| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0118/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/131 |
| Огноо | 2023-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | З.Наранчимэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0118/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч З.Наранчимэг,
Шүүгдэгч***********,
Шүүгдэгч ***********,
Шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ***********,*********** нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ***********, ***********нарт холбогдох эрүүгийн 2339001530157 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
*********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Дулааны 03-05 тоотод хохирогч ***********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн нүд орчим нь 2 удаагийн үйлдлээр цохиж, ***********гийн биед зүүн хөмсөг, доод уруулын салстад шарх, хоёр нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, хамарт Зулгаралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт,
Г*********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын Дулааны 03-05 тоотод хохирогч ***********той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар шалан дээр унагааж, хоёр нүдэнд дээр нь эрхий хуруугаараа чангаар дарж, эргүүлэн ***********ийн биед нүдний алимын доргилт, салстын цус харвалт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт,
3.*********** нь ***********тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын Дулааны 03-05 тоотод хохирогч ***********тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биеийн зүүн тал руу өшиглөж газар унагаан, унасан хойно нь дахин толгойн тус газар нь өшиглөж, ***********ийн биед хамарт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт
***********нь 3.***********тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын Дулааны 03-05 тоотод хохирогч ***********тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт толгойгоороо мөргөж, үснээс нь татаж газар мөргүүлж, цээж хэсэгт нь өвдгөөрөө дарж ухаан алдуулан унагааж, ***********ийн биед хамарт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлжээ.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Дулааны 03-05 тоотод хохирогч ***********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн нүд орчим нь 2 удаагийн үйлдлээр цохиж, ***********гийн биед зүүн хөмсөг, доод уруулын салстад шарх, хоёр нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, хамарт зулгаралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,
Шүүгдэгч*********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын Дулааны 03-05 тоотод хохирогч ***********той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар шалан дээр унагааж, хоёр нүдэнд дээр нь эрхий хуруугаараа чангаар дарж, эргүүлэн ***********ийн биед нүдний алимын доргилт, салстын цус харвалт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,
Шүүгдэгч 3.*********** нь ***********тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын Дулааны 03-05 тоотод хохирогч ***********тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биеийн зүүн тал руу өшиглөж газар унагаан, унасан хойно нь дахин толгойн тус газар нь өшиглөж, ***********ийн биед хамарт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг бүлэглэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,
Шүүгдэгч ***********нь 3.***********тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын Дулааны 03-05 тоотод хохирогч ***********тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт толгойгоороо мөргөж, үснээс нь татаж газар мөргүүлж, цээж хэсэгт нь өвдгөөрөө дарж ухаан алдуулан унагааж, ***********ийн биед хамарт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг бүлэглэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 04 дүгээр хуудас), зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал (19 дүгээр хуудас), хохирогч ***********гийн зөрчлийн хэрэгт хохирогчоор өгсөн мэдүүлэг (хх-ийн 07-08 дугаар хуудас), хохирогч ***********гийн мэдүүлэг (25-27 дугаар хуудас), Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 164 дугаартай дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд (55-56, 73, 152-154 дүгээр хуудас), Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Ц.Тунгалагтамирын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 198 дугаартай дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд (61-62, 152-154 дүгээр хуудас), Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Ц.Тунгалагтамирын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 197 дугаартай дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд (68-69, 152-154 дүгээр хуудас), хохирогч ***********ийн мэдүүлэг (99-101 дүгээр хуудас), хохирогч ***********ийн мэдүүлэг (106-109 дүгээр хуудас), гэрч Г.Агийн мэдүүлэг (112-114 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч ***********,*********** нарыг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, шүүгдэгч ***********, ***********нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ***********,***********, ***********, ***********нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч ***********гийн эрүүл мэндэд зүүн хөмсөг, доод уруулын салстад шарх, хоёр нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, хамарт зулгаралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирлыг шүүгдэгч *********** нь учруулж,
Хохирогч ***********ийн эрүүл мэндэд нүдний алимын доргилт, салстын цус харвалт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирлыг шүүгдэгч*********** учруулж,
Хохирогч ***********ийн биед хамарт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирлыг шүүгдэгч ***********, ***********нар учруулж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан болох нь:
-хохирогч ***********ийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Хэнтий аймгийн прокурорын газарт хандан гаргасан “...Энхцэцэг, *********** гэх хүмүүст зодуулсан тул цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулж хөнгөн гэмтэлтэй гэж гарсан юм. Миний бие *********** нь яллагдагч нараас гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан аргаар шийдэж өгнө үү..” гэх нотариатаар баталгаажуулсан баримтаар,
-хохирогч ***********ийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Хэнтий аймгийн Прокурорын газарт хандан гаргасан “...Миний бие *********** 2023.03.10-ны шилжих шөнө Баттулгад зодуулж хөнгөн гэмтэл гарсан юм. Миний бие *********** нь яллагдагчаас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан аргаар шийдэж өгнө үү...” гэх нотариатаар баталгаажуулсан баримтаар,
-хохирогч ***********гийн Хэнтий аймгийн Прокурорын газарт хандан гаргасан “...Амгалан миний бие энэ хэрэгт хохирогчоор орж байгаа тул ямар нэгэн гомдол санал байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх нотариатаар баталгаажуулсан баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч ***********,***********, ***********, ***********нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ***********,***********, ***********, ***********нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч ***********,***********, 3.***********, ***********нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байдал, яллагдагчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, учирсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр, шүүгдэгч **********11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч 3.***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр, шүүгдэгч ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, энэхүү ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах саналтай байна. Тус гэмт хэргийн улмаас хохирогч ***********, ***********, *********** нарын биед хөнгөн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын баримт хавтаст хэрэгт хавсаргуулахаар ирүүлээгүй бөгөөд хохирогч нарын зүгээс гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж хүсэлт гаргасан байх тул яллагдагч ***********,*********** ***********, ***********нар нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч ***********,***********, 3.***********, ***********нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг шүүгдэгчээс гаргуулах зардалгүй. Яллагдагч ***********ид 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, яллагдагч***********, ***********нарт 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр, яллагдагч 3. *********** нарт 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна...”,
Шүүгдэгч *********** шүүх хуралдаанд: “...Хэлэх үг байхгүй...”,
Шүүгдэгч *********** шүүх хуралдаанд: “...Хэлэх үг байхгүй ...”,
Шүүгдэгч ***********шүүх хуралдаанд: “...Хэлэх үг байхгүй ...”,
Шүүгдэгч*********** шүүх хуралдаанд: “...Хэлэх саналгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Прокурорын санал болгож, шүүгдэгч ***********,***********, 3.***********, ***********нарын хүлээн зөвшөөрсөн 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ***********ид Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч***********д Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***********д Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***********т Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч ***********,***********, 3.***********, ***********нар цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Төвд овгийн С ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч Бага тавнан овгийн Г Баттулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч Гучид овгийн З ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
-Шүүгдэгч Боржигон овгийн **********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ийг 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ийг 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***********ид оногдуулсан 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (Дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,
-Шүүгдэгч***********д оногдуулсан 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (Дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,
-Шүүгдэгч ***********д оногдуулсан 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (Дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,
-Шүүгдэгч ***********т оногдуулсан 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (Дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***********,***********, ***********, ***********нарт оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч ***********,***********, ***********, ***********нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирээгүй, шүүгдэгч ***********,***********, ***********, ***********нар цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***********,***********, ***********, ***********нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********,***********, ***********, ***********нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР