Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/137

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2023/0125/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хишигбаатар,

Улсын яллагч З.Наранчимэг,

Шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн шүүгдэгч Урианхан овгийн **********ын **********д холбогдох 2339000610221 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

(Яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

**********нь хохирогч **********өөс 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Жишиг хорооллын газраас нэг газар гарах боломжтой байна” итгэл үнэмшил төрүүлэн бодит байдлыг нуун хохирогчийг төөрөгдөлд оруулан, хуурч 8,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5950031189 тоот данс руу Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Авто тээврийн үйлчилгээний төвийн гадна байхдаа шилжүүлэн авч, улмаар өөрийн ахуйн хэрэгцээнд захиран зарцуулж залилсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Залилах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

                                 

Шүүгдэгч **********нь хохирогч **********өөс 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Жишиг хорооллын газраас нэг газар гарах боломжтой байна” итгэл үнэмшил төрүүлэн бодит байдлыг нуун хохирогчийг төөрөгдөлд оруулан, хуурч 8,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5950031189 тоот данс руу Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Авто тээврийн үйлчилгээний төвийн гадна байхдаа шилжүүлэн авч, улмаар өөрийн ахуйн хэрэгцээнд захиран зарцуулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна О.**********ийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 5 дугаар хуудас), хохирогч О.**********ийн мэдүүлэг (хх-ийн 12-13 дугаар хуудас), гэрч Б.Оын мэдүүлэг (16-17, 20 дугаар хуудас), гэрч Б.Оийн мэдүүлэг (28-29 дүгээр хуудас), гэрч Х.Оийн мэдүүлэг (32-33 дугаар хуудас), гэрч Ч.Оийн мэдүүлэг (36-37 дугаар хуудас), шүүгдэгч Ч.**********ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (45-46 дугаар хуудас), хохирогч О.**********ийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (194 дүгээр хуудас), хохирол төлсөн дансны хуулга (190 дүгээр хуудас), шүүгдэгч Ч.**********ийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (195 дугаар хуудас), Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тодорхойлолт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/320 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч **********шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...8,500,000 төгрөг данс руугаа шилжүүлж авсан. Би газартай болгож магадгүй, ... газар бүтэж магадгүй гээд авсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч **********нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч О.**********д учруулсан 8,500,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч **********нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч **********нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байдал, яллагдагчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, учирсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан яллагдагч Ч.**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч **********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх үг байхгүй...” гэв.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ч.**********д Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч **********нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Урианхан овгийн **********ын **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.**********д 450 (Дөрвөн зуун тавин тав) нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.**********д оногдуулсан 450 (Дөрвөн зуун тавин тав) нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.**********д оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Шүүгдэгч Ч.**********д шүүхээс оногдуулсан 450 (Дөрвөн зуун тавин тав) нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч **********бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн  шийтгэх  тогтоол  нь  уншиж  сонсгосноор   хүчинтэй   болох   бөгөөд

шүүгдэгч Ч.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР