Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/127

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2023/0111/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч З.Наранчимэг,

Шүүгдэгч **********,

Шүүгдэгч **********,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **********, ********** нарт холбогдох 2339000000169 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

(Яллах дүгнэлтэд дурдсанаар)

********** нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар баг Баянзүрх гэх газарт хохирогч **********тай “Адуу авсан, аваагүй” гэх гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүр хэсэг рүү алгадаж, шилбүүр модоор толгой хэсэг рүү нь цохиж, түүний биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан,

 

Мөн   **********   нь   **********тэй   бүлэглэн   дээрх   газар,  цаг  хугацаанд

хохирогч **********тай “Адуу авсан, аваагүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь цохиж, улмаар түүний биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан,

 

********** нь **********тай бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар баг Баянзүрх гэх газарт хохирогч **********тай “Адуу авсан, аваагүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь цохиж, улмаар түүний биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан үйлдлүүдийг Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ********** шүүх  хуралдаанд  мэдүүлэхдээ:  “…Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүгдэгч ********** шүүх  хуралдаанд  мэдүүлэхдээ:  “…Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хохирогч ********** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Адуу нь гол дээр хонины голоор орж таслаад байсан. Тэгэхээр нь хонио салгаж аваад хойшоо явж байсан чинь өөдөөс 2 азарга адууг маань хөөгөөд ирэхээр нь бид 2 өөдөөс нь очоод яагаад адуу хөөгөөд байгаа юм бэ гэсэн чинь та нар ч гэсэн адуу хөөсөн биз дээ гэж хэлсэн. Үүнээс болж маргалдаад ********** нь манай эхнэрийг эхлээд цохиод, дараа нь модоор хамар дунд нь цохиод, дараа нь шилбүүрээр цохисон. Тэгээд хүү нь дугуйтай ирээд намайг цохиж унагаагаад дээрээс 2, 3 удаа нүүр рүү цохиод, цээж рүү өвдөглөсөн. Дараа нь гусуураар хатгаж, цохиод байсан. Би тэгээд нэг хэсэг балмагдаад ухаан алдсан байсан. Адууг төлж өгөөрэй гээд байсан ...” гэв.

 

Хохирогч ********** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нөхөр бид 2 хашаан дээр тэжээлийн малдаа тэжээлийг нь өгчхөөд ойролцоох голын тохойд 700-800 адуу орсон байсан. Адууг голоос салхи сөрүүлж гаргаад, өөрийнхөө 2 азарга адууг тохойд орхисон. Хонь тасарчихсан байхаар нь хонио аваад явсан чинь гэнэт мотоцикл гарч ирээд 2 азарга адууг ухаангүй хойноос нь хөөсөн. ********** надад гар хүрээгүй, ********** надад гар хүрсэн. Хамрын яс хугаралт, нүдний ухархайн яс хугарч, булчин хавчуулагдсан гэх онош сүүлд гарсан. Хэнтий аймгийн томограф буруу гарсан учир Улаанбаатар хотын Гэмтэлд очиж дүгнэлт гаргуулсан...” гэв.

 

Эрүүгийн 2339000000169 дугаартай хэргээс:

                                                                                                                              

-Хохирогч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би эхнэр **********ын хамт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар Баянзүрхийн энгэр гэх газар 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн орчимд манай адууг хүн хөөгөөд явж байхаар нь очтол Эээ, ********** нар хөөгөөд явж байсан. Тэгээд маргалдаад байж байтал ********** бууж ирээд манай эхнэрийн нүүр лүү 3 удаа цохиж, барьж байсан модыг нь булааж аваад манай эхнэрийн толгой нүүр хэсэгт цохисон. Тэгээд Эээ миний мотоциклийн түлхүүрийг булааж аваад мотоциклтой түлхэж унагаад намайг толгой, цээж, нүүр хэсэгт өшиглөж цохисон мөн ар нуруун дээрээс морины хусуураараа зоож цохисон. Тэгээд намайг зодож байгаад намайг миний өмнө сөгдөж мөргө гэж Дарамталж намайг сөгдүүлж мөргүүлээд манай эхнэр ирээд салгах гэхэд ********** нь том чулуу бариад манай эхнэр лүү дайрахад манай эхнэр сүлжээтэй газар олж дуудлага өсгөн юм шиг байсан. Тэгээд Эээ болон түүний ээж ********** нар нийлээд намайг дээрээс зодоод байсан. Би хэсэг хугацаанд ухаан алдсан байх. Өс хонзонгийн үүднээс зодож байна гээд зодоод байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар хуудас/,

 

Хохирогч **********ын өгсөн: "...********** бид хоёр маргалдаж байтал миний нүүр лүү ********** цохиод авсан. Тэгэхээр нь газар сууж байгаад буцаад босоод иртэл дахиад цохисон. Би уйлаад толгойгоо дараад холдоод байж байтал ********** араас ирээд миний өмсөж явсан куртикний захаар хоолойг маань боогоод тавихгүй болохоор нь куртикнийхээ уяаг тайлаад цаашаа холдтол миний барьж явсан шилбүүрийг барьж аваад миний толгой руу цохисон. Болиоч гээд хэлээд **********гаас зайгаа бариад зугтааж байгаад эргээд хартал ********** манай нехрийг унагаагаад зодож байсан. Би очоод нөхрийнхөө толгойг нь хамгаалаад болиоч гээд толгойг нь бариад байж байтал ********** ирээд намайг бэлхүүс хэсэг рүү өшиглөсөн. Тухайн үед миний биед гар утас байсан болохоор хүн дуудъя гэж бодоод сүлжээтэй газар хайж байгаад нөхрийнхөө дүү Эыг Баянзүрх уулын энгэрийн замаар хурдан хүрээд ир гээд дуудсан. Утсаар ярьчхаад эргээд хартал манай нөхрийг хоёулаа зодож байсан. Тэгээд нөхөр дээрээ очоод болиоч та нар гэтэл ********** газраас том чулуу аваад чамайг ална гээд далайхаар нь би айгаад зугтаасан. Удалгүй Э нөхөр Т, хүү Мгийн хамт ирсэн. Тэд нарыг ирэхэд манай нөхрийг газар мөргүүлчихсэн 108 мөргө, манай ээжид мөргө гээд мөргүүлээд байсан. Манай дүү нар ирж тэр үйлдлийг нь болиулсан. Эын нөхөр Т машинаасаа бууж ирээд хүнийг ийм болтол нь зодлоо гээд **********ийг нэг удаа алгадсан тэгээд бид нар салцгаагаад сумын төв рүү эмнэлэг явсан. Тэрнээс хойш Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад гарсан" гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 177 дугаартай “...**********ын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 32-36 дугаар хуудас/,

 

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 178 дугаартай "...**********ын биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 40-44 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

1.Гэм буруугийн талаар:

1.1.********** нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Баян-

Овоо сумын 3 дугаар баг Баянзүрх гэх газарт хохирогч **********тай “Адуу авсан, аваагүй” гэх гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүр хэсэг рүү алгадаж, шилбүүр модоор толгой хэсэг рүү нь цохиж, түүний биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан,

 

Мөн ********** нь **********тэй бүлэглэн дээрх газар, цаг хугацаанд хохирогч **********тай “Адуу авсан, аваагүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь цохиж, улмаар түүний биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан,

 

********** нь **********тай бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар баг Баянзүрх гэх газарт хохирогч **********тай “Адуу авсан, аваагүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь цохиж, улмаар түүний биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

 

-Хохирогч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би эхнэр **********ын хамт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар Баянзүрхийн энгэр гэх газар 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн орчимд манай адууг хүн хөөгөөд явж байхаар нь очтол Эээ, ********** нар хөөгөөд явж байсан. Тэгээд маргалдаад байж байтал ********** бууж ирээд манай эхнэрийн нүүр лүү 3 удаа цохиж, барьж байсан модыг нь булааж аваад манай эхнэрийн толгой нүүр хэсэгт цохисон. Тэгээд Эээ миний мотоциклийн түлхүүрийг булааж аваад мотоциклтой түлхэж унагаад намайг толгой, цээж, нүүр хэсэгт өшиглөж цохисон мөн ар нуруун дээрээс морины хусуураараа зоож цохисон. Тэгээд намайг зодож байгаад намайг миний өмнө сөгдөж мөргө гэж Дарамталж намайг сөгдүүлж мөргүүлээд манай эхнэр ирээд салгах гэхэд ********** нь том чулуу бариад манай эхнэр лүү дайрахад манай эхнэр сүлжээтэй газар олж дуудлага өсгөн юм шиг байсан. Тэгээд Эээ болон түүний ээж ********** нар нийлээд намайг дээрээс зодоод байсан. Би хэсэг хугацаанд ухаан алдсан байх. Өс хонзонгийн үүднээс зодож байна гээд зодоод байсан…” гэх мэдүүлэг,

 

Хохирогч **********ын өгсөн: "...********** бид хоёр маргалдаж байтал миний нүүр лүү ********** цохиод авсан. Тэгэхээр нь газар сууж байгаад буцаад босоод иртэл дахиад цохисон. Би уйлаад толгойгоо дараад холдоод байж байтал ********** араас ирээд миний өмсөж явсан куртикний захаар хоолойг маань боогоод тавихгүй болохоор нь куртикнийхээ уяаг тайлаад цаашаа холдтол миний барьж явсан шилбүүрийг барьж аваад миний толгой руу цохисон. Болиоч гээд хэлээд **********гаас зайгаа бариад зугтааж байгаад эргээд хартал ********** манай нехрийг унагаагаад зодож байсан. Би очоод нөхрийнхөө толгойг нь хамгаалаад болиоч гээд толгойг нь бариад байж байтал ********** ирээд намайг бэлхүүс хэсэг рүү өшиглөсөн. Тухайн үед миний биед гар утас байсан болохоор хүн дуудъя гэж бодоод сүлжээтэй газар хайж байгаад нөхрийнхөө дүү Эыг Баянзүрх уулын энгэрийн замаар хурдан хүрээд ир гээд дуудсан. Утсаар ярьчхаад эргээд хартал манай нөхрийг хоёулаа зодож байсан. Тэгээд нөхөр дээрээ очоод болиоч та нар гэтэл ********** газраас том чулуу аваад чамайг ална гээд далайхаар нь би айгаад зугтаасан. Удалгүй Э нөхөр Т, хүү Мгийн хамт ирсэн. Тэд нарыг ирэхэд манай нөхрийг газар мөргүүлчихсэн 108 мөргө, манай ээжид мөргө гээд мөргүүлээд байсан. Манай дүү нар ирж тэр үйлдлийг нь болиулсан. Эын нөхөр Т машинаасаа бууж ирээд хүнийг ийм болтол нь зодлоо гээд **********ийг нэг удаа алгадсан тэгээд бид нар салцгаагаад сумын төв рүү эмнэлэг явсан. Тэрнээс хойш Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад гарсан" гэх мэдүүлэг,

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 177 дугаартай “...**********ын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл,

 

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 178 дугаартай "...**********ын биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

 

1.2.Шүүгдэгч ********** нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар баг Баянзүрх гэх газарт хохирогч **********тай “Адуу авсан, аваагүй” гэх гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүр хэсэг рүү алгадаж, шилбүүр модоор толгой хэсэг рүү нь цохиж, түүний биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Мөн түүнчлэн шүүгдэгч ********** нь **********тэй бүлэглэн дээрх газар, цаг хугацаанд хохирогч **********тай “Адуу авсан, аваагүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь цохиж, улмаар түүний биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

********** нь **********тай бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар баг Баянзүрх гэх газарт хохирогч **********тай “Адуу авсан, аваагүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь цохиж, улмаар түүний биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан  үйлдлүүдийг Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байна.

Иймд шүүгдэгч **********, ********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч **********, ********** нарын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч **********ын эрүүл мэндэд тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол, хохирогч **********ын эрүүл мэндэд тархи доргилт, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

2.Гэм хор, хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.

           

2.1.Шүүгдэгч **********, ********** нар хохирогч **********ын эрүүл мэндэд тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол, хохирогч **********ын эрүүл мэндэд тархи доргилт, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 

2.2.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч **********, ********** нар хохирол, хор уршигтай холбоотой 1,813,835 (Нэг сая найман зуун арван гурван мянга найман зуун гучин тав) төгрөгийн баримт бүрдүүлж хохирол нэхэмжилснийг шүүгдэгч **********, ********** нар шүүх хуралдааны явцад төлсөн болно.

 

2.3.Хохирогч **********, ********** нарын нэхэмжлэлийн 2,731,000 (Хоёр сая долоон зуун гучин нэгэн мянга) төгрөгт холбогдох хэсэгт нотлох баримтаа мөрдөн шалгах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгөөгүй тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

3.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч **********, ********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

3.1.Гэмт  хэрэг  үйлдсэн  хүнд  эрүүгийн   хариуцлага   хүлээлгэхэд   гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн  хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.

           

3.2.Шүүгдэгч    **********,    **********    нарт    хуульд   заасан   ял   шийтгэл

оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

3.3.Шүүгдэгч **********, ********** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч З.Наранчимэг: “...Шүүгдэгч **********, ********** нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, учирсан хохирол зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 600 нэгж буюу, 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, энэхүү ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сараар хэсэгчлэн төлж барагдуулах саналтай байна. Шүүгдэгч **********, ********** 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нараас гаргуулах зардалгүй болохыг дурдуулах саналтай байна...”,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн хүний хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ялыг оногдуулна гэж хуульчилсан байдаг.  ********** болон ********** нар нь төрсөн ээж хүү хоёр юм. Хохирогч нартай мал маллаж байсан, бие биеэ мэддэг, олон жилийн өмнөх адууны асуудал, бэлчээрийн маргаанаас болж маргалдаж **********, ********** нарын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан. Тухайн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн санаачилгаар **********тай **********гийн зүгээс утсаар холбогдож эмчилгээний зардал өгөх талаар хэлсэн. Шүүхийн шатанд хохирол төлбөрийг барагдуулж байгаа асуудал биш, бид нарын зүгээс өмнө нь хохирол төлбөрийг төлөх талаар ухамсарлаж, мөнгийг бэлдсэн байсан. **********ын зүгээс чи, бид хоёрын шийддэг асуудал биш гэж хэлсэн. Энэ талаар баримт ирээгүй учраас хохирол төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэргийг шүүхэд шилжүүлэх үед хохирол, төлбөртэй холбоотой баримтыг ирүүлсэн. Хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. **********ийн хувьд сурч боловсрох насандаа явж байгаа оюутан. **********гийн хувьд хөдөө мал дээрээ, малынхаа ашиг шимээр үр хүүхдээ тэжээж, сургуулийн хүүхдүүдийнхээ зардлыг төлж,  амьдрал ахуйгаа залгуулдаг амьдралтай, 4 хүүхэдтэй, 2 хүүхэд нь оюутан. Миний үйлчлүүлэгч **********ийг цаашид сурах боломжоор нь хангаж 450 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү.  ********** нь 2 хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг нь харгалзан 550 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү...”,

 

Шүүгдэгч ********** шүүх хуралдаанд: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”,

 

Шүүгдэгч ********** шүүх хуралдаанд: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

3.4.Шүүхээс шүүгдэгч **********, ********** нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч **********өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсноос хойш 4 (Дөрөв) сарын хугацаанд шүүгдэгч нарт оногдуулсан торгох

ялыг тус тус хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **********, ********** нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй  тэнцэх   хэмжээний  төгрөг  буюу  15,000  (Арван  таван  мянга)  төгрөгийг  нэг

хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

 

4.Бусад асуудлаар:

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч **********, ********** нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч **********, ********** нараас 1,813,835 (Нэг сая найман зуун арван гурван мянга найман зуун гучин тав) төгрөгийг хохирогч **********, ********** нарт шүүх хуралдааны явцад төлсөн, тэдгээрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Тамирт ургийн овогтой Гантөмөрийн **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

-Шүүгдэгч Тамирт ургийн овогтой Дариймаагийн **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,

 

-Шүүгдэгч **********өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **********д оногдуулсан 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (Дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,

 

-Шүүгдэгч **********өд оногдуулсан 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (Дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5  дахь  хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч **********, ********** нарт оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

 

5.Шүүгдэгч  **********,  **********  нарт  шүүхээс  оногдуулсан  торгох  ялын

биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч **********, ********** нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч **********, ********** нараас 1,813,835.0 (Нэг сая найман зуун арван гурван мянга найман зуун гучин тав) төгрөгийг шүүх хуралдааны явцад хохирогч **********, ********** нарт төлсөн, тэдгээрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Хохирогч **********, ********** нарын нэхэмжлэлийн 2,731,000 (Хоёр сая долоон зуун гучин нэгэн мянга) төгрөгт холбогдох хэсэгт нотлох баримтаа мөрдөн шалгах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгөөгүй тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **********, ********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч **********, ********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР