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 117 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан магадлал гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэгч нарын гомдол үндэслэлтэй гэж үзэж байна.

 Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны дэргэдэх "Цаст Алтайн Жинчид" ХХК-нд 2012 оны 02 сарын 13-ны өдөр нэр бүхий 74 жолоочоос тус бүр 300 000 төгрөгний хөрөнгийг хувь нийлүүлсэн бөгөөд үүнийг компаний блансад бүртгэж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх нь ТУЗ-ын 9 гишүүний үүрэг байсан бөгөөд хувь нийлүүлсэн жолооч нарын үүрэг биш байтал үүнийг анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр буруу дүгнэсэн гэж үзэж байна.

Тээвэрчдийн холбооны дэргэд 9 хүний хувийн компанийг байгуулах ямарч шаардлагагүй бөгөөд нийт хүнд даацын тээвэрчдийн эрх ашиг сонирхолыг хамгаалахын тулд байгуулагдсан "Цаст Алтайн Жинчид"ХХК нь хэсэг нөхдийн хууль бус үйлдлээс болж өөрөө компаний хувь нийлүүлсэн тээвэрчдийн эрх ашгийг хохироож байгаа үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийж давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг хангасан магадлал гаргаж өгнө үү

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ннарын 4 иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 49 иргэнийг төлөөлөн нийт 53 иргэнийг “Цаст Алтайн жинчид “ХХК-ний хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоож өгөхийг хүссэн” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Ж.Ннарын 4 иргэн 53 иргэнийг төлөөлөх болон нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхгүй гэж маргажээ. 

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж өгсөн “Цаст Алтайн жинчид”ХХК-ний дүрмийн 14.4-т компанийг үүсгэн байгуулагч 9 гишүүн нь хувь хүртэхдээ тээвэрчдээс хуримтлуулан авсан мөнгөөр үйл ажилгааг санхүүжүүлж, жилийн эцэст орсон орлого болон санхүүжилтээс илүү гарсан хуримтлалыг ТУЗ-д 30 хувиар, хувь оруулсан тээвэрчдэд 70 хувиар тус тус тооцож /1 дүгээр хавтас 166 дугаар тал/ олгохоор заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар илүү гарсан ашгийг Төлөөлөн удирдах зөвлөл болон хувь оруулсан тээвэрчид тодорхой хувь хэмжээгээр хуваан авахаар компаний дүрмээр зохицуулсан ба Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүн хувьцаа эзэмшигч байхаар компаний дүрмэнд тусгажээ.

“Цаст Алтайн жинчид “ХХК-нд 53 тээвэрчидийн хураалгасан гэх 22.000.000 төгрөгний зарцуулалтыг баримтжуулан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлээгүйгээс уг мөнгийг компаний ямар үйл ажиллагаанд хэрэглэсэн нь тогтоогдоогүй гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний болон тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан компаний тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гаргасан шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх хуулийн шаардлагад нийцүүлэн шийдвэрлэжээ.

Иймд нэхэмжлэгч,тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч нарын “хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэхгүйгээр хууль зөрчин шийдвэрлэсэн, хувь нийлүүлсэн тээвэрчид хувьцаа эзэмших эрхтэй, компаний, улсын бүртгэлийн, нягтлан бодох бүртгэлийн, иргэний хуулиуд зөрчин буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны журам зөрчсөн гэх гомдлуудыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

            1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчид, тэдгээрийн  өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                           

Д.ЖАМБАЛСҮРЭН