| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0120/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/133 |
| Огноо | 2023-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | З.Наранчимэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0120/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч З.Наранчимэг,
Шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн шүүгдэгч Шуудай овгийн ********** **********д холбогдох 2339002100211 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
**********нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр **********тай “Зурагт янзалж байж гутлаа аваарай” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр нүд хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохисон, мөн түүнийг газарт унах үед нь хэвлий болон өгзөг хэсэг рүү 2 удаа өшиглөж хохирогч **********ын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, баруун, зүүн хацрын төвгөр хэсэг, баруун гарын сарвууны ар хэсэг, баруун бугалганы хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлжээ.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **********нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр **********тай “Зурагт янзалж байж гутлаа аваарай” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр нүд хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохисон, мөн түүнийг газарт унах үед нь хэвлий болон өгзөг хэсэг рүү 2 удаа өшиглөж хохирогч **********ын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, баруун, зүүн хацрын төвгөр хэсэг, баруун гарын сарвууны ар хэсэг, баруун бугалганы хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 3 дугаар хуудас), хохирогч **********ын зөрчлийн хэрэгт хохирогчоор өгсөн мэдүүлэг (хх-ийн 6-7 дугаар хуудас), хохирогч **********ын мэдүүлэг (14-16 дугаар хуудас), Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн хошууч Ж.Ариунзаяагийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 215 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд (27-31 дүгээр хуудас), Хэнтий аймаг, Хэрлэн сум, 5 дугаар багийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч **********нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч **********ын эрүүл мэндэд учирсан баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, баруун, зүүн хацрын төвгөр хэсэг, баруун гарын сарвууны ар хэсэг, баруун бугалганы хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч **********нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч **********нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байдал, яллагдагчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, учирсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан яллагдагч Ц.**********д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгийн торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч **********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний буруугаас болсон...” гэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 550 (Таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 (Таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.**********д Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 (Таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 (Таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч **********нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шуудай овгийн ********** **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.**********д 550 (Таван зуун тавь) нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 (Таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.**********д оногдуулсан ялыг 4 (Дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.**********д оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Ц.**********д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирээгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР