Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2023/0108/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч З.Наранчимэг,

Шүүгдэгч *********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Боржигин овгийн *********т холбогдох 2339001720188 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

(Яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

            *********нь 2023 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 10 цагийн орчимд хохирогч *********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг үснээс нь зулгааж, газар унагаж дээрээс нь өшиглөж, улмаар түүний биед толгойн хуйх, баруун бугалга, баруун гуя, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, духанд зулгаралт, толгойн хуйх, баруун хөлийн шагайнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *********шүүх  хуралдаанд  мэдүүлэхдээ:  …Тухайн өдөр манай нөхөр хонио туугаад явж байсан чинь өөдөөс нь ********* хонио тууж очоод манай нөхрийг шилбүүрдээд мотоциклоос нь унагаасан. Тэгээд би гэрээсээ очоод “Та яагаад зүгээр явж байгаа хүн унагааж байгаа юм бэ” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд намайг үстэж унагаагаад, модоор цохисон. Тэгээд би босож ирээд *********ыг үстсэн болохоос биш би дэвсээгүй, намайг дэвссэн гэж хэлсэн байна. ********* дахиж босож ирээд намайг нэг юмаар намайг цохисон. Намайг буудаж ална, гичий, нохой, салтай саамаа захирч чадахгүй гэж хэлж дайрсан... гэв.

 

Эрүүгийн 2339001720188 дугаартай хэргээс:

 

охирогч *********ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: "...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгонд Цантын дэрс гэх газар нөхөр 2 хүүхдийн хамт мал маллан амьдарч байгаа юм. Би 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагийн орчимд хонио бэлчээсэн юм. Манайх мал төллөж байгаа учраас хургалсан хонь, сувай хонь гээд ялгаад хоёр тусад нь хариулдаг юм. Би энэ өглөө Хоёр хонио хариулаад хониныхоо голд сууж байтал манай хаваржааны хажууд буусан C гэх айлын хонь манай хоньтой нийлчих гээд ойрхон ирэхээр нь би жоохон цааш нь холдуулсан юм. Учир нь манайх тэнд байдаг Номт гэх газар хаваржаатай юм аа манай хаваржааны гэрчилгээ хүртэл байгаа тэр C гэх айлынх манай хаваржааны зүүн талд хаваржаатай хэр нь ээ манай баруун талд дахиж гэр бариад тэгээд малаа манай хаваржааны гадуур бэлчээгээд байдаг болохоор энэ асуудлаас болж ер нь урьд өмнө нь өөрт нь ч зөндөө хэлж байсан бас бид хэд маргалдах үе зөндөө л гардаг байсан. Тэгээд C гэх хүн хонио дахиад манай хонь руу туугаад ойрхон аваад ирсэн тэгээд над дээр мотоциклтой яваад ирэхээр нь би Cт чи яаж байгаа юм бэ? Хонь мал нийлчих юм бол хүний өөрийн хурганууд харангасаж үхнэ ш дээ гэж хэлсэн чинь C яасан ч яадгын нийлбэл нийлнэ биз гээд унаж ирсэн мотоцикл дээрээсээ бууж ирээд явган хөөгөөд над руу цохих гээд уурлаад дайрсан тэгэхлээр нь би айгаад гартаа барьж байсан нарийн шилбүүрээ цаашаа бай гээд саваачсан тэгтэл эхнэр Ц нь бас мотоциклтой ирээд чи яагаад манай нөхрийг шилбүүрддэг юм гээд бууж ирээд үсдэж унагаад дээрээс минь дараад сууж нэг гараараа амыг маань дарж суугаад би чамайг ална гээд хэд хэдэн удаа дугтарч татсан тэр үед нөхөр C нь миний хөл дээр гишгээд байсан тэгээд байж байтал манай нөхөр О давхиж ирээд салгасан тэгээд бид хоёр гэртээ хариад би шууд аймгийн төвд ирээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 дугаар хуудас/,

 

“...2023 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр ойролцоогоор 09 цагийн орчимд би малаа бэлчээчхээд байж байтал **********ийн хонь ямаа манай малтай нийлчих гээд байхаар нь би салгаад **********ийн малыг цааш нь туутал эргүүлээд **********ийн нөхөр C нь дахиад туугаад над дээр ирэхээр нь би "чи яаж байгаа юм бэ, хүний өөрийн малууд нийлчих юм бол хэнийг гэдэг нь мэдэгдэхгүй ишиг хурганууд харангасаж үхнэ шүү дээ" гэж хэлтэл C нь "яадгийн" гэж хэлээд дахин малаа манай мал руу туугаад цохих гээд байхаар нь би гартаа барьж байсан жижиг модон шилбүүрээр цаашаа бай гээд хөдөлгөж байтал Cын эхнэр *********нь ирээд "чи яагаад манай нөхрийг шилбүүрдээд байгаа юм бэ гэж хэлээд шууд миний үснээс Зулгаагаад доош нь газарт дараад ална чамайг гээд дугтчаад зулгаагаад хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд бил хоёрыг зууралдаж байтал манай нөхөр C хоёр дундуур орж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

 

-Гэрч Ц.Cын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт байх Цант гэх газарт эхнэр 3 хүүхдийнхээ хамт амьдардаг юм. Би 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 09 цаг өнгөрч байхад би өөрийнхөө хонио хариулаад явж байтал манай хөрш зэргэлдээ байдаг айлын хүүхэн болох ********* нь манай хонины ойролцоо хоньтойгоо байж байсан тэгээд намайг хөөе гээд дуудахаар нь би очсон тэгтэл намайг чи ногоон машинд сууж байснаа санаарай гэж хэлээд намайг гартаа барьж байсан богино шилбүүрээр ороолгох гээд байхаар нь би яаж байгаа юм бэ гэж хэлээд шилбүүрийг булааж авах гэснээ болиод би эргээд явах гэсэн манай эхнэр ирээд тэр эмэгтэйд та яагаад манай нөхрийг шилбүүрдээд байгаа юм бэ? Гэж хэлээд манай эхнэр тэр ********* хоёр нь хоорондоо ноцолцоод зодолдоод байхаар нь би дундуур орж салгасан тэгтэл тэр ********* гэдэг хүний нөхөр нь ирээд тэгээд бид нар тэндээсээ шууд харьсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 дугаар хуудас/,

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтуяагийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183 дугаартай “...*********ын биед толгойн хуйх, баруун бугалга, баруун гуя, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, духанд зулгаралт, толгойн хуйх, баруун хөлийн шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 36-37 дугаар хуудас/ зэрэг болно.

 

1.Гэм буруугийн талаар:

 

1.1.Шүүгдэгч *********нь 2023 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 10 цагийн орчимд хохирогч *********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг үснээс нь зулгааж, газар унагаж дээрээс нь өшиглөж, улмаар түүний биед толгойн хуйх, баруун бугалга, баруун гуя, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, духанд зулгаралт, толгойн хуйх, баруун хөлийн шагайнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учруулж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

охирогч *********ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: "...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгонд Цантын дэрс гэх газар нөхөр 2 хүүхдийн хамт мал маллан амьдарч байгаа юм. Би 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагийн орчимд хонио бэлчээсэн юм. Манайх мал төллөж байгаа учраас хургалсан хонь, сувай хонь гээд ялгаад хоёр тусад нь хариулдаг юм. Би энэ өглөө Хоёр хонио хариулаад хониныхоо голд сууж байтал манай хаваржааны хажууд буусан C гэх айлын хонь манай хоньтой нийлчих гээд ойрхон ирэхээр нь би жоохон цааш нь холдуулсан юм. Учир нь манайх тэнд байдаг Номт гэх газар хаваржаатай юм аа манай хаваржааны гэрчилгээ хүртэл байгаа тэр C гэх айлынх манай хаваржааны зүүн талд хаваржаатай хэр нь ээ манай баруун талд дахиж гэр бариад тэгээд малаа манай хаваржааны гадуур бэлчээгээд байдаг болохоор энэ асуудлаас болж ер нь урьд өмнө нь өөрт нь ч зөндөө хэлж байсан бас бид хэд маргалдах үе зөндөө л гардаг байсан. Тэгээд C гэх хүн хонио дахиад манай хонь руу туугаад ойрхон аваад ирсэн тэгээд над дээр мотоциклтой яваад ирэхээр нь би Cт чи яаж байгаа юм бэ? Хонь мал нийлчих юм бол хүний өөрийн хурганууд харангасаж үхнэ ш дээ гэж хэлсэн чинь C яасан ч яадгын нийлбэл нийлнэ биз гээд унаж ирсэн мотоцикл дээрээсээ бууж ирээд явган хөөгөөд над руу цохих гээд уурлаад дайрсан тэгэхлээр нь би айгаад гартаа барьж байсан нарийн шилбүүрээ цаашаа бай гээд саваачсан тэгтэл эхнэр Ц нь бас мотоциклтой ирээд чи яагаад манай нөхрийг шилбүүрддэг юм гээд бууж ирээд үсдэж унагаад дээрээс минь дараад сууж нэг гараараа амыг маань дарж суугаад би чамайг ална гээд хэд хэдэн удаа дугтарч татсан тэр үед нөхөр C нь миний хөл дээр гишгээд байсан тэгээд байж байтал манай нөхөр О давхиж ирээд салгасан тэгээд бид хоёр гэртээ хариад би шууд аймгийн төвд ирээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм...” гэх мэдүүлэг,

“...2023 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр ойролцоогоор 09 цагийн орчимд би малаа бэлчээчхээд байж байтал **********ийн хонь ямаа манай малтай нийлчих гээд байхаар нь би салгаад **********ийн малыг цааш нь туутал эргүүлээд **********ийн нөхөр C нь дахиад туугаад над дээр ирэхээр нь би "чи яаж байгаа юм бэ, хүний өөрийн малууд нийлчих юм бол хэнийг гэдэг нь мэдэгдэхгүй ишиг хурганууд харангасаж үхнэ шүү дээ" гэж хэлтэл C нь "яадгийн" гэж хэлээд дахин малаа манай мал руу туугаад цохих гээд байхаар нь би гартаа барьж байсан жижиг модон шилбүүрээр цаашаа бай гээд хөдөлгөж байтал Cын эхнэр *********нь ирээд "чи яагаад манай нөхрийг шилбүүрдээд байгаа юм бэ гэж хэлээд шууд миний үснээс Зулгаагаад доош нь газарт дараад ална чамайг гээд дугтчаад зулгаагаад хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд бил хоёрыг зууралдаж байтал манай нөхөр C хоёр дундуур орж салгасан...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч Ц.Cын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт байх Цант гэх газарт эхнэр 3 хүүхдийнхээ хамт амьдардаг юм. Би 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 09 цаг өнгөрч байхад би өөрийнхөө хонио хариулаад явж байтал манай хөрш зэргэлдээ байдаг айлын хүүхэн болох ********* нь манай хонины ойролцоо хоньтойгоо байж байсан тэгээд намайг хөөе гээд дуудахаар нь би очсон тэгтэл намайг чи ногоон машинд сууж байснаа санаарай гэж хэлээд намайг гартаа барьж байсан богино шилбүүрээр ороолгох гээд байхаар нь би яаж байгаа юм бэ гэж хэлээд шилбүүрийг булааж авах гэснээ болиод би эргээд явах гэсэн манай эхнэр ирээд тэр эмэгтэйд та яагаад манай нөхрийг шилбүүрдээд байгаа юм бэ? Гэж хэлээд манай эхнэр тэр ********* хоёр нь хоорондоо ноцолцоод зодолдоод байхаар нь би дундуур орж салгасан тэгтэл тэр ********* гэдэг хүний нөхөр нь ирээд тэгээд бид нар тэндээсээ шууд харьсан юм....” гэх мэдүүлэг,

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтуяагийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183 дугаартай “...*********ын биед толгойн хуйх, баруун бугалга, баруун гуя, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, духанд зулгаралт, толгойн хуйх, баруун хөлийн шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт  авагдсан  нотлох  баримтуудаар нотлогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

 

1.2.Шүүгдэгч *********нь 2023 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 10 цагийн орчимд хохирогч *********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг үснээс нь зулгааж, газар унагаж дээрээс нь өшиглөж, улмаар түүний биед толгойн хуйх, баруун бугалга, баруун гуя, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, духанд зулгаралт, толгойн хуйх, баруун хөлийн шагайнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч М.**********ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт  үйлдэл,

эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч М.**********ийн хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *********ын эрүүл мэндэд толгойн хуйх, баруун бугалга, баруун гуя, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, духанд зулгаралт, толгойн хуйх, баруун хөлийн шагайнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

2.Гэм хор, хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.

 

2.1.Шүүгдэгч *********нь энэ хэргийн хохирогч *********ын эрүүл мэндэд толгойн хуйх, баруун бугалга, баруун гуя, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, духанд зулгаралт, толгойн хуйх, баруун хөлийн шагайнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан байна.

 

2.2.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ********* нь хохирол, хор уршигтай холбоотой баримт бүрдүүлж хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч М.**********ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

3.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч М.**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

3.1.Гэмт  хэрэг  үйлдсэн  хүнд  эрүүгийн   хариуцлага   хүлээлгэхэд гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.

 

3.2.Шүүгдэгч М.**********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч М.**********ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, учирсан хохирол зэргийг нь харгалзан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч *********нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгч *********нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас хохирогч *********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хэдий ч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах  ажиллагааны  явцад  гаргасан  зардалгүй  зэргийг  дурдуулах

саналтай байна...”,

 

Шүүгдэгч *********шүүх хуралдаанд: “...Хэлэх үг байхгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

3.3.Шүүгдэгч М.**********т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

3.4.Шүүхээс шүүгдэгч М.**********ийн үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 (Таван зуун тавь) нэгж буюу 550,000 (Таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.**********т шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.

 

            4.Бусад асуудлаар:

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *********энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар  зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигин овгийн *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч М.**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 (Таван зуун тавь) нэгж буюу 550,000 (Таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.**********т оногдуулсан 550 (Таван зуун тавь) нэгж буюу 550,000 (Таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5  дахь  хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч М.**********т оногдуулсан 550 (Таван зуун тавь) нэгж буюу 550,000 (Таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

 

            5.Шүүгдэгч М.**********т шүүхээс  оногдуулсан  торгох  ялын  биелэлтэд  хяналт

тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *********энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.**********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.**********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР